664 Бурхан хүн төрөлхтний итгэлийг турших үе
1 Хүн төрөлхтний итгэлийг турших үед минь нэг ч хүн жинхэнэ гэрчлэл хийж чаддаггүй, нэг ч хүн бүхнээ өргөн барьж чаддаггүй; харин зүрх сэтгэлээ Надад булаалгах гэж байгаа мэт хүн үргэлжлүүлэн нуугдаад, сэтгэлээ нээхээс татгалзсаар байдаг. Иов хүртэл шалгалтын үеэр хэзээ ч үнэхээр тууштай зогсоогүй, мөн зовлон шаналал дунд ч сайн сайхныг цацруулаагүй. Хавар цагийн дулаанд бүх хүн ялимгүй ногоордог; өвлийн хүйтэн жаварт тэд хэзээ ч ногооноороо байдаггүй. Яс арьс болж, турж эцсэн биеийн хэмжээтэй хүн Миний санаа зорилгыг биелүүлж чадахгүй.
2 Бүх хүний дунд бусдадаа үлгэр дуурайл болж чадах нэг ч хүн байхгүй, учир нь бүх хүн үндсэндээ адилхан, нэг нэгээсээ ямар ч ялгаагүй, өөр хоорондоо ялгарах зүйл багатай. Иймээс хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний үйл хэргийг бүрэн дүүрэн мэдэх чадваргүй хэвээр байдаг. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед л хүмүүс өөрийн мэдэлгүй Миний ажлыг мэддэг болно, мөн Намайг юу ч хийгээгүй, хэнийг ч албадаагүй байхад хүн Намайг мэдэж авч, улмаар Миний үйл хэргийг харна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний харуулсан үйл хэргийн нэг тал бөгөөд хүний мэдэх ёстой зүйл юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “26-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав