495 Жинхэнэ өөрчлөлтийн төлөө үнэнийг хэрэгжүүл
1 Одоо та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл маш их байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү дэлгэрэнгүй байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол хараахан ороогүй байгааг чинь энэ нь нотолдог. Ихэнхдээ үнэний талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий өнгөц байдаг; тэд зарим энгийн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь тэдний тэрслүү зан чанараас болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх мэдлэг нь хэтэрхий өнгөц, өрөөсгөл байдгаас болдог. Тиймээс, хүмүүсийн хувьд төгс болгуулна гэдэг тийм ч амархан ажил биш. Чи дэндүү тэрслүү бөгөөд хуучин байдлаа хэтэрхий их хадгалдаг; үнэний талд зогсох чадваргүй, хамгийн илэрхий үнэнийг ч хэрэгжүүлэх чадваргүй. Ийм хүмүүс аврагдаж чадахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс юм.
2 Хэрвээ чиний оролт нарийн ширийн юмгүй, бас зорилгогүй бол өсөлт чинь удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Хүний амийн өсөлт ба зан чанарын өөрчлөлт нь бодит байдалд орсноор, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан туршлагатай байвал, мөн ихээхэн бодит мэдлэг болон оролттой байвал зан чанар чинь хурдан өөрчлөгдөнө. Туршлагыг чинь Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаар илүү гүнзгий ойлгож, илүү гүн орж чадна.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас шинэчлэн найруулав