87 Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үгээр хүнийг төгс болгодог
1 Бурхан үндсэндээ үгээ хэлэхээр газар дээр ирсэн; харьцаж байгаа зүйл чинь Бурханы үг, харж байгаа зүйл чинь Бурханы үг, сонсож байгаа зүйл чинь Бурханы үг, баримталдаг зүйл чинь Бурханы үг, туулдаг зүйл чинь Бурханы үг бөгөөд Бурхан энэ удаа бие махбодтой болж, хүнийг төгс болгохын тулд голчлон үгийг ашигладаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, ялангуяа өнгөрсөн үед Есүсийн хийсэн ажлыг хийдэггүй. Тэр хоёр бол Бурхан бөгөөд хоёулаа махбодтой боловч, Тэдний үйлчлэл нь өөр билээ. Өнөөдөр Бурхан ерөнхийдөө “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, үг ашиглан хүнийг төгс болгож, үгийн харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авхуулахын тулд бие махбодтой болсон юм.
2 Өөрийнхөө үгээр Тэр чамд хангалт болон амийг хүртээдэг; Түүний үгээс чи ажил болон үйл хэргийг нь хардаг. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, иймээс чи хүндрэл бэрхшээл туулж байвал, энэ чинь бас Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр, Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чамд хүрсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамд зовлон шаналал юм уу баяр баясгаланг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай.
3 Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, хүнийг замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе гардаг. Бурхан чиний тав тухыг ихэд алдагдуулахгүй, махан биеийг чинь гэсгээхгүй, бас чи бэрхшээл ч туулахгүй боловч Бурханы үг чам дээр бууж, чамайг цэвэршүүлмэгц энэ нь тэсвэрлэшгүй санагддаг. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс шинэчлэн найруулав