473 Зөвхөн үнэн л хүний сэтгэлийг тайван болгож чадна

1 Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үнэ цэнийг нь мөнгөөр тоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг зүйл биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Бурханаар авруулах туршлагынхаа явцад өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол, эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, Бурханы зан чанарыг ойлгохгүй бол бачимдан сандрахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ айхтар өлсөж, цангахыг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмж зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдрэхэд чинь саад болдоггүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ?

2 Үнэний бодит байдал болон Бурханы хүслийг мэдэх боломжийг олгох Бурханы гэгээрлийг олж авъя гэсэн хүчтэй хүслийг мэдрэх үед чинь чамд хэрэгцээтэй зүйл бол их хоол ч биш, хэдэн сайхан үг ч биш. Тэр ч байтугай махан биеийн түр зуурын тав тух болон ханамж ч биш—чамд хэрэгцээтэй зүйл бол юу хийх ёстойг чинь, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхой хэлэх, үнэн гэж юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн төдий байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс ч илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Сэтгэл чинь хангалуун байх үед зүрх сэтгэл, бүхий л бие чинь жинхэнэ амралтыг олж авдаг бус уу?

3 Бурханаас ирдэг зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь бусад ямар ч зүйлээс, хамгийн их нандигнан хайрладаг гэж итгэж байсан зүйл юм уу хүнээс чинь ч илүү агуу юм. Хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй, Түүний хүслийг ойлгохгүй бол амралтыг олж авч чадахгүй. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүн төрөлхтний хувьд амьдралд нь дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж чи хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол зүрх сэтгэлийг чинь амрааж чадах цорын ганц зүйл билээ.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 472 Үнэн бол амьдралын бүх онч мэргэн үгний хамгийн дээд нь билээ

Дараах: 474 Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих