695 Шалгалтад хандах Петрийн хандлага
1 Би Петрийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг урьдынх шигээ гүйцэтгэсээр байлаа. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан.
2 “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно.”
3 Ийм төрлийн шалгалт дунд Петр хэдийгээр Миний санааг яг таг ухаарч чадаагүй боловч Надад ашиглагдах нь нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаа Намайг Петрийн талаар яагаад ийм урт зүйл ярьсныг та нар ойлгохыг хичээж, сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах зарчим болох ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 6-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав