196 Бурханыг хайрлахад харуусал, гомдол гэж үгүй

I

Өө Бурхан минь! Энэ амьдралдаа Тантай дахин нэгдсэн би үнэхээр хувьтай.

Таны дуу хоолойг би сонсож, Таны өмнө буцаж очсон. Таны айлдвар, хэлдэг үг болгон зүрх сэтгэлийг минь хөдөлгөдөг.

Та л миний аминд санаа тавьж, Таны хэлсэн үг надад үнэнийг ойлгуулсан.

Завхрал, тэрслүү байдлыг минь Таны үг шүүж, илчилдэг,

бүрэн үнэмшсэн би Таны өмнө газар унадаг.

Шалгалтаар Та завхарсан зан чанарыг минь илчилж, цэвэрлэдэг,

Таны чин санаа зорилгыг би ойлгодог.

Итгэлээр ерөөл хүртэх сэдлийг минь Та бас засаж, харьцдаг:

Бурханд яаж итгэхээ би эцэст нь мэдэж авдаг.

Таны үгээр би маш ихийг олж авч, Таны ажлыг туулснаар өөрчлөлтөд хүрлээ.

Таны төлөө би бүхнээ орхиж, өөрийгөө зарлагадан, хайрыг тань хариулахын тулд үүргээ биелүүлнэ.

II

Өө Бурхан минь! Та даруу, далд байдлаар газар дээр ирж,

үнэн ба амийг хүнд хайрладаг үгээ илэрхийллээ.

Та шашны ертөнцийн яллалтыг амсаж, ХКН-д мөшгүүлж, хавчигдсан,

бидний буруу ойлголт, гомдлыг хүртэл амссан.

Таны зүрх сэтгэлийг хэн үнэхээр ойлгох билээ? Таны баяр, гунигийг хэн хуваалцаж чадах билээ?

Олон доромжлолыг Та чимээгүйхэн туулж, үргэлжлүүлэн үг хэлж, ажиллан,

хүн төрөлхтнийг аврахын төлөө бүхнийг хийдэг.

Таны хайр хөшүүн зүрхийг минь уяраалаа. Дахин тэрслүү, сөрөг байж яахин болох билээ?

Би маш олон дутагдалтай хэвээр ч гэлээ

Таны хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэх ёстой;

Таныг би хайрлаж, бүх амьдралаа Танд зориулна. Таныг алдаршуулахын тулд Таны замыг дагана,

Таныг насан туршдаа хайрлахад харуусал, гомдол гэж үгүй,

Таны зүрх сэтгэл тайтгараасай гэж л би хүснэ.

Өмнөх: 195 Би бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана

Дараах: 197 Би Бурханыг хайрлахаар эрж хайхаар шийдсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх