Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫГ БОЛОН БУРХАНЫ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л ТҮҮНИЙГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА

Хурд

БУРХАНЫГ БОЛОН БУРХАНЫ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л ТҮҮНИЙГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА

Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа бие махбодтой болоход нь хүмүүс Түүнд итгээгүй, Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон. Хоёр дахь удаад ч гэсэн хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай Түүнд итгэдэггүй ба Христийг дахин нэг удаа загалмайд цовдолсон. Хүн бүгд Бурханы дайсан биш гэж үү? Бурханыг мэддэггүй хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Яаж Бурханд гэрчлэл хийхэд тохирч чадах юм бэ? Бурханыг хайрлаж, Бурханд үйлчилж, Бурханыг алдаршуулж байна гэж хэлэх нь бүгд хүнийг хуурч байгаа худал үг биш гэж үү? Эдгээр бодит бус, практик бус зүйлийг эрж хайхаар амиа зориулах юм бол, чиний хөдөлмөр талаар өнгөрөх бус уу? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж чи яаж Бурханы дотнын нэгэн байж чадах юм бэ? Иймэрхүү эрэл хайгуул чинь тодорхойгүй, хийсвэр зүйл биш үү? Мэхлэл биш үү? Хүн хэрхэн Бурханы дотнын нэгэн болох вэ? Бурханы дотнын нэгэн байхын бодит ач холбогдол юу вэ? Чи Бурханы Сүнсний дотнын нэгэн байж чадах уу? Сүнс хэчнээн агуу, хэр өндөр болохыг чи харж чадах уу? Үл үзэгдэх, биет бус Бурханы дотнын нэгэн байна гэдэг тодорхойгүй, хийсвэр зүйл биш үү? Ийм эрэл хайгуул ямар бодит ач холбогдол байна вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Чи Бурханыг мэддэггүй бөгөөд үл үзэгдэх, биет бус, мөн өөрийн үзэл дэх огт оршдоггүй “бүх зүйлийн Бурханыг” эрэлхийлдэг учраас чиний эрж хайдаг зүйл Бурханы дотнын хүн болох явдал боловч яг үнэндээ чи Сатаны бууны нохой юм. Хийсвэрээр хэлэхэд тийм “Бурхан” бол Сатан бөгөөд бодитойгоор хэлбэл энэ нь чи өөрөө юм. Чи өөрийнхөө л дотнын нэгэн байхыг эрэлхийлдэг хэрнээ Бурханы дотнын хүн байхаар эрэлхийлж байна гэж хэлдэг—энэ чинь доромжлол биш үү? Ийм эрэл хайгуул ямар үнэ цэнтэй юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбод болохгүй бол, Бурханы мөн чанар нь ердөө хүнд үл үзэгдэх, биет бус амийн Сүнс бөгөөд хэлбэргүй, галбиргүй, материаллаг бус төрлийн, ойртохын аргагүй, хүнд ойлгогдошгүй байх юм. Хүн ийм материаллаг бус, гайхмаар, ойлгошгүй Сүнсний ойр дотно нэгэн байж яаж чадах юм бэ? Энэ чинь инээдтэй биш үү? Тийм үндэслэлгүй бодол нь бодит бус, тэрс үзэл юм. Бүтээгдсэн хүн угаасаа Бурханы Сүнснээс өөр төрлийнх байхад энэ хоёр яаж бие биетэйгээ ойр дотно байж чадах юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбодод биеллээ олоогүй бол, өөрөөр хэлбэл Бурхан махбод болоогүй, бүтээл болж Өөрийгөө даруусгаагүй бол бүтээгдсэн хүн Түүний дотнын нэгэн байх эрхгүй, бас байж чадах ч үгүй байсан бөгөөд сүнс нь тэнгэрт орсны дараа Бурханы дотнын нэгэн болох боломжтой үнэн сүсэгт итгэгчдээс бусад ихэнх хүн Бурханы Сүнсний дотнын нэгэн болж чадахгүй байх байв. Хэрвээ хүн, бие махбодтой болсон Бурханы удирдамж дор тэнгэр дэх Бурханы дотнын нэгэн болохыг хүсвэл гайхмаар тэнэг, хүн бус нэгэн биш гэж үү? Хүн ердөө л үл үзэгдэх Бурханд “үнэнч байхыг” зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрэлхийлэхэд хүний хувьд илүү амархан байдаг—хүн үүнийг хүссэнээрээ хийж болно. Харин үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амаргүй. Тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн Бурханыг олж авах ямар ч боломжгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлсийг бүгдийг нь хүн төсөөлсөн байдаг ба эдгээрийг хүн олж авах боломжгүй юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан, өндөр сүрлэг агаад ойртохын аргагүй байсан бол Түүний хүслийг та нар хэрхэн ухаарч чадах юм бэ? Түүнийг яаж мэдэж, ойлгож чадах юм бэ? Хэрвээ Тэр Өөрийн ажлыг л хийгээд, хүнтэй ямар ч хэвийн харилцаагүй байсан бол, эсвэл ямар ч хэвийн хүн чанаргүй, жирийн хүмүүс ойртох аргагүй байсан бол, хэдийгээр Тэр та нарын төлөө их ажил хийсэн ч, та нар Түүнтэй ямар ч харилцаагүй, Түүнийг харж чадахгүй байсан бол яаж Түүнийг мэдэж чадах юм бэ? Хэрвээ хэвийн хүн чанарыг эзэмшсэн энэ махбод байгаагүй бол, хүн Бурханыг мэдэх ямар ч аргагүй байх байлаа; Бурхан бие махбодтой болсны улмаас хүн махбод дахь энэхүү Бурханы дотнын нэгэн байх эрхтэй болдог. Хүн Бурхантай харилцаж, Түүнтэй хамт амьдарч, Түүнтэй холбогддог болохоороо аажмаар Түүнийг мэдэж эхэлдэг учраас Бурханы дотнын нэгэн болдог. Ингээгүй бол хүний эрэл хайгуул талаар өнгөрөх байсан бус уу? Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дотнын нэгэн болж чаддаг нь зөвхөн Бурханы ажлаар дамжин хүрдэг бус, харин бие махбодтой болсон Бурханы бодит байдал болоод хэвийн байдлаас болдог. Бурхан бие махбодтой болсон учраас л хүн үүргээ биелүүлэх, мөн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөх боломжтой болсон билээ. Энэ нь хамгийн бодит, жинхэнэ үнэн биш гэж үү? Чи одоо ч гэсэн тэнгэр дэх Бурханы дотнын нэгэн баймаар байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосон буюу махбод болсноор л хүн Түүний дотнын, итгэлт нэгэн болж чадна. Бурхан бол Сүнс: тийм агуу сүрлэг, ойлгохын аргагүй байж, хүн хэрхэн Түүний дотнын нэгэн байж тэнцэх юм бэ? Бурханы Сүнс махбодод буун ирж, хүнтэй адил гадаад төрхтэй бүтээл болсноор л хүн Түүний хүслийг ойлгож, Түүгээр үнэхээр авхуулж чадна. Тэр махбодтойгоор үг хэлж, ажиллаж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, гай зовлонг хуваалцаж, хүнтэй нэг дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, залж чиглүүлдэг ба үүгээрээ дамжуулан хүнийг цэвэрлэж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Хүн Эдгээр зүйлийг олж авч, Бурханы хүслийг үнэхээр ойлгосноор л Бурханы дотнын нэгэн байж чаддаг, энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үзэгддэггүй, баригддаггүй байсан бол хүн хэрхэн Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Энэ нь хоосон сургаал бус уу?

Өнөөдрийг хүртэл олон хүн Бурханд итгэхдээ тодорхойгүй, хийсвэр зүйлийг эрж хайсаар л байна. Тэд Бурханы өнөөгийн ажлын бодит байдлыг огт ухааралгүйгээр одоо ч бичиг үсэг, хоосон сургаал дунд амьдарсаар байдаг. Түүнчлэн ихэнх нь, “Бурханыг хайрладаг шинэ үеийнхэн”, “Бурханы дотнын нэгэн”, “Бурханыг хайрлах үлгэр жишээ, үлгэр дуурайл”, “Петрийн хэв маяг” гэх мэт шинэ хэллэгүүдийн бодит байдал руу хараахан ороогүй; харин эрэл хайгуул нь одоо ч тодорхойгүй, хийсвэр бөгөөд хоосон сургаал дунд тэмтчиж, эдгээр үгийн бодит байдлын талаар огт ойлгоогүй хэвээр байгаа юм. Бурханы Сүнс махбод болж, махбодод ажиллах үед чи Түүнийг харж, Түүнд хүрч болно. Гэсэн ч чи Түүний дотнын нэгэн болох чадваргүй хэвээр, Түүний итгэлт нэгэн болж чадахгүй хэвээр байвал хэрхэн Бурханы Сүнсний итгэлт нэгэн болж чадах юм бэ? Хэрвээ чи өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, Бурханыг хайрладаг шинэ үеийнхний нэг болж яаж чадах юм бэ? Эдгээр нь зүгээр л хоосон бичиг үсэг, сургаал бус уу? Чи Сүнсийг харж, Түүний хүслийг ухаарч чаддаг уу? Эдгээр нь хоосон үг бус уу? Чи зүгээр л эдгээр хэллэг, нэр томьёог ярилаа гээд хангалтгүй, чи зөвхөн шийдэмгий байдлаар Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй. Эдгээр үгийг хэлээд л чи яриандаа, хүсэлдээ, бодит бус туйлын зорилгодоо, мөн үзэл, бодолдоо сэтгэл ханадаг. Хэрвээ чи өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол юу ч хийлээ гэсэн хамаагүй Бурханы хүслийг ханамжуулж чадахгүй. Бурханы итгэлт хүн байна гэдэг юу гэсэн үг вэ? Чи одоо ч үүнийг ойлгохгүй л байна уу? Бурханы дотнын нэгэн бол хүн учраас Бурхан ч гэсэн хүн, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болсон, хүн болсон. Ижил төрлийн хүмүүс л бие биеэ итгэлт нэгэн гэж дуудаж болно, тэр үед л тэднийг ойр дотнынхон хэмээн тооцож болно. Хэрвээ Бурхан Сүнс байсан бол бүтээгдсэн хүн яаж Түүний дотнын нэгэн болж чадах юм бэ?

Бурханд итгэх итгэл, үнэний эрэл хайгуул, тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Хийдэг бүхэн чинь бодит байх ёстой, чи тэдгээр хий хоосон, тодорхойгүй зүйлсийг эрж хайх ёсгүй. Ингэж биеэ авч явах нь ямар ч үнэ цэнгүй, цаашлаад хүний амьдралын утга учир гэж жаахан ч үгүй. Эрэл хайгуул болон амьдрал чинь худал хуурмаг, ов мэхнээс цаашгүй зүйлсийн дунд өнгөрч, чи үнэ цэнтэй, ач холбогдолтой зүйлсийг эрж хайдаггүй учраас чиний олж авдаг цорын ганц зүйл бол үнэнтэй хамаагүй тэрс үзэл, хоосон сургаал л байдаг. Тиймэрхүү зүйлс нь чиний оршин тогтнолын үнэ цэн, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд чамайг зөвхөн хоосон хүрээнд л аваачиж чадна. Ингэснээр чиний бүхий л амьдрал ямар ч үнэ цэн, утга учиргүй байх болно—хэрвээ чи утга учиртай амьдралыг эрж хайхгүй юм бол хэдийгээр зуун жил амьдарлаа ч гэсэн хий дэмий байх болно. Үүнийг яаж хүний амьдрал гэж болох юм бэ? Энэ чинь үнэндээ амьтны амьдрал биш үү? Үүний адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагах гэж хичээдэг боловч харж болох Бурханыг эрж хайх ямар ч оролдлого хийлгүй, оронд нь үл үзэгдэх, биет бус Бурханыг шүтэн мөргөдөг бол иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч дэмий биш гэж үү? Эцэстээ чиний эрэл хайгуул нурангин овоо л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул чамд ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том бэрхшээл бол өөрийн харж, хүрч чадахгүй, туйлын нууцлаг, гайхалтай зүйлс болон хүмүүсийн төсөөлшгүй, жирийн хүмүүсийн олж авч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ дүгнэж шинжлэн, тэр бүү хэл бусад бүх зүйлийг үл хайхран эдгээрийг эрж хайж, олж авахаар оролддог. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг төдийгүй тэдгээрийн талаар нарийн нягт бодож сэтгэдэг. Эсрэгээр, хэдий чинээ бодит зүйл байна, хүн төдий чинээ үл тоодог; тэдгээрийг харахдаа хамраа сөхөж, тэр ч байтугай үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш үү? Иймэрхүү зүйлс хэдий чинээ бодитой байна, та нар төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цаг огт гаргалгүй, зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагыг та нар үл ойшоодог ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар ч гэсэн тоо томшгүй их үзлийг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Тэгвэл та нар тодорхойгүй байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн тодорхойгүй Бурханд тууштай итгээд өнөөгийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан, өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэг бус уу? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу сүрлэг Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Түүнчлэн, хүний шүтэн мөргөдөг Бурхан нь түүний үзлээс бий болсон нэгэн, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит махбод гэдгээс болдоггүй гэж үү? Эцсийн эцэст, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайдаггүй бус уу? Учир нь өнөөдрийн Бурханы хүнээс хүсдэг зүйл нь хүний хийх хамгийн дургүй, хүнийг ичээдэг яг тэр зүйл юм. Энэ нь хүнийг зовоож байгаа биш үү? Энэ нь хүний шарх сорвийг зоиуд хөндөж байгаа биш үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүн бие махбодтой болсон Бурханы дайсан болсон, өөрөөр хэлбэл антихрист болсон. Энэ нь илэрхий баримт биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх хүн антихрист бус уу? Тэгэхээр чиний итгэж, хайрладаг нэгэн үнэхээр махбод дахь энэ Бурхан мөн үү? Үнэхээр Энэхүү амьдарч, амьсгалж байгаа хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн Бурхан мөн үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юу, газарт байгаа юу? Энэ нь үзэл үү, үнэн үү? Энэ нь Бурхан уу, эсвэл сахиулсан уу? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд тавьдаг шаардлага ба Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг. Хүн үнэнийг хэрэгжүүлэхээр эрж хайх нь үүргээ биелүүлж байгаа хэрэг юм, өөрөөр хэлбэл, энэ нь Бурханы шаардлагыг хангах гэсэн эрэл хайгуул юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь ямар ч хүний хүрч чадахааргүй хоосон сургаал биш, харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Эрэл хайгуул чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй хоосон сургаалаас цаашгүй бол, чи үнэнийг эсрэг тэрсэлдэг хүн биш үү? Чи үнэн рүү дайрч довтолдог хүн биш үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар эрэлхийлэх юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол бүгд үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд угаасаа тэрслүү юм!

Чи яаж ч эрж хайлаа гэсэн хамаагүй, юун түрүүнд Бурханы өнөөдөр хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Бурхан эцсийн өдрүүдэд ирэхдээ ямар ажил, ямар зан чанарыг авчирдаг, мөн хүн дээр юуг гүйцэлдүүлэх вэ гэдгийг чи ойлгож, мэдэх ёстой. Махбодод ирээд Түүний хийсэн ажлыг чи мэдэхгүй, ойлгохгүй бол яаж Түүний хүслийг ухаарч, Түүний дотнын нэгэн болж чадах юм бэ? Үнэндээ, Бурханы дотнын нэгэн байна гэдэг нь төвөгтэй зүйл биш боловч энгийн зүйл ч бас биш юм. Хэрвээ хүн ойлгож, хэрэгжүүлж чадвал энэ нь төвөгтэй зүйл биш; хэрвээ хүн ойлгож чадахгүй бол энэ нь хамаагүй хэцүү төдийгүй хүн тодорхойгүй байдлын дунд амархан ордог. Хэрвээ хүн Бурханыг эрж хайхдаа өөрийн гэсэн баримтлах байр суурьгүй, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол ямар ч үндэс суурьгүй байна гэсэн үг учраас бат зогсоход амаргүй байх болно. Өнөөдөр үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол ямар ч үндэс суурьгүй байна гэсэн үг учраас бат зогсоход амаргүй байх . Тийм хүмүүс бат зогсож бараг чадахгүй. Бурханд итгэхийн гол түлхүүр нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, Бурхан махбодод ирэх үедээ хүн дээр хийдэг ажил, Түүний үг хэлдэг зарчмыг мэдэж чаддаг байх явдал юм; олныг бүү дага, мөн чи орох ёстой зүйлдээ зарчимтай байж, тэдгээрийг баримтлах ёстой. Дотор чинь байгаа Бурханы гэгээрүүлсэн тэдгээр зүйлийг чанд мөрдөх нь чамд тустай. Тэгэхгүй бол чи өнөөдөр нэг чиглэлд, маргааш нөгөө чиглэлд эргэлдэн, бодитой ямар нэг зүйлийг хэзээ ч олж авахгүй. Ийм байх нь чиний аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хүмүүс үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн Ариун Сүнсний ажил мөн байна гэж хэлнэ; хэрвээ хүмүүс үүнийг муу ёрын сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн эргэлзэж эхлэн, эсвэл бас үүнийг муу ёрын сүнсний ажил байна гэж хэлнэ. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтдаг бөгөөд өөрөө юуг ч ялгаж салгах чадваргүй, бас өөрийнхөөрөө бодож сэтгэж чаддаггүй. Энэ бол баримтлах байр суурьгүй, ялгаж салгах чадваргүй хүн бөгөөд ийм хүн бол хэнд ч хэрэггүй хүн юм! Чи дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг өдөр үүнийг Ариун Сүнсний ажил биш, харин хүний үйл хэргээс цаашгүй гэж хэн нэгэн хүн хэлж магадгүй—гэсэн ч чи үүнийг тодорхой харж чадахгүй бөгөөд бусад хүний хэлэхийг сонсоод, чи ч бас тэгж хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байдаг, гэвч чи үүнийг хүний ажил гэж хэлдэг; чи Ариун Сүнсний ажлыг доромжилдог хүмүүсийн нэг болсон бус уу? Чи ингэж ялгаж салгаж чадахгүй байгаа учраас Бурханыг эсэргүүцсэн бус уу? Хэн мэдэх вэ, магадгүй нэг өдөр “энэ бол муу ёрын сүнсний ажил” гэж хэлэх эргүү амьтан гарч ирж болох юм, тэгвэл чи энэ үгийг сонсонгуутаа яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн чамайг үймүүлэх болгонд чи баримтлах байр сууриндаа бат зогсож чадахгүй бөгөөд энэ нь үнэнийг эзэмшээгүйгээс чинь л болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы тухай мэдлэгийг эрж хайна гэдэг энгийн зүйл биш. Зүгээр л хамтдаа цугларч, номлол сонссоноор тэдгээрийг олж авч чадахгүй, ганцхан урам зоригоороо чи төгс болгуулж чадахгүй. Чи туулж, мэдэж, үйлдэлдээ зарчимтай байж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи туршлагатай байснаар олон зүйлийг ялгаж салгаж чадна—сайныг муугаас, зөв шударга байдлыг хорон муу явдлаас ялгаж салгаж, мөн аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийг ялгаж чадна. Чи энэ бүх зүйлийг ялгаж салгаж чаддаг байх ёстой, ингэснээр ямар ч нөхцөлд чи хэзээ ч төөрөхгүй. Энэ л чиний жинхэнэ биеийн хэмжээ юм.

Бурханы ажлыг мэднэ гэдэг энгийн хэрэг биш. Чи эрэл хайгуулдаа стандарт, зорилготой байх ёстой бөгөөд үнэн замыг хэрхэн эрж хайхаа мэддэг, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэхийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг бөгөөд Үг нь махбод болсон, иймээс хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг нь харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Энэ үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үед хүнээс шаардагдаж байсан зүйл буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарт амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх болон цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн зарчим байдаг нь, хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байгаа эсэх, тийм ажил болоод үнэнийг туулснаар Бурханы төлөөх хайрыг нь урамшуулж, хүнийг Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш, бодит байгаа эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал, энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно. Ирээдүйн туршлагад чинь та нараар өөр зам сонгуулж, эсвэл ирээдүйд өөр шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөх гэсэндээ Би энэ үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол үнэн зам мөн гэдэгт та нарыг итгэлтэй байг гэсэндээ, мөн та нарыг өнөөдрийн ажилд зөвхөн хагас хугас итгэж, үүнийг байнга тодорхой харж чадахгүй бүү байг гэсэндээ Би ингэж хэлдэг. Итгэлтэй байгаа хэрнээ будилан дагадаг хүмүүс ч олон байдаг; ийм итгэлтэй байдал нь ямар ч зарчимгүй байдаг ба эрт орой хэзээ нэгэн цагт тэд таягдан хаягдах болно. Дагахдаа маш гал цогтой хүмүүс ч гэсэн гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь эргэлзээтэй байдаг ба энэ нь тэдний ямар ч ул суурьгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий ядмаг, суурь чинь хэтэрхий өнгөц учраас ялгаж салгах талаар ямар ч ойлголтгүй байна. Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол, хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар нь улам их өөрчлөгдөж чадна—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм. Хэрвээ тухайн зам нь хүний мөн чанар болох зүйлсийг илчилж, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, түүнчлэн хүнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг хүнд өгч чадахгүй, бүр тэр ч байтугай хүн чанарыг нь улам дорд болгож, эрүүл ухааныг нь улам хэвийн бус болгож байвал, энэ зам үнэн зам байх учиргүй бөгөөд энэ нь муу ёрын сүнсний ажил юм уу хуучин зам байж болох юм. Товчхондоо гэвэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил биш. Та нар энэ олон жил Бурханд итгэчхээд үнэн зам, хуурамч замыг ялгаж салгах, үнэн замыг эрж хайх зарчмын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүн эдгээр асуудлыг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явж, олонхын хэлснийг давтдаг. Энэ яаж үнэн замыг эрж хайж байгаа хүн байх юм бэ? Тийм хүмүүс яаж үнэн замыг олох юм бэ? Хэрвээ чи энэ хэдэн гол зарчмыг ухаарах юм бол юу ч боллоо гэсэн хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялгаж салгаж чаддаг байх нь амин чухал; энэ нь хэвийн хүн чанарын эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагадаа хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ хүн өнөөдөрийг хүртэл дагахдаа юуг ч ялгаж салгаж чадахгүй, хүний эрүүл ухаан нь өсөөгүй хэвээр байвал тэр хүн хэтэрхий мунхаг байна, эрэл хайгуул нь ч гэсэн алдаж, ташуурсан байна. Өнөөдөрийг хүртэл эрж хайхдаа өчүүхэн ч ялгаж салгах явдал алга, үнэн замыг олсон гэж хэлдэг чинь үнэн, гэхдээ чи үүнийг олж авсан уу? Ялган салгах чадвар чинь жаахан ч гэсэн нэмэгдсэн үү? Үнэн замын мөн чанар нь юу вэ? Үнэн замд, чи үнэн замыг олж аваагүй, үнэнээс юуг ч олж аваагүй, өөрөөр хэлбэл, Бурханы чамаас шаарддаг зүйлийг чи биелүүлээгүй, тиймээс чиний завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ чи энэ маягаар эрэлхийлсээр байвал эцэстээ таягдан хаягдах болно. Өнөөдрийг хүртэл дагасан тул чи сонгосон замаа зөв зам гэдэгт итгэлтэй байж, дахин эргэлзэх ёсгүй. Олон хүн байнга эргэлздэг бөгөөд зарим нэг жижиг асуудлаас болж үнэнийг эрж хайхаа больдог. Тийм хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд Бурханыг будилан дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотнын нэгэн болж, Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн ерөөл эрж хайж, тодорхойгүй, хийсвэр зүйлийг л эрэлхийлдэг хүмүүст үнэнийг даруйхан эрж хай гэж Би зөвлөе, ингэснээр тэдний амьдрал ач холбогдолтой болж магад. Өөрсдийгөө цаашид бүү хуур!

Өмнөх:ӨӨРИЙН ҮЗЛЭЭР БУРХАНЫГ ТОДОРХОЙЛСОН ХҮН БУРХАНЫ ИЛЧЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЯАХИН ЧАДАХ БИЛЭЭ?

Дараах:БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДОХ ЯЛГАА