399 Бурханд итгэх зам бол Түүнийг хайрлах зам юм
Бурханд итгэх зам бол
Түүнийг хайрлах зам.
Бурханд итгэдэг бол чи
Түүнийг хайрлах ёстой.
I
Бурханыг хайрлах гэдэг нь
зөвхөн Бурханы хайрыг хариулж,
мөс чанараараа Түүнийг хайрлахыг хэлдэггүй,
Бурханыг цэвэр хайраар хайрлахыг хэлнэ.
Мөс чанар Бурханыг гэх хайрыг сэргээхгүй.
Түүний хайр татам байдлыг мэдрэх үед,
сүнсийг чинь Бурхан хөдөлгөж,
мөс чанар чинь үүргээ биелүүлнэ.
Бурханы төлөөх жинхэнэ хайр
зүрх сэтгэлийн гүнээс гардаг.
Энэ нь Бурханы талаарх
хүний мэдлэгт оршдог хайр билээ.
II
Хүний сүнс Бурханаар хөдөлгөгдөж,
зүрх сэтгэлдээ мэдлэг олж авах үед,
туршлага олж авсны дараа,
мөс чанараараа Бурханыг хайрлаж чадна.
Мөс чанараараа Бурханыг хайрлах нь
буруу биш ч энэ нь дорд хайр билээ.
энэ нь Бурханы нигүүлсэлд шударга ханддаг ч,
хүний оролтод түлхэц өгч чадахгүй.
Бурханы төлөөх жинхэнэ хайр
зүрх сэтгэлийн гүнээс гардаг.
Энэ нь Бурханы талаарх
хүний мэдлэгт оршдог хайр билээ.
III
Хүмүүс Сүнсний ажлыг хүртэж,
Бурханы хайрыг харж, амтлан,
Бурханы талаар мэдлэгтэй байх үедээ
Түүнийг үнэхээр хайрлаж чаддаг.
Бурхан хүн төрөлхтний хайрыг
хүртэх эрхтэйг харах үедээ,
хайр татам болохыг нь харах үедээ
тэд үнэхээр Бурханыг хайрлаж чаддаг.
Бурханы төлөөх жинхэнэ хайр
зүрх сэтгэлийн гүнээс гардаг.
Энэ нь Бурханы талаарх
хүний мэдлэгт оршдог хайр билээ.
IV
Бурханыг ойлгодоггүй хүмүүс,
өөрсдийн үзэл, дуртай зүйлдээ л тулгуурлан,
Бурханыг хайрлаж чаддаг,
ийм хайр нь зүрх сэтгэл дэх жинхэнэ хайр биш.
Хүн Бурханыг ойлгомогц
зүрх сэтгэл нь Бурханы зүгт.
Зүрх сэтгэл дэх хайр нь
жинхэнэ, аяндаа үүссэн.
Гагцхүү ийм хүн л
зүрх сэтгэлээрээ Бурхантай нэг байдаг.
Бурханы төлөөх жинхэнэ хайр
зүрх сэтгэлийн гүнээс гардаг.
Энэ нь Бурханы талаарх
хүний мэдлэгт оршдог хайр билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг”-ѳѳс шинэчлэн найруулав