Бие махбодтой болсон Бурханыг хэн ч мэддэггүй
I
Хүн Намайг гэрэлд хэзээ ч таниагүй, харин Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан луу галзууран аашлах нь оргилдоо хүрэх цагт Би Өөрийн ажлыг албан ёсоор махбодоор эхлүүлсэн. Агуу улаан луу жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтний замаар алхах үед нэг ч амьтан, нэг ч хүн цочиж сэрээгүй ба хүний ертөнцөд бие махбодтой болоход минь хэн ч мэдээгүй. Гэхдээ Өөрийн махбод болсон биеэр ажлаа хийж эхэлсний дараа хүн төрөлхтөн Миний нижигнэсэн дуугаар зүүднээсээ цочин сэрсэн бөгөөд энэ мөчөөс эхлэн Миний удирдамж дор амьдарч эхлэв.
II
Хүн ердөө махбодод байгаа Намайг мэддэггүй; үүнээс ч дор нь тэр махан биед оршдог өөрийгөө ч ойлгож чадаагүй. Хэчнээн олон жилийн турш хүмүүс Намайг хуурсаар ирж, гаднын зочин шиг үзэв? Хэчнээн олон удаа тэд Намайг гэртээ оруулалгүй хаалгаа хаав? Хэчнээн удаа Миний өмнө зогсоод тэд Надад ямар ч анхаарал хандуулсангүй вэ? Хэчнээн удаа тэд бусад хүний дунд Надаас татгалзлаа? Хэчнээн удаа тэд Намайг диаволын өмнө үгүйсгэв? Мөн хэчнээн удаа тэд өөрсдийн хэрүүлч амаар Над руу дайрав? Гэсэн ч Би хүний сул талуудыг санадаггүй, түүний дуулгаваргүй байдлаас болж шүдийг шүдээр төлдөггүй. Миний хийсэн бүхэн бол түүний эдгэшгүй өвчнийг эдгээхийн тулд өвчинд нь эм хэрэглэж, тэгснээрээ түүнийг эрүүл саруул болгох явдал бөгөөд ингэвэл тэр эцэстээ Намайг мэдэж авч магадгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван хоёрдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав