231 Библид чи зөв хандах ёстой
1 Библи хэдэн мянган жилийн турш хүний түүхийн нэг хэсэг байсаар ирсэн. Түүнчлэн, хүмүүс Библид Бурхан мэт хандаж, эцсийн өдрүүдэд энэ нь Бурханы орыг эзлэхдээ тулсан бөгөөд Бурхан энийг нь үзэн яддаг. Тиймээс цаг гарах үед, Библийн дотоод түүх болон эх үүсвэрийг тодруулах ёстой гэж Бурханд санагджээ; тэгэхгүй бол Библи хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг эзэлсээр байх бөгөөд хүмүүс Библийн үгийг ашиглан Бурханы үйл хэргийг хэмжиж, яллах байв. Бурханы өнөөдрийн ажил болон үгийг ямар ч онол юм уу баримт орлож чадахгүй, Бурханы орыг юу ч эзэлж чадахгүй хэмээх үнэнийг Бурхан энд хүмүүст хэлэхийг хүсдэг.
2 Хэрвээ хүмүүс Библийн урхинаас зугтаж чадахгүй бол Бурханы өмнө очиж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл Түүнийг орлож чадах аливаа зүйлээс зүрх сэтгэлээ эхлээд цэвэрлэх ёстой; тэгвэл тэд Бурханы сэтгэлд нийцнэ. Хэдийгээр Бурхан энд Библийг л тайлбарласан боловч Библиэс гадна хүмүүсийн үнэн сэтгэлээсээ шүтдэг өөр олон эндүү ташаа зүйл байдаг гэдгийг бүү март; жинхэнээсээ Бурханаас ирдэг зүйлсийг л тэд шүтдэггүй юм. Бурхан хүмүүст буруу замаар бүү яв, Бурханд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрөхдөө битгий дахин туйлшир, бүү төөрөлдөж будил гэж сануулахын тулд л Библийг жишээ болгон ашигладаг төдий юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгийн Оршил-оос шинэчлэн найруулав