616 Удирдагч, ажилчдын ойлгох ёстой хоёр зарчим

1 Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа зорилгоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажлын төлөө анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг гол зүйл нь, хийдэг бүхэндээ Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой.

2 Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 615 Бурханаар ашиглагдахад хэрхэн тохирох тухай

Дараах: 617 Хүнд өгөх Бурханы сануулга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих