975 Шинэ эрин үеийн тушаал гүн гүнзгий ач холбогдолтой

1 Шинэ эрин үеийн тушаалуудын учир холбогдол нэлээд гүнзгий юм. Тэдгээр нь Бурхан газар дээр үнэхээр илрэн гарах ба тэндээс бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулж, махбодоор Өөрийн бүх алдрыг илчилнэ гэдэг санаа өгдөг. Мөн Өөрийн сонгосон бүх хүнийг төгс болгохын тулд бодитой Бурхан газар дээр илүү бодитой ажил хийх гэж байгаа гэдгийг илтгэдэг. Түүнчлэн Бурхан газар дээрх бүх зүйлийг үгээр гүйцэлдүүлж, “бие махбодтой болсон Бурхан хамгийн өндөрт мандаж, өргөмжлөгддөг агаад бүх ард түмэн, бүх улс үндэстэн агуу их Бурханыг шүтэн мөргөхөөр сөгдөнө” гэсэн баримтыг нотолно. Шинэ эрин үеийн тушаалууд нь хүнээр мөрдүүлэхийн тулд байдаг боловч, мөн тэгэх нь хүний үүрэг, хариуцлага хэдий ч тэдгээрийн төлөөлдөг утга учир нь ганц хоёр үгээр бүрэн илэрхийлэхийн аргагүй хэтэрхий гүн гүнзгий юм. Шинэ эрин үеийн тушаалууд нь Ехова ба Есүсийн тунхагласан Хуучин Гэрээний хууль болон Шинэ Гэрээний дүрэм журмыг орлодог. Энэ бол хүний төсөөлдөг шиг энгийн хэрэг биш, илүү гүн гүнзгий хичээл юм.

2 Шинэ эрин үеийн тушаалуудад практик учир холбогдлын тал байдаг: Тэдгээр нь Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн хоорондох холбоос болдог. Шинэ эрин үеийн тушаалууд нь хуучин эрин үеийн бүх хэрэгжүүлэлт, дүрэм журмыг болон бас Есүсийн эрин үе ба түүнээс өмнөх бүх хэрэгжүүлэлтийг төгсгөдөг. Тэдгээр нь хүнийг илүү бодитой Бурханы өмнө аваачиж, Түүгээр биечлэн төгс болгуулж эхлэх боломж олгодог; энэ нь төгс болох замын эхлэл. Тиймээс та нар шинэ эрин үеийн тушаалуудад зөв хандлага баримтлах хэрэгтэй, тэдгээрийг хааш яаш дагах юм уу, басамжилж болохгүй. Шинэ эрин үеийн тушаалууд нь нэгэн зүйлийг маш их онцолдог: Хүн өнөөдрийн бодитой Бурханыг Өөрийг нь шүтэн мөргөх ба үүнд Сүнсний мөн чанарт илүү бодитоор захирагдах явдал багтана. Эл тушаалууд нь бас, зөвт байдлын Нар болон илэрснийхээ дараа Бурхан хүнийг гэм буруутай, эсвэл зөв шударга хэмээн шүүх зарчмуудыг онцолдог.

Бурхан, хүн хоёр шинэ тэнгэр, шинэ газрын ертөнцөд орж, израильчуудын дунд Ехова, иудейчүүдийн дунд Есүс ажиллаж байсны яг адилаар Бурхан илүү их бодитой ажил хийж, газар дээр улам ч их, улам ч агуу ажил хийнэ гэдгийг шинэ эрин үеийн тушаалууд бэлгэддэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тушаалуудыг мөрдөж, үнэнийг хэрэгжүүлэх нь”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 974 Шинэ эрин үеийн тушаал

Дараах: 976 Арван зарлигийг дагаснаар Бурханы хүсэлд нийц

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих