Бурханы ажлыг дуулгавартай дагаснаар л зан чанар чинь өөрчлөгддөг
I
Хэрвээ чи бодит туршлага дээр Ариун Сүнсний бодит үгийг дагах чадвартай бол өөрийн зан чанарт өөрчлөлт авчирч чадна. Хэрвээ чи Ариун Сүнсний хэлсэн бүхнийг дагаж, эрж хайдаг бол чи Түүнд дуулгавартай нэгэн бөгөөд ийм замаар чи зан чанараа өөрчилж чадах болно. Хүний зан чанар Ариун Сүнсний бодит үгсээр өөрчлөгддөг; хэрвээ чи өнгөрсний туршлагууд, дүрэм журмыг үргэлжид хадгалсан хэвээр байвал чиний зан чанар өөрчлөгдөхгүй. Яг одоо бол хамгийн чухал зүйл нь Ариун Сүнсний зааварчилгааг дагах юм. Чи Бурханы хэлсэн бүхнийг дагах ёстой; чи Түүний хэлсэн бүхэнд дуулгавартай байх ёстой. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хэцүү бэрх цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Үүний дараа л тэд Бурханд дуулгавартай болж, Бурханд үнэнч байж чадах бөгөөд Түүнийг хуурах гэж оролдохгүй.
II
Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанарт өөрчлөлт гардаг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд тайван тогтуун, няхуур нямбай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы одоогийн ажилд дуулгавартай байж чаддаг бөгөөд энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн үзлээ орхиж, зориуд дуулгавартай байж чаддаг. Өнгөрсөн үед зан чанарын өөрчлөлтийн тухай ярих үед энэ нь өөрөөсөө татгалзаж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн эрхэмлэх зүйлсээс өөрийгөө чөлөөлөх тухай байсан—энэ бол зан чанарын өөрчлөлтийн нэг төрөл нь. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы бодит үгсэд дуулгавартай байх, мөн Түүний шинэ ажлыг жинхэнэ утгаар ойлгох чадвартай байх гэдгийг хүмүүс одоо мэддэг. Ийм замаар хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханы тухай хуучин ойлголтоосоо салж чадах бөгөөд Түүний талаар жинхэнэ ойлголттой болж, Түүнд дуулгавартай болно. Энэ л зөвхөн зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав