646 Хүн төрөлхтний дундах хамгийн сайхан зүйл

1 Бурхан хүн төрөлхтнийг удирдаж, хүн төрөлхтнийг аварч, улмаар хүн төрөлхтний үүргийг бий болгохын тулд ажилладаг; хүн ямар үүргийг гүйцэтгэж байгаагаас үл хамааран энэ бол хүмүүсийн дундах хамгийн сайхан бөгөөд зөвт зүйл юм. Бурханы бүтээлүүд Бурханы ноёрхол дор амьдарч, Бурханы бүх хангалтыг, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авдаг тул өөрийн хариуцлага, хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой—энэ нь тэдний үүрэг юм. Хүн төрөлхтний хувьд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх нь хүний ертөнцөд амьдрахдаа хийсэн өөр юунаас ч илүү зөв шударга, сайхан, журамтай хэрэг юм; хүн төрөлхтний дунд, Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээс илүү утга учиртай, үнэ цэнтэй юу ч үгүй бөгөөд Бурханы бүтээлийн амьдралд илүү их утга учир, үнэ цэн авчирдаг юу ч үгүй.

2 Бурханы бүтээлийн хувьд үүргээ биелүүлж, Бүтээгчийг сэтгэл хангалуун байлгаж чаддаг байх нь хүн төрөлхтний дундах хамгийн гайхалтай зүйл бөгөөд хүн төрөлхтний дунд магтагдах ёстой зүйл билээ. Бүтээгчээс Бурханы бүтээлүүдэд юу ч даалгасан бай, тэд болзолгүйгээр хүлээн авах ёстой; хүн төрөлхтний дундаас бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн хувьд илүү их ерөөлтэй, гайхамшигтай, тэмдэглүүштэй зүйл гэж үгүй—энэ бол эерэг зүйл. Бүтээгчийн зүгээс бол Тэрээр энэ даалгаврыг та нарт даалгахыг хүсэж байгаа; бүтээгдсэн хүн төрөлхтний зүгээс бол хүмүүс энэ үүргийг баяртайяа хүлээн авч, үүнийг амьдралдаа хүлээсэн үүрэг, энэ амьдралдаа амьдран харуулах ёстой үнэ цэн хэмээн үзэх ёстой. Энд ямар ч наймаа байдаггүй, энэ нь эн тэнцүү солилцоо биш.

3 Хүмүүс бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх учиртай болохоор Бүтээгч хүн төрөлхтний дунд дахин илүү их ажил хийв: Тэрээр хүн төрөлхтнийг үнэнээр хангаж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүнээс үнэнийг олж авч, ингэснээрээ завхарсан зан чанараа хаяж, цэвэрлэгдэх боломжийг олгодог. Ингэснээр тэд Бурханы хүслийг биелүүлэн, амийн зөв замд орж, эцэст нь Бурханаас эмээж, муугаас зайлж, авралд бүрэн хүрч, Сатаны зовлонд өртөхөө больдог. Бурхан хүн төрөлхтний үүргийг нь гүйцэтгүүлснээр эцэст нь энэхүү гол үр нөлөөнд хүргүүлнэ. Тиймээс, хүн төрөлхтөн үүргээ биелүүлэх явцдаа бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэснээр хүний аминд авчирдаг үнэ цэнэ, ач холбогдлыг зүгээр нэг эдлэх төдий болдоггүй; тэд цэвэрлэгдэж, аврагдаж, эцэст нь Бүтээгчийн царайны гэрэлд амьдардаг.

“Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл (VII хэсэг)”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 645 Нугарал болон бүтэлгүйтлийг туулах нь Бурханы ерөөл мөн

Дараах: 647 Бурхан сонгосон учраас бид аврагддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих