266 Бурханыг гэх Петрийн хайр

1 Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран би Таныг үргэлж санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, би дэндүү сул дорой, хүчин мөхөс, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Танд хандах чин сэтгэл минь дэндүү хомс билээ. Таны хайртай харьцуулбал би зүгээр л амьдрахад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, түүнчлэн өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг. Хэрвээ би Таныг хангалуун болгож чадвал бүтээлийн хувиар сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таны сургамжийг мартахгүй, Таны хайрыг мартахгүй.

2 Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Надад хүч чадал, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах илүү цэвэр ариун хайрыг эзэмшиж чаддаг болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болно; би Таны хайрыг хариулах чадвартай байгаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болон илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулж чадна. Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч Та маш агуу учраас Таны хайрыг биелүүлэх чадваргүйгээ би бас мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?

3 Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн хангахаа мэддэггүй бөгөөд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, өөрт байгаа бүхнийг Танд зориулахыг л хүсдэг. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгөхөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо гомдоллон, ариун байдалд хүрэх юм уу Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан минь аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна.

4 Өнөөдөр би, мөс чанараа ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл ханах ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харах чадваргүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Би Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтан, Таны ариун нэрийг дээдлэн магтаж чаддаг байх ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэх энэ гэрчлэлдээ бат зогсоход бэлэн байна.

Өмнөх: 265 Би амьдралаа Бурханы шүүлт гэсгээлт дунд өнгөрөөнө

Дараах: 267 Бурханыг хайрлах сэтгэлийг минь Бурханы шүүлт илүү ариун болгосон

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих