66 Хаанчлал дахь шинэ амьдралыг магтъя

I

Бурханы дуу хоолойг сонсоод бид Түүний гэрт буцаж ирсэн.

Цуглаан дээр Бурханы үгийг идэж уудаг бид зоогт оролцож байна.

Уй гашуу, ээдрээт байдалтайгаа салах ёс хийж, шинэ амьдралыг бид эхлүүлж байна.

Бурханы үг бидэнтэй өдөр бүр хамт байж, үгэн дунд бид умбадаг.

Үнэний тухай нөхөрлөлд сэтгэлээ нээснээр сэтгэл маань үнэхээр гэгээлэг болдог.

Бурханы үгийг бид тунгааж, эргэцүүлж, Ариун Сүнс биднийг гэгээрүүлдэг.

Бид үнэнийг ойлгож, чөлөөлөгдсөн, сэтгэл минь гойд жаргалтай.

Бид хориг, мухар сүжгээсээ салж, Бурханы хайран дотор амьдардаг.

Бид нэгнээ хайрлаж, хоорондоо үй зайгүй.

Бурханы сэтгэлийг бид ойлгож, сөрөг байхаа больсон.

Бурханы үгэн дотор амьдраад хайр татам байдлыг нь хардаг.

Бид амьдралдаа гэрлийн замыг сонгосон, энэ бүхэн бол Бурханы удирдамж.


II

Бурханы үг маш эрхэм нандин, тэр чигтээ үнэн.

Бурханы үгийн шүүлтийг зөвшөөрснөөр завхрал маань бүрэн илчлэгддэг.

Биеэ тоосон зан чанартай бидэнд эрүүл ухаан үнэхээр дутдаг.

Бурханы үг биднийг засаж, бидэнтэй харьцаж, бид өөрсдийгөө мэдэж авсан.

Өөрсдийгөө үзэн ядсанаар бид үнэнээсээ гэмшдэг.

Шүүлт, гэсгээлтээр дамжуулан завхрал маань цэвэрлэгддэг.

Бурханы үгийг хэрэгжүүлснээр бид шинэ хүн болцгоодог,

Бурханы хайрыг хариулахын тулд бид үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чаддаг.

Бид бүгд хувь нэмрээ оруулж, Бурханд үнэнч байдаг.

Бурханы хүслийг биелүүлэхийн тулд гэрчлэлд бат зогсдог.

Бид бүгдээрээ гэрэл, оч цацруулж, Бурханд гэрчлэл хийн, Түүнийг тунхагладаг.

Бурханыг гэх үнэнч, ариун хайр баяр жаргалтай билээ.


III

Бурханыг гэрчлэхийн тулд бид сэтгэл нийлэн хамт ажилладаг.

Бэрхшээл, ядаргаанаас огт айхгүйгээр хаанчлалын сайн мэдээг түгээдэг.

Гай зовлон, шалгалт дунд бид Бурханыг түшиж, Түүнд залбирдаг.

Зам бартаатай, овон товонтой ч Бурхан гарцыг нээдэг.

Бурханы үгийн үнэнийг ойлгоод бидний сэтгэл хүчтэй болдог.

Бурханы үг биднийг зоригжуулж, бид улам бүр урагш тэмүүлдэг.

Гар гараасаа хөтлөлцөн, мөр зэрэгцээд бид Бурханд гэрчлэл хийж, бие сэтгэлээ Түүнд өгдөг.

Зовлон хэчнээн их байлаа ч бид юу юунаас илүү бэлэн байна.

Бурханы үгийн удирдамжаар бид Сатаныг ялан дийлдэг.

Бид Бурханыг үнэхээр хайрладаг, үүндээ хэзээ ч харамсахгүй.

Бид бол агуу улаан лууг бүрэн орхисон, ялгуусан цэргүүд.

Бурханыг хайрлах замдаа бид гэрчлэл хийдэг, хэзээ ч ухрахгүй.

Бурханыг магтан бид чангаар дуулж, бас бүжицгээдэг.

Хаанчлалын шинэ амьдралаа бид магтаж, сэтгэлдээ үнэхээр жаргалтай.

Бурхан л биднийг аварч, бид Бурханы ард болцгоосон.

Бурханы сэнтийн өмнө өргөгдөх нь харьцуулшгүй их баяр хөөр билээ.

Өмнөх: 65 Бурханы хайр зүрх сэтгэлийг минь тойрон эргэлддэг

Дараах: 67 Бурханыг магтан дуулж бүжээрэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих