Бурханыг бодитоор мэдэхэд Петр анхаарсан
I
Есүстэй хамт өнгөрөөсөн хугацааныхаа туршид Петр, Есүсээс олон хайр татам байдлыг, даган дуурайхуйц олон талыг болон өөрийг нь хангасан олон зүйлийг олж харсан. Хэдийгээр Петр, олон арга замаар Бурханы оршихуйг болон хайр татам байдлыг Есүсээс олж харсан.Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийлэл болон Түүний амьдралын талаарх бүх зүйлийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүнээс Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь бас байгаагүй зүйлсийг харж, сурч авсан.
II
Хэдий Есүст асар том бие бялдар эсвэл ер бусын хүн чанар байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл биш байдал байдаг гэж тэр харсан юм. Хэдийгээр Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан ч Есүс бусад хүмүүсээс өөрөөр үйлдэж байсныг харж байсан, учир нь Тэр жирийн хүний хийдгээс хамаагүй өөр зүйлсийг хийсэн билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр байдгийг бас ухаарсан. Есүс хэрхэн амьдардгаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж байсан, харин өршөөл, уучлал, хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзлийг нь бий болгожээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ?”-ээс шинэчлэн найруулав