960 Хэрхэн Бурханы зан чанарт үл халдах вэ
I
Хэлсэн өгүүлбэр бүрийн минь дотор
Бурханы зан чанар агуулагддаг.
Үгийг минь та нар анхааран эргэцүүлбэл
үр ашгийг нь ихээр хүртэх нь лавтай.
Тийм ээ, Бурханы мөн чанарыг
ойлгоход маш хэцүү ч,
магадгүй та бүгдэд зан чанарынх нь тухай
бага зэрэг ойлголт бий.
Та нар үүнийгээ харуулж,
Түүний зан чанарт үл халдах зүйл
ихийг хийнэ гэж Би найддаг.
Тэгвэл Миний санаа амарна.
II
Та нар бүгд Бурханыг зүрх сэтгэлдээ
үргэлж хадгалж сурах ёстой.
Аливааг хийхдээ Түүний үгээр үйлд.
Санаа зоригийг нь бүхнээс эрж хай.
Түүнийг үл хүндэлж, гутаах
бүх үйлийг хийхээс цээрлээрэй.
Сэтгэлийн хоосролоо хожим дүүргэх гэж
бодлынхоо мухарт Түүнийг бүү хий.
Тэгэх юм бол чи
Бурханы зан чанарт халдана.
Та нар үүнийгээ харуулж,
Түүний зан чанарт үл халдах зүйл
ихийг хийнэ гэж Би найддаг.
Тэгвэл Миний санаа амарна.
III
Хэрэв чи хэзээ ч
Бурханыг доромжилж ярихгүй,
насан туршдаа
Бурханы эсрэг гомдоллох ч үгүй,
чамаас асуусан бүгдийг зүй ёсоор биелүүлж,
насан туршдаа Түүний үг бүрд захирагдвал,
захиргааны зарлигийг зөрчихөөс
амжилттайгаар зайлсхийсэн байх болно.
Та нар үүнийгээ харуулж,
Түүний зан чанарт үл халдах зүйл
ихийг хийнэ гэж Би найддаг.
Тэгвэл Миний санаа амарна.
Хэлсэн өгүүлбэр бүрийн минь дотор
Бурханы зан чанар агуулагддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас шинэчлэн найруулав