140 Өө Бурхан минь, би Таныг санаж байна
I
Чимээгүй, дуугүйхэн би Тан руу тэмүүлж, Таны үгийг уншиж, үлэмж их харуусал мэдэрдэг.
Тантай удахгүй дахин хамт байна гэж найдан нүдэнд минь нулимс цийлгэнэдэг.
Урьд нь би тэрслүү байж, Таныг шархлуулсан; маш олон гэм бурууг зөвтгөх аргагүй.
Таны царайг харж чадахгүй үедээ сэтгэл минь өвддөг, хавар, зун, өвөл, намаргүй би Таныг хүлээдэг.
Өөрийгөө зэмлэсээр өдөр хоногууд өнгөрдөг.
Гэмшлийн нулимс хацар даган урсаж, харууслаар би дүүрдэг.
Урьдын гэм бурууг буцаахыг би үнэхээр хүсдэг, сэтгэлээ Танд уудлахаар эрмэлздэг.
II
Жаргалтай өдрүүдийн дурсамжаар дүүрээд би Таны царай, инээмсэглэлийг үргэлж боддог.
Чин сэтгэлээсээ Таны заасан хичээл чихэнд минь цуурайтдаг; амьд байгаа цагтаа би үүнийг хэзээ ч мартахгүй.
Энэ урт удаан он жилүүд надад зовлон авчирсан, ганцаардал, тээнэгэлзээ минь тэсвэрлэшгүй.
Цаг хугацааг ухраахыг би мөрөөддөг, Тантай хамт байхыг би үнэхээр хүсэн тэмүүлдэг.
Миний хайрт, Та хаана байна?
Царайг тань харж, Танд тэврүүлэх гэж зүрх минь шатдаг.
Зүрх сэтгэл минь үргэлж Таныхтай хоршиж, хайрын сайхан зууг зохиох болно.