187 Би Бурханы хайрыг хариулна

I

Олон жил би дэлхий ертөнцөөр сажилж, завхрал маань ихэссэн.

Бурхан үнэнийг айлдаж, намайг аварсны ачаар Бурханы гэр бүлд би эргэн ирсэн.

Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан би үнэн төрхөө харсан.

Сатаны асар их завхруулсан би хүнтэй өчүүхэн ч төсгүй.

Сатаны гүн ухаан, хуулийн дагуу амьдраад би алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдсөн.

Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, байнга худал хэлж, хуурдаг байсан хэр нь өөрийгөө өндрөөр үнэлдэг байсан.

Бурханы шүүлт над дээр ирээгүй бол хэр их доройтох байснаа би мэдэхгүй.

Бурханы өмнө би унаж, эцсийн өдрүүдийн авралд нь талархдаг.


II

Бурханы шүүлтээр дамжуулан би зөвт, ариун байдлыг нь харсан.

Бурханы өмнө газар унаад, шүүлт гэсгээлтийг нь баяртайяа хүлээн авдаг;

үнэнийг ойлгож, өөрийгөө мэдсэнээр л хүмүүс хэр гүн завхарсныг ухаардаг.

Тийм биеэ тоосон, ихэрхүү, аминч, ов мэхтэй зан чанартай би гэрчлэл хийж, Бурханд үйлчлэхэд яаж тэнцэх билээ?

Хэчнээн олон шалгалт, бэрхшээл туулах ёстой ч бай хамаагүй, би Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлнэ.

Бурханы шүүлтэд ариуссан би одоо жинхэнэ хүний төрхийг амьдран харуулдаг.

Христ бол үнэн, зам амь гэдгийг би мэднэ, Бурханыг би эцсээ хүртэл тууштай дагана.

Бурханы авралын нигүүлсэл нь уужим, Түүний хайрыг хариулахад би амьдралаа зориулна.

Өмнөх: 186 Бурханы хайр хэчнээн бодитой болохыг би харсан

Дараах: 188 Бурханд туйлын үнэнч байхаар шийдлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих