Нэг жинхэнэ Бурхан махбодод илэрсэн
1
Долоон аянга нижигнэж, тэнгэрийг доргиодог.
Нэг жинхэнэ Бурхан илэрсэн.
Энэ бол Ариун Сүнсний гэрчлэл, Ариун Сүнс Өөрөө ярьж байна.
Түүний үг хүч чадал, эрх мэдэлтэй, бүх үндэстэнг чичрүүлдэг.
2
Бурхан махбодод илэрснийг бид мэддэг
Золин аврагч цагаан үүлэн дээр эргэн ирлээ, Тэр ирлээ.
Бид Бурханы дуу хоолойг сонсож, Түүний царайг харсан.
Бид Хурганы мөрийг дагаж, баярт оролцож байна.
3
Бурханы хүмүүс хаанчлалын сургалтад орсон.
Бид Бурханы шүүлтийг зөвшөөрч, цэвэрлэгдэж байна.
Бурханы авралыг хүртэх нь үнэхээр -ерөөлтэй; бид Түүний хайрыг амссан.
Үнэнийг хэрэгжүүлж, Бурханы өмнө амьдардаг бид үнэхээр ерөөлтэй.
4
Бид Бурханы үгэнд амьдардаг, Түүнтэй нүүр тулан уулздаг.
Түүний үгийг их унших тусам, бид үнэнийг илүү ойлгож, зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхана.
Бид Бурханы үгийн бодит байдалд орохыг хэрэгжүүлдэг, бидний зан чанар өөрчлөгдсөн.
Бид хүний төрхийг амьдран харуулж, Бурханыг алдаршуулж, гэрчилдэг, Бурханы зүрх сэтгэл баясдаг.
5
Төгс Хүчит Бурхан, бид Таны хүслийг анхаарч үздэг.
Бид бүхнийг орхиж, Танд өөрсдийгөө зориулахдаа баяртай.
Бид Танд жинхэнэ зүрх сэтгэлээ өгдөг.
Таны ачааг анхаарч бид урагш тэмүүлэн, үүргээ үнэнчээр биелүүлдэг.
6
Хаанчлалын хэтийн ирээдүй нь мөнхийн гэгээтэй.
Бурханд хайртай хүмүүс гэрэлд амьдардаг, тэдний баяр хөөр зүйрлэшгүй.
Бурхан ялагчдын бүлгийг бүтээсэн, Тэр алдрыг олж авсан.
Христийн хаанчлал газар дээр илэрч, Бурхан агуу ажлаа дуусгасан.