Төгс Хүчит Бурхан л мөнхийн дахин амилсан амь билээ

I

Уулс болон гол мөрөн байнга өөрчлөгдөж, горхи урсгалаараа урсдаг ба хүний амь газар, тэнгэрээс удаан оршдоггүй. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л үе дамжин үүрд амьдардаг, мөнхөд амилсан амь билээ! Бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг ба Сатан Түүний хөл дор байдаг. Бурханы урьдчилан тогтоосон сонголтын ачаар өнөөдөр Тэр биднийг Сатаны атганаас аварсан. Тэр бол үнэхээр бидний Золин Аврагч юм. Христийн мөнхийн амилсан амь бидний дотор ажилласан, иймээс бид Бурханы амьтай холбогдох тавилантай бөгөөд Түүнтэй нүүр нүүрээ харан уулзаж, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг эдэлж чадна. Энэ бол Бурханы хичээнгүй, амь бие хайргүй зориулалт юм.

II

Салхи болон жихүүн жавраар дамжин өвлийн улирал хавар луу шилждэг. Амьдралын шаналал, хавчлага, зовлон, дэлхий ертөнцийн гололт, гүжирдлэг, засгийн газрын зохиомол буруутгалтай хэчнээн их нүүр тулсан ч, Бурханы итгэл болон шийдэмгий зангийн аль аль нь багасдаггүй. Бурханы хүсэлийн төлөө бүх зүрх сэтгэлээрээ Тэр Өөрийн амийг зөнд нь орхидог. Өөрийн ардын төлөө Тэр хичээл чармайлт хайрлалгүй, болгоомжтой тэжээж, усалж байдаг. Хэчнээн мэдлэггүй, хэчнээн хэцүү байлаа ч бид зөвхөн Түүний өмнө дуулгавартай байх хэрэгтэй ба Түүний үг ажил бидний хуучин уг чанарыг өөрчилнө… Тэрээр цуцалтгүй хөдөлмөрлөж, нойр хоолоо умартдаг. Хэчнээн олон өдөр, шөнө, хэчнээн шатам халуун, тэсгэм хүйтэнд Тэр Сионоос бүх зүрх сэтгэлээрээ харуулдсан гээч.

III

Дэлхий ертөнц, гэр орон, ажлаас сайн дураараа бүрэн татгалзсан, дэлхий ертөнцийн ямар ч зугаа цэнгэл Түүний сэтгэлийг хөдөлгөөгүй… Түүний амнаас гарсан үг биднийг цохиж, зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан зүйлсийг ил болгодог. Бид хэрхэн үнэмшихгүй байж чадах билээ? Түүний амнаас гарсан өгүүлбэр бүр бидний дотор хэдийд ч биеллээ олдог. Бидний ил, далд үйлдэл бүрийн хувьд Түүний мэддэггүй, хардаггүй юу ч үгүй, харин үнэн хэрэгтээ бидний төлөвлөгөө, зохицуулалтыг эс харгалзан бүгд Түүний өмнө ил гарах болно.

Түүний өмнө суухад бидний сүнс тав тухтай агаад тайван байж, дотор үргэлж хоосон санагдаж, Бурханд үнэхээр өртэйгээ мэдэрдэг. Энэ бол төсөөлшгүй, хэцүү гайхамшиг билээ. Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг Ариун Сүнс хангалттай баталдаг! Маргаангүй! Энэ бүлэг хүмүүс болох бид үнэхээр их ерөөгдсөн! Хэрвээ Бурханы нигүүлсэл болон өршөөл байгаагүй сэн бол бид мөхөж, Сатаныг дагах ёстой болно. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна! Ай! Төгс Хүчит Бурхан минь! Та бидний сүнслэг нүдийг нээснээр бид сүнсний ертөнцийн нууцуудыг олж харсан. Хаанчлалын харагдах байдал хязгааргүй. Сонор сэрэмжтэй, хүлээж бай. Тэр өдөр тийм ч холгүй байна.

V

Дайны гал бургиж, бууны утаа дарвиж, цаг агаар дулаарч, цаг уур өөрчлөгдөж, тахал тархаж, амьд үлдэх өчүүхэн найдлагатайгаар хүмүүс үхэх ёстой.Ай! Бодитой Бурхан болох Төгс Хүчит Бурхан минь! Та бол бидний бат бөх цамхаг. Та бол бидний хоргодох газар. Бид Таны жигүүр дор бөөгнөх ба гай гамшиг бидэнд хүрч чадахгүй. Энэ нь Таны бурханлаг хамгаалалт болоод халамж билээ.Бид бүгд Сион даяар цуурайтах магтаал дуулахаар дуу хоолойгоо өргөдөг! Бодитой Бурхан болох Төгс Хүчит Бурхан бидэнд алдар суут хүрэх газрыг бэлдчихсэн. Сэрэмжтэй, сэрэмжтэй бай! Тэр цаг тийм ч хол биш.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Тавдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Эцсийн өдрүүдийн Христ бол хүний хаанчлалд хүрэх үүд хаалга юм

Дараах: Бие махбодтой болохын ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх