398 Итгэхдээ Бурханыг хайрлахаар эрэлхийлэх ёстой

I

Бурхан чамайг ашиглаж байгаа нь

цэвэршүүлж, зовоохын л төлөө байдаггүй.

Амьдралын утга, Бурханы үйлсийг,

мөн Бурханд үйлчлэх амаргүйг мэдүүлдэг.

Бурханы ажлыг туулах нь

нигүүлсэл эдлэхээс гадна

Бурханыг гэх хайрынхаа улмаас зовох явдал юм.

Бурханы нигүүлсэл, гэсгээлт,

гэгээрэл, шүүлт хэмээх

бүх талыг туулан мэдэрцгээ.

Бурханы зарц нар Түүний төлөө

яаж зовохоо мэдээд зогсохгүй,

Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийн тулд

Бурханд итгэдэг гэдгээ мэдэх учиртай.

Бурханд итгэх нь Түүнийг хангалуун байлгаж,

шаарддаг зан чанарыг нь

амьдран харуулахын төлөө юм.

Ингэж Бурханы үйлс, алдар суу

энэ зохимжгүй хүмүүсээр дамжин илэрнэ.

Бурханд итгэх тухай зөв үзэл баримтлал,

жинхэнэ зорилго бол чиний эрэх ёстой зүйл.


II

Бурхан чамайг шүүж, гэсгээлээ.

Үгээрээ чамтай харьцаж,

бас чамайг гэрэлтүүллээ.

Сөрөг, сул дорой байхад чинь

Бурхан санаа зовдог.

Хүн Бурханы эрхшээлд байдгийг

энэ чамд мэдүүлдэг.

Бурханд итгэх нь зовох, Түүний төлөө ажиллах,

бүх зүйл сайхан байх тухай гэж чи бодож магад,

гэвч аль нь ч итгэлийн чинь

зорилго байх ёсгүй.

Ингэж итгэдэг бол буруу,

чи хэзээ ч төгс болгуулахгүй.

Бурханы зарц нар Түүний төлөө

яаж зовохоо мэдээд зогсохгүй,

Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийн тулд

Бурханд итгэдэг гэдгээ мэдэх учиртай.

Бурханд итгэх нь Түүнийг хангалуун байлгаж,

шаарддаг зан чанарыг нь

амьдран харуулахын төлөө юм.

Ингэж Бурханы үйлс, алдар суу

энэ зохимжгүй хүмүүсээр дамжин илэрнэ.

Бурханд итгэх тухай зөв үзэл баримтлал,

жинхэнэ зорилго бол чиний эрэх ёстой зүйл.


III

Бурханы үйлс, зөвт зан чанар,

Бурханы мэргэн ухаан болон үг,

Түүний гайхалтай, ойлгогдошгүй байдал бол

хүмүүсийн ойлгох ёстой бүхэн билээ.

Энэ мэдлэгийг ашиглаад чи

хүсэлт, найдлага, үзлээсээ сал,

тэгвэл Бурханы шаардсан нөхцөлд тэнцэнэ.

Ингэснээр л чи амьтай болж чадна.

Үүгээр л чи Бурханыг хангалуун байлгаж чадна.

Бурханд итгэх нь Түүнийг хангалуун байлгаж,

шаарддаг зан чанарыг нь

амьдран харуулахын төлөө юм.

Ингэж Бурханы үйлс, алдар суу

энэ зохимжгүй хүмүүсээр дамжин илэрнэ.

Бурханд итгэх тухай зөв үзэл баримтлал,

жинхэнэ зорилго бол чиний эрэх ёстой зүйл.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 397 Бурханд итгэх нь Бурханыг мэдэх эрэл хайгуул юм

Дараах: 399 Бурханд итгэх зам бол Түүнийг хайрлах зам юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих