62 Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг шүүж, ариусгана
Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн зөвшөөрөх хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс шинэчлэн найруулав