Тэнгэрийн хаанчлалын хүмүүс

Бадаг 1

Тэнгэрийн хаанчлал ойрхон байна, бүгд гэмших ёстой гэж Эзэний үг хэлсэн.

Эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирсэн, тэнгэрийн хаанчлал бидний дунд байна.

Тэнгэрийн хаанчлал, Христийн хаанчлал газар дээр гарч ирсэн.

Бадаг 2

Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож, сэнтийнх нь өмнө ирдэг.

Тэд Бурханы үгийг уншиж, үнэнийг хүлээн авч, Хурганы хуримын зоогт оролцдог.

Бурханы үгийн шүүлт ба илчлэл уг чанарыг минь бүрэн илчилдэг.

Хуурамч, хууран мэхэлдэг, хүн чанаргүй би Бурханы өмнө амьдрах эрхгүй.

Бадаг 3

Христийн суудлын өмнө шүүлт туулж, завхрал минь цэвэрлэгддэг.

Бурханы өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, өөрийгөө би нээдэг, саад, үл ойлголцол гэж үгүй.

Бурханыг би бүх зүрхээрээ хайрлан, үүргээ зохистой биелүүлж, Бурханы ажиглалтыг хүлээн авдаг.

Итгэл минь бүхэлдээ үнэнийг олж авч, хүний төрхийг амьдран харуулахын тулд билээ.

Дахилт

Бурханыг үнэхээр хайрладаг үнэнч хүмүүс бол тэнгэрийн хаанчлалын ардууд билээ.

Тэнгэрийн хаанчлал нь Христийн хаанчлал, үнэнч хүмүүсийн гэр билээ.

Бурханыг би үргэлж хайрлана! Бурханыг би үүрд хайрлана!

Бадаг 4

Өөртөө ерөөл олж авахаар арга заль сэдэх нь үнэхээр ичгүүргүй, жигшим билээ.

Зүрх сэтгэлдээ өгөөмөр, шударга, ёс суртахуунтай хүн нь чигч шударга нэгэн байдаг.

Бурханы хайрыг хариулахын тулд бүгдийг орхиж, Түүнд өөрийгөө зориулахыг хүсдэг.

үнэнийг хэрэгжүүлэгч үнэнч хүнд жинхэнэ гэмшил байдаг.

Холбоос

Бурханы хүслийн төлөө л тэд амьдардаг, гомдол, харуусал гэж тэдэнд үгүй.

Бурханаас эмээж, муугаас зайлан Бурханы өмнө тэд амьдардаг.

Хавчлага, зовлон, шалгалт туулснаар Бурханыг алдаршуулж, чангаар гэрчилдэг.

Дахилт

Бурханыг үнэхээр хайрладаг үнэнч хүмүүс бол тэнгэрийн хаанчлалын ардууд билээ.

Тэнгэрийн хаанчлал нь Христийн хаанчлал, үнэнч хүмүүсийн гэр билээ.

Бурханыг би үргэлж хайрлана! Бурханыг би үүрд хайрлана!

Өмнөх: Дотно андын эрэлд

Дараах: Эмгэнэлт ертөнцийн төлөөх харуусал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх