650 Чи одоогийн зовлонгийнхоо утга учрыг ухаарах ёстой

1 Өнөө үед Бурханд итгэдэг хүмүүсийн ихэнх нь хараахан зөв замд орж, үнэнийг ойлгоогүй байгаа тул сэтгэл дотор нь хоосон санагдаж, амьдралд зовлонг мэдэрч, үүргээ биелүүлэх хүч чадалгүй хэвээр байдаг. Бурханы итгэгчид сэтгэл зүрхэндээ үзэгдэлтэй болохоос өмнө ийм л байдаг. Ийм хүмүүс үнэнийг олж аваагүй, Бурханыг хараахан мэддэггүй тул дотоод сэтгэлийн таашаалыг хараахан нэг их мэдэрдэггүй. Ялангуяа, та нар бүгд дарамт хавчлага амсаж, гэртээ харихдаа бэрхшээл туулсан; та нар зовж шаналан, бас үхлийн тухай, амьдрах хүсэлгүй болох тухай боддог. Эдгээр нь махан биеийн сул талууд юм. Зарим хүн: Бурханд итгэх нь тааламжтай байх ёстой атал өнөө цагт Бурханд итгэх нь туйлын цухалдмаар юм гэж хүртэл боддог.

2 Чи махан биеийн таашаал юм бүхнээс илүү гэдгийг л мэддэг. Бурхан өнөөдөр юу хийж байгааг чи мэдэхгүй. Та нарын зан чанарыг өөрчлөхийн тулд Бурхан махан биеийг чинь зовоодог. Махан бие чинь зовдог ч гэсэн, чамд Бурханы үг, Бурханы ерөөл бий. Чи үхмээр байсан ч үхэж чадахгүй. Чи Бурханыг мэдэхгүй, үнэнийг олж авахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч чадна гэж үү? Одоо голчлон хүмүүс үнэнийг хараахан олж аваагүй, тэдэнд амь байхгүй байна л даа. Одоо хүмүүс авралыг эрж хайх явцдаа байгаа тул энэ хугацаанд зарим нэг зовлон амсах ёстой.

3 Өнөөдөр дэлхий даяар хүн бүр шалгалт туулж байна: Бурхан зовсоор л байна–та нар зовохгүй байх нь зөв гэж үү? Асар их гай зовлон туулж цэвэршихгүйгээр жинхэнэ итгэл байх боломжгүй бөгөөд үнэн-амийг олж авахгүй. Шалгалт болон цэвэршүүлэлтгүй байж болохгүй. Петр эцсийн эцэст долоон жил шалгалт туулсан. Тэр энэ долоон жилийн турш хэдэн зуун шалгалт туулсан; зөвхөн тэгж байж л тэр амь олж авч, өөрийн зан чанарын өөрчлөлтийг туулсан юм. Тиймээс, чи жинхэнээсээ үнэнийг олж, Бурханыг таньж мэдэх үедээ, Бурханы төлөө амьдрах ёстой гэдгээ мэдэрнэ. Хэрвээ чи Бурханы төлөө амьдрахгүй бол харамсах болно; амьдралынхаа үлдсэн өдөр хоногийг маш их харуусал, туйлын их гэмшил дунд өнгөрөөнө.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 649 Бурханы хүслийг хөсөрдүүлж болохгүй

Дараах: 651 Ийм бэрхшээл туулах нь гүн гүнзгий утга учиртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих