688 Бурхан юу ч хийлээ гэсэн, бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг
1 Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр ямархуу хүн, зүйл, юмсыг ашигладаг бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой.
2 Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ нь зөв бөгөөд чи биеийн хэмжээтэй болж, үнэний бодит байдал руу орно. Хэрэв чи засуулж, харьцуулж, орчныг чинь Бурхан босгох болгонд огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Хүн хэтэрхий хөшүүн, сүнсээрээ хэзээ ч ухамсарладаггүй байвал Бурхан ажиллах ямар ч аргагүй.
3 Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос шинэчлэн найруулав