121 Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын зорилго

1 Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүн бүрийн сүнсийг өөрчилж, хүн болгоны оюун санааг өөрчлөхийн төлөө байдаг болохоор асар их гэмтэл авсан зүрх сэтгэл нь сэргэж, улмаар ёрын мууд маш гүн гүнзгий хорлогдсон сэтгэлийг нь авардаг гэж Би маш олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэргээж, хүйтэн сэтгэлийг нь гэсгээж, тэдэнд сэргэх боломж олгохын төлөө байдаг. Энэ бол Бурханы хамгийн агуу хүсэл юм. Хүний амь болон туршлага хэчнээн сүрлэг, эсвэл гүн гүнзгий болох тухай ярихаа түр хойш тавья; хүмүүсийн зүрх сэтгэл сэргэж, тэд зүүднээсээ сэрээд, агуу улаан лууны учруулсан хор хөнөөлийг сайн мэдэх үед Бурханы үйлчлэлийн ажил дууссан байх болно. Бурханы ажил дуусдаг өдөр нь бас хүн Бурханд итгэх зөв замыг албан ёсоор эхлүүлдэг өдөр юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөлдөө очсон байх болно: Махбод болсон Бурханы ажил бүрмөсөн дууссан байх ба хүн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхэлнэ—тэрээр үйлчлэлээ хэрэгжүүлнэ. Энэ нь Бурханы ажлын алхмууд юм.

2 Бурханы ажил бол золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байгаа, хэзээ ч сэрээгүй хүнийг чөтгөрүүдийн цугладаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; хүн нүглийн мянганаас чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн болж, агуу улаан лууг бүрмөсөн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амраахын төлөө; мөн цээжин дотор чинь бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өөдгүй нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй энэ амьдралыг орхих боломжтой болж, боол байхаа больж, агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж, түүнд захирагдахаа болихын төлөө байдаг; та нар энэ бүтэлгүйтсэн улс үндэстнийх байхаа больж, жигшүүрт агуу улаан лууд харьяалагдахаа больж, түүнд боолчлогдохоо болино. Бурхан чөтгөрүүдийн үүрийг гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях бөгөөд та нар Бурханы хажууд зогсоно—та нар Бурханд харьяалагддаг, харин боолуудын энэхүү хаант улсад харьяалагддаггүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 120 Агуу улаан лууны орон дахь Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлын ач холбогдол

Дараах: 122 Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих