813 Есүсийн тухай Петрийн мэдлэг

1 Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм. Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм.

2 Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа. Есүс хийдэг зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй байсан; Өөрийнхөө талаар онгирохын оронд хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөдөг байсныг Есүсийн амьдрал харуулдаг. Есүс юу болохыг янз бүрийн зүйл харуулсан бөгөөд үүнээс үүдэн Петр Түүний бүх зүйлийг даган дуурайсан юм. Есүсийн хайр татам байдлыг Петр өөрийн туршлагаар улам бүр мэдэрсэн.

3 Тэр “Би орчлон ертөнц даяар Төгс Хүчитийг хайсан, бас тэнгэр газар, бүх зүйлийн гайхамшгийг харсан тул Төгс Хүчитийн хайр татам байдлыг гүнээ мэдэрлээ. Гэхдээ миний зүрх сэтгэлд хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй, бас би Төгс Хүчитийн хайр татам байдлыг хоёр нүдээрээ хэзээ ч хараагүй байсан. Өнөөдөр, Төгс Хүчитийн нүд намайг ивээн харж, эцэст нь би Бурханы хайр татам байдлыг мэдэрлээ. Хүн төрөлхтөн Бурханыг зүгээр л бүх зүйлийг бүтээсэн болохоор нь хайрладаг юм биш гэдгийг эцэст нь би олж мэдлээ; өдөр тутмын амьдралдаа би Түүний энгүй хайр татам байдлыг оллоо. Үүнийг яг одоо харж болох зүйлээр хязгаарлаж яахан болох билээ?” гэх мэт зүйл хэлсэн юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн амьдралын тухайд”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 812 Бурханыг бодитоор мэдэхэд Петр анхаарсан

Дараах: 814 Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих