120 Агуу улаан лууны орон дахь Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлын ач холбогдол
1 Эцсийн өдрүүдэд агуу улаан лууны улсын Харь үндэстэнд бие махбодтой болсон Бурхан, Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх ажлыг гүйцэлдүүлдэг; Тэрээр Өөрийн удирдлагын ажлыг бүхэлд нь гүйцээж, агуу улаан лууны улс оронд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгадаг. Өмнөх хоёр эрин үеийн ажил хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн таягдан хаяж, ингэснээрээ хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмыг байлдан дагуулснаар, Моабын үр удмын дунд явагдсан ажлаар дамжуулан Бурхан орчлон ертөнц даяарх бүх хүнийг байлдан дагуулна. Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий ач холбогдол, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнтэй тал нь энэ юм.
2 Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Хэрвээ эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат мөн л израильчуудын дунд явагдсан бол зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл бодоод зогсохгүй, Бурханы удирдлагын төлөвлөгөө ч бас бүхэлдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, Харь үндэстнүүдийн дунд ямар ч шинэ ажил, бас шинэ эринийг эхлүүлэх ямар ч ажил явагдаагүй. Өнөөдрийн ажлын үе шат—шинэ эринийг эхлүүлэх ажлыг эхлээд Харь үндэстнүүдийн дунд явуулдаг бөгөөд улмаар эхлээд Моабын үр удам дунд хэрэгжүүлж, ингэснээрээ бүхэл бүтэн эрин үеийг эхлүүлдэг.
3 Бурхан хүний үзэл дотор агуулагддаг аливаа мэдлэгийг сүйтгэж, нэгийг ч үлдээхийг зөвшөөрөөгүй. Тэрээр Өөрийн байлдан дагуулах ажилдаа хүний үзлийг, тэдгээр хүний мэдлэгийн хуучин, эртний арга замыг сүйтгэсэн. Бурхан байхад ямар ч дүрэм журам байхгүй, Бурханы юу нь ч хуучин биш, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг Тэр хүмүүст харуулдаг. Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу ажлынхаа хүлээн авагч болон байршлыг сонгож ажилладаг. Тэр ажиллаж байхдаа өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй, хуучин хэв загварыг ч дагадаггүй. Харин Тэр ажлын ач холбогдлын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг. Эцэст нь Тэр жинхэнэ үр дүн, хүлээсэн зорилгодоо хүрнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн эзэн”-ээс шинэчлэн найруулав