Бурханы гэрт үнэнч байдлаа зориул

I

Газар дээр бүх төрлийн муу ёрын сүнс амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилж, ховдоглон залгих гээд хүний цогцсыг тасралтгүй эрж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин ч үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын заль мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд, өнгөрсөнтэйгээ адилаар Миний нүүрэн дээр нэгийг хийж, Миний араар нөгөөг хийн авирлах ёсгүй—тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Би үүн шиг үг дэндүү олныг айлдсан нь лав, тийм биз дээ?

II

Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд ахин дахин сануулсан юм. Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавилангийн төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл, яг тэр бохир заваан газар; аврагдах найдваргүй байх тусам, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзан замаа алдах тусам бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Та нар энэ зам дээр нэгэнт хүрч ирсэн бол үнэнч байдал чинь ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж, дуулгаваргүй байдал юм уу Сатаны заль мэх болон өөрчлөгдөөд Миний ажлыг үймүүлэхэд ашиглагдана. Тэр үед Би Өөрийн хүссэнээр хэдийд ч, хаана ч та нарыг цохино.

III

Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч мэдэхгүй; зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг ба өчүүхэн ч болгоомжилдоггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй. Харин Би чамд өршөөнгүй хандана гэж чи бодсон хэвээр байна уу? Хүмүүс Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, иймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Тэр өөрийгөө дэмий үрэлгүй, хориг хязгаарлалтад захирагдах хэрэгтэй гэдэг бол Миний шаарддаг ганц зүйл юм. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ?

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Бодит байдлыг амьдран харуулснаар л чи гэрчлэл хийж чадна

Дараах: Чи Бурханд хариуд нь юу өгсөн бэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх