Үнэнийг хэрэгжүүлэхийн тулд эзэмших ёстой зүйл
Үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэдэг урсгал сөрж завиа сэлүүрдэх мэт, урагш сэлүүрдэхээ больчихвол арагш хөвөх мэт яагаад тийм их хэцүү байдаг юм бэ? Учир нь хүн төрөлхтөн Бурханаас урвадаг уг чанартай. Сатаны уг чанар хүмүүсийн дотор зонхилох үүрэгтэй болсон бөгөөд энэ нь эсэргүү хүчин юм. Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс мэдээж, Бурханаас урвах зүйлийг ядах юмгүй хийж чаддаг бөгөөд эерэг үйлдэл хийх нь угаасаа хэцүү байдаг. Энэ нь хүн төрөлхтний уг чанар болон мөн чанараар бүрэн шийдэгддэг. Чи үнэнийг үнэхээр ойлгон, үнэнийг сэтгэлээсээ хайрлаж эхлэх юм бол үнэнд нийцтэй зүйл хийх үедээ эрч хүчтэй болно. Энэ нь хэвийн зүйл болж, үүнийг ядах юмгүй, баяр хөөртэй байдлаар хийж чадах хэмжээнд очих бөгөөд аливаа сөрөг зүйлийг хийхэд асар их хүчин чармайлт шаардах мэт санагддаг. Яагаад гэвэл, үнэн чиний зүрх сэтгэлд зонхилох үүрэгтэй болсон.
Хэрэв чи хүний амьдралын талаарх үнэнийг үнэхээр ойлгож, ямархуу хүн байх, хэрхэн ний нуугүй, шулуун шударга, үнэнч хүн байх, хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд үйлчилдэг хүн байх тухай үнэнийг ойлгох юм бол Бурханыг эсэргүүцдэг муу үйл дахин хэзээ ч үйлдэж чадахгүй, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн үүрэг ч гүйцэтгэхгүй. Сатан чамайг мэхэлж, муу хүн чамайг уруу татсан ч гэсэн, чи мөн л дагахгүй; хэн чамайг албадахаар оролдох нь хамаагүй, чи мөн л тийнхүү үйлдэхгүй. Хүмүүс үнэнийг олж авч, үнэнийг амиа болгосон үедээ ёрын мууг үзэн ядаж, сөрөг зүйлд дотроо зэвүүцэж чаддаг бөгөөд амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханаар төгс болгуулсан тул тэдний хувьд мууг үйлдэх нь хэцүү байх болно.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л чи амь зан чанараа өөрчилж чадна”-аас шинэчлэн найруулав