Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй
Бурханыг би хайрлахаар сонгосон, надаас Тэр юу ч авсан, би дуулгавартай дагана.
Өчүүхэн зовлонг үл харгалзан гомдлын үг би хэлэхгүй.
Завхарсан зан чанартай хүн шүүлт, гэсгээлтийг хүртвэл таарна.
Бурханы үг бол үнэн, Бурханы хүслийг би эндүүрэх ёсгүй.
Хүндрэл бэрхшээл олон боловч Бурханы хайрыг хүртэнэ гэдэг ерөөл.
Бэрхшээл надад дуулгавартай дагахыг сургасан; Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй.
Өөрийгөө эргэцүүлэх үедээ би үргэлж хэтэрхий их хольц олдог.
Шамдахгүй бол би төгс болгуулж чадахгүй.
Өдрөөс өдөрт би Бурхантай амьдарч, хэчнээн хайр татам болохыг нь хардаг.
Бурханы үгийн илчлэл, шүүлтээр би өөрийнхөө завхралын үнэнийг хардаг.
Хүндрэл бэрхшээл олон боловч Бурханы хайрыг хүртэнэ гэдэг ерөөл.
Бэрхшээл надад дуулгавартай дагахыг сургасан; Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй.
Бурханы ажиглалтаар би хэчнээн их дутагдалтайгаа мэдэрдэг.
Нээлттэй сэтгэлээр нөхөрлөснөөр үнэн тов тодорхой болдог.
Түүний зан чанарт халдах тухай бодоход л би айн чичирдэг.
Би тэрслэх, Түүнд шаналал учруулахаас болгоомжлох болно.
Хүндрэл бэрхшээл олон боловч Бурханы хайрыг хүртэнэ гэдэг ерөөл.
Бэрхшээл надад дуулгавартай дагахыг сургасан; Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй.
Бурханыг би хайрлахаар сонгосон ч, хайр минь миний бодол санаатай сүлэлдсэн байдаг.
Петр шиг оюун санаатай болохын тулд ахиц гаргахаар би шамдах ёстой.
Бурхан миний хайрыг юу ч гэж бодлоо гэсэн, Бурханы таалалд нийцэх нь миний ганц хүсэл.