300 Ийм бохир газар амьдардаг хүмүүс
I
Бохир газарт хүн төрсөн болохоор,
Бурханаас илүү холдож, Түүнийг эсэргүүцдэг,
хүн нийгмийн муу нөлөөнд автсан,
бурангуй ёс зүйгээр ганхсан,
“их дээд сургуулиудад” суралцсан;
хоцрогдмол бодол, ялзарсан ёс суртахуун,
жигшүүрт философи, үнэ цэнэгүй оршин тогтнол,
гажуудсан заншил,
амьдралыг үзэх олиггүй үзлээр
хүний зүрх сэтгэл эзлэгдэн,
мөс чанар нь дайрч доромжлогдсон.
Харанхуйд амьдрагсад
Үнэнийг сонсовч хэрэгжүүлдэггүй,
Бурханы илрэлтийг харавч Түүнийг эрж хайдаггүй.
Ингэж эвдэрч, доройтсон хүн төрөлхтөн
хэрхэн аврагдаж, гэрэлд амьдарч чадах вэ,
гэрэлд амьдарч чадах вэ?
II
Хүний зан чанар өдөр бүр улам гажуудсаар.
Бурханы төлөө дуртайяа
аливааг орхихыг хүсдэг,
Түүнийг дуулгавартай даган,
илрэлтийг нь хайдаг хүн үгүй.
Харин Сатаны эзэмшил дор хүмүүс
зугаа цэнгэл эрэлхийлэхийг сонгон,
шавар шавхайтай газар дэлхийд
махан биеийн завхралд өөрсдийгөө өгдөг.
Харанхуйд амьдрагсад
Үнэнийг сонсовч хэрэгжүүлдэггүй,
Бурханы илрэлтийг харавч Түүнийг эрж хайдаггүй.
Ингэж эвдэрч, доройтсон хүн төрөлхтөн
яаж аврагдан, гэрэлд амьдарч чадах вэ,
гэрэлд амьдарч чадах вэ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав