Бурханы ажлыг хэн ч ухан ойлгож чадахгүй
I
Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Бурханы мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг олж авч чадахгүй байх байсан. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хэчнээн сайн байсан ч хамаагүй энэ нь нэмэргүй, учир нь Бурханы бодол санаа үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “тодорхой хардаг” хүмүүс мунхаг гэж Би хэлдэг, тэд бүгд биеэ тоосон, мэдлэггүй байдаг.
II
Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол шоргоолжноос ч өчүүхэн байж, хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Махан биетэй хүмүүсийг бүгдийг нь Сатан ялзруулсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажилд зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, Бурхантай ч эн тэнцэхгүй. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ.
III
Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас Бурханыг бодолцож үзэг гэж Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхийн тулд ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэгэх нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүний таалалд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай таарамжтай байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас шинэчлэн найруулав