Та л намайг аварч чадна

Нууцлаг, даруугаар бэрхшээл дунд

Та хүмүүсийг дагалдаж,

мөнх амийн замыг хайрладаг.

Та хүмүүсийг Өөрийн мах цус мэт хайрладаг.

Та тэдний хайрыг хүртэх гавьяатай.

Шүүлт, гэсгээлт тань хүний авралын төлөө байдаг.

Та тэдний дээрээс амийг асгадаг.

Таны зүрх сэтгэл үнэхээрийн сайхан,

Та үнэхээр зөвт, бас хүний магтаалыг хүртэх гавьяатай.

Танд итгэдэг мөртөө Таныг хайрлаж,

сайшаалыг тань хүртэж чадаагүй бол

бүх амьдралаа би харамсаж өнгөрөөнө.

Танд итгэсэн боловч үнэнч байж чадаагүй бол

би үнэхээр мөс чанаргүй,

бас хүн гэж дуудуулах гавьяагүй.

Гай зовлонгийн замаар Таны үг намайг авч явж,

би жаргал амталдаг.

Та хүмүүсийн дорой байдлыг энэрч,

тэднийг үгээрээ хангадаг.

Хүн Таныг яахан мартаж чадах билээ?

Та хүмүүстэй амьдарч,

тэднийг биечлэн удирдаж,

тэдэнд найдах зүйл өгдөг (найдах зүйл өгдөг).

Та түрүүнд нь зовж, төгс үлгэрлэдэг.

Та бас итгэмжтэй, хайр татам билээ.

Таны үг намайг байлдан дагуулдаг.

Шүүлт тань намайг ариусгадаг.

Та л намайг аварч чаддаг.

Та намайг засаж, харьцдаг, туршиж, цэвэршүүлдэг.

Та л намайг төгс болгож чаддаг.

Таны хайр нандин, Таны хайр хамгаас сайхан.

Та үнэн сэтгэлээ хүмүүсийн дунд үлдээсэн.

Өмнөх: Бурханы нигүүлсэл далай мэт гүн

Дараах: Бурханыхаас сайхан зүрх сэтгэл гэж үгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш...

Цаг хугацаа

I Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж, шантралгүй хөдөлмөрлөн, мөрөөдлөө эрэлхийлж, ганцаардсан сүнс алсаас иржээ. Нулимсанд мэндлээд, цөхрөлд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх