158 Хүн төрөлхтөн дэх Бурханы ажлын зарчим ба арга барил

1 Бурхан махбод болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлс бүрэн бурханлаг чанараас гардаг байсан учраас хүмүүс ихэнхийг нь ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүмүүст харагдашгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан махбод болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, олж авч чадах мэдлэгээр нь дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа.

2 Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үг болон үнэн нь бүгд хүний арга замаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний хүсэл илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл бол Бурханы Өөрийн төрөлх ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байв. Өөрөөр хэлбэл, махбод дахь хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн төрөлх зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь тэнгэрт буй Бурхантай харилцах хүний харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор болоогүйгээр зогсохгүй, үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 157 Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ

Дараах: 159 Христийн хүн чанарыг Бурханы бурханлаг чанар удирддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих