359 Хүмүүс Бурханы үгэнд зүрх сэтгэлээсээ ханддаггүй
I
Хаанчлалынхаа гайхалтай байдлыг
Бурхан хүнд нэгэнтээ харуулсан,
хүн шуналтай нүдээр ширтсэн ч
хэн ч үнэхээр орохыг хүсээгүй.
Бурхан газар дээрх нөхцөл байдлын тухай хэлэхэд
хүн сонссон ч Түүний үгийг
зүрх сэтгэлээсээ хүлээн аваагүй.
Бурхан тэнгэрийн үнэнийг хэлэхэд
хүн үүнийг үлгэр гэж нэрлэн,
Түүний үгийг чин сэтгэлээсээ бодож үзээгүй.
II
Өнөөдөр хаанчлалын дүр зураг
хүмүүсийн дунд гялалздаг ч
хэн үүнийг эрэлхийлж газар сайгүй хайсан бэ?
Бурхан яаруулаагүй бол хүн одоо ч
гүн зүүднээсээ сэрээгүй байгаа.
Тэд газар дээрх амьдралдаа татагддаг уу?
Зүрх сэтгэлд нь өндөр стандарт байхгүй юу?
Бурхан газар дээрх нөхцөл байдлын тухай хэлэхэд
хүн сонссон ч Түүний үгийг
зүрх сэтгэлээсээ хүлээн аваагүй.
Бурхан тэнгэрийн үнэнийг хэлэхэд
хүн үүнийг үлгэр гэж нэрлэн,
Түүний үгийг чин сэтгэлээсээ бодож үзээгүй.
Бурхан газар дээрх нөхцөл байдлын тухай хэлэхэд
хүн сонссон ч Түүний үгийг
зүрх сэтгэлээсээ хүлээн аваагүй.
Бурхан тэнгэрийн үнэнийг хэлэхэд
хүн үүнийг үлгэр гэж нэрлэн,
Түүний үгийг чин сэтгэлээсээ бодож үзээгүй.
Хүн үүнийг үлгэр гэж нэрлэн,
Түүний үгийг чин сэтгэлээсээ бодож үзээгүй.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “25-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав