228 Өнгөрсөн үе намайг илд мэт сүлбэнэ

I

Эзэнд итгэх урьдын итгэлээ бодохоор хийсэн зүйлдээ харамсах юм.

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үгүйсгэснээ зүхэж, мөнхөд харамсах юм.

Эзэний эргэн ирэхийг өдөр бүр би мөрөөсөж,

тэнгэрийн хаанчлалд өргөгдөхийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээсэн.

Гэвч Эзэн ирээд хаалга тогшиж, эцсийн цаг үеийн аврал ирэхэд би хүлээн зөвшөөрөөгүй.

Бурханд итгэх нь Библид итгэх явдал гэж бодон,

Бурханыг би Библиэр хязгаарлажээ.

Эрж хайх сэтгэлгүй би Бурханы ажлыг зоргоороо шүүжээ.

Итгэгчдийн үнэн замыг эрж хайж, судлахыг болиулахын тулд чуулганыг битүүмжлэхээр ажиллажээ.

Нэр төр, байр сууриа хамгаалах гэж итгэгчдийг би өөрийн мэдэлд хорьжээ.

Бурханд энэ олон жил үйлчилсэн атлаа Түүнийг эсэргүүцэх бүлгийг толгойлно гэж зүүдэлсэн ч үгүй.

Арилшгүй нүгэл минь намайг цаг үргэлж зовоох юм.


II

Намайг ийм тэрслүү, эсэргүү байсан ч Бурхан өршөөл үзүүлж, намайг аврахын тулд бүхнийг хийсэн.

Сэтгэлийн үүдийг минь үгээрээ маш олон удаа тогшсоны дараа л чулуун зүрх минь эргэж чадсан.

Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөөд би хэчнээн мунхаг, харалган гэдгээ харсан.

Бурханд юу байгаа, Тэр юу болохын арвин байдлыг хүн төрөлхтөн бүрэн ойлгож чадахгүй.

Бурханы ажил ямар ч дүрэмд хязгаарлагдалгүй үргэлж урагшилсаар байдаг.

Гэвч би асар биеэ тоосон байдлаар Бурханы ажлыг Библийн үгээр хязгаарласан.

Миний хийсэн саадаас үүдэн олон итгэгч аврагдах боломжоо алдсан.

Бурханд итгэсэн хэдий ч би сонгогдсон хүмүүсийн төлөө Түүнтэй тэмцэлдсэн. Үнэхээр орчин цагийн фарисай байсан.

Үйлдлийнхээ төлөө би хараагдвал таарах ч Бурхан надад гэмших боломж олгосон.

Бурханы жинхэнэ хайрыг хараад Түүнд маш их өртэйгөө мэдэрдэг.

Өө Бурхан минь, Би Танд итгэдэг ч Таныг мэдэлгүй эсэргүүцэж, шүүж байжээ.

Таны өршөөл, авралд тэнцэхгүй би үнэхээр Сатаны төрөл юм.

Өө Бурхан минь, би гэмшиж, шүүлтийг тань хүлээн зөвшөөрнө.

Байгаа бүхэндээ үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэн, Таны хайрыг хариулна.

Өмнөх: 227 Бурханд итгэснээр үнэнийг олж авах нь үнэлж баршгүй юм

Дараах: 229 Өөрийгөө эргэцүүлснээр урагшлах замыг нээдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих