699 Бурханд хамгийн эрхэм тахилаа өргөх нь
I
Хүнд бэрх он жилүүд, гэсгээлт, цэвэршүүлэлтийн дараа
хүн алдар суу, ая уянгаа алдсан.
Хүн байхын үнэн,
Бурханы зориулалтыг тэр өдгөө ойлгожээ.
Тэр нүгэл хилэнцээ жигшин,
хэрцгий авир, төөрөгдөл, Бурханд ам гарснаа үзэн ядна.
Тэр бүх харууслаа өөрчлөхөөр
цаг хугацааг буцааж үл чадна.
Гэхдээ Бурханы үг, хайр түүнд шинэ амь өгчээ.
Иймээс тэр дээрээс харан инээмсэглэх өөрийн Бурхандаа
хамгийн үнэтэй тахилаа өргөж байна.
Иймээс тэр дээрээс харан инээмсэглэх өөрийн Бурхандаа
хамгийн үнэтэй тахилаа өргөж байна.
II
Өдрөөс өдөрт хүмүүний шарх эдгэж,
хүч чадал нь эргэн ирнэ.
Тэр хөл дээрээ зогсон, Төгс хүчитийн нүүр өөд ширтэн,
Бурхан үргэлж дэргэд, Түүний хайрын сайхныг мэднэ.
Түүний зүрх сэтгэл хүнийг анхаардаг,
Түүний гар дулаан бас хүчтэй эхнээсээ үргэлж хэвээрээ.
Тэр могойг эсэргүүцэж, Ехова руу эргэх нь
Еден Цэцэрлэгт эргэн ирэхтэй ижил юм.
Иймээс тэр дээрээс харан инээмсэглэх өөрийн Бурхандаа
хамгийн үнэтэй тахилаа өргөж байна.
Иймээс тэр дээрээс харан инээмсэглэх өөрийн Бурхандаа
хамгийн үнэтэй тахилаа өргөж байна.
Оо! Миний Эзэн! Миний Бурхан!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас шинэчлэн найруулав