Петр жинхэнэ итгэл, хайрыг баримталсан
Өөрийн өмнөх ажил болон одоогийн биеийн хэмжээг эргэн санахаараа Петр Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй, мөн Бурханы стандартад нийцэж чадахгүй байгаадаа үргэлж харамсан, өртэй санагдаж, ихэвчлэн Есүсийн өмнө ирж залбирдаг байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнээ болоод өөрийгөө бүхэлд нь зориулах болно, би Танд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өгөх болно. Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр байгаа. Амь минь ямар ч үнэ цэнгүй, бас бие минь ямар ч үнэ цэнгүй. Оюун ухаанд минь Танд итгэх итгэл, зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Ингэснээр загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг бас л хангалттай хайрлаж чадахгүй! Та сүнсийг минь хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө амлалтаар биелүүлэх ч бай эсвэл үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай, би Таныг хайрлаж, Танд итгэдэг.” Түүний баримталж байсан зүйл гэвэл өөрийнх нь итгэл, мөн жинхэнэ хайр байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ?”-ээс шинэчлэн найруулав