Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (10)

9-р зүйл: Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв дамжуулж, тарааж, хэрэгжүүлж, удирдамж, хяналт, удирдлагаар хангаж, хэрэгжилтийн төлөв байдлыг хянаж, шавдуулж, шалгаж, үргэлжлүүлэн мөрдөх (II хэсэг)

Ажлын зохицуулалтын хэрэгжилтийг удирдамж, хяналтаар хангаж, шавдуулж, хэрэгжилтийн төлөв байдлыг шалгаж, хянан дагах

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлага: “Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв дамжуулж, тарааж, хэрэгжүүлж, удирдамж, хяналт удирдлагаар хангаж, шавдуулж, хэрэгжилтийнх нь төлөв байдлыг шалгаж, хянан дагах” тухай нөхөрлөлөө үргэлжлүүлнэ. Өнгөрсөн удаа бид хүмүүсийн ойлгох хэрэгтэй ажлын зохицуулалтын янз бүрийн агуулга, тодорхой зүйлс, мөн удирдагч, ажилчдын хамгийн үндсэн үүрэг хариуцлага болох ажлын зохицуулалтыг дамжуулж, тараах, хэрэгжүүлэх тухай голчлон нөхөрлөсөн. Өнөөдөр бид ажлын зохицуулалт гарсны дараа удирдагч, ажилчид хэрхэн удирдамж, хяналтаар хангаж, шавдуулах, хэрэгжилтийнх нь төлөв байдлыг хэрхэн шалгаж, хянан дагах ёстой талаар тусгайлан нөхөрлөх болно. Удирдагч, ажилчид ажлын зохицуулалтын ач холбогдлыг ойлгомогцоо ажлын зохицуулалтад хэрхэн хандах, Дээрхийн шаардлага, алхмуудын дагуу ажлын зохицуулалтыг хэрхэн үнэн зөв хэрэгжүүлж, гүйцэтгэх ёстой вэ гэдэг нь нөхөрлөлөөр дамжуулан удирдагч, ажилчдын ойлгож авах ёстой үнэн-зарчмууд бөгөөд чуулганы янз бүрийн ажлыг сайн гүйцэтгэхийн тулд эдгээр зарчмыг эзэмших шаардлагатай. Энэ үүрэг ролийг гүйцэтгэж буй хүмүүст Бурханы гэрээс тавьдаг үндсэн шаардлага нь голчлон янз бүрийн ажлын зохицуулалтад төвлөрч ажлаа гүйцэтгэх явдал гэдгийг удирдагч, ажилчид мэдэх ёстой. Энэ нь өөрсдийн хувийн ажил хэргийг явуулах, эсвэл өөрсдийн хүслээр аливааг хийх явдал биш бөгөөд ямар нэг ажлыг хийхдээ өөрсдөө тэмтчин хийх явдал бүр ч биш. Мэдээж тэд ямар нэг зүйл сэдэж, зохиох явдал ч биш. Харин тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтад үндэслэн тодорхой, нарийн нягт байдлаар ажиллах явдал юм. Ажлыг хэрхэн тодорхой байдлаар хийх ёстой вэ? Ямар нарийн ширийн зүйлс багтдаг вэ? Энэ асуултуудын хариулт нь ес дэх үүрэг хариуцлагын шаардлага дотор бий: Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг дамжуулж, тарааж, хэрэгжүүлэхээс гадна удирдагч, ажилчид бас удирдамж, хяналтаар хангах, шавдуулах, хэрэгжилтийн төлөв байдлыг шалгаж, хянан дагах хэрэгтэй. Эдгээр нь удирдагч, ажилчдын хувьд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх тодорхой хэрэгжүүлэлтийн зам юм. Цаашлаад бид эдгээрийг нэг бүрчлэн ярилцана.

Ажлын зохицуулалтыг тараасны дараа удирдагч, ажилчид эхлээд үүн доторх янз бүрийн шаардлага болон зарчмыг тунгаан бодож, нөхөрлөх ёстой. Дараа нь тухайн ажлыг тодорхой байдлаар хэрэгжүүлэх зам, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг олох ёстой. Юуны түрүүнд тэд ажлын зохицуулалт юу шаардаж байгаа, ямар тодорхой ажлыг хийх шаардлагатай, ямар зарчмуудыг хамарч байгаа, мөн ажлын зохицуулалт ямар хүмүүс болон ажлын ямар талд чиглэж байгааг мэдэх хэрэгтэй. Энэ бол ажлын зохицуулалтыг хүлээн авсныхаа дараа удирдагч, ажилчдын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юм. Тэд ажлын зохицуулалтыг зүгээр л хайнга авч үзээд, дараа нь хүн бүрд уншиж өгч, эсвэл доош нь дамжуулаад, хүн бүрд ажлын талаар мэдэгдээд орхичхож болохгүй. Энэ нь зүгээр л ажлын зохицуулалтыг дамжуулж, тарааж байгаа хэрэг; хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Үүнийг хэрэгжүүлэх эхний тодорхой ажил бол удирдагч, ажилчид ажлын зохицуулалтын тодорхой агуулга, чуулганы ажлын энэ хэсгүүдэд тавьсан Бурханы шаардлага, зорилго, мөн энэ ажлыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг мэдэж авч, дараа нь тодорхой гүйцэтгэл, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах явдал юм. Энэ бол эхний алхам. Эхний алхмыг биелүүлэхэд амархан уу? (Тийм.) Бичсэн үг болон хүний хэлийг ойлгож чаддаг л бол эхний алхмыг биелүүлэхэд хялбар байх учиртай. Мэдээж, эхний алхмыг биелүүлэхийн тулд удирдагч, ажилчид ажилд нухацтай, чин сэтгэлээсээ, хариуцлагатай, нягт нямбай хандах шаардлагатай, будилуу, хааш яаш, аргацаасан байдалтай хандах ёсгүй. Ажлын зохицуулалт өмнө нь дурдагдаж байсан эсэх, хүмүүсийн хувьд биелүүлэхэд хялбар эсвэл бага зэрэг хүндрэлтэй эсэх, хүмүүс үүнийг хийх хүсэлтэй байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, ямар ч тохиолдолд удирдагч, ажилчид чуулганы ажилд өнгөц хандлагаар хандаж, зүгээр л хэдэн хоосон сургаал хэлж, уриа лоозон хашхирч, эсвэл хэлбэр төдий хүчин чармайлт гаргаж, хааш яаш байдлаар хандаж болохгүй. Хүмүүс ямар хандлагатай байх ёстой вэ? Нэгдүгээрт, тэд нухацтай, чин сэтгэлтэй, хариуцлагатай, нягт нямбай хандлагатай байх ёстой. Ийм хандлагатай байна гэдэг нь тухайн хүн ажлын зохицуулалтын тодорхой зүйлсийг сайн хэрэгжүүлж чадна гэсэн үг үү? Үгүй, энэ бол зүгээр л ямар нэг ажлыг хийх үед хүнд байх ёстой хандлага; энэ нь тодорхой ажлын бодит хэрэгжилтийг орлож чадахгүй. Тэд ийм хандлагатай болж, мөн ажлын зохицуулалтын тодорхой агуулга, шаардлага, зарчмуудыг ойлгомогц удирдагч, ажилчдын дараагийн алхам нь тухайн ажлын зохицуулалтын тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг юм. Юуг эхэлж хийх ёстой вэ? Тэд бэлтгэл ажлыг сайн хийх ёстой; энэ маш чухал. Юуны өмнө, тэд удирдагч, ажилчид болон зааварлагчдыг цуглуулж, эдгээр ажлыг хэрэгжүүлэх тодорхой зарчмуудыг нөхөрлөх ёстой. Дараа нь тодорхой зохицуулалт, төлөвлөгөө боловсруулах ёстой. Үүний зэрэгцээ эдгээр төлөвлөгөөтэй холбоотойгоор Бурханы сонгосон хүмүүсийн санал, санаа бодлыг асуух ёстой. Дараа нь ажлын зохицуулалтад тусгагдсан бүх шаардлага, зарчим ойлгомжтой, тодорхой болж, хүн бүр эдгээр ажлын зохицуулалтыг хэрхэн гүйцэтгэж, хэрэгжүүлэхээ мэддэг болох хүртэл бүгд хамтдаа эрж хайж, нөхөрлөх ёстой—ингээд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх эхний алхам дууссан гэж үзнэ. Тэгвэл хүн бүр ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болмогц ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх ажил бүрэн дуусдаг гэсэн үг үү? Үгүй, бүрэн дуусдаггүй. Зарим нарийн ширийн асуудал, онцгой нөхцөл байдал нь ажлын зохицуулалтад дурдагдаагүй байж болох ч тэдгээр нь бодитоор шийдвэрлэх шаардлагатай асуудлууд юм. Ажлын зохицуулалтын талаар нөхөрлөх явцад удирдагч, ажилчид эдгээр онцгой нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг илрүүлж, тэдгээрийг бүрэн дүүрэн шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхын зэрэгцээ тэдгээрт зориулсан тодорхой хэрэгжилтийн төлөвлөгөөг ч бас боловсруулах ёстой. Ийм маягаар бүх түвшний удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үедээ ямар зарчмыг баримтлах, ямар асуудлыг шийдвэрлэхээ мэддэг болно. Энэ бол ажлын зохицуулалтад хандахад удирдагч, ажилчдад байх ёстой хамгийн наад захын ойлголт, хандлага юм. Энэ ажил бол удирдагч, ажилчид чуулганы ажлыг хийж сурах эхлэлийн цэг гэж үзэж болно. Эрж хайж, нөхөрлөж, удирдамжаар хангаж, зохицуулалт хийснээр тэд зарим бодитой бэрхшээл болон онцгой нөхцөл байдалд үнэн-зарчмын дагуу хандаж, шийдвэрлэж сурдаг. Тэгж байж л тэд ажлын зохицуулалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна.

I. Удирдамжаар хангах

Ажлыг анхан шатны удирдамжаар хангах үед онцгой нөхцөл байдалд зориулсан тодорхой хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө санал болгохоос гадна хэв чанар дунд зэрэг, ажлын чадамж харьцангуй муу удирдагч, ажилчдад илүү тодорхой, нарийвчилсан удирдамж өгөх ёстой. Хэдийгээр энэ хүмүүс тухайн нэг ажлын зарчим болон тодорхой хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөг логикын үүднээс ойлгож болох ч жинхэнээр хэрэгжүүлэх тухайд хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй хэвээр байдаг. Хэв чанар муутай, ажлын чадамж дулимаг цөөн удирдагч, ажилчдад чи хэрхэн хандах ёстой вэ? Зарим хүн: “Хэрвээ хэв чанар муутай хүн ажлаа хийж чадахгүй байвал арай илүү хэв чанартай хүнээр орлуулж яагаад болохгүй гэж?” гэдэг. Энд нэг хүндрэл бий: Зарим чуулганд илүү дээр хүн олддоггүй. Тийм чуулгануудад хүн бүр ойролцоогоор ижил хугацаанд Бурханд итгэсэн байдаг бөгөөд биеийн хэмжээний хувьд ч бараг адилхан; ялангуяа, хүн бүрийн хэв чанар, ажлын чадамж дундаж байдаг. Илүү дээр хүн олохын тулд өөр чуулганаас хүмүүс шилжүүлэн авах шаардлагатай болдог ч ийм зүйл хийх нь төдийлөн амархан биш бөгөөд үнэхээр тохирох нэр дэвшигчид ч байдаггүй. Тухайн орон нутгийн чуулганаас харьцангуй тохиромжтой хүмүүсийг л сонгох боломжтой. Хэрвээ тэдний ажил шаардсан стандартад хүрэхгүй бол тийм нөхцөлд яах ёстой вэ? Тэдэнд ажлыг хэрхэн хийж, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой хэлж өгөх хэрэгтэй. Энэ ажилд хэн томилогдож, үүнийг хариуцах ёстой, хамтран ажиллахын тулд ямар хүмүүсийг сонгох ёстойг хэлж өгөх ёстой. Энэ бүх нарийн ширийн зүйлийг тэдэнд тайлбарлаад, өөрсдөөр нь хийлгэ. Яагаад ийм маягаар хийх ёстой вэ? Учир нь орон нутгийн чуулганы гишүүд ерөнхийдөө туршлага маш нимгэн, ажлын чадамж дулимаг байдаг тул тохирох удирдагч, ажилчдыг сонгох боломжгүй байдаг. Ийм маягаар ажиллаж байж л ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадна. Хэрвээ чи ийм маягаар ажиллахгүй, энэ хүмүүсийг бусад удирдагч, ажилчинтай адилхан гэж үзээд зөвхөн тодорхой зарчим, төлөвлөгөөний талаар тэдэнд хэлж, бүгдэд нь адилхан хандах юм бол ажлын зохицуулалт хэрэгжихгүй. Хэрвээ чи үүнд огт анхаарал хандуулахгүй байвал хариуцлагаа цалгардуулж буй хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол удирдагч, ажилчдын хариуцлага. Зарим удирдагч, ажилчид: “Бусад нь ажлын зохицуулалтыг яаж хэрэгжүүлж, гүйцэтгэхээ мэддэг, энэ хүн яагаад мэддэггүй юм бэ? Хэрвээ тэр мэдэхгүй бол надад хамаагүй. Энэ бол миний хариуцлага биш. Ямартай ч би өөрт ногдсон хэсгээ хийсэн” гэдэг. Ийм тайлбар хүчинтэй юу? (Үгүй.) Жишээлбэл, нэг ээж гурван хүүхэдтэй байлаа гэж бодъё. Тэдний нэг нь сул дорой, үргэлж өвчтэй, хоол идэх хүсэлгүй байдаг. Хэрэв ээж нь энэ хүүхдэдээ хоол идэхгүй байхыг зөвшөөрвөл тэр хүүхэд удаан амьдрахгүй байж магадгүй. Тэгвэл ээж нь яах ёстой вэ? Ээж хүний хувьд, сул дорой хүүхдэдээ онцгой анхаарал тавих ёстой. Ээж нь “Би хүүхдүүддээ адилхан хандаж байгаа нь угаасаа хангалттай. Би энэ хүүхдийг төрүүлж, хоолыг нь бэлдэж өгсөн. Би хариуцлагаа биелүүлсэн. Тэр идэх эсэх нь надад хамаагүй. Идэхгүй бол өлсөнө л биз, үнэхээр өлсөхөөрөө хоолоо иднэ” гэж хэллээ гэе. Ийм ээжийг та нар юу гэж бодож байна вэ? (Тэр хариуцлагагүй байна.) Ийм ээжүүд байдаг гэж үү? Ухаан муутай эмэгтэй, эсвэл хойд эх л ийм байна байх. Хэрэв тэр төрсөн эх нь бөгөөд ухаан муутай биш бол төрсөн хүүхдэдээ хэзээ ч ингэж хандахгүй, тийм биз дээ? (Тийм.) Хэрэв хүүхэд сул дорой, байнга өвддөг, хоол идэх дургүй бол ээж нь илүү их анхаарал тавьж, хичээл зүтгэл гаргах ёстой. Тэр эх хүүхдэдээ хоол идүүлэх арга замыг хайх ёстой, хүүхдийн идэхийг хүсэж байгаа бүхнийг хийж өгч, түүнд зориулж тусгай хоол бэлтгэх ёстой, хүүхэд хоол идэхийг хүсэхгүй байх үед ээж нь аргадан ятгах ёстой. Хүүхэд нь арван найм, арван есөн настай болж, бие нь хэвийн насанд хүрэгчийн адил эрүүл саруул болсны дараа ээж нь тайвширч, анхаарлаа багасгаж, энэ хүүхдэдээ онцгой анхаарал халамж тавих шаардлагагүй болдог. Хэрэв эх хүн онцгой нөхцөлтэй хүүхдэдээ ингэж хандаж, хариуцлагаа биелүүлж чаддаг бол удирдагч эсвэл ажилчин яах ёстой вэ? Хэрэв чамд ах эгч нарыг гэх эхийн хайр ч үгүй бол чи зүгээр л хариуцлагагүй юм. Чи биелүүлэх учиртай хариуцлагаа биелүүлэх ёстой; ялангуяа харьцангуй сул дорой, ажлын чадамж муутай хүмүүсийн хариуцаж байгаа чуулгануудыг анхаарч үзэх ёстой. Удирдагч, ажилчид ийм явдалд онцгой анхаарал хандуулж, тусгай удирдамжаар хангах ёстой. Тусгай удирдамж гэж юуг хэлдэг вэ? Үнэний талаар нөхөрлөхөөс гадна, илүү тодорхой, нарийвчилсан чиглэл, тусламж дэмжлэгээр хангах ёстой, энэ нь илүү их хүчин чармайлт гарган ярилцахыг шаарддаг. Хэрэв чи тэдэнд ажлыг тайлбарласан ч тэд ойлгохгүй хэвээр байх юм уу яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байвал, эсвэл логикын үүднээс ойлгож, яаж хэрэгжүүлэхээ мэдэж байгаа мэт харагдсан ч бодит хэрэгжүүлэлт хэрхэн явагдах талаар чи эргэлзэж, бага зэрэг санаа зовж байвал яах ёстой вэ? Чи орон нутгийн чуулганд биечлэн гүнзгий оролцож, тэднийг чиглүүлж, ажлыг хамтдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ажлын зохицуулалтын шаардлагын дагуу хийх ёстой ажлуудтай нь холбогдуулан юуг эхлээд хийх, юуг дараа нь хийх, хүмүүсийг хэрхэн зөв хуваарилах гэх мэт тодорхой зохицуулалт хийх явцдаа тэдэнд зарчмуудыг хэлж өг—энэ бүх зүйлийг зүй ёсоор зохицуул. Энэ бол ажил дээр нь тэдэнд бодитоор удирдамж өгч байгаа хэрэг, харин зүгээр л уриа лоозон хашхирч, эсвэл санаан зоргоор тушаал өгч, хэдэн хоосон сургаалаар тэднийг сургамжлаад ажлаа хийчихлээ гэж үзэх нь тодорхой ажил хийж байгаагийн илрэл биш бөгөөд уриа лоозон хашхирах, эргэн тойрны хүмүүсээ захирах нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага биш. Орон нутгийн чуулганы удирдагчид эсвэл зааварлагчид ажлыг хариуцаж чаддаг болж, ажил зөв замдаа орж, үндсэндээ томоохон асуудалгүй болмогц тухайн удирдагч эсвэл ажилчин орхин явж болно. Энэ бол ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлагад дурдагдсан хамгийн эхний тодорхой ажил—удирдамжаар хангах явдал юм. Тэгвэл яг яаж удирдамжаар хангах ёстой вэ? Удирдагч, ажилчид юун түрүүнд ажлын зохицуулалтыг тунгаан бодох, нөхөрлөх дадлага хийж, ажлын зохицуулалтын янз бүрийн тодорхой шаардлагыг мэдэж авч, ухамсарлаж, ажлын зохицуулалт дахь зарчмуудыг ойлгож, ухаарах ёстой. Дараа нь тэд бүх түвшний удирдагч, ажилчидтай хамт ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөнүүдийн талаар нөхөрлөх ёстой. Түүнчлэн тэд онцгой нөхцөл байдалд зориулсан хэрэгжүүлэлтийн тодорхой төлөвлөгөө гаргаж өгөх ёстой бөгөөд эцэст нь, харьцангуй сул, харьцангуй хэв чанар муутай удирдагч, ажилчдад илүү нарийвчилсан, тодорхой тусламж, чиглэл өгөх ёстой. Хэрэв зарим удирдагч, ажилчид уг ажлыг огт хэрэгжүүлж чадахгүй байвал ийм нөхцөлд яах ёстой вэ? Дээд түвшний удирдагч, ажилчид чуулганд гүнзгий орж, тухайн ажилд биечлэн оролцож, үнэнийг нөхөрлөснөөр бодит асуудлуудыг шийдвэрлэж, тэднийг хэрхэн ажил хийх, зарчмын дагуу ажлыг хэрхэн хэрэгжүүлэхэд сургах ёстой. Эдгээр алхмыг үгээр тодорхой хэлсэн ч хэрэгжүүлэх амархан уу? Ямар нэг бэрхшээл байгаа юу? Зарим хүн: “Таны ярихыг сонсоход амархан мэт байгаа ч хэрэгжүүлэх тийм амар биш. Заримдаа ажлын зохицуулалт маш төвөгтэй, хэн ч яаж хэрэгжүүлэхийг мэддэггүй!” гэж хэлж магадгүй. Зүгээр л эхний ажил—ажлын зохицуулалтын тодорхой шаардлагын талаар нөхөрлөх, бодитой удирдамжаар хангах нь—зарим удирдагч, ажилчдад нэлээд хэцүү санагддаг. Тэд: “Би өмнө нь ийм тодорхой ажлуудыг хийж байгаагүй учраас энэ талаар хэрхэн нөхөрлөх, яаж удирдамжаар хангахаа мэдэхгүй байна. Тэд зүгээр л ажлын зохицуулалтын үг үсгийг ягштал дагах ёстой шүү дээ—энэ талаар нөхөрлөх хэрэг юу байна? Энэ зүгээр л нэг ёс журам биш гэж үү?” гэдэг. Тэд хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, “Бид энэ ажлыг сайн хэрэгжүүлэх ёстой! Энэ бол Бурханы биднээс шаарддаг зүйл. Бид байр сууриндаа бат зогсож, Бурханы шаардлагыг биелүүлэх ёстой, Бурханы бидэнд тавьж буй хүлээлтийг нураах ёсгүй. Яаж хийхийн тухайд гэвэл та нар өөрсдөө олж мэд” хэмээх уриа лоозон хашхирахаа л мэддэг. Ийм зүйл хэлдэг хүмүүсийн асуудал нь юу вэ? Тэд ажил хийж чадах уу? Ажлын чадамжтай юу? Тэдний хэв чанар муу юу? (Тийм, муу.)

Том, жижиг ямар ч хэрэг явдал тохиолдсон бай, бид дүгнэлт гаргахаасаа өмнө Бурханд залбирч, эрж хайж, мөн анхааралтай бодож тунгаах ёстой. Хэрэв хүн хэвийн сэтгэлгээгүй бол Бурханд залбирч, Бурханаас тусламж гуйж, үнэнийг ойлгодог хүмүүсээс илүү их эрж хайх нь бүр ч чухал. Үүнээс гадна, чуулганы ажлын томоохон хэрэг явдлууд болон үүргээ биелүүлэх явцад тулгардаг томоохон явдлуудын талаар холбогдох ажилтнуудтай нөхөрлөж, ярилцаад зөвшилцөлд хүрч, эцэст нь тодорхой, хэрэгжих боломжтой хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах ёстой. Энэ төлөвлөгөө нь няхуур бодолцон үзэж, зөвлөлдсөний үндсэн дээр хүрсэн зөвшилцөл байх ёстой бөгөөд аль ч түвшний удирдагч, ажилчдын өмнө үндэслэлтэй байх ёстой. Үндэслэлтэй, тодорхой хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж чаддаг хүмүүсийг хэвийн сэтгэлгээтэй гэж үздэг. Том ч бай, жижиг ч бай асуудалтай тулгарах үед бодолд нь ямар ч тодорхой зүйл байхгүй, хэрэгжүүлэлтийн тодорхой зарчмуудыг бодож олж чаддаггүй, асуудлыг зохицуулах зарчмуудыг энгийн онолын уриа лоозонгоор орлуулдаг хүн ажлаа сайн хийж чадах уу? Ийм хүнд сэтгэн бодох чадвар, аливааг нэгд нэггүй бодох чадвар байдаг уу? (Үгүй.) Ямар хүн сэтгэн бодох чадваргүй байдаг вэ? (Хэв чанар муутай хүн.) Хэв чанар муутай хүн байх гэдэг нь энэ юм. Жишээ авч үзье. Чи гадаадад амьдардаг бөгөөд нэг өдөр гэнэт шүүхийн зарлан дуудах бичиг авлаа гэж бодъё. Энэ нь нэлээд гэнэтийн, санаанд оромгүй зүйл, тийм биз дээ? Юун түрүүнд чи ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Хоёрдугаарт, чи шүүхэд ямар ч нэхэмжлэл гаргаагүй, хэн нэгэн чамайг ямар нэгэн зүйлд буруутгасан тухай ч сонсоогүй. Чи үүнтэй холбоотой ямар ч нөхцөл байдлыг мэдэхгүйгээр уг зарлан дуудах бичгийг хүлээн авсан. Ийм нөхцөл байдалтай тулгарахад жирийн хүний анхны мэдрэмж юу байх вэ? Хууль эрхзүйн асуудалд холбогдсон тохиолдолд хүн сандарч, санаа зовж, айдаст автана; санаандгүй байдалд ороод тавгүйтэж, хоолны дуршлаа ч алдана. Чухал ч бай, биш ч бай, зоригтой ч бай, хулчгар ч бай, насанд хүрсэн ч бай, эсвэл насанд хүрээгүй ч бай хэн ч ийм нөхцөл байдалтай тулгарахыг хүсдэггүй, учир нь энэ бол сайхан зүйл биш. Ийм нөхцөл байдалтай тулгараад хүмүүс хоёр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Эхний төрлийн хүн: “Би хууль бус юу ч хийгээгүй, төрийн ямар ч дүрэм журмыг зөрчөөгүй. Би юунаас айх ёстой гэж? Энэ бол хуулинд захирагддаг нийгэм, бүх зүйл нотолгоонд үндэслэдэг. Би ямар ч муу юм хийгээгүй учраас намайг хэрэгт татлаа ч миний эсрэг нотолгоо олдохгүй. Надад айх юм байхгүй. Зарлан дуудах бичиг юу хийж чадах билээ? Шулуун шударга хүн яллалтаас айх ёсгүй. Би өмгөөлөгч хөлсөлж өөрийгөө өмгөөлүүлнэ; ямар ч асуудал гарахгүй” гэж боддог. Ингэж сайтар тунгаан бодсоны дараа тэрээр зүрх сэтгэлдээ дарамт мэдрэхгүй, өдөр тутмын амьдрал нь хэвийн үргэлжилнэ. Энэ бол нэг төрлийн хүний хариу үйлдэл. Одоо хоёр дахь төрлийн хүний хариу үйлдлийг харцгаая. Зарлан дуудах бичиг хүлээн авсныхаа дараа тэрээр: “Би ямар ч хууль зөрчөөгүй, ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй, тэгэхээр энэ юу байж болох вэ? Бурханд итгэдгээс минь болсон байж болох уу? Бурханд итгэх нь хууль бус зүйл биш. Хэн нэгэн намайг зориуд гүтгэж, мэдээлсэн байх боломжтой юу? Энэ л илүү магадлалтай юм шиг байна. Гэхдээ өөр шалтгаан байж болох уу? Би хуульчтай зөвлөлдөж, түүнээс шүүх дээр очоод энэ зарлан дуудах бичгийн шалтгаан юу болох, нэхэмжлэгч нь хэн болохыг мэдэж өгөхийг хүсэх хэрэгтэй. Хариу арга хэмжээ авахын өмнө үүний учрыг олох хэрэгтэй. Хэрэв хуульч үүнийг Бурханд итгэдэгтэй минь холбоотой гэж хэлбэл би хариу арга хэмжээ боловсруулах хүмүүсийг хурдхан олж, дайсан маань миний эсрэг ашиглах зүйл олохоос сэргийлэхийн тулд итгэлтэй минь холбоотой номууд болон бусад зүйлсийг бас хурдан нуух хэрэгтэй” гэж боддог. Ингэж эхэлж бодсоныхоо дараа зарлан дуудах бичиг хүлээн авсантай холбоотой эцсийн дүгнэлт хийж, үнэн зөв шийдвэр гаргаагүй ч тэрээр аль хэдийн хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөтэй болсон байдаг: А төлөвлөгөөгөөр юу хийх, Б төлөвлөгөөгөөр юу хийх, хоёулаа хэрэгжих боломжгүй бол дараа нь юу хийх ёстойгоо төлөвлөдөг. Тэд алхам бүрийг нэгд нэггүй, анхааралтай бодолцон үздэг; эхлээд оюун санаагаа тайвшруулж, зүрх сэтгэлдээ даруйхан залбираад, өөрийгөө тайвшруулсны дараа энэ асуудлыг шийдвэрлэх ажилдаа даруйхан ордог. Нэг өдрийн дотор тэд энэ бүх зүйлийн учрыг олж, цаашид яахаа мэдсэн байдаг. Энэ хэргийн эцсийн үр дүн ямар байх нь хамаагүй, эхлээд энэ хоёр төрлийн хүнийг харцгаая. Аль нь асуудлыг сайтар бодож тунгаах чадвартай байна вэ? Аль нь хэв чанартай байна вэ? (Хоёр дахь хүн.) Мэдээж хоёр дахь хүн хэв чанартай байна. Аливаа нөхцөл байдалтай тулгарах үедээ зөвхөн зориг зүрхтэй, шийдэмгий байлаа гээд хүн хэв чанартай гэсэн үг биш. Хүн бодож тунгааж, ялган таньж чаддаг, асуудал шийдвэрлэх чадвартай байх ёстой. Бодох явцдаа тодорхой дүгнэлт хийж, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулж чаддаг байх ёстой. Зөвхөн ийм хүн хэв чанартай байдаг. Гаднаа тэд маш хулчгар, өчүүхэн хэрэг дээр ч сэрэмжтэй, болгоомжтой хандаж, жижиг зүйлсийг ч чухалчлан үздэг байж болно. Гэвч асуудлыг шийдвэрлэх арга барил, арга зам нь энэ хүн сайтар бодож тунгаах, асуудлыг бодох, шийдвэрлэх чадвартай гэдгийг баталдаг. Эсрэгээрээ эхний төрлийн хүн маш зоригтой, юунаас ч айдаггүй. Нөхцөл байдалтай тулгарах үедээ зүгээр л “Би ямар ч муу зүйл хийгээгүй. Юу ч буруугаар эргэсэн бай, үүнийг засах илүү чадварлаг хүн үргэлж байх болно. Би юунаас айх ёстой гэж?” хэмээн боддог. Тэд хэнэггүй, амар хялбар амьдардаг ч бага зэрэг мунхаг зоригтой, ухаан муутай биш гэж үү? Ийм төрлийн хүн уриа лоозон чангаар хашхирдаг, хэлж буй зүйл нь буруу биш ч түүнд юу дутагдаж байна вэ? (Хэвийн сэтгэлгээ байхгүй, мөн асуудлыг сайтар бодож тунгаах чадвар дутмаг.) Хэвийн сэтгэлгээ байхгүй нь хаана илэрдэг вэ? Гэнэт тохиолдсон, эсвэл хэдийнээ мэдэж байсан ямар нэг нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд сайтар бодож тунгааж, дүгнэлт хийж чаддаггүй тул мэдээж асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө, эсвэл үүнийг шийдвэрлэх чадвар тэдэнд байдаггүй. Энэ маш илэрхий байдаг. Гаднаас нь харахад ийм төрлийн хүн цэцэн цэлмэг үгтэй, хоосон сургаал ярьж чаддаг, сэтгэл санаа ч өргөж чаддаг; тэд удирдагч байх хэв чанартай юм шиг санагддаг. Гэвч асуудалтай тулгарах үед тэд асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж чаддаггүй. Тэд зөвхөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч л чадна. Гаднаа тэд хэрсүү мэт харагддаг ч асуудал тулгарах үед асуудлын шалтгааныг задлан шинжилж, дүгнэлт хийж чаддаггүй, асуудал цааш үргэлжилбэл учирч болох ноцтой үр дагаваруудыг ч үнэлж чаддаггүй. Тэд энэ хэрэг явдлуудыг оюун санаандаа цэгцэлж чадахгүй, асуудлыг шийдэж бүр ч чадахгүй. Ийм хүн цэцэн цэлмэг үг яриатай мэт харагддаг ч үнэн хэрэгтээ хэв чанар муутай, бодитой ажил хийж чаддаггүй. Үүний адилаар хэрэв удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хүлээн аваад зөвхөн уншиж, шууд утгаар нь тайлбарлахаас хэтрэхгүй, цуглаан дээр уг ажлын зохицуулалтыг тарааж, гол санаануудынх нь талаар нөхөрлөсөн ч ажлын зохицуулалтын тодорхой шаардлага, зарчим, анхаарах шаардлагатай зүйлс, онцгой нөхцөл байдал гэх мэтэд хэрхэн тодорхой зохицуулалт хийж, тодорхой удирдамжаар хангахаа мэддэггүй, ямар ч төлөвлөгөө, санаа оноо, асуудал шийдвэрлэх чадвар байхгүй бол тэд хэв чанар муутай гэсэн үг. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үед удирдагч, ажилчдын хийх шаардлагатай хамгийн эхний ажил—удирдамжаар хангах нь амархан, энгийн зүйл биш. Энэ эхний ажил нь тухайн удирдагч, ажилчин өөрт нь байвал зохих хэв чанартай, ажлын чадамжтай эсэхийг шалгадаг. Хэрэв удирдагч, ажилчид ийм хэв чанар, ажлын чадамжгүй бол ажлын зохицуулалтад тодорхой удирдамжаар хангаж, эсвэл хэрэгжүүлж чадахгүй.

II. Хяналт тавьж, шавдуулах

Дараа нь “хяналт тавих” ажлын талаар нөхөрлөе. Үгчилсэн утгаар нь авч үзвэл хяналт тавих гэдэг нь шалгах гэсэн утгатай: аль чуулган ажлын зохицуулалтыг хэрэгжүүлсэн, аль нь хэрэгжүүлээгүй, хэрэгжилтийн ахиц, аль удирдагч, ажилчид бодитой ажил хийж байгаа, аль нь хийхгүй байгаа, ямар нэг удирдагч, ажилчид тодорхой ажилд оролцохгүйгээр ажлын зохицуулалтыг зүгээр л тарааж байна уу гэдгийг шалгах явдал. Хяналт тавих гэдэг нь тодорхой ажил юм. Ажлын зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих—тэдгээр нь хэрэгжсэн эсэх, хэрэгжилтийн хурд, хэрэгжилтийн чанар, хүрсэн үр дүн зэрэгт хяналт тавихаас гадна дээд түвшний удирдагч, ажилчид нь тухайн удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг чанд мөрдөж байгаа эсэхийг шалгах ёстой. Зарим удирдагч, ажилчид гаднаа ажлын зохицуулалтыг мөрдөхөд бэлэн гэж хэлдэг ч тодорхой орчин нөхцөлтэй тулгарах үедээ баривчлагдахаас айж, нуугдахад л анхаардаг бөгөөд ажлын зохицуулалтын талаар аль хэдийн умартсан байдаг; ах эгч нарын асуудлууд шийдвэрлэгдэхгүй үлддэг ба тэд ажлын зохицуулалт юуг онцлон заадаг, эсвэл хэрэгжүүлэлтийн зарчим юу болохыг мэддэггүй. Энэ нь ажлын зохицуулалт огт хэрэгжээгүйг харуулж байна. Зарим удирдагч, ажилчин ажлын зохицуулалт дахь зарим шаардлагын талаар санал бодол, үзэл тээж, эсэргүүцдэг. Тэдгээрийг хэрэгжүүлэх цаг болоход тэд ажлын зохицуулалтын жинхэнэ утга санаанаас гажиж, юмыг өөрсдийн санаа бодлоор хийж, зүгээр л хийж дуусгахын тулд хэлбэрдэж, өнгөц хийж, эсвэл бүр өөрийнхөөрөө явж, аливааг дур зоргоороо хийдэг. Ийм бүх нөхцөл байдалд дээд түвшний удирдагч, ажилчид хяналт тавих шаардлагатай. Хяналт тавихын зорилго нь ажлын зохицуулалтад шаардсан тодорхой ажлуудыг гажуудалгүй, зарчмын дагуу илүү сайн хэрэгжүүлэхэд оршино. Дээд түвшний удирдагч, ажилчид хяналт тавих явцдаа, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ бодитой ажил хийдэггүй, эсвэл хариуцлагагүй, хойрго ханддаг хүн байгаа эсэх; ажлын зохицуулалтын талаар эсэргүүцсэн зан гаргаж, хэрэгжүүлэхийг хүсэхгүй, эсвэл сонгож байгаад хэрэгжүүлж, эсвэл зүгээр л ажлын зохицуулалтыг огт мөрдөхгүй, оронд нь өөрийн хувийн ажил хэргийг явуулдаг хүн байгаа эсэх; ажлын зохицуулалтыг нуун дарагдуулж, зөвхөн өөрийн санаа бодлын дагуу дамжуулж, ажлын зохицуулалтын жинхэнэ утга, тодорхой шаардлагуудыг Бурханы сонгосон хүмүүст мэдэгддэггүй хүн байгаа эсэхийг олж тогтооход онцгой анхаарах ёстой—эдгээр асуудлыг хянаж, шалгаснаар л дээд түвшний удирдагчид үнэндээ юу болоод байгааг мэдэх боломжтой. Хэрэв дээд түвшний удирдагчид хяналт, шалгалт явуулахгүй бол эдгээр асуудлыг илрүүлж чадах уу? (Үгүй.) Чадахгүй. Тиймээс удирдагч, ажилчид зөвхөн түвшин түвшнээр нь ажлын зохицуулалтыг дамжуулж, удирдамжаар хангаад зогсохгүй, мөн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх явцад түвшин түвшинд нь хяналт тавих ёстой. Бүсийн удирдагчид дүүргийн удирдагчдын ажилд хяналт тавих ёстой, дүүргийн удирдагчид чуулганы удирдагчдын ажилд хяналт тавих ёстой, чуулганы удирдагчид бүлэг бүрийн ажилд хяналт тавих ёстой. Хяналтыг түвшин түвшнээр явуулах ёстой. Хяналтын зорилго нь юу вэ? Энэ нь ажлын зохицуулалтын агуулгыг тодорхой шаардлагынх нь дагуу үнэн зөв хэрэгжүүлэхэд тус дөхөм болох явдал юм. Иймээс хяналт тавих ажил маш чухал. Хяналт тавих үед орчин нөхцөл боломжтой бол удирдагч, ажилчид чуулганд гүн орж, бодитой ажил хийж буй хүмүүстэй харилцах ёстой. Тэд асуулт тавьж, ажиглаж, лавлаж, судалж, ажлын хэрэгжилтийн нөхцөл байдлыг ухамсарлах ёстой. Үүний зэрэгцээ тэд ах эгч нар энэ ажлын тухайд ямар бэрхшээл, бодолтой байгаа, энэ ажлын зарчмуудыг ойлгож авсан эсэхийг мэдэж авах ёстой. Эдгээр нь бүгд удирдагч, ажилчдын гүйцэтгэх шаардлагатай тодорхой ажлууд юм. Ялангуяа хэв чанар, хүн чанар нь харьцангуй тааруу, зарим талаар хариуцлагагүй, үнэнч бус, ажилдаа харьцангуй хойрго ханддаг хүмүүсийн хувьд удирдагч, ажилчид ажилд нь илүү их хяналт тавьж, чиглүүлэх хэрэгтэй. Тэгвэл хэрхэн хяналт тавьж, чиглүүлэх ёстой вэ? Чи “Хурдал! Манай ажлын тайланг Дээрх хүлээгээд байна. Энэ ажил хугацаатай; битгий сунжруулаад бай!” гэж хэллээ гэе. Ийм маягаар шавдуулах нь үр дүнтэй байх уу? Шавдуулна гэдэг нь зүгээр л жаахан түлхээд болоо юу? Шавдуулах илүү сайн арга зам юу вэ? Та нар ажиллах үедээ, шавдуулахыг ажлынхаа нэг хэсэгт оруулдаг уу? (Тийм. Зарим ажил цагтаа хийгдэхгүй байгааг би харвал тэд яагаад хийхгүй байгааг ойлгохоор оролдож, ажлыг нь хянан дагана.) Хэрвээ хэн нэгэн хүн ажлаа яаж хийхээ мэдэхгүй байгааг харвал чи тодорхой удирдамжаар хангаж, тусалж, чиглэл өгөх ёстой. Хэн нэгэн хүн хойрголж байгааг харвал түүнийг засах ёстой. Хэрвээ тэд ажлыг хэрхэн хийхээ мэддэг мөртөө хийхдээ хэтэрхий залхуурч, хойрголж, хойшлуулж, махан биеийн тав тухад ташуурдаг бол шаардлагатай үед нь тэднийг засах ёстой. Хэрвээ засалт асуудлыг шийдвэрлэхгүй, тэдний хандлага өөрчлөгдөхгүй байвал яах ёстой вэ? (Тэдэнд энэ ажлыг даалгаж болохгүй.) Эхлээд тэдэнд анхааруулга өг: “Энэ ажил маш чухал. Хэрвээ чи ийм хандлагаар хандсаар байвал энэ үүргийг чамаас авч, өөр хүнд шилжүүлнэ. Хэрвээ чи хийхийг хүсэхгүй байвал хийх хүсэлтэй өөр хүн бий. Чи үүрэгтээ үнэнч биш; энэ ажилд тохирохгүй байна. Хэрвээ чи энэ ажилд тэнцэхгүй, бие махбодын бэрхшээлийг тэсвэрлэж чадахгүй бол Бурханы гэр чамайг өөр хүнээр сольж болно, бас чи огцрох өргөдөл өгч болно. Хэрвээ чи огцрохгүй, хийх хүсэлтэй хэвээр байвал сайн хий, Бурханы гэрийн шаардлага, зарчмын дагуу хий. Хэрвээ чи үүнийг биелүүлж чадахгүй, ахин дахин ахицыг саатуулж, ажилд хохирол учруулсаар байвал Бурханы гэр чамд арга хэмжээ авна. Чи энэ үүргийг биелүүлж чадахгүй бол уучлаарай чи явах ёстой болно!” Хэрвээ анхааруулгын дараа гэмшихэд бэлэн байвал тэднийг үлдээж болно. Харин удаа дараагийн анхааруулгын дараа тэдний хандлага өөрчлөгдөхгүй, огт харамссан шинжгүй байвал яах ёстой вэ? Тэднийг нэн даруй чөлөөлөх ёстой—ингэвэл асуудал шийдэгдэх бус уу? Бид жижиг алдаа юм уу ялихгүй асуудлыг хараад үүнийг нь хүмүүсийн эсрэг ашиглаж байгаа юм биш; харин ч бид хүмүүст боломж олгож байгаа юм. Хэрвээ тэд гэмшихэд бэлэн байж, өөрчлөгдөж, өмнөхөөсөө хавьгүй дээр болбол боломжтой л бол тэднийг үлдээ. Тэдэнд ахин дахин боломж олгож, үнэний талаар нөхөрлөж, засаж, анхааруулаад нэмэргүй, хэний ч тусламж нөлөөлөхгүй байвал энэ нь энгийн нэг асуудал биш: Энэ хүний хүн чанар хэтэрхий муу бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Тийм тохиолдолд тэрээр энэ үүрэгт тохирохгүй бөгөөд түүнийг явуулах ёстой. Тэр үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй. Хэрэг явдлыг ийм маягаар зохицуулах ёстой.

Чуулганы ажилд хяналт тавихдаа удирдагч, ажилчид янз бүрийн асуудлыг олж илрүүлэхдээ чадамгай байхаас гадна өөрт нь тавгүй санагддаг эсвэл найдаж боломгүй гэж үздэг зарим чуулганы удирдагчид онцгой анхаарал хандуулах ёстой. Ийм хүмүүсийн хувьд удаан хугацаанд хяналт тавьж, хянан дагах шаардлагатай; зүгээр л хааяа нэг нөхцөл байдлыг асуугаад, эсвэл асуудлыг хэдхэн үгээр хальт ярьчхаад болчихлоо гэж үзэж болохгүй. Заримдаа тэдний ажилд хяналт тавихын тулд газар дээр нь очих хэрэгтэй. Газар дээр нь очихын зорилго юу вэ? Энэ нь асуудлыг илүү хурдан илрүүлж, шийдвэрлэж, ажлыг сайн хийхэд оршино. Заримдаа ажлын газар дээр очсон даруйдаа чи асуудлыг олж илрүүлж чадахгүй. Харин ажлыг нарийн дэлгэрэнгүй ойлгож, шалгаж, анхааралтай ажигласнаар зарим асуудал аажмаар ил гардаг ба тэр үед асуудлыг олж илрүүлж болно. Газар дээр нь байж хяналт тавина гэдэг нь хүмүүсийг хянаж, цагдах явдал биш. Хяналт тавина гэдэг нь юу гэсэн үг вэ? Хяналт тавина гэдэгт шалгаж, чиглэл өгөх явдал багтдаг. Энэ нь ажлын талаар тодорхой байдлаар дэлгэрэнгүй асуух, ажлын ахиц болон сул талуудыг мэдэж, ухамсарлах, хэн нь ажилдаа хариуцлагатай, хэн нь хариуцлагагүй, хэн ажлыг гүйцэтгэх чадамжтай, хэн нь чадамжгүй зэргийг ойлгоно гэсэн үг. Хяналт тавих нь заримдаа нөхцөл байдлыг зөвлөлдөх, ойлгох, асууж тодруулахыг шаарддаг. Заримдаа нүүр тулан асуух юм уу шууд шалгах шаардлагатай болдог. Мэдээж, үүнд ихэвчлэн ажил хариуцаж байгаа хүмүүстэй шууд нөхөрлөх, ажлын хэрэгжилт, тулгарч буй бэрхшээл, асуудал зэргийн талаар асуух явдал багтана. Хяналт тавих явцдаа чи аль хүмүүс зөвхөн гаднаа л ажилдаа өөрийгөө зориулж, аливааг өнгөцхөн хийдэг, аль хүмүүс тодорхой ажлыг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй, аль хүмүүс нь хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг ч бодитой ажил хийдэггүй гэх мэт асуудлуудыг олж илрүүлж чадна. Олж илрүүлсэн энэ асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж чадвал хамгийн сайн. Хяналт тавихын зорилго юу вэ? Энэ нь ажлын зохицуулалтыг илүү сайн хэрэгжүүлж, зохицуулсан ажил чинь тохиромжтой эсэх, орхигдуулсан юм уу харгалзан үзээгүй зүйл байгаа эсэх, зарчимд нийцэхгүй хэсэг байгаа эсэх, гажуудсан талууд, эсвэл алдаа гарсан хэсэг байгаа эсэх зэргийг нягтлах явдал юм—хяналт тавих явцад энэ бүх асуудлыг олж илрүүлж болно. Гэхдээ чи гэртээ суугаад энэ тодорхой ажлыг гүйцэтгэхгүй бол эдгээр асуудлыг олж илрүүлж чадах уу? (Үгүй.) Олон асуудлыг олж мэдэж, ухамсарлахын тулд газар дээр нь очиж асууж тодруулж, ажиглаж, ойлгох хэрэгтэй байдаг. Хяналт тавих үедээ чи ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй ханддаг, дээд түвшний хүмүүсээ хуурч мэхэлдэг, доорх хүмүүсээсээ юм нуудаг, хааш яаш, удаан хүмүүсийг шавдуулах ёстой. Тэднийг яаж шавдуулах тухай хэд хэдэн алхмыг бид сая ярилцлаа: Чиглэл өгч, нөхөрлөж, засаж, анхааруулж, чөлөөлөх. Эдгээр алхмыг хэрэгжүүлэхэд амархан уу? (Тийм.)

III. Шалгах болон хянан дагах

Удирдагч, ажилчид ажлыг шавдуулсны дараа, дараагийн алхам нь ажлыг шалгах явдал. Ажлыг шалгахын ердийн зорилго юу вэ? Ажлыг шалгах нь зохицуулсан ажлуудын ахицыг тодорхойлох, яаралтай шийдвэрлэх шаардлагатай аливаа асуудлыг олж тогтоох, эцэст нь ажлыг бүрэн, сайн гүйцэтгэх явдал юм. Ажлыг зохицуулсны дараа хэд хэдэн талыг шалгах шаардлагатай: дараагийн шатны ажил ямар түвшинд хүрсэн, бүрэн дууссан эсэх, хэр үр ашигтай байгаа, ямар үр дүн гарсан, тодорхой асуудлуудыг олж илрүүлсэн эсэх, хүндрэл бэрхшээл байгаа эсэх, зарчимд нийцэхгүй талууд байгаа эсэх гэх мэт. Зохицуулсан ажлаа шалгах нь ч бас тодорхой бөгөөд зайлшгүй шаардлагатай ажил юм. Зарим удирдагч, ажилчин ихэвчлэн нэг алдаа гаргадаг: Ажлыг зохицуулмагцаа тэд өөрсдийнх нь ажил дууссан гэж боддог. Тэд “Миний ажил дууссан, миний хариуцлага биелсэн. Ямар ч байсан би та нарт яаж хийхийг нь хэлсэн. Та нар юу хийхээ мэдэж байгаа, хийнэ гэж зөвшөөрсөн. Яаж явагдахад би санаа зовох хэрэггүй; та нар дуусмагцаа надад мэдээлчих” гэдэг. Ажлыг төлөвлөж, зохицуулсны дараа тэд өөрийнх нь ажил дууссан, бүх зүйл зүгээр гэж боддог. Тэд ажлыг хянан дагадаггүй, шалгадаггүй. Ажил хариуцуулахаар зохицуулсан хүн нь тохирох эсэх, ихэнх хүний байдал ямархуу байгаа, асуудал, бэрхшээл байгаа эсэх, чуулганы ажлыг сайн хийнэ гэдэгтээ тэд итгэлтэй байгаа эсэх, гажууд, буруу талууд байгаа эсэх, эсвэл Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг зөрчиж байгаа эсэхийг тэд олж мэддэггүй, шалгадаггүй, хянан дагадаггүй. Тэд зүгээр л ажлыг зохицуулсныхаа дараа өөрсдийнх нь ажил дууссан гэж үздэг; энэ нь тодорхой ажил хийж байгаа хэрэг биш. Ажлын юуг шалгах ёстой вэ? Шалгах гол зүйлс бол хэрэгжилтийн төлөвлөгөө ажлын зохицуулалттай нийцэж байгаа эсэх, ажлын зохицуулалтын зарчим, шаардлагыг зөрчиж байгаа эсэх, ажлын үеэр саад болж, үймүүлж байгаа хүмүүс байгаа эсэх, сохроор үймээн дэгдээдэг хүмүүс байгаа эсэх, эсвэл сүржин үг чалчдаг хүмүүс байгаа эсэх юм. Мэдээж, ажлыг шалгахын зэрэгцээ чи өөрийнхөө ажлын зохицуулалтын хэрэгжилтэд ямар нэг алдаа байгаа эсэхийг ч бас шалгана. Бусдын ажлыг шалгаж байгаа нь үнэндээ өөрийн ажлыг ч мөн шалгаж байгаа хэрэг юм.

Ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар жишээ татан нөхөрлөх нь

Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой жишээ хэлж өгье. Жишээлбэл, ажлын зохицуулалт нь хүмүүсээс туршлагын гэрчлэлийн өгүүлэл бичихийг шаардлаа гэе. Энэ бол өргөн хүрээний талуудыг хамарсан тодорхой ажил бөгөөд урт хугацаанд тасралтгүй явагдах ажил болохоос түр зуурын ажлын зохицуулалт биш. Тиймээс ийм ажлын зохицуулалт гарсны дараа удирдагч, ажилчид эхлээд юу хийх ёстой вэ? Удирдамж, хяналтаар хангах, шавдуулах, ажлын зохицуулалтыг шалгах, хянан дагахыг шаарддаг удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлагын дагуу удирдагч, ажилчдын юун түрүүнд хийх хэрэгтэй зүйл бол энэ ажлыг тохиромжтой, үр дүнтэй арга замаар хэрхэн тодорхой байдлаар хэрэгжүүлэх талаар багийн удирдагч, зааварлагч нартай нөхөрлөж, хүн бүрийг энэ ажлыг хийхдээ баримтлах зам, зарчимтай болгох явдал юм. Ийм хэмжээнд нөхөрлөснөөр л ажил сайн хийгдэх боломжтой. Юуны өмнө гэрчлэлийн нийтлэл бичихэд Дээрхээс шаарддаг стандарт болон ямар төрлийн гэрчлэлийн нийтлэл шаардлагатайг бүх хүн ойлгосон эсэхийг баталгаажуулах ёстой. Эхлээд эдгээр нийтлэлийн тодорхой агуулга, зарчим, цар хүрээг тогтоо, бүх удирдагч, ажилчин үүнийг мэддэг болго. Түүнчлэн нийтлэлийн урт, хэлбэр, сэдэв болон хэлний хэв маягийн талаар тодорхой нөхөрлөж, удирдамж өгөх—жишээ нь, нийтлэлийг хүүрнэл, өдрийн тэмдэглэл, хувь хүний намтар, яруу найраг гэх мэт хэлбэрээр бичиж болно гэдгийг тэдэнд мэдэгд. Энэ нь удирдамжаар хангаж буй хэрэг үү? (Тийм.) Удирдамжаар хангасны дараа хүн бүр өөрийнхөө бичих ёстой гэрчлэлийн нийтлэлийн тодорхой ухагдахуун, тодорхойлолтыг мэдэж авна. Үүний дараа хэн нь туршлагын гэрчлэл бичих хэв чанартай, туршлагатайг болон хэн нь гүнзгий туршлагаар дулимаг, жирийн гэрчлэлийн нийтлэл бичүүлж сургахад л болно гэдгийг тодорхойл. Чуулганы удирдагчид эдгээр нөхцөл байдлыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Нийтлэл бичигдсэний дараа энэ нь жинхэнэ бөгөөд босгон байгуулахуйц эсэхийг нягтлан шалга. Хэрэв нийтлэл стандартад нийцсэн бол нийтлэл хараахан бичээгүй эсвэл хэрхэн бичихээ мэдэхгүй байгаа ах, эгч нарын хувьд уншиж, лавлах жишээ нийтлэл болгон ашиглах боломжтой. Хэрвээ хэн нэгэн туршлагатай бөгөөд гэрчлэлийн нийтлэл бичих хүсэлтэй бол зарчим болон шаардлагыг дагаж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хуваалцан, бодит үг ярих ёстой, ингэснээр уншигчдыг босгон байгуулна. Зарим хүн нийтлэл бичихдээ сайн биш, зүгээр л үйл явдлуудыг энгийнээр тэмдэглэн бичиж чаддаг бол тийм хүмүүсийг яах ёстой вэ? Тэдний бичсэн нийтлэлүүд стандартад нийцэхгүй байсан ч тэднийг дадлагажуулсаар байх ёстой. Тэд Бурханы үгийг туулснаар олж авсан жинхэнэ ойлголт, ухаарлынхаа талаар нийтлэл бичих ёстой. Эдгээр нийтлэлийг хянаж, засварласны дараа хэрэв агуулга нь гэрчлэлийн нийтлэлийн стандартад нийцэж байвал тийм нийтлэл нь боломжийн юм. Нийтлэлийн бичлэгийн хэв маяг, хэлбэр ямар байх нь хамаагүй—хүүрнэл эсвэл өдрийн тэмдэглэл байдлаар бичигдсэн эсэхээс үл хамааран—уншигчдад тустай, сургамжтай л бол бичиж болно. Бага зэрэг туршлагын гэрчлэлтэй ч гэрчлэлийн нийтлэл хэрхэн бичихээ мэддэггүй боловсролын түвшин доогуур хүмүүс бас байдаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ? Тэд өөрсдийн туршлагыг амаараа ярьж өгч, илүү боловсролтой хүн тэдний туршлагыг тэмдэглэн авч, дараа нь тухайн хүний жинхэнэ утга санааны дагуу үнэн зөв илэрхийлэн, стандартад нийцсэн гэрчлэлийн нийтлэл болгон засварлаж өгч болно. Ийм нийтлэл ч бас боломжийн. Энэ ажлыг эхлүүлэхдээ хамгийн түрүүнд гэрчлэлийн нийтлэл гэж юу болохыг болон нийтлэлийн хэлбэрийн талаар нөхөрлө. Дараа нь боловсролын түвшин, насны бүлэг, туршлага болон биеийн хэмжээ ялгаатай хүмүүст зориулсан тодорхой шаардлага, зохицуулалтыг гаргаж өг. Туршлагатай хүмүүсээр эхлээд хэдэн нийтлэл бичүүл. Үүний зэрэгцээ ах, эгч нарыг нийтлэл бичихэд нь залж чиглүүлэх, нийтлэлийг засварлаж, хянахад тохиромжтой хүмүүсийг чуулганаас олж тогтоогоод, энэ тодорхой ажлуудыг хийлгэ. Энэ ажлын эхний зохицуулалт ийм байна. Ийм маягаар зохицуулснаар ажил бүрэн хэрэгжсэн гээд орхиж болно гэсэн үг үү? Үгүй, энэ бол зөвхөн ажлын зохицуулалтын шаардлагад үндэслэн тодорхой чиглэл, тусламж, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөгөөр хангаж байгаа хэрэг юм. Удирдагч, ажилчид дараа нь юу хийх ёстой вэ? Ажилд хяналт тавих ёстой. Ингэж хяналт тавих нь зорилготой байх ёстой юу? Хяналт тавих гэдэг нь санамсаргүй шалгалт биш; үндсэн зорилготой байх хэрэгтэй. Чи хэнд хяналт тавих, ажлын аль шатанд хяналт тавих шаардлагатайг тодорхой ойлгосон байх ёстой. Жишээ нь, чуулганы удирдагч тодорхой нэг эгч ихэнхдээ ажилдаа зүтгэлтэй биш, бардамнах дуртай, өндөр зорилготой ч чадваргүй, дээрх хүмүүсээ хуурч, доорх хүмүүсээсээ юм нуух хандлагатай, тун сайхан ярьдаг, ажилдаа хааш яаш ханддаг бол түүний ажилд заавал хяналт тавих шаардлагатай. Чи түүнд бүрэн итгэж болохгүй. Тэгэхээр эхний алхам нь түүний ажлыг шалгаж, ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг харах явдал юм. Энэ нь хүмүүст зүгээр л дураараа хяналт тавьж буй хэрэг үү? (Үгүй.) Энэ нь ажилд зайлшгүй шаардлагатай, учир нь энэ ажил дэндүү чухал бөгөөд ийм төрлийн ажил гүйцэтгэдэг хүмүүс найдвартай байх ёстой. Хэрвээ тэд тодорхой ажлыг хийдэггүй, найдвартай биш бол тэдэнд сохроор итгэх нь чуулганы ажлыг хойш татна, мөн чи хариуцлагаа цалгардуулсан байх болно. Ийм хүмүүсийн хувьд сайхан үг, шийдэмгий байдалд нь чи хууртаж болохгүй; үнэн хэрэгтээ тэд зүгээр ярихдаа л сайн болохоос бодит зүйл огт хийдэггүй. Ийм хүмүүс бол чухамдаа хяналт тавих байнууд юм. Хяналт тавих замаар тэдний гэмшсэн эсэхийг ажигла. Хэрэв гэмшээгүй бол тэднийг нэн даруй чөлөөлж, тэдний төлөө хүчин чармайлтаа дэмий үрэхээ боль. Үнэн хэрэгтээ чи ихэнх удирдагч, ажилчдад хяналт тавих, ажлыг нь хянан дагах, чиглэл өгөх явдлыг хэрэгжүүлэх ёстой. Бодитой ажил хийж чаддаг, хариуцлагын мэдрэмжтэй хүмүүсийн хувьд хэрвээ тэд ажлыг яаж хийхээ мэддэг бол тэдэнд хяналт тавих шаардлагагүй. Харин шинэ юм уу чухал ажил дээр хянан дагах, хяналт тавих, чиглүүлэх шаардлагатай хэвээр байна. Иймэрхүү ажилд хяналт тавих, хянан дагах нь удирдагч, ажилчдын ажил гэж хэлж болно. Хянан дагах, хяналт тавих, чиглэл өгөх нь үл итгэсэндээ бус, харин ажлыг саадгүй явуулахын төлөө байдаг. Учир нь хүмүүс янз бүрийн дутагдалтай, дээр нь нэмээд янз бүрийн завхарсан зан чанартай байдаг тул ийм маягаар хэрэгжүүлэхгүйгээр ажил сайн хийгдэнэ гэсэн баталгаа өгөх боломжгүй. Ажилдаа дөнгөж тушаал дэвшсэн хүмүүсийг бүр ч илүү хянан дагах, хяналт тавих, чиглүүлэх шаардлагатай. Энэ бол удирдагч, ажилчдын гүйцэтгэх ёстой тодорхой ажил юм. Хэрэв чи хянан дагах, хяналт тавих, чиглэл өгөх явдлыг хэрэгжүүлэхгүй бол олон ажил сайн хийгдэж чадахгүй, зарим ажил бүр замбараагүй болж, эсвэл зогсонги байдалд орж болзошгүй. Энэ бол маш түгээмэл тохиолдол. Ялангуяа үнэнийг эрэлхийлдэггүй удирдагч, ажилчдад бүр ч их хяналт тавих шаардлагатай. Бусад хүний хувьд ажил нэлээд сайн хэрэгжиж болох ч ийм хүмүүсийн хувьд бол ажил хэрэгжиж чадах эсэх, эсвэл хэр сайн хэрэгжих эсэх нь тодорхойгүй бөгөөд ажлын зохицуулалтын дагуу хэрэгжих эсэхийг хэлэхэд бүр ч хэцүү. Тийм хүмүүс ажилдаа төдийлөн найдвартай биш. Хэрэв тэдний ажилд хяналт тавихгүйгээр зүгээр л итгэвэл энэ нь үндсэндээ ажилд хааш яаш, хариуцлагагүй хандаж буй хэрэг юм. Ийм хүмүүсийг бол чи хянан дагаж, хяналт тавьж, чуулганых нь ажилд оролцох хэрэгтэй. Хэрэв тэд чамайг ирүүлэхийг хүсэхгүй, хүлээн авахгүй байвал яах ёстой вэ? “Би зүгээр л бардам зангаа залгиад очно доо” гэж чи хэлж магадгүй. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Энэ бол тэдний хувийн эзэмшил биш; энэ бол чуулган бөгөөд чиний хариуцлагын цар хүрээнд байдаг. Чи тэдний гэрт үнэгүй идэж уухын тулд байрлах хугацаагаа сунгаж байгаа юм биш; чи чуулганд ажил хийхээр очиж байгаа. Энэ бол бардам зангаа залгих тухай биш. Тэд удирдагч хэдий ч Бурханы сонгосон хүмүүс тэднийх биш. Тэд ажилдаа хариуцлагагүй, үнэнч бус учраас чи тэдний ажлыг хянан дагаж, хяналт тавих хэрэгтэй болдог. Тэгвэл чи тийшээ очихдоо яах ёстой вэ? Эхлээд тэднээс чуулган дотроос хэн нь амийн туршлагатай, хэн нь туршлагын гэрчлэлийн нийтлэл бичиж чадах, хэн нь үнэнийг эрэлхийлэхэд харьцангуй илүү анхаардаг, хэн нь өдрийн тэмдэглэл болон сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл бичихэд арай илүү төвлөрдөг, хэн нь цуглаан дээр туршлагаа хуваалцахад төвлөрдөг, хэн нь хамгийн олон туршлагын гэрчлэлтэй болохыг асуу. Энэ хүмүүсийг эхлээд тэднээр хэлүүл. Хэрэв тэд хэд хэдэн ах эгчийг зааж, тэд Бурханы үгийг уншихад харьцангуй илүү анхаардаг, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй, сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл байнга хөтөлдөг, нөхцөл байдалтай тулгарахдаа үнэнийг хэрэгжүүлэхэд төвлөрдөг, туршлагын гэрчлэл байнга хуваалцаж, ах эгч нар тэрийг нь сонсоход бэлэн байдаг гэж хэлбэл чи тэр ах эгч нартай уулзаж, тэдэнтэй нөхөрлөх ёстой. Түүнчлэн, чуулганд боловсролын түвшин доогуур, нийтлэл бичиж чадахгүй ч бодит туршлагатай хүмүүс гарцаагүй байдаг. Энэ хүмүүст удирдамж, сургалт хэрэгтэй бөгөөд нийтлэл яаж бичихийг мэддэг хүмүүсийг тодорхой хугацаанд тэдэнд туслуулж болно. Үүний зэрэгцээ Бурханы сонгосон хүмүүсээр туршлагын гэрчлэлийн нийтлэл бичүүлэх тодорхой ажлын хэрэгжилтийг хариуцах нэг хүнийг сонго. Энэ хүн бэлэн болсон нийтлэлүүдийг цуглуулах, засварлах, хянаж нягтлах, дараа нь өргөн барих ажлыг хариуцна. Чуулганы удирдагч юу хийх ёстой вэ? Тэднээр энэ ажлуудад хяналт тавиулж, хянан дагуул. Зарим хүн “Чуулганы удирдагч байхад яагаад нэг хүнийг сонгож хариуцуулах хэрэгтэй гэж? Энэ чинь илүүц биш үү?” гэж хэлж магадгүй. Илүүц гэж үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Энэ чуулганы удирдагч бодитой ажил хийдэггүй, хэтэрхий найдваргүй учраас чи энэ ажлыг бодитоор хариуцах өөр хүнийг сонгох ёстой. Хэрвээ чуулганы удирдагч найдвартай байсан бол ажлын зохицуулалтыг хүлээн авсныхаа дараа ажлыг тогтвортой хэрэгжүүлж чадах байсан, чи ингэж хяналт тавих шаардлагагүй байх байсан. Хэн нэгнийг сонгож хариуцуулах нь чуулганы удирдагчийг хөндлөнгийн ажиглагч болгох гэсэн хэрэг биш, харин ажлыг илүү үр дүнд хүргэхийн төлөө байдаг. Хэрвээ чи ийм хүнийг сонгохгүй бол ажил нурж магад бөгөөд хэзээ дуусах, ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй болох болно.

Удирдагч, ажилчид чуулганы ажилд оролцохын зорилго нь Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы ажлыг бодитоор туулж мэдрэхэд нь хөтлөх явдал юм. Тэд үүргээ сайн биелүүлэх ёстой төдийгүй, Бурханы сонгосон хүмүүсийг ажлын зохицуулалтад шаардсан стандартын дагуу чуулганы бүх ажлыг хэрэгжүүлэхэд тусалж, удирдах ёстой. Ингэж хийдэг удирдагч, ажилчид л Бурханы санаа зорилгод нийцдэг. Гэвч хэрвээ чи ажилд бодитоор оролцдоггүй, бодитой ажил хийдэггүй удирдагч, ажилчдыг хянадаггүй бол чуулганы энэ ажлуудын үр дүн талаар болж, хуурамч удирдагчдаас болж сүйрч магадгүй. Хэрвээ чи тодорхой нэг чуулганы нөхцөл байдлыг сайн ойлгож, энэ чуулганы удирдагчид хариуцлагагүй гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг мөртөө цаг тухайд нь хянан дагадаггүй, чиглэл өгдөггүй бол энэ нь хариуцлагаа цалгардуулж буй хэрэг биш гэж үү? Ийм ажлын тухайд хэрвээ чи бодитоор хянан дагаж, оролцож, зааварлагч болон ажил хийх хүмүүсийг зохицуулсан бол дараа нь шууд яваад өгч болох уу? (Үгүй.) Хэсэг хугацаанд хянан дагах нь хамгийн сайн. Хянан дагах явцдаа нэг талаас чуулганы удирдагчдыг энэ ажил дээр идэвхтэй ажиллахад нь шавдуулж, удирдан чиглүүлж болно. Түүнчлэн зохицуулсан хүмүүсийнхээ ажлын нөхцөл байдлыг үнэн зөв ойлгохын зэрэгцээ ямар ч үед тэдэнд тулгарсан аливаа асуудлыг цаг тухайд нь засаж, тусалж болно. Хэрвээ чи хэтэрхий эрт орхиж яваад, дараа нь асуудал гарах үед эргэж ирээд зохицуулж, шийдвэрлэвэл энэ нь ажлыг удаашруулах болно. Товчхондоо, энэ тодорхой ажлын хувьд ажилтнууд болон зааварлагчийг зохицуулахад оролцохоос гадна ажлын явцад ямар асуудал гарч байгааг харахын тулд хэсэг хугацаанд хянан дагах нь бас хамгийн сайн. Нэг талаас чуулганы удирдагчид хариуцлагаа биелүүлж байгаа эсэхэд хяналт тавь; нөгөө талаас ажилтнууд ажлыг хэрхэн гүйцэтгэж байгааг хар. Ихэнх хүмүүс өмнө нь энэ ажлыг хийж байгаагүй бөгөөд гарч болзошгүй асуудлууд мэдэгдэхгүй учраас чи энэ ажилд оролцох явцдаа зарим мэдэгдэхгүй асуудлыг тасралтгүй олж илрүүлнэ. Мэдээж цаг тухайд нь шийдлээр хангах нь бас хамгийн сайн. Газар дээр нь байж, хяналт тавьж, хянан дагах нь хамгийн сайн хэрэгжүүлэлт юм. Зүгээр л ёс төдий хийчхээд болчихлоо гэж болохгүй. Энэ бол онцгой нөхцөл байдалд хийдэг ажил, бага зэрэг тусламж, удирдамжаар хангах явдал юм. Асуудлуудыг шийдсэний дараа ажлыг нь хэсэг хугацаанд хянан дага. Зарим нийтлэл хэдийн бичигдсэн бөгөөд янз бүрийн асуудлыг хөндөж, өөр өөр сэдвийг хамарсан олон төрлийн нийтлэл байгааг чи харна—зарим нь ХКН-ын хавчлагыг туулсан туршлага, зарим нь гэр бүлийн хавчлагыг туулсан туршлага, зарим нь хүмүүс өөрсдийнхөө илчилсэн завхарсан зан чанарыг хэрхэн ойлгож авсан тухай, эсвэл үүргээ гүйцэтгэх явцдаа хүмүүсийн харуулдаг янз бүрийн завхарсан байдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай гэх мэт байдаг. Энэ гэрчлэлийн нийтлэлүүдийг бүгдийг нь нягтлан шалгаж, баримттай бүрэн нийцэж байгаа эсэх, хүмүүсийг жинхэнээсээ босгон байгуулах эсэхийг нь баталгаажуулсны дараа л баталж, видео болгох ёстой. Ажил энэ түвшинд хүрэх үед чи үр дүнг хэдийн харсан байх болно. Энэ ажилд зориулж чиний зохицуулсан ажилтнууд болон зааварлагч харьцангуй тохиромжтой болохыг энэ нь урьдчилсан байдлаар батална. Дараа нь хэрэв тэд энэ ажлыг өөрсдөө хийж дуусгаж чадахаар бол чи буцах нь зүйтэй. Ийм маягаар ажиллаж буй удирдагч, ажилчид ч бас босгон байгуулалт хүлээн авдаг уу? Энэ нь өдөржингөө онол чалчиж, цаг үрэхээс илүү өгөөжтэй байх уу? (Тийм.) Ийм ажил маш өгөөжтэй. Нэг талаас чи бодитой асуудлуудыг шийдвэрлэж сурдаг. Нөгөө талаас удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлдэг. Түүнчлэн үнэний талаарх ойлголт чинь бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд зогсдоггүй; харин ч үнэнийг бодит амьдралд илүү их хэрэгжүүлдэг. Ийм маягаар хүмүүс бодит туршлага олж авч, үнэний талаарх ойлголт нь улам тодорхой, бодит болдог.

Чуулганы туршилтын ажлын төслийг ийм хэмжээнд залж чиглүүлж, анхны үр дүнг гаргасны дараа удирдагч, ажилчдын дараагийн хийх ёстой ажил юу вэ? Туршилтын төсөл дуусмагц чиний ажил дуусах уу? Чамд ахиад хийх ажил байгаа юу? Маш их ажил байсаар байгаа! Энэ чуулганы ажлыг залж чиглүүлсний дараа өөр ямар чуулганы ажилд төвлөрсөн удирдамж хэрэгтэй байгааг хараад, тэр чуулганд очиж удирдамжаа үргэлжлүүлэн өг. Чи аль хэдийн тодорхой хэмжээний ажлын туршлагатай, зарим үнэн-зарчмыг ухаарсан учраас удирдамжаар хангах ажлыг дахиад хийхэд хавьгүй хялбар байх болно. Мэдээж, түрүүн ярьсан ажлын алхмуудын дагуу эхлээд, сонгогдсон ажилтнууд стандартад нийцэж байгаа эсэх, энэ ажилд тохиромжтой эсэх, тэдний хэв чанар, хүн чанар, боловсролын түвшин, үнэнийг эрэлхийлэх хэмжээ, үүрэгтээ хандах хандлага, үнэний талаарх ойлголт болон бусад талууд харьцангуй хамгийн тохиромжтой эсэх, харьцангуй шилдэг хүмүүс мөн эсэхийг шалгах ёстой. Хэсэг хугацаанд ажилд хяналт тавьж, шалгаснаар зарим удирдагч, ажилчин эсвэл зааварлагч стандартад нийцэхгүй байгааг олж илрүүлэх боломж чамд гарна. Жишээлбэл, зарим хүн хэв чанар муутай, ажил хийж чаддаггүй. Зарим нь гажуудсан ойлголттой, буруу үзэл бодолтой, хэвийн сэтгэлгээгүй, сүнслэг ойлголтгүй байдаг. Тэд зөвхөн онолын мэдлэгтээ үндэслэн нийтлэлүүдийг хянан засварлаж чаддаг боловч тодорхой сүнслэг нэр томьёо нь зохистой эсэх, Бурханы үгийг эш татах нь тохиромжтой эсэхийг огт ойлгодоггүй; эдгээр зүйлийг нэвт харж огт чаддаггүй, энэ нь тэднийг сонгосон нь тохиромжгүй, тэднийг нэн даруй солих ёстой гэдгийг харуулдаг. Харин зарим хүн зааварлагчаар сонгогддог бөгөөд зарим ажлыг хийж чаддаг ч өөрсдөө нийтлэл бичих үедээ илүү сайн үр дүнд хүрдэг. Тэднээс зааварлагчаар ажиллахыг хүсэх үед ажилдаа завгүй болж, нийтлэл бичих цаггүй болдог бөгөөд зааварлагчийн ажлыг ч бас төдийлөн сайн хийж чаддаггүй. Тэд удирдамжаар хангах, ажлыг шалгах, асуудлыг засахдаа чадварлаг биш, харин ганц, тодорхой ажлыг хийхдээ илүү сайн байдаг. Тиймээс ийм хүнийг зааварлагчаар сонгох нь тохиромжгүй бөгөөд өөр хүнийг сонгох ёстой. Иймээс удирдагч, ажилчид тодорхой ажлыг шалгаж, хянан дагаж байхдаа тухайн зааварлагч зарчмыг ойлгож байгаа эсэхийг олж мэдэхийн тулд зөвхөн асуулт асууж, лавлах нь хангалтгүй. Чи тухайн хүний хүн чанар ямар болох, хэв чанар, ухамсарлах чадвар, биеийн хэмжээ нь энэ үүргийг гүйцэтгэхэд тохиромжтой эсэхийг ч бас ажиглах хэрэгтэй. Хэрэв шалгалтаар стандартад нийцэхгүй ажилтан илчлэгдвэл цаг алдалгүй тохируулга хийх ёстой. Ажлыг шалгах гэдэгт ийм зүйл багтдаг.

Гэрчлэлийн нийтлэл бичих ажлыг хэрэгжүүлэхийн тулд удирдагч, ажилчид энэ ажлын зааварлагч нь тохиромжтой эсэхийг шалгахаас гадна нийтлэлийг шалгаж, нийтлэл бичих ажилд зарим чиглэл өгч, нягтлан үзэж бас сурах ёстой. Тодорхой, бодитой бичигдсэн нийтлэлүүдийг жишээ болгон ашиглаж болно. Хоосон, бодит биш байдлаар бичигдсэн, үнэ цэнгүй, хүмүүсийг босгон байгуулдаггүй нийтлэлүүдийг шууд хасах ёстой. Ингэснээр ах эгч нар ямар төрлийн нийтлэл үнэ цэнтэй, ямар төрлийнх нь үнэ цэнгүй гэдгийг мэдэж авч, цаашдаа үнэ цэнгүй нийтлэл бичихгүй, улмаар эрч хүч, цаг хугацаа дэмий үрэхээс зайлсхийнэ. Ийм маягаар чиний ажил үнэ цэнтэй болно. Чи ажлыг шалгахаар очихдоо тэдний бичсэн бүх төрлийн туршлагын гэрчлэлийн нийтлэлийг шалгаж, дотор нь ямар нэг хуурамч зүйл, худал үг холилдсон эсэхийг, мөн нийтлэлүүд босгон байгуулахуйц эсэхийг харах хэрэгтэй. Чи эхлээд эдгээр зүйлийг нягтлан үзэх хэрэгтэй. Нягтлан үзэх үедээ чи бас сурч байгаа бус уу? (Тийм.) Суралцахын хэрээр чи энэ ажлыг улам сайн хийнэ. Чи шалгадаггүй, юмыг нухацтай авч үздэггүй, хариуцлагагүй, зүгээр л хэлбэрддэг, зөвхөн ажлыг дуусгаад дээрх хүмүүстээ ажил дууссан гэж мэдээлэх л зорилготой, “Ямартай ч манай чуулганд гэрчлэлийн нийтлэл бичиж чаддаг хүн олон байгаа. Тэднийг бичиж дуусахаар би бүгдийг нь өргөн барина. Стандартад нийцэж байгаа эсэх нь хэнд хамаатай юм бэ? Дээд түвшний удирдагчид намайг их ажил хийсэн, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлсэн, завгүй байсныг минь л мэдэж байвал хангалттай!” гэж боддог гэж үзье. Энэ хариуцлагатай хандлага мөн үү? (Биш.) Энэ бол хариуцлагагүй байдал. Хариуцлагатай ханддаг бол юуны өмнө чи өөрийн зүгээс юмыг нягтлан үзэх ёстой. Чиний өргөн барьсан ямар ч нийтлэл стандартад нийцэж байх ёстой; хэн ч уншсан энэ нь босгон байгуулахуйц гэж хэлж, уншихыг хүсдэг байх ёстой. Энэ нь л удирдагч, ажилчдын хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Ажлыг шалгах гэдэг нь зүгээр хэлбэрдэх, уриа лоозон хашхирах, хоосон сургаал номлох, хүмүүсийг дур зоргоороо сургамжлах явдал биш. Энэ нь ажлын үр дүн, үр ашгийг шалгах, чиний хийсэн ажил стандартад нийцэж байгаа эсэх, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа эсэх, Бурханы шаардлагад нийцэж байгаа эсэх, аль хэсэг нь стандартад нийцэж, аль нь нийцэхгүй байгааг шалгах явдал юм—эдгээр зүйлийг шалгах ёстой. Энэ нь тодорхой ажлыг хийхтэй хамаатай бөгөөд хүмүүсийн хэв чанар, тэд сүнслэг ойлголттой эсэх, хэр их үнэнийг ойлгодог, хэр их үнэн-бодит байдалтай болон аливааг харах чадвартай нь холбоотой. Хэрвээ чи ажлыг хэрхэн шалгахыг мэддэг, ажлыг шалгах явцдаа асуудлыг олж илрүүлж, асуудлын голыг барьж авч, асуудлын мөн чанарыг таньж, асуудлыг шийдвэрлэж чаддаг, туршлагын гэрчлэлийн нийтлэлийг өргөн барихаас өмнө зарчмын дагуу нягтлан үзэж, чиний өргөн барьдаг нийтлэлүүд стандартад нийцсэн, уншиж буй хүмүүсийг босгон байгуулдаг гэдгийг баталгаажуулж чаддаг бол чи удирдагч, ажилчны хувьд стандартад нийцсэн бөгөөд ажлаа сайн хийсэн байна.

Ихэнх хүн удирдамжаар хангаж, хяналт тавьж, шавдуулах ажлыг хийж чаддаг. Гэвч шалгалт хийж, нягтлан үзэх хэрэгтэй болох үед энэ нь удирдагч, ажилчдын хэв чанар болон үнэн-бодит байдалтай эсэхийг нь шалгадаг. Зарим хүн удирдамжаар хангаж, ажилд хяналт тавьж, тохиромжгүй ажилтнуудыг засаж эсвэл чөлөөлж, харьцаж чаддаг ч өөрсдийнх нь зохицуулсан ажлын үр ашиг, үр дүн, энэ нь ажлын зохицуулалттай нийцэж байгаа эсэхийг үнэлж мэддэггүй, хэрвээ нийцэхгүй бол яаж шийдвэрлэхээ мэддэггүй. Ихэнх удирдагч, ажилчин хамгийн ихдээ л удирдамжаар хангаж, хяналт тавьж, шавдуулж чаддаг ч ажлыг шалгах тухайд юу хийхээ мэддэггүй, ямар ч зарчимгүй, самгардаж төөрөлддөг. Тэд “Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлчихсэн юм чинь юу шалгах юм бэ? Бүх хүн ажиллаж, хэн ч зүгээр суухгүй байна, үймээн, саад учруулж байсан хүмүүст арга хэмжээ авсан, чөлөөлөх эсвэл зайлуулах шаардлагатай хүмүүсийг зохицуулчихсан. Тэгэхээр өөр юу шалгах юм бэ?” гэж боддог. Тэд зүгээр л мэддэггүй. Ажлыг шалгах нь нягтлан үзэхийг шаарддаг. Нягтлан үзэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл, туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих ажлын зааварлагч нэг нийтлэл чамд авчраад, бичлэгийн маяг нь нэлээд сайн, хэл найруулга нь эвтэйхэн, хэлний хэв маяг нь ч, сэдэв нь ч бас дажгүй юм гэж хэллээ. Гэвч бодит агуулга дутмаг, хүмүүсийг босгон байгуулж чадахгүй, нэмэлт өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй юм шиг түүнд санагдаж байгаа ч өөрөө энэ хэрэг явдлыг нэвт харж чадахгүй байгаа учраас чамаас хараад өгөөч гэж хүсэв. Чамайг хараад өгөөч гэж хүснэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чамаар нягтлан үзүүлэх хэрэгтэй байна гэсэн үг юм. Чи үүнийг хэрхэн нягтлан үзэх, сайн нягталж чадах эсэх нь чиний бодит биеийн хэмжээг шалгадаг. Бодит биеийн хэмжээ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чи үнэн-зарчмуудыг ойлгодог эсэх юм. Хэрвээ зааварлагч гэрчлэлийн нийтлэл бичих зарчмуудыг ойлгодоггүй, нийтлэл бодитой, жинхэнэ эсэхийг үнэлж чаддаггүй, дүгнэлт гаргаж мэддэггүй бөгөөд чи ч бас адилхан, дүгнэлт, шийдвэр гаргаж чаддаггүй бол энэ нь нэг зүйлийг батална: Чиний хэв чанар түүнийхтэй ойролцоо, чи нийтлэлийг нягтлан үзэж чаддаггүй. Тийм биш гэж үү? Чиний ойлгодог үнэн түүнийхтэй бараг адилхан, түүний нэвт харж чаддаггүй асуудлыг чи харж чаддаггүй—энэ нь асуудал байгааг илтгэж байна. Хэрвээ чи тэдний харж чадахгүй байгаа асуудлыг нэвт харж чаддаг, тэдний олж илрүүлж чадахгүй байгаа асуудлыг шалгалтаар илрүүлж чаддаг бол энэ нь чамайг өгүүлэл нягтлан үзэж чаддагийг батална. Жишээ нь, тэд ихэнх нийтлэл стандартад нийцсэн, ноцтой асуудалгүй гэж үзэж байгаа ч чи шалгаж, нягталж үзээд багахан хэсэг нь стандартад нийцэхгүй байгааг олж мэдлээ. Чи энэ нийтлэлүүд дэх асуудлыг задлан шинжилгээ, нөхөрлөлөөр дамжуулан тайлбарлана; бүгд чиний санаануудыг үндэслэлтэй, зарчимд нийцсэн, өө хайсан биш, харин үнэхээр бодит асуудлууд бөгөөд засах ёстой гэж хүлээн зөвшөөрнө. Зарим нийтлэл хоосон, бодит туршлагаар олсон ойлголт дутмаг; зарим нийтлэл бодит туршлагаар олсон ойлголттой ч хангалттай бодитой илэрхийлэгдээгүй; зарим өгүүлэл нь Бурханы үгийг тохиромжгүй эш татсан, илүү тохиромжтой Бурханы үгийн хэсгийг сонгоогүйгээс үр дүн муутай; зарим өгүүлэл нь буруу үзэл бодолтой, гажууд ойлголттой, үнэний ойлголтын талаар нөхөрлөл дутмаг, уншигчдыг босгон байгуулахгүй, сөрөг байдал, буруу ойлголт амархан төрүүлэхүйц гэх мэт. Чи энэ бүх асуудлыг илрүүлж, нэвт харж чаддаг. Нөхөрлөлөөрөө дамжуулан чи тэдэнд зарчмыг эзэмшихэд нь тусалж, туршлагатай хүмүүсээр жинхэнэ туршлагын гэрчлэл бичүүлдэг. Хүмүүсийг босгон байгуулдаг, үнэ цэнтэй өгүүллүүдийг чи стандартад нийцсэн туршлагын гэрчлэл болгон сонгосноор Бурханы сонгосон хүмүүс тэдгээрийг унших үедээ босгон байгуулагддаг. Харин жинхэнэ туршлагаар олсон ойлголтгүй, эсвэл гажууд ойлголттой нийтлэлүүд хасагдана. Хэрвээ чи ингэж хийх юм бол нягтлан үзэж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ чи хэрэг явдлыг ялгах, ажил хийх ийм чадвартай бол хэв чанар чинь хангалттай биш гэж үү? Чи удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж байгаа бус уу? (Тийм.) Хэрвээ тэд ихэнх өгүүллийг боломжийн гэж бодоод, чамаар нягтлуулахаар авчирч, чи ч бас тэдгээрийн ихэнхийг сайн байна гэж үзсэн хэр нь үнэндээ зарим нь асуудалтай, дахин сонголт хийж, эмхэтгэж, асуудлыг засварлах хэрэгтэй байдаг ч чи тэдгээрийг нэвт харж чадалгүй, тэдгээрийг Дээрхэд өргөн барьж, Дээрх зарим нийтлэлийг стандартад нийцэхгүй гэж үзэн хасвал—энэ нь чи сайн нягтлан үзээгүй гэсэн үг биш гэж үү? Нэг талаас ажлыг шалгана гэдэг нь удирдагч, ажилчдын хэв чанарыг шалгадаг, нөгөө талаас үнэний талаарх ойлголтынх нь хэмжээг шалгадаг. Зарим хүн хэв чанар муутай, энэ талбарын үнэнийг ойлгодоггүй, асуудлыг нэвт харж чаддаггүй учраас нягтлан үзэж чаддаггүй. Тэд шалгалтыг зүгээр л ёс төдий хийж, яг юу шалгахаа мэддэггүй. Зарим хүн хангалттай хэв чанартай ч үнэний талаарх ойлголт нь өнгөц учраас асуудлыг олж харж чаддаг ч яаж шийдэхээ мэддэггүй. Энэ хүмүүст сайжрах боломж байсаар байгаа. Гэвч хэрвээ хүмүүс асуудлыг олж харж чаддаггүй бол тэдэнд ахиц дэвшил гарна гэж байхгүй.

Туршлагын гэрчлэлийн өгүүлэл бичих ажлыг хэрэгжүүлэхэд шалгалт хийх чухал алхам багтдаг бөгөөд энэ нь удирдагч, ажилчид үнэн-бодит байдалтай эсэхээс хамаардаг. Харьцангуй хэв чанар муутай, харьцангуй сул дорой удирдагч, ажилчдыг шалгахаас гадна, дундаж хэв чанартай хүмүүсийн тухай асууж тодруулж, ойлгох ёстой. Хэрвээ орчин нөхцөл тохиромжгүй байвал хэн нэгнийг илгээж нөхцөл байдлыг лавлуулан, ойлголт авч, нарийн тэмдэглэн авч болно. Хэрвээ орчин нөхцөл боломжтой бол биечлэн очиж, энэ ажлын зааварлагчтай харилцах нь хамгийн сайн; асуулт асууж, лавлаж, ажлын тодорхой нөхцөл байдлыг ойлгож, ажил хэр сайн хэрэгжиж байгааг хар. Товчхондоо, туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих ажлын зохицуулалтыг түгээсэн л бол энэ нь ганц хоёрхон сарын дотор дуусгаж болох зүйл биш. Энэ бол түр зуурын бус, харин удаан хугацааны ажил юм. Удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг түгээсний дараах эхний нэг эсвэл хоёр сарын хугацаанд удирдамж, хяналтаар хангаж, шавдуулж, шалгалт хийгээд л болчихлоо гэж үзэх ёсгүй. Харин ч энэ ажлыг удаан хугацаанд тасралтгүй хянан дагах ёстой. Арай сул дорой чуулганы удирдагчдын хувьд биечлэн очиж, удирдамж өгөх хэрэгтэй. Ажлын зохицуулалтыг бие даан хэрэгжүүлж чаддаг чуулганы удирдагчид бас тогтмол шалгалт хийж, ажлын явцын талаар ойлголттой болж, гарч буй аливаа асуудлыг шийдвэрлэж байх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хариуцлага. Тиймээс ажил хийж байгаа удирдагч, ажилчдын хувьд нэг зүйл тодорхой байдаг: Тэдэнд сул зогсох цаг хэзээ ч байдаггүй. Зарим удирдагч, ажилчин байнга “Ажлын зохицуулалтыг түгээсэн, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар би нөхөрлөсөн, миний ажил дууслаа, өөр хийх зүйл байхгүй. Тиймээс би бага зэрэг тохиромжтой ажил хийе, хоол хийж, зочдыг угтаж, ах эгч нарт дутагдаж байгаа хэрэглээний зүйлсийг нь худалдаж авах зэрэгт тусалъя” гэж боддог. Тэд ажлын зохицуулалтыг түгээсний дараа дэмий сууж, ажлаа хийж дуусгасан, өөр хийх зүйл байхгүй гэж боддог. Энэ нь тэд хэрхэн ажил хийж, тодорхой ажлуудыг хариуцахаа мэддэггүй болохыг харуулж байна. Үнэндээ Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг түгээсэн л бол Дээрх зогсоо гээгүй л бол тэр ажил үргэлжлэх ёстой, дунд нь зогсоож болохгүй. Жишээ нь, туршлагын гэрчлэлийн өгүүлэл бичих ажил—Дээрх үүнийг зогсоо гэж шаардсан уу? Энэ ажлыг зогсоо гэсэн мэдэгдэл ирсэн үү? (Үгүй.) Тэгвэл удирдагч, ажилчид энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Түр зуурын урам зоригт хөтлөгдөж болохгүй. Ажлын зохицуулалтыг анх түгээх үед чи маш урам зоригтой, идэвх санаачилгатай, энэ ажлыг хийх эрмэлзэлтэй байдаг. Гэсэн ч хэсэг хугацаа өнгөрсний дараа хэрэв Дээрх энэ ажлын зохицуулалтыг шавдуулахгүй, шинэ зааварчилгаа түгээхгүй, эсвэл нэмэлт чиглэл өгөхгүй байвал чи Дээрх ямар нэг шинэ зүйл зохицуулаагүй тул энэ ажлыг үл тоож болно гэж бодож магадгүй. Энэ бол хүлээн зөвшөөршгүй зүйл; хариуцлагаа цалгардуулж буй хэрэг. Энэ ажил хэр удаан хэрэгжсэн, тэр хугацаанд Дээрх энэ ажлыг асууж лавлаж, шавдуулж, онцолсон эсэх нь хамаагүй, энэ ажлыг чамд даалгасан л бол чи үүнийг хариуцаж, тасралтгүй хийж, сайн хэрэгжүүлэх ёстой. “Тасралтгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Дээрх энэ ажлыг зогсоо гэж хэлээгүй л бол удирдагч, ажилчид энэ ажлыг тасралтгүй, байнгын удирдамж, хяналтаар хангаж, шавдуулж, шалгаж, хянан дагах ёстой гэсэн үг. Огцорч эсвэл чөлөөлөгдөөгүй, албан тушаалдаа байгаа л бол удирдагч эсвэл ажилчны хувиар чи энэ ажлыг сайн хийх ёстой. Энэ бас чиний тасралтгүй хэрэгжүүлж, хянан дагах ёстой ажил юм. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чуулганд очих бүрдээ энэ ажлыг хариуцсан, орон нутгийн удирдагчид болон зааварлагчаас “Энэ хугацаанд гэрчлэлийн өгүүлэл хэр явагдаж байна? Харьцангуй сэтгэл хөдөлгөхөөр, сайн гэрчлэлийн өгүүлэл байна уу? Онцгой туршлагатай өгүүлэл байгаа юу?” гэж асуух ёстой. Хэрэв тэд байгаа гэвэл чи тэдгээр өгүүлэлтэй танилцах ёстой. Хэрэв тэдгээр нь үнэхээр бодит туршлага агуулсан, хүмүүсийг үнэхээр босгон байгуулдаг бол хурдхан өргөн барих ёстой. Чуулганд очих бүрдээ юун түрүүнд энэ хэргийн талаар асуух ёстой. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой тодорхой ажил, зайлсхийж болохгүй үүрэг даалгавар—энэ бол чиний хариуцлага. Дээрх энэ хэргийг шавдуулсан, эсвэл асууж лавласан эсэхээс үл хамааран энэ ажил чиний хийх ёстой зүйлд багтана. Ах эгч нар үүргээ гүйцэтгээд завгүй, гэрчлэлийн өгүүлэл бичих цаггүй байгаа бол чи тэднийг шавдуулж, “Сайн гэрчлэлийн өгүүлэл бичих нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод маш тустай, энэ нь бас чухал үүрэг” гэж хэлэх ёстой. Гэвч зарим удирдагч: “Ах эгч нарт бүх туршлагаа биччихсэн, дахиад бичих юмгүй санагдаж байна” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү? Үнэндээ олон нарийн ширийн туршлагыг хүмүүс анзааралгүй орхигдуулдаг. Бусдын бичсэн туршлагын гэрчлэлийг унших үедээ л өөрсдөд нь ч бас ижил төстэй туршлага байсныг санадаг. Тиймээс туршлагын гэрчлэлийн нийтлэл бичихдээ сайтар бодож, тунгаах шаардлагатай. Бичвэл зохистой туршлагаар олсон олон ойлголт байдаг. Ямар ч бичих цаг зав байхгүй гэдэг нь үндэслэлтэй шалтгаан мөн үү? Энэ бол хүмүүсийн биелүүлэх ёстой үүрэг. Тэд хэчнээн завгүй байсан ч цаг гарган бичих ёстой. Хэрэв тэд гэрчлэлийн нийтлэл хэрхэн бичихээ мэдэхгүй бол өөр хэн нэгэнд хэлж өгч, найруулгын засвар хийлгээд, тэгснээрээ сайн нийтлэл гаргах ёстой. Ийм маягаар шавдуулж, чиглүүлснээр чинь дамжуулан өөр нэг сайн туршлагын гэрчлэлийн нийтлэл бичигдэнэ. Чи энэ өгүүлэл хэр олон хүнийг босгон байгуулж чадахыг мэдэх үү? Хэр олон хүн үүнээс тусламж авч, ашиг тус хүртэж чадах вэ? Хэрвээ чи хяналт тавьж, чиглэл өгөхгүй, орон нутгийн чуулганы удирдагчид ч бас ачааны мэдрэмжгүй, ах эгч нарыг бүх туршлагын гэрчлэлээ биччихсэн, дахиад бичих нийтлэл байхгүй гэж боддог бол ийм сайн туршлагын гэрчлэлийн нийтлэл төрөхгүй. Заримдаа чамайг чуулганд очих үед зарим ах эгч чамтай ярилцаж, “Би амьдралдаа элдэв янзын бэрхшээл зовлон туулсан. Бурханд итгэснийхээ дараа ч бас маш их хавчлага амссан. Замын алхам бүрд Бурхан намайг удирдаж байлаа. Би Бурханы гайхамшигт үйлсийг харж, бүх зүйл Бурханы урьдчилан тогтоосноор болдог, Бурхан үнэхээр бүх зүйлийг захирдаг гэдгийг ухаарсан—энэ үнэхээр үнэн!” гэж хэлнэ. Тэд чамд туршлагаа ярьсны дараа чи тэднээс үүнийгээ нийтлэл болгон бичсэн эсэхийг асуухад тэд: “Үгүй ээ, би боловсролын түвшин багатай, бичиж чадахгүй. Үүнээс гадна, бусад хүн энэ туршлагыг үнэ цэнгүй гэдэг” гэж хэллээ. Чи тэдэнд “Ийм гайхамшигтай туршлага яаж үнэ цэнгүй байж болох юм бэ? Туршлагын алхам бүрийнхээ дараа чи Бурханы дээд эрх, Бурханы удирдлага, Бурханы урьдчилан тогтоосныг гүн гүнзгий мэдэрсэн. Үүнээс илүү үнэ цэнтэй туршлага гэж юу байх вэ? Ийм туршлагыг заавал бичих ёстой, орхигдуулж болохгүй” гэж хэлнэ. Тэгээд чи илүү боловсролтой ах эгч нарыг хурдан зохицуулж, тэдэнд туслуулан найруулгын засвар хийлгэн бичүүлнэ. Гурван өдрийн дотор сайн, гоц гойд гэрчлэлийн нийтлэл бичигдэж, дараа нь туршлагын гэрчлэлийн видео болно. Үүнийг үзсэн хүн бүр: “Гол дүрийн туршлага үнэхээр гайхалтай юм! Үзэхэд маш их босгон байгуулахуйц юм! Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг энэ үнэхээр харуулж байна—яг л ийм байдаг! Одоо бүр ч илүү батлагдлаа, Бурханд итгэх итгэл маань нэмэгдлээ” гэж хэлдэг. Зарим нь “Энэ туршлагын гэрчлэлийн нийтлэл үнэхээр бодит байдлаар бичигдэж, сэтгэл хөдөлгөж байна. Үүнийг кино болговол бүр ч сайхан байх!” гэцгээнэ. Олон ах эгч үүнийг хурдан кино болоосой гэж тэсэн ядан хүлээнэ. Тэгэхээр удирдагч, ажилчид чуулганы ажилд хариуцлагатай, үнэнч хандсан учраас энгийн нэгэн яриа сайн нийтлэл, киноны сайн материал болж чадсан байна. Энэ бол Бурханы дээд эрх, урьдчилан тогтоолтыг гэрчлэх хамгийн шилдэг гэрчлэл, хамгийн шилдэг сэдэв юм. Ийм түүхүүд маш олон хүний итгэлийг нэмэгдүүлж, мөн олон хүнийг босгон байгуулж чадна! Ийм маягаар ажил хийдэг удирдагч, ажилчдыг чи юу гэж бодож байна? Тэд ажилдаа ямар нэг ёс журамд баригддаггүй. Хаа ч явсан тэд асууж, лавлаж, ах эгч нартай харилцаж, өөрсдийгөө дөвийлгөхгүйгээр тэдний дунд нэгддэг. Тэд зүрх сэтгэлдээ ачааны мэдрэмжтэй байдаг төдийгүй бас хариуцлагын мэдрэмж өндөртэй. Ингэж тууштай хийснээр тэд аяндаа үр дүнд хүрдэг. Үүнийг Бурхан дурсан санах бус уу? Эдгээр нь сайн үйл биш гэж үү? Надад хэл дээ, энэ жаахан ажлыг хийх нь хүнд хэцүү юү? Зовох шаардлагатай юу? Энэ сэлэмний үзүүртэй уулыг давж, галт далай руу орохыг шаарддаг уу? Үгүй. Энэ хэцүү биш. Зүгээр л зүрх сэтгэлээ зориулахыг шаарддаг. Энэ ажил зүрх сэтгэлд чинь байгаа болохоор чи хаа ч явсан “Ажил хэр явж байна? Энэ хугацаанд ямар нэг сайн гэрчлэлийн нийтлэл гарсан уу? Туршлагатай мөртөө нийтлэл бичээгүй ах эгч нарыг туршлагаа ярихад нь хэрхэн залж чиглүүлэхээ та нар мэдэх үү? Өөрсдийгөө илэрхийлэхэд нь яаж тусалж, бичихэд нь яаж залж чиглүүлэхээ мэдэж байгаа юу?” гэж асууж лавлана. Чи хаа ч явсан энэ явдлын талаар нөхөрлөж, энэ ажилтай холбоотой зүйлсийг хийж, энэ ажилтай холбоотой үгийг ярьж байх ёстой. Ийм маягаар хэрэгжүүлэх нь удирдагч, ажилчдын ажлыг илүү арвин болгодоггүй гэж үү? Хийх ажилгүй зүгээр суух нөхцөл байдал байж болох уу? (Үгүй.) Ийм маягаар ажиллаж байгаа удирдагч, ажилчид ядарч, эсвэл туйлдаж үхэх үү? (Үгүй.) Тэд ядарч, туйлдаж үхэхгүй, ажилд үр дүн гарч, Бурхан үүнийг дурсан санана. Чи ийм маягаар ажиллавал олон хүн сургамж авч, ах эгч нар туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих нь үнэ цэнтэй, утга учиртай гэдгийг мэдэрнэ. Өмнө нь тэд туршлагаа үнэ цэнгүй гэж боддог байсан ч чиний удирдамжаар дамжуулан туршлагын гэрчлэлийн нийтлэл хэрхэн бичихийг тэд ойлгосон. Энэ нь тэдний амь оролтод ч ашиг тустай. Ийм маягаар ажиллах үедээ л чи удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлж байгаа юм.

Удирдагч, ажилчид ажлыг хэрхэн шалгах ёстой тухай нөхөрлөснөөр та нар ажлыг яаж шалгахыг сурч авсан уу? Ажил шалгана гэдэг нь алдаа олох юм уу өө хайх явдал биш, харин ажил хэрхэн хийгдсэнийг, зохицуулалт хийгдсэн эсэх, ажлыг хариуцаж байгаа хүн байгаа эсэх, ажил хэрхэн урагшилж байгаа, ахиц нь ямар байгаа, саадгүй явж байгаа эсэх, ажил зарчмын дагуу хийгдэж байгаа эсэх, үр дүнд хүрч байгаа эсэх зэргийг харах явдал юм. Үүний зэрэгцээ ажлын үр нөлөөг ажиглаж, нягтлан үзэж, үнэлээд, үүнээсээ ажлыг хэрэгжүүлэх илүү сайн, илүү тохиромжтой арга замыг олох хэрэгтэй. Туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих гэх мэт ажлын зохицуулалтын тухайд, Дээрх зогсоо гэж хэлээгүй л бол энэ ажлыг тасралтгүй хянан дагаж, хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод ашиг тустай. Хэрвээ зарим хүн туршлагын гэрчлэл аль хэдийн хангалттай байгаа, Бурханы сонгосон хүмүүс бүгдийг нь уншиж барахгүй гэж бодож байвал энэ ажлыг зогсоож болох уу? Зогсоож болохгүй. Туршлагын гэрчлэл хэдий чинээ олон байна, төдий чинээ сайн; хэдий чинээ олон байна, төдий чинээ арвин байна—энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг үнэн-бодит байдалд ороход хамгийн их тусалдаг. Зарим шинэ итгэгч эдгээр туршлагын гэрчлэлийг уншсаныхаа дараа Бурханы ажлыг хэрхэн туулж мэдрэхээ мэддэг болно. Хэсэг хугацаанд туулж, үр дүнд хүрснийхээ дараа тэд аяндаа туршлагын гэрчлэлийн нийтлэл бичиж чаддаг болно. Гүехэн туршлагатай зарим хүн харьцангуй гүнзгий тэр туршлагын гэрчлэлүүдийг уншаад мөн л босгон байгуулагдаж чадах ба илүү гүнзгий туршлагатай болж, илүү сайн гэрчлэлийн нийтлэл бичиж чадна. Эдгээр гэрчлэл нь шашны хүмүүс болон Бурханы гэр дэх Бурханы сонгосон хүмүүсийн аль алинд нь ашиг тустай. Тиймээс туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих ажлыг хэзээ ч зогсоож болохгүй. Удирдагч, ажилчид энэ ажлыг тасралтгүй хянан дагах ёстой бөгөөд ямар ч шалтаг, шалтгаанаар зогсоох ёсгүй. Энэ бол чуулганы чухал ажил юм. Удирдагч, ажилчид туршлагын гэрчлэлийн нийтлэл бичихэд манлайлах ёстой. Энэ хэрэгжүүлэлт нь тэд үнэн-бодит байдалтай эсэхийг хамгийн сайн илчилдэг. Хэрвээ тэд туршлагын гэрчлэлийн нийтлэл бичиж чадахгүй бол удирдагч, ажилчны хувиар стандартад нийцэхгүй, бодитой ажил хийж чадахгүй; тэднийг чөлөөлж, таягдан хаях ёстой. Энэ ажлыг сайн хийснийхээ дараа удирдагч, ажилчид янз бүрийн чуулганаар тасралтгүй явж, ажлын ахицын талаар асууж лавлах хэрэгтэй. Тэд асуулт асууж, ажлын талаар мэдэж авч болно: “Танай чуулган дахь харьцангуй чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хэдэн ах, эгч бүгдээрээ бага зэрэг туршлагатай—тэд гэрчлэлийн нийтлэл бичиж чадах уу?” Тэд бас үнэн замыг дөнгөж хүлээн авсан хүмүүсээс үнэн замыг хэрхэн судалж, хүлээн авсныг нь, энэ талаарх сэтгэгдлээ бичиж чадах эсэхийг нь асуух ёстой. Удирдагч, ажилчид энэ ажлын талаар тасралтгүй асууж, мэдэж авч, хянан дагаж, хэрэгжүүлэх хэрэгтэй төдийгүй хэрэгжүүлэлт хэр сайн явагдаж байгааг шалгах хэрэгтэй: “Энэ хугацаанд та нар энэ ажлыг хийх хүмүүсийг зохицуулсан уу? Туршлагын гэрчлэлийн хэдэн нийтлэл бичигдсэн бэ? Хэд нь стандартад нийцэж байна? Стандартад нийцсэн нийтлэлийн эзлэх хувь хэд байна?” Зааварлагч: “Сүүлийн нөхөрлөлөөс хойш манай чуулганд туршлагын гэрчлэлийн зарим нийтлэл аль хэдийн бичигдэж, стандартад нийцсэн цөөн хэдэн нийтлэлийг илгээсэн. Бид энэ ажлыг тасралтгүй хийж байгаа” гэж хариулна. Энэ нь зүгээр; чи энэ ажлыг сайн хийжээ гэсэн үг. Үүнийг бодоод үзвэл, чуулган жинхэнэ туршлагын гэрчлэлийн нийтлэл гаргаж чадах болон удирдагч, ажилчдын үүрэг ролийн хооронд шууд хамаарал байна уу? Нэг талаар, чи ажлын энэ талын тухай тасралтгүй нөхөрлөх хэрэгтэй; нөгөө талаар, чи үлгэр дуурайл үзүүлэн удирдаж, ажлын талаар тасралтгүй асууж лавлаж, ажилд оролцож, ажлыг хянан дагах хэрэгтэй. Хэсэг хугацаанд хянан дагаад, энэ чуулганаас явсныхаа дараа чи сүүлд нь буцан ирж, хэрэгжилтийг нь шалгах ёстой. Энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл биш гэж үү? Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм.

Бурханы гэрээс гаргасан ажлын зохицуулалт бүрийг удирдагч, ажилчид нухацтай авч үзэж, нухацтай хэрэгжүүлэх ёстой. Чи хийсэн бүх ажлаа харьцуулж, шалгахын тулд ажлын зохицуулалтыг байнга ашиглах хэрэгтэй. Мөн энэ хугацаанд ямар ажлыг сайн хийгээгүй, эсвэл зүй ёсоор хэрэгжүүлээгүйгээ шинжилж, эргэцүүлэх ёстой. Ажлын зохицуулалтаар оногдсон болон шаардагдсан ямар нэг ажлыг цалгардуулсан бол чи даруй нөхөж, энэ талаар асууж лавлах ёстой. Хэрвээ чи тодорхой нэг ажилд завгүй байгаад, цаг гаргаж чадахгүй бол сайн хийгдээгүй байгаа ажлыг шалгаж, хянан дагахыг бусдад даатгаж болно. Зүгээр л тушаал өгч, ажлыг даалгаж, зохицуулсныхаа дараа ажил дууссан гэж бодоод, зүгээр сууж болохгүй. Удирдагчийн хувьд чи ганцхан ажлыг бус, бүх ажлыг хариуцдаг. Хэрвээ чи тодорхой нэг ажил онцгой чухал гэж үзвэл тэр ажилд хяналт тавьж болох ч бусад ажлыг шалгаж, зааварчилж, хянан дагах цаг гаргах хэрэгтэй. Хэрвээ чи ганцхан ажлыг сайн хийсэндээ сэтгэл ханаад, бүх юм дууссан гэж үзэн, бусад ажлыг өөр хүмүүст даалгачхаад, тэдгээрт санаа тавихгүй, асуухгүй бол энэ нь хариуцлагагүй зан авир бөгөөд хариуцлагаа цалгардуулсан хэрэг юм. Хэрвээ чи удирдагч мөн бол хэдэн ажил хариуцаж байгаа чинь хамаагүй, тэдгээрийн талаар байнга асуулт асууж, лавлахын зэрэгцээ тэдгээрийг шалгаж, асуудал гармагц даруй шийдвэрлэх нь чиний хариуцлага юм. Энэ бол чиний ажил. Тиймээс чи бүсийн удирдагч, дүүргийн удирдагч, чуулганы удирдагч, эсвэл ямар нэг багийн удирдагч, зааварлагчийн аль нь ч бай, хариуцлагынхаа цар хүрээг мэдсэнийхээ дараа бодитой ажил хийж байгаа эсэхээ, удирдагч юм уу ажилтны биелүүлэх учиртай хариуцлагыг биелүүлсэн эсэхээ, түүнчлэн чамд даалгасан хэдэн ажлаас алийг нь хийгээгүй, алийг нь хийхийг хүсэхгүй байгаа, аль нь муу үр дүнд хүрсэн, алиных нь зарчмыг ухаарч чадаагүйгээ байнга шинжлэх ёстой. Эдгээр нь бүгд чиний байнга шинжлэх ёстой зүйлс юм. Үүний зэрэгцээ чи бусад хүнтэй нөхөрлөж, асуулт асууж сурах ёстой бөгөөд Бурханы үг болон ажлын зохицуулалтаас төлөвлөгөө, зарчим, хэрэгжүүлэлтийн замыг олж тогтоож сурах ёстой. Захиргаа, боловсон хүчин, эсвэл чуулганы амьдралтай холбоотой ч бай, эсвэл өөр ямар нэг төрлийн мэргэжлийн ажилтай холбоотой ч бай, аливаа ажлын зохицуулалт нь удирдагч, ажилчдын хариуцлагыг хөндөж байвал энэ нь удирдагч, ажилчдын биелүүлэх учиртай хариуцлага мөн бөгөөд удирдагч, ажилчдын хариуцах зүйлийн хүрээнд багтана—эдгээр нь чиний анхаарах ёстой ажил юм. Мэдээж нөхцөл байдалд үндэслэн эрэмбэ дараалал тогтоох ёстой; ямар ч ажил хоцрогдох ёсгүй. Зарим удирдагч, ажилчин: “Би гурван толгой, зургаан гартай биш шүү дээ. Ажлын зохицуулалтад маш олон ажил байна; хэрвээ надад бүгдийг нь хариуцуулбал би яагаад ч амжихгүй” гэж хэлдэг. Хэрвээ чиний биечлэн оролцож чадахгүй зарим ажил байгаа бол чи тэрийг хийлгэхээр өөр хэн нэгнийг зохицуулсан уу? Ийм зохицуулалт хийснийхээ дараа хянан дагаж, асууж лавласан уу? Чи тэдний ажлыг нягтлан шалгасан уу? Чамд асууж лавлаж, нягтлан шалгах цаг зав байсан л биз дээ? Чамд гарцаагүй байсан! Зарим удирдагч, ажилчин: “Би нэг дор нэг л ажил хийж чадна. Хэрвээ надаар нягтлан шалгуулах гэж байгаа бол би нэг удаад нэг л ажлыг нягтлан шалгаж чадна; үүнээс илүүг хийх боломжгүй” гэж хэлдэг. Хэрвээ тийм бол чи арчаагүй, туйлын муу хэв чанартай, ажлын чадамжгүй, удирдагч юм уу ажилчин байхад тохирохгүй бөгөөд огцрох ёстой. Зүгээр л өөртөө тохирсон ажил хий—хэв чанар чинь ажил хийхэд хэтэрхий муу байгаагаас болж чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн өсөлтийг бүү саатуул; хэрвээ чамд ийм эрүүл ухаан байхгүй бол чи аминч, олиггүй юм. Хэрвээ чи жирийн хэв чанартай ч Бурханы санаа зорилгыг харгалзан үзэж чаддаг, дадлагажих хүсэлтэй, ажлыг сайн хийж чадах эсэхдээ итгэлгүй байгаа бол ажил дээр чамтай хамтрах сайн хэв чанартай хоёр хүнийг эрж хайх ёстой. Энэ нь сайн арга бөгөөд эрүүл ухаантайд тооцогдоно. Хэрвээ хэв чанар чинь хэтэрхий муу, чи энэ ажлыг хариуцаж үнэхээр чадахгүй мөртөө энэ байр суурийг эзэлж, ашиг тусыг нь эдлэхийг хүссээр байвал чи аминч, олиггүй хүн юм. Удирдагч, ажилчид мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой—энэ нь хамгийн чухал. Ийм хүн чанар ч байхгүй бол тэд удирдагч юм уу ажилчин байж яавч чадахгүй, жаахан ажил хийлээ ч гэсэн Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, чуулганы ажлыг аюулд оруулдаг хуурамч удирдагч л байх болно. Удирдагч, ажилчид Бурханы санаа зорилгыг бодолцох ёстой; тэд дарангуйлж, бүх зүйлийг өөртөө авч яавч болохгүй, тэгвэл эцэстээ ямар ч ажлыг сайн хийхгүй, чуулганы бүх ажлыг болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг саатуулна. Энэ нь асар том гэм буруу байх биш үү? Тиймээс хэтэрхий муу хэв чанартай хүмүүс яавч удирдагч, ажилчин байж болохгүй. Бурханаас эмээдэг сэтгэлгүй, Бурханы санаа зорилгыг бодолцож чаддаггүй хүмүүс удирдагч, ажилчин болж бүр ч болохгүй; тэдэнд ямар ч ажил хариуцуулж болохгүй. Удирдагч, ажилчны хувиар өөрийгөө мэддэг байх нь чухал. Хэрвээ чи бодитой ажил хийж чаддаггүй ч бүх зүйлийг өөртөө авахыг хүсэж, байр суурийн ашиг тусыг эдлэх дуртай бол энэ нь хуурамч удирдагчийн тодорхойлолт бөгөөд чамайг чөлөөлж, таягдан хаях ёстой.

Бурханы гэрийн ажлын зохицуулалттай холбоотойгоор удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлагыг нөхөрлөсний дараа та нар ажлын зохицуулалтыг хэрхэн авч үзэж, хэрхэн хэрэгжүүлэх талаар замтай болсон уу? (Тийм.) Ямар нэг бэрхшээл байна уу? Бидний нөхөрлөсөн удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагад багтах янз бүрийн ажлын дотроос зарим хүн нэг, хоёр талд л анхаарлаа төвлөрүүлж магадгүй бол зарим нь нэг, хоёр талыг ч биелүүлж чадахгүй байж магадгүй. Ажлын нэг, хоёр талд анхаарлаа хандуулж чаддаг удирдагч, ажилчдын хувьд, хэрвээ хэв чанар нь хангалттай бол, ажлын бусад талыг хянан дагаж сурч чадвал тэд үндсэндээ стандартад нийцнэ. Гэвч хэрвээ тэд хоосон сургаал номлож, цуглаан хийх түвшинд л байдаг ч тодорхой ажил хийж чадахгүй, тодорхой ажлыг шалгаж, хянан дагахад оролцохыг шаардах үед санаа зовж, дагах төлөвлөгөөгүй, алхамгүй, замгүй, юу хийхээ мэдэхгүй байдаг бол энэ нь хэв чанар муутайг илтгэнэ. Хэв чанар муутай хүмүүс ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадах уу? (Үгүй.) Ийм удирдагч, ажилчид стандартад нийцэхгүй. Та нар ийм удирдагч, ажилчидтай хэрхэн харьцах ёстой вэ? Тэдэнд “Ажлын зохицуулалт гарчихсан, ямар ажил хийх, ямар зарчим баримтлахыг бид тодорхой ойлгож байхад чи юу хийхээ мэдэхгүй, дагах замгүй байна. Тэгсэн мөртөө бидэнд нөхөрлөж, номлол айлдах бүдүүн зүрхтэй хэвээр байна гэнэ ээ. Чи даруйхан огцрох ёстой! Чи удирдагч, ажилчин байхад тэнцэхгүй, энэ хариуцлагыг биелүүлж чадахгүй. Чадвартай хүнд нь хурдан шилжүүлж өг! Энд уриа лоозон хашхирахаа боль, хэн ч сонсохыг хүсэхгүй байна!” гэж хэл. Ингэж шийдвэрлэх нь тохиромжтой юу? (Тийм.) Ажил хийж чадахгүй бол сохроор уриа лоозон хашхираад яах юм бэ! Ажлын зохицуулалт дээрх үгийг хэн ч уншиж чадна; хэн ч хоосон сургаал ярьж чадна—гагцхүү чи үүнийг яг яаж хийх вэ гэдэгт л гол учир нь байгаа юм. Хэрвээ чи үүнийг хийж чадахгүй бол удирдагч, ажилчин байхад тохирохгүй. Ямар ч ажил нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр гэдэг шиг энгийн байдаггүй. Ажил болгон удирдагч, ажилчдаас тодорхой нөхцөл байдалд үндэслэн зарчмын цар хүрээнд хэрэгжилтийн тодорхой төлөвлөгөө гаргахыг шаарддаг. Үүний зэрэгцээ тэд ажлыг зүй ёсоор хэрэгжүүлж, ажлын зохицуулалтын шаардлагыг бүрэн хангаж, үр өгөөжөө өгч, үр дүнд хүртэл нь хэрхэн хяналт тавьж, шалгаж, хянан дагахаа мэддэг байх ёстой. Тэгж байж л тэд удирдагч, ажилчдын хариуцлагыг биелүүлнэ; тэгж байж л тэд удирдагч, ажилчдын хувиар стандартад нийцнэ.

Ажлын зохицуулалтад хандах хуурамч удирдагчдын хандлага ба илрэл

Ажлын зохицуулалтын тухайд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юу болох талаар бид сая нөхөрлөлөө. Дараа нь бид хуурамч удирдагчдад ямар илрэл байдаг талаар нөхөрлөнө. Та нартай таарч байсан хуурамч удирдагчид ажлын зохицуулалтад ямар хандлагаар ханддаг вэ? Тэд ямар үйлдэл, илрэл гаргадаг вэ? Хуурамч удирдагчид юу хийх ёстойг, Дээрхийн тодорхой шаардлага, ажлын тодорхой төсөл юу болохыг ажлын зохицуулалтын үгээс ихэвчлэн ойлгодог ч үүнийг хоосон сургаалын хувьд л ойлгодог. Тэд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх тодорхой зарчим, стандарт, хэрэгжүүлэлтийн замыг ойлгодоггүй, нэгд нэггүй ухамсарладаггүй хэвээр байдаг. Ажлын зохицуулалтыг хүлээн авсныхаа дараа тэд бас хэлбэрдэж, ажлыг хэрхэн хийх, ажлын зохицуулалтыг хэрхэн гаргаж, хэрэгжүүлэх талаар нөхөрлөдөг. Гэвч тэд хэчнээн их нөхөрлөлөө ч энэ нь ажлын зохицуулалтын талаарх үгчилсэн, хоосон сургаалын ойлголт төдий байдаг. Ажлын зохицуулалтыг яг хэрхэн хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрч болох, түүнчлэн уг ажлыг хийлгэхээр тодорхой хүмүүсийг сонгох юм уу хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө сонговол хэрэгжилт хэр үр дүнтэй байх, эсвэл ажлын зохицуулалтаар шаардагдсан зорилго, үр дүнд хүрч чадах эсэх талаар тэд мэддэггүй, тодорхой ойлголтгүй байдаг. Хуурамч удирдагчид ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ ихэвчлэн цуглаан хийж, жаахан бичиг үсэг, хоосон сургаал номлож, ажил хуваарилж, Бурханы хэдэн шаардлагыг дурдаад, дараа нь хүн бүрээр шийдвэрийг нь илэрхийлүүлдэг. Тэд үүнийгээ ажлаа хийж байна гэж үздэг. Тэд ажил хуваарилж, хариуцах хүнийг томилж, Бурханы гэрийн шаардсан үр дүнг дурдсан л бол хариуцлагаа биелүүлсэн гэж үздэг. Тэгээд ажлыг хийж дуусгасан мэт, сэтгэл нь бүрэн амардаг. Ажлыг хэзээ шалгах, ажилд ямар асуудал, бэрхшээл гарч болзошгүй, ямар асуудлыг доорх хүмүүс шийдвэрлэж чадах, алийг нь чадахгүйг тэд огт мэддэггүй. Мөн аль чухал ажлыг хянан дагаж, удирдамжаар хангах ёстойг мэддэггүй. Жишээ нь, хяналт тавих, шавдуулах, шалгах гэх мэт чухал алхмууд хуурамч удирдагчдын санаанд хэзээ ч ордоггүй. Харьцангуй мөс чанартай, үнэгүй хоол идэхийг хүсдэггүй, арай дээр хуурамч удирдагчид өөрсдийгөө ямар нэг ажил хийх ёстой гэж боддог. Тэд чуулганд очиж, ах, эгч нараас ямар нэг асуудал байгаа эсэхийг асуудаг. Хэн нэгэн тэдэнд “Ах, эгч нар бид хамт байхдаа байнга маргалддаг. Санал зөрөлдөх үедээ бид эцэс төгсгөлгүй маргаж, түргэн ууртай зан гаргадаг” гэж хэлдэг. Хуурамч удирдагчид: “Энийг шийдвэрлэхэд амархан” гэж хэлээд, цуглаан хийж, “Хүмүүс хүлээцтэй, тэвчээртэй байж сурах ёстой; хүмүүс даруу байж, биеэ тоохгүй, дуулгавартай байж сурах ёстой. Энэ бол Бурханы санаа зорилго юм. Завхарсан зан чанар харуулсан хэн боловч өөрийгөө эргэцүүлж, засалт хүлээн авах ёстой болохоос завхарсан зан чанараараа амьдарч болохгүй” гэж нөхөрлөдөг. Энэ бүх хоосон сургаалыг нөхөрлөснийхөө дараа тэд: “Үлдсэн асуудлыг та нар өөрсдөө шийдвэрлэж чадна. Би мэргэжлийн асуудалд тийм ч чадварлаг биш. Ямартай ч би та нарт зориулж энэ цуглааныг хийлээ; та нар ажлыг зөв гэж үзсэнээрээ л хий. Гол, чухал зүйл бол үүргээ үнэнчээр гүйцэтгэж, өөрийнхөө санаа бодолтой зууралдахгүй байх явдал юм” гэдэг. Үүнийг сонссоныхоо дараа хүмүүс тунгаан бодож, “Бидний асуудал бол зөвхөн завхрал, түргэн уур, аминч хүслээ харуулж байгаа явдал биш, харин мэргэжлийн зарим асуудлын талаар эргэлзэж, тодорхой ойлгохгүй байгаа, зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ мэдэхгүй байгаа явдал юм. Энэ асуудал шийдвэрлэгдээгүй шүү дээ!” гэцгээдэг. Хуурамч удирдагчид: “Бурханы үгийг илүү их унш. Харуулдаг завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдмэгц эдгээр асуудал ч бас шийдвэрлэгдэнэ” гэж хариулдаг. Хуурамч удирдагчдын хамгийн гаргууд хийдэг ажил бол хоосон сургаал чалчиж, уриа лоозон хашхирах явдал юм. Тэд ажил дээр байнга гарч болзошгүй асуудлуудыг урьдчилан тооцоолдоггүй. Хэн нэгэн асуудал дэвшүүлэх үед тэдэнд байдаг ганцхан шийдэл нь зарим бичиг үсэг, хоосон сургаалаар тайлбарлаж, дараа нь ятгалга юм уу зөвлөгөө өгөөд, үүнийгээ болсон гэж үзэх явдал юм. Тэд ямар ч тодорхой төлөвлөгөө гаргаж чаддаггүй, зөв удирдамж, тусламжаар хангаж чаддаггүй. Хуурамч удирдагчдын ажил энгийн, амархан биш гэж үү? Тэд хаашаа ч явсан зүгээр л номлож, голчлон хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирахад анхаарлаа төвлөрүүлдэг. Удирдагч, ажилчдын дунд ийм байдал нэлээд түгээмэл байдаг биш үү? Тэд тодорхой ажлыг хэрэгжүүлж чаддаггүй, гарсан ажлын зохицуулалтыг хэрхэн гүйцэтгэх, хэрэгжүүлэх, хянан дагахаа мэддэггүй. Тэд ажлын үүрэг хариуцлага нь юу болохыг эсвэл ямар ажил гүйцэтгэх ёстойгоо мэддэггүй. Тодорхой ажил хий гэж шаардах үед тэд зүгээр л уриа лоозон хашхирдаг. Хэн нэгэн асуудал дэвшүүлэх үед тэд үүнийг номлож эхлэх боломж болгон ашигладаг. Өөрсдийнх нь шийдвэрлэж чадахааргүй чухал асуудал хөндөгдвөл тэд хүмүүсийг засах, зэмлэх аргад шилждэг. Тэдэнд өөр шийдэл байхгүй бөгөөд ажил дээр гардаг асуудал, гажуудлыг огт шийдвэрлэж чаддаггүй. Энэ бол хуурамч удирдагчдын гол онцлог юм. Түүнчлэн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, ажил хийгдэж байх үед ямар бэрхшээл гарч байгааг шалгах шаардлагатай хуурамч удирдагчид байдаг—хэрвээ тэд бэрхшээлийг шийдвэрлэж чадах бол даруй шийдвэрлэх ёстой; хэрвээ чадахгүй бол зарим асуултыг цуглуулаад дээшээ эрж хайж болох бөгөөд Дээрх тэрийг шийдвэрлэж өгнө. Гэвч юу болдог вэ гэхээр, тэд энэ ажилд оролцохоор газар дээр нь очихдоо өдөржингөө хүн бүрийг цуглаанд дуудаж, хэн хэнтэй зөрчилдөж байгаа, хэн хэнтэй үргэлж маргалддаг, хэний хүн чанар тийм ч сайн биш, хэн гажууд ойлголттой, хэн биеэ тоож, үргэлж өөрийнхөө санаа бодолтой зууралддаг, хэн ховдог шунахай, залхуу хойрго, хэн үл итгэгчтэй төстэй, хэн нь ёрын муу хүн болохыг олж мэдэхээс өөрөөр ажлыг хэрэгжүүлэхэд гарч байгаа ямар ч асуудал, бэрхшээлийг олж тогтоож чаддаггүй, эдгээр асуудлыг олж харж ч чаддаггүй. Ийм удирдагч, ажилчид ажлаа хийж чадна гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Асуудал юунд байна вэ? (Тэд хэтэрхий муу хэв чанартай, ялган таних чадваргүй, асуудлыг олж тогтоож чаддаггүй.) Та нарын эргэн тойронд ийм удирдагч хэр олон байна вэ? Танай удирдагчид асуудлыг олж тогтоож чаддаг уу? Хэрвээ ажлын зохицуулалт гарахад удирдагч, ажилчид ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх ямар ч тодорхой төлөвлөгөө, алхамгүйгээр, ажлыг хэрхэн хийхээ мэдэхгүйгээр зүгээр л уриа лоозон хашхирч, номлодог бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй. Энэ нь ямар ч үр дүнгүй, хий дэмий хэрэг болно. Чуулганд ажлын зохицуулалт хэр сайн хэрэгжиж байгаа, үр дүн нь ямар байгаагийн гол түлхүүр нь удирдагч, ажилчид бодитой ажил хийж чадах эсэхэд оршдог. Хэрвээ удирдагч, ажилчид хэв чанар сайтай, ажлын чадамжтай, үнэнч бол ажлын зохицуулалт сайн хэрэгжинэ. Хэрвээ удирдагч, ажилчид тааруу хэв чанартай, мунгинасан, ажлын чадамжгүй бол чуулганд уг ажлын талбарт авьяастай хүн байгаа эсэх, ах, эгч нар хувь нэмрээ оруулахад хэр бэлэн байгаа эсэхээс үл хамааран ажлын зохицуулалт хэрэгжиж чадахгүй, ямар нэг үр дүнд хүрч бүр ч чадахгүй.

Хуурамч удирдагчдын ажил гадна харагдах зүйлээр л хязгаарлагддаг. Тэд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ ч гэсэн хэлбэрддэг бөгөөд дараа нь огт хянан дагаж, шалгадаггүй. Тэдний ажил зүгээр л оромдох түвшинд үлддэг; үүний ард ямар ч бодит хүчин чармайлт байдаггүй, ямар ч үр дүнд хүрдэггүй. Жишээ нь, туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих ажил дээр, энэ ажлын зохицуулалтыг авсныхаа дараа хуурамч удирдагч хүмүүсийг цуглуулж нөхөрлөөд, ажлын зохицуулалтын талаар ойлгохгүй байгаа янз бүрийн асуултыг хөнддөг. Тэрээр хоосон сургаал номлож дуусаад, хүмүүс ойлгосон мэт санагдахад хуурамч удирдагч “Ажил хуваарилагдсан, одоо би юу хийх ёстой вэ? Бурханы гэр туршлагын гэрчлэлийн нийтлэл бичихийг шаардаж байгаа болохоор би ч бас бичих хэрэгтэй. Хэрвээ би бичихгүй бол хүмүүс намайг удирдагчийн хувьд дорд үзэхгүй гэж үү?” гэж боддог. Тэр гэртээ юу бичихээ тунгаан бодож, нэг өдөр өнгөрсөн ч юу ч бичээгүй хэвээр байдаг. Тэрээр “Нийтлэл бичих нэлээд төвөгтэй юм байна. Ерөнхийдөө надад туршлага байгаа гэж санагддаг ч бичиж эхлэхээр яагаад алга болчихдог юм бэ? Тэр туршлага хааччихав? Үгүй ээ, надад туршлага байгаа, зүгээр л бичих арга барил намайг гацаагаад байна. Би гадуур явж, хүмүүстэй хэт их харилцаж байгаа нь намайг сатааруулж, төвлөрөхөд хэцүү болгож байна. Би үргэлж хүмүүстэй нөхөрлөж, ажил ярилцаад байж болохгүй; тэгэхгүй бол санаа сэтгэл тогтохгүй, нийтлэлээ бичиж чадахгүй. Бичихээсээ өмнө яаж зөв бичихээ сайтар бодохын тулд надад чимээгүй цаг хугацаа хэрэгтэй” гэж боддог. Тэгээд нийтлэл бичихийг гол ажлаа болгож, удирдагч юм уу ажилтны хийх ёстой ажлыг дагалдах ажил гэж үздэг. Тэрээр гэртээ өдөржин нийтлэл бичиж, ажлын хэрэгжилтэд огт анхаарал хандуулахгүй, янз бүрийн чуулган дахь хэдэн хүн нийтлэл бичиж чадах, ажлыг чиглүүлж, хянах тохиромжтой хүн байгаа эсэхийг мэдэж авдаггүй, ухамсарладаггүй—тэр эдгээр зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Нэг сар өнгөрөхөд тэд өөрсдөө нийтлэл бичээгүйгээр үл барам чуулганд энэ ажил хэрхэн явагдаж байгааг ч мэддэггүй. Энд ямар асуудал байна вэ? Ажлын зохицуулалт гарсны дараа хэв чанар муутай чуулганы зарим удирдагч хэрхэн бодитой ажил хийхээ мэддэггүй. Энэ хүнтэй адилаар тэд зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал номлож, уриа лоозон хашхираад л болчихдог. Ах, эгч нар бичих хүсэлтэй эсэх нь тэдэнд хамаагүй; удирдагчид тэднийг шавдуулдаггүй, залж чиглүүлдэггүй, тэр ч бүү хэл засаж залруулдаггүй. Хуурамч удирдагч ийм удирдагч, ажилчдад санаа тавьдаггүй. Зарим ах, эгч нэг төрлийн нийтлэл бичиж, зарим нь өөр төрлийнхийг бичдэг ч тэдний бичсэн зүйл бодит эсэх, зарчимд нийцэж байгаа эсэхийг хянах хүн байдаггүй. Ах, эгч нар зарчмыг ойлгодоггүй, хэнээс асуухаа мэддэггүй; тэд бич гэсэн болохоор л бичиж, Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагадаг. Бас туршлагатай боловч боловсролгүй зарим хүн байдаг; энэ хүмүүст нийтлэлийг нь хянан засварлаж туслах хүн байдаггүй, хэн ч энэ хэргийг зохицуулдаггүй. Элдэв янзын асуудал гарч ирдэг бөгөөд удирдагч, ажилчид хаана байдаг вэ? Тэд юу хийж байгаа вэ? Тэд нийтлэл бичихээр “бүгсэн”! Хуурамч удирдагчид юунд завгүй байх ёстойгоо, ямар ажил гүйцэтгэх ёстойгоо мэддэггүй. Ажлын зохицуулалт чуулганд янз бүрийн аргаар хэрэгжиж, өөр өөр хандлагаар хийгдэж байхад тэд энэ талаар огт асууж лавладаггүй. Ах, эгч нар үүргээ гүйцэтгэж байхдаа янз бүрийн асуудалтай тулгарч, эдгээр асуудлыг тэдэнд мэдээлэхэд тэд шийдвэрлэдэггүй. Үр дүнд нь олон асуудал, бэрхшээл хуримтлагдаж, бүх төрлийн туршлагын гэрчлэлийн нийтлэл ч бас овоороод, хэн ч тэдгээрийг засварлаж, хянаж, шүүдэггүй. Гэтэл хуурамч удирдагчид эдгээр асуудлыг хянан дагадаггүй, шалгадаггүй бөгөөд ах, эгч нар асуудалтай тулгарах үедээ тэднийг олж чаддаггүй. Энэ ажил бол өөрсдийнх нь хариуцлага гэдгийг, энэ ажлыг хянан дагах ёстой гэдгээ хуурамч удирдагчид ухаардаггүй. Тэд хог новш биш гэж үү? (Мөн.)

Удирдагч, ажилчин ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, мөн ажлынх нь үр ашиг, үр дүнгээр дамжуулан тухайн удирдагч, ажилчин стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж болно. Энэ нь бас тэдний хүн чанар, хэв чанар, ажлын чадамж болон ачаа үүрдэг эсэхийг нь шалгадаг. Хуурамч удирдагчид ажлын зохицуулалтыг хүлээн аваад, энэ талаар нөхөрлөснийхөө дараа болчихлоо гэж үздэг. Тэд хэрэгжилтэд оролцдоггүй, хяналт тавьдаггүй, шавдуулдаггүй, шалгадаггүй, мөн хянан дагадаггүй. Эдгээр ажил бол өөрсдийнх нь хийх ёстой зүйл гэдгийг тэд ойлгодоггүй; эдгээр ажил бол удирдагч, ажилчдын хариуцлага гэдгийг тэд ойлгодоггүй. Удирдагч, ажилчин байх нь номлож чаддаг байхыг л шаарддаг гэж тэд үздэг. Тэд мунхаг биш гэж үү? Мунхаг хүмүүс удирдагч, ажилчдын хувиар стандартад нийцэж чадах уу? (Үгүй.) Тэд удирдагч, ажилчдын хувиар стандартад нийцэж чадахгүй хэр нь өөрсдийгөө нэлээд сайн гэж бодож, ажлыг хийж чадна гэж үздэг. Тэд ухаан дутуу биш үү? Тэд туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих гэх мэт ийм энгийн ажлыг ч хэрэгжүүлж чаддаггүй. Энэ бол хамгийн амархан ажлуудын нэг—зүгээр л сайн хэв чанартай, амийн туршлагатай хүмүүсийг дайчлан гэрчлэлийн нийтлэл бичүүлж, дараа нь хянан дагаж, зааварчилгаа өгөхөд л болно. Зарим удирдагч, ажилчин дундаж хэв чанартай, боловсролын түвшин доогуур, бичвэрт суурилсан ажилд сайн биш байдаг ч тохиромжтой хүмүүсийг томилон хариуцуулж чаддаг. Ийм маягаар тэд зарим нэг бодитой ажил хийж чадна. Хэрвээ тэд хариуцуулж, нягтлан шалгуулахаар ямар төрлийн хүн томилохоо ч мэдэхгүй бол уг ажлыг хийж чадахгүй бөгөөд хуурамч удирдагчид юм. Зарим хүн: “Хуурамч удирдагч хэв чанар муу, боловсрол багатайгаасаа болоод бичвэрт суурилсан ажил хийж чадахгүй байж магадгүй ч бусад ажлыг хийж чаддаг байх ёстой” гэж хэлдэг. Энэ үг үндэслэлтэй юу? (Үгүй.) Яагаад үндэслэлгүй вэ? (Туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих ажил бол энгийн ажил. Хэрвээ тэд үүнийг тодорхой тайлбарлаж, эсвэл ажлыг хэрэгжүүлж чадахгүй бол бусад ажлыг яавч зохицуулж чадахгүй. Тэд ажлыг хэрхэн хийх, хэрхэн хянан дагахаа мэддэггүй.) Энэ нь тэдний хэв чанар хэтэрхий муу гэдгийг харуулж байна. Тэд бол мунхаг хүмүүс. Тэд удирдагч, ажилчин байх нь агуу улаан лууны албан тушаалтан байхтай адил гэж боддог: Бялдуучилж, том ярьж, уриа лоозон хашхирч, хууран мэхэлж, дээдсээ мэхэлж, доодсоосоо юм нууж сурсан цагт л хөл дээрээ бат зогсож, төрөөс цалин авч чадна гэж боддог. Удирдагч, ажилчин байхын хамгийн чухал тал нь бодитой ажил хийж сурах явдал гэдгийг тэд ойлгодоггүй. Тэд удирдагч, ажилчдын ажлыг маш энгийн гэж төсөөлдөг. Үр дүнд нь тэд ямар ч бодитой ажил хийдэггүй бөгөөд хуурамч удирдагч болдог.

Хуурамч удирдагчдад өөр ямар тодорхой илрэл байдаг вэ? Хуурамч удирдагчид ажлын зохицуулалтад шаардагддаг зарчим, стандартыг нэвт харж, эзэмшиж чадах уу? (Үгүй.) Яагаад чадахгүй гэж? Тэд энэ ажлын зарчим юу болохыг нэвт харж чаддаггүй, нягтлан шалгаж чаддаггүй. Ажлын тодорхой хэрэгжилтийн явцад онцгой нөхцөл байдал үүсэх үед тэд яаж шийдвэрлэхээ мэддэггүй. Ах, эгч нар ийм нөхцөл байдалд яах ёстойгоо тэднээс асуухад тэд будилж, “Ажлын зохицуулалтад энэ тухай дурдаагүй, үүнийг яаж зохицуулахыг би яаж мэдэх юм бэ?” гэдэг. Хэрвээ чи мэдэхгүй бол энэ ажлыг яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Чи өөрөө ч мэдэхгүй байж бусдаас хэрэгжүүлэхийг шаардаж байна—энэ бодитой юу? Энэ үндэслэлтэй юу? Хуурамч удирдагч, хуурамч ажилчид ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үедээ нэг талаар, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх алхам, төлөвлөгөөний талаар ямар ч ойлголтгүй байдаг. Нөгөө талаар, асуудал тулгарах үед тэд ажлын зохицуулалтад шаардагдсан зарчмын дагуу нягтлан шалгаж чаддаггүй. Тиймээс ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх явцад төрөл бүрийн үй олон асуудал гарч ирэх үед тэд огт шийдвэрлэж чаддаггүй. Хуурамч удирдагчид эхний шатанд асуудлыг олж тогтоож, урьдаас таамаглаж, урьдчилан нөхөрлөж чаддаггүй, хожмын шатанд асуудал гарах үед шийдвэрлэж чаддаггүй, харин зүгээр л хоосон сургаал номлож, дүрэм журмыг хатуу чанд хэрэгжүүлдэг учраас асуудал ахин дахин гарч, байсаар байдаг бөгөөд зарим ажлын хэрэгжилт удааширч, бусад ажил хангалттай хэмжээнд хэрэгждэггүй. Жишээ нь, хүмүүсийг зайлуулж, хөөх тухай Бурханы гэрийн ажлын зохицуулалтын тухайд, хуурамч удирдагчид энэ ажлыг хийхдээ саад, үймээн учруулдаг илт ёрын муу хүмүүс, антихристүүд, муу ёрын сүнснүүд, түүнчлэн ах, эгч нарын зэвүүцэн үзэн яддаг үл итгэгчдийг л зайлуулдаг. Гэвч зайлуулах ёстой зарим хүн буюу нуугдмал, дотуур тамиртай, зальжин ёрын муу хүмүүс, антихристүүд байсаар байдаг. Ах, эгч нар тэднийг нэвт харж чаддаггүй, хуурамч удирдагчид ч бас чаддаггүй. Үнэндээ, Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу бол энэ хүмүүс аль хэдийн зайлуулагдах хэмжээнд хүрсэн байдаг. Гэвч хуурамч удирдагчид тэднийг нэвт харж чаддаггүй учраас сайн хүмүүс гэж үзсээр байдаг, тэр ч бүү хэл тэднийг дэвшүүлж, хөгжүүлж, чухал ажилд ашиглаж, чуулганд эрх мэдэл өгч, ажлын чухал байр суурийг эзлүүлдэг. Тэгвэл хүмүүсийг зайлуулж, хөөх Бурханы гэрийн ажлын зохицуулалт хэрэгжиж чадах уу? Төрөл бүрийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадах уу? Сайн мэдээ түгээх ажил хэвийн явагдаж чадах уу? Мэдээж, Бурханы гэрийн ажлын зохицуулалт бүрэн хэрэгжиж чадахгүй, олон чухал ажил сайн хийгдэж чадахгүй. Учир нь хуурамч удирдагчдын ашигладаг хүмүүс ямар ч үнэн-бодит байдалгүй, тэр ч бүү хэл муу үйл үйлдэж чадах учраас энэ нь чуулганы янз бүрийн ажлыг сайн гүйцэтгэхэд саад болдог. Хуурамч удирдагчид энэ ёрын муу хүмүүсийг ашиглаж, тэднээр чухал үүрэг гүйцэтгүүлж, тэдэнд чуулганы чухал ажлыг хариуцуулдаг, тэр ч бүү хэл энэ ёрын муу хүмүүсээр тахилыг захиран зарцуулуулдаг. Энэ нь чуулганы ажилд саад болж, үймүүлэх үү? Энэ нь Бурханы тахилд хохирол учруулах уу? (Тэгнэ.) Энэ бол маш ноцтой үр дагавар юм. Хуурамч удирдагчид энэ хүмүүсийг нэвт харж чаддаггүй, тэднийг үнэлж шалгаж чаддаггүй бөгөөд энэ ёрын муу хүмүүст чухал ажил даалгадаг учраас ажил бүрмөсөн нурдаг. Энэ ёрын муу хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш авирлаж, дээд түвшний хүмүүсээ хуурч мэхлэн, доорх хүмүүсээсээ юм нууж, ямар ч бодитой ажил хийдэггүй; тэд дур зоргоороо авирлаж, хүмүүсийг төөрөлдүүлж, элдэв янзын муу үйл хийдэг. Гэвч хуурамч удирдагчид тэднийг нэвт харж чаддаггүй бөгөөд асуудлыг анзаарах үед нь аль хэдийн их гамшиг тохиолдсон байдаг. Жишээ нь, Хэнань дахь пасторын харьяа газарт, удирдагч болсон зарим ёрын муу хүн янз бүрийн жигшүүрт арга ашиглан Бурханы тахилыг хулгайлсан; тэд асар их хэмжээгээр хулгайлсан бөгөөд үүнийг хэзээ ч эргүүлэн олж авч чадаагүй. Энэ нь удирдагч, ажилчид буруу хүмүүсийг сонгож, ашигласантай холбоотой юу? (Тийм.) Ажлын зохицуулалтын дагуу, хэрвээ хүн сонгосон хүмүүсээ нэвт харж чадахгүй бол эхлээд зарим нэг энгийн ажил хийлгэхээр хуваарилж болох бөгөөд дараа нь тэдний ажлыг хянан дагаж, хэсэг хугацаанд ажиглаж болно. Нэвт харж чадахгүй хүмүүст ямар ч чухал ажил, ялангуяа эрсдэл дагуулсан ажил огт даалгаж болохгүй. Удаан хугацаанд ажиглаж, мөн чанарыг нь нэвт харсны дараа л тэдэнд хэрхэн хандаж, яаж зохицуулахаа шийдэх ёстой. Хуурамч удирдагчид ажлын зохицуулалтын дагуу ажилладаггүй, зарчмыг ухамсарлаж чаддаггүй; үүнээс ч илүүтэйгээр, хүмүүсийг нэвт харж чаддаггүй бөгөөд буруу хүмүүсийг ашигладаг. Энэ нь чуулганы ажил болон Бурханы тахилын аль алинд хохирол учруулдаг. Энэ бол хуурамч удирдагчдын авчирдаг гай гамшиг юм. Антихристүүд ёрын муу хүмүүсийг зориуд ашигладаг байхад хуурамч удирдагчид мунхаг, хэнийг ч нэвт харж чаддаггүй, илрүүлсэн асуудал бүрийнхээ мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Тэд гагцхүү сэтгэл хөдлөлдөө үндэслэн хүмүүсийг ашиглаж, томилдог. Хуурамч удирдагчдын хуваарилсан хүмүүсийн ихэнх нь тохиромжгүй байдаг; тэд чуулганы ажилд хохирол учруулдаг бөгөөд үр дагавар нь антихристүүд ёрын муу хүмүүсийг зориуд ашигладагтай адилхан байдаг. Хэв чанар муутай, ажил хийх чадваргүй хуурамч удирдагчид ч бас нэлээд ноцтой үр дагавар авчирдаг биз дээ? (Тийм.) Тиймээс зөвхөн антихристүүд л ажлын зохицуулалтыг зөрчдөг гэж бүү бод; хуурамч удирдагчид ч бас ажлын зохицуулалтыг зөрчиж чадна. Зориуд биш байлаа ч гэсэн эцсийн дүндээ үүний шинж чанар нь ажлын зохицуулалтыг зөрчсөн хэрэг юм. Хуурамч удирдагчид үнэн-зарчмыг ойлгодоггүй, хүмүүс болон хэрэг явдлыг нэвт харж чаддаггүйн улмаас эцэст нь ажлын зохицуулалтыг зөрчиж, бодитой ажил хийж чаддаггүй. Энэ нь чуулганы ажлыг саатуулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлодог. Тэдний үйлдлийн уг чанар болон үр дагавар нь антихристүүд ажил хийдэгтэй ижилхэн бөгөөд мөн л чуулганы ажилд хохирол учруулж, ах, эгч нарын амь-оролтод хор хөнөөл учруулдаг.

Хуурамч удирдагчид ажил хийх, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үедээ зүгээр л оромдож, бүх зүйлийг тэр чигт нь холион бантан болгодог. Тэд өөрсдийгөө нэлээд зөвтгөдөг, хэзээ ч эрж хайж, нөхөрлөдөггүй, өөрсдийгөө сайн хэв чанартай гэж мунхаглан боддог; тэд үйлдэл хийж зүрхэлдэг, уран яруу ярьж чаддаг. Ах, эгч нар тэднийг сонгосон, эсвэл Бурханы гэр түр зуур дэвшүүлж, хөгжүүлсэн учраас тэд өөрсдийгөө удирдагчийн стандартад нийцдэг, хариуцлагаа биелүүлж чадна гэж боддог. Гэтэл үнэндээ тэд юу ч биш гэдгээ, удирдагч, ажилчдын ямар ч хариуцлагыг биелүүлж чадахгүй гэдгээ мэддэггүй. Тэд хангалтгүй байдлынхаа хэм хэмжээг мэддэггүй; зүгээр л ичгүүр сонжуургүйгээр юм хийж зүрхэлдэг. Үр дүнд нь, янз бүрийн ажлын зохицуулалт гарсны дараа тэд алийг нь ч Дээрхийн шаардлагын дагуу хэрэгжүүлж чаддаггүй. Тэдний гар дээр очсон ажлын зохицуулалт болгон эцэстээ бүрмөсөн холион бантан болж, туйлын замбараагүй болдог. Тэдний захиргааны ажлын хэрэгжилт тааруу байдаг; сайн мэдээ номлосноор хэдэн шинэ итгэгчтэй болсон, чуулганыг яаж байгуулах, удирдагч болон санваартнуудыг хэрхэн сонгох, чуулганы амьдралыг яаж явуулах талаар тэд тодорхой мэддэггүй. Сайн мэдээний ажлыг хариуцахдаа хэн хамгийн их үр дүнтэй байдаг, хэн хамгийн үр нөлөөтэй гэрчилдэг, чуулганыг услахад хэн хамгийн тохиромжтой, аль багийн удирдагчийн үүргийн хуваарилалтыг тохируулах эсвэл хариуцлагагүй байсных нь төлөө чөлөөлөх ёстой, ажлын тодорхой талуудад гарсан асуудлыг яаж шийдвэрлэх тухайд гэвэл хуурамч удирдагчид энэ бүх тодорхой ажлыг сайн мэддэггүй бөгөөд ажлыг бүрмөсөн замбараагүй болгодог. Чуулган дахь техникийн өндөр мэдлэг шаарддаг төрөл бүрийн мэргэжлийн ажлыг ч бас хуурамч удирдагчид бүрмөсөн балладаг. Тэд эдгээр ажлыг яг яаж гүйцэтгэх талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэд энэ талаар асууж лавлахыг хүссэн ч яаж асуухаа мэддэггүй. Тэд эдгээр ажилд хэрхэн хандах талаар Дээрхээс асуухыг хүсдэг ч асуултаа яаж тавихаа ч мэддэггүй. Үр дүнд нь ажил хийгдэх боломжгүй. Ажлын зохицуулалтад шаардагдсан эд хөрөнгө удирдах ажил гэх мэт энгийн ажил—эд хөрөнгийг хамгаалах, хуваарилахад тохирох хүмүүсийг томилох, янз бүрийн систем бий болгох ажлыг ч хуурамч удирдагчид зохицуулж чаддаггүй. Тэд үүнийг бүрмөсөн балладаг. Хуурамч удирдагчид хийж байгаа ажил болгоныхоо талаар бүрэн будилдаг. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлсэн эсэхийг нь асуухад тэд бахархалтайгаар, итгэл төгс “Тэгсэн, хэрэгжүүлсэн. Хүн бүрд ажлын зохицуулалтын хуулбар байгаа, Бурханы гэр ямар ажил шаарддагийг хүн бүр мэдэж байгаа” гэж хэлдэг. Хэрвээ тэднээс үүнийг яаж хийснийг нь, ажлын тодорхой алхмуудыг тайлбарлахыг, аль ажил харьцангуй муу хийгдсэн, аль ажил илүү саадгүй хийгдсэн, ажил тус бүр зүй ёсоор хийгдсэн эсэх, аль ажлыг байнга хянан дагаж, шалгах хэрэгтэй, шалгалтын дараа ямар нэг асуудал олдсон эсэхийг асуувал тэд энэ бүхний талаар юу ч мэддэггүй. Зарим хуурамч удирдагч удирдагч болсноосоо хойш ямар ажил хийх ёстойгоо, хариуцлагынх нь цар хүрээ юу болохыг ч мэддэггүй. Энэ бүр ч төвөгтэй биш үү? Одоогоор ихэнх удирдагч, ажилчинд энэ асуудал янз бүрийн хэмжээгээр байгаа биш үү? (Тийм.)

Удирдагч, ажилчид стандартад нийцсэн эсэхийг шалгах шалгуур

Өнөөдрийн нөхөрлөлөөр дамжуулан та нар удирдагч, ажилчид болон зааварлагчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлагын талаар илүү тодорхой ойлголттой болсон уу? Сэтгэлд чинь илүү сайн бодол санаа төрж байна уу? Удирдагч, ажилчдын үүрэг ролийн талаарх ойлголт чинь илүү оновчтой болсон уу? (Тийм.) Нэг талаар удирдагч, ажилчид ямар ажил хийх ёстой талаараа тодорхой хэмжээний ойлголттой болсон; нөгөө талаар бусад бүх хүн удирдагч юм уу ажилчин стандартад нийцэж байгаа эсэхийг ялган таних зарим замтай болсон. Удирдагч, ажилчдын ес дэх үүрэг хариуцлагын шаардлагын дагуу бол ихэнх удирдагч, ажилчин стандартад нийцэж байна уу? (Үгүй.) Тэгвэл ямар удирдагч, ажилчид стандартад нийцэж чадах вэ, ямар нь чадахгүй вэ? Стандартад нийцсэн хэв чанартай, бага зэрэг бодит туршлагатай, алив зүйлийг зохицуулахдаа зарчимтай, чуулганы ажлын төлөө ачаа үүрдэг удирдагч, ажилчид хэсэг хугацаанд сургуулилт хийснийхээ дараа стандартад нийцэж чадна. Харин хэв чанар муутай, ухамсарлах чадваргүй, үнэнийг хэчнээн нөхөрлөсөн ч зарчмыг эзэмшиж чаддаггүй хүмүүс удирдагч, ажилчны стандартад нийцэж чадахгүй бөгөөд таягдан хаягдахаас өөр аргагүй. Тиймээс хэрвээ чи стандартад нийцсэн удирдагч юм уу ажилчин болохыг хүсэж байвал, бусдаар удирдагч юм уу ажилчнаар сонгуулахыг хүсэж байвал эхлээд хэв чанар чинь хангалттай эсэхийг үнэлэх хэрэгтэй. Үүнийг яаж үнэлж болох вэ? Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадах эсэхээ харснаар. Сүүлийн үеийн ажлын зохицуулалтыг аваад унш, тэгээд түүнийг хэрэгжүүлэх алхам, төлөвлөгөө чамд байгаа эсэхийг шалга. Хэрвээ чамд санаа, төлөвлөгөө байгаа бол, үүнийг яаж хэрэгжүүлэхээ мэдэж байгаа бол ах, эгч нар чамайг сонгох үед чи энэ ажлыг өөрийн хүлээсэн үүрэг гэж үзэн хариуцаж авах ёстой. Гэвч хэрвээ ажлын зохицуулалтыг уншсаны дараа оюун ухаан чинь хоосон оргиж, уг ажлыг хэнд хариуцуулбал хамгийн тохиромжтойг нэвт харж огт чадахгүй, үүнээс ч илүүтэйгээр чуулганы янз бүрийн ажлыг яг яаж хэрэгжүүлэхийг нэвт харж чадахгүй, яаж нөхөрлөх, хяналт тавих, шалгах, хянан дагахаа ч мэдэхгүй, хэрэгжүүлэх алхам, төлөвлөгөө санаанд чинь байхгүй байхад зарим ах, эгч чамайг маш авьяастай, удирдагч юм уу ажилчин байхад тохирно гэж эндүүрвэл чи ямар хандлагатай байх ёстой вэ? Чи: “Намайг магтсанд баярлалаа, гэхдээ үнэндээ надад нэг их авьяас байхгүй. Би үүнд тохирохгүй—чи намайг буруу дүгнэсэн байна. Хэрвээ намайг удирдагчаар сонговол энэ нь чуулганы ажлыг саатуулна. Би өөрийнхөө биеийн хэмжээг мэднэ; би энгийн ажлын зохицуулалтыг ч яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй—хаанаас эхлэхээ мэдэхгүй, ямар ч сэжүүр алга. Үнэнийг ойлгохгүйгээр чуулганы ажлыг сайн хийх боломжгүй. Дээрх намайг томилсон ч гэсэн би хийж чадахгүй. Би үнэхээр үүнд тохирохгүй” гэж хэлэх ёстой. Ингэж үнэнээ хэлэх нь ямар байна? Ингэх нь эрүүл ухаантайг харуулж байна; ингэж хэлдэг хүмүүс хуурамч удирдагчдаас хавьгүй илүү эрүүл ухаантай байдаг. Хуурамч удирдагчид хэзээ ч ийм эрүүл ухаантай зүйл хэлж чадахгүй. Хуурамч удирдагчид “Би сонгогдсон юм чинь удирдагч байх ёстой. Яагаад байж болохгүй гэж? Би авьяастай, тиймээс би үүнийг хүртэх эрхтэй. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадахгүй байх нь асуудал гэж үү? Төрөхдөө л энийг яаж хийхээ мэддэг хүн гэж хэн байх вэ дээ? Сурчхаж болдог зүйл биш үү? Би номлож чадаж л байхад болно. Би сүнслэг ойлголттой, Бурханы үгийг мэддэг, ойлгодог, нөхөрлөж чаддаг, Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замыг олж чаддаг. Би хүмүүсийн завхарсан зан чанар, янз бүрийн байдлыг шийдвэрлэхдээ гаргууд. Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх нь сүртэй юм биш. Энэ нь зүгээр л захиргааны удирдлагын ажил биш үү? Би өмнө нь захиргааны удирдлагаар сурч байсан, тиймээс Бурханы гэрийн энэ жаахан ажил миний хувьд асуудал биш!” гэж боддог. Ийм хүн аюултай биш үү? (Тийм.) Аюул нь юунд оршиж байна вэ? Та нар энэ хэргийг нэвт харж чадаж байна уу? (Тэд ажлаа хийж чадахгүй бөгөөд Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлж, өөрсдийгөө болон ах, эгч нарыг хорлоод зогсохгүй Бурханы гэрийн ажлыг саатуулна.) Энэ зүгээр л хор хөнөөл үү? Эцсийн үр дүн нь энэ гэж үү? Хэрвээ зөвхөн ийм байсан бол засаж залруулж болох л байсан. Гол асуудал нь, хэрвээ хуурамч удирдагч үүргээ удаан гүйцэтгэвэл антихристүүдийн замаар явж, эцэстээ антихрист болно. Удирдагч, ажилчин байх тийм энгийн гэж чи бодож байна уу? Байр суурийг дагаад уруу таталт ирдэг, уруу таталтыг дагаад аюул ирдэг. Энэ аюул нь юу вэ? Энэ нь антихристүүдийн замаар явах магадлал юм. Антихристүүдийн замаар явахын хамгийн муу үр дагавар бол антихрист болох явдал билээ.

Зарим хүн: “Зарим хуурамч удирдагч зүгээр л хэв чанар муутай болохоос хүн чанар нь муу биш. Тэд антихристүүдийн замаар явж чадах уу?” гэж хэлдэг. Хүн чанар нь муу биш байлаа гээд антихристүүдийн замаар явахгүй гэж хэн хэлсэн юм бэ? Антихрист гэж тооцогдохын тулд хэр зэрэг муу байх ёстой вэ? Чи үүнийг нэвт харж чадах уу? Хэрвээ хуурамч удирдагч үүрэг ролио удаан гүйцэтгэвэл аль хэдийн антихристүүдийн замаар явж эхэлсэн байдаг. Антихристүүдийн замаар явах болон антихрист болох хоёрын хооронд зай бий юу? (Үгүй.) Эргээд бодоод үз: Тэр хуурамч удирдагчид ямар замаар явж байна вэ? Хуурамч удирдагчид тодорхой ажил хийдэггүй, тодорхой ажил ч хийж чадахгүй мөртөө өндөр байр сууринд зогсож, бусдад сургамжилж, хүмүүсийг үгэндээ оруулж, өөртөө дуулгавартай байлгахыг хүсдэг. Энэ нь антихристүүдийн замаар явж байгаа хэрэг мөн үү? Антихристүүдийн замаар явахын үр дагавар юу вэ? (Тэд аяндаа антихрист болдог.) Хэдийгээр хуурамч удирдагчид төрөлхийн антихрист юм уу ёрын муу хүмүүс биш ч гэсэн, хэрвээ тэд хяналтгүйгээр, эсвэл хэн ч тэднийг мэдээлж, чөлөөлөхгүйгээр удаан хугацаанд антихристүүдийн замаар явбал эрх мэдлийг булаан авч, бие даасан хаант улс байгуулж чадах уу? (Чадна.) Тэр үед тэд антихрист болчихсон байх биш үү? Тэгэхээр хуурамч удирдагчийн үүрэг роль аюултай биш үү? (Аюултай.) Хуурамч удирдагч байх нь аль хэдийн маш аюултай. Хэдийгээр бид одоо хуурамч удирдагчдыг задлан шинжилж, антихристүүдийг хөндөхгүй байгаа ч энэ хоёрын мөн чанарын хооронд холбоо бий. Үнэндээ хуурамч удирдагчид антихристүүдийн замаар явж байгаа. Энэ замаар явах нь тэднийг аяндаа антихрист болоход хүргэх бөгөөд энэ нь тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Тэр үед тэдний хүн чанар-мөн чанарыг харах шаардлагагүй; тэдний зам дангаараа антихрист мөн эсэхийг нь тодорхойлно. Чөлөөлөгдсөн тэр хуурамч удирдагчдыг бодоод үз. Хэрвээ тэднийг цаг тухайд нь чөлөөлөөгүй бол, албан тушаал хашиж байх хугацаандаа хэрхэн авирлаж, юу илчилснээр нь мөн чанарыг нь дүгнэж үзвэл тэд эцэстээ антихристүүдийн замаар явах байсан уу? Тэд антихристүүд болох байсан уу? Үнэндээ зарим хүн ийм шинж тэмдэг аль хэдийн харуулсан бөгөөд Бурханы гэр тэднийг даруй чөлөөлсөн юм. Хэрвээ тэднийг чөлөөлөөгүй бол тэд чуулганыг шулж амьдарч, хүмүүсийг төөрөлдүүлж эхлэх байсан. Тэд өндөр байр сууринд албан тушаалтан юм уу эзэн шиг авирлаж, хүмүүсийг захирч, тушаал буулгаж, өөрсдийг нь яг л Бурхан шиг дуулгавартай дагахыг бусдаас шаардах байсан. Тэр ч бүү хэл өөрсдийгөө Бурханаар төгс болгуулсан, Бурханы ашигладаг хүмүүс гэж хэлэх байсан. Энэ төвөгтэй биш гэж үү? Тэгвэл ийм хуурамч удирдагчдын байдал, илрэлийг бид хэрхэн үзэж, тодорхойлох ёстой вэ? Тэднийг хоёр нүүртнүүд, чуулганыг шулж амьдардаг хүмүүс, фарисайчууд гэж урьдчилан тодорхойлж болно. Хэрвээ энэ нь цаашид үргэлжилбэл юу болох вэ? Хэдийгээр хуурамч удирдагчид антихристүүд шиг тийм хорлонтой, хорон муу биш байж магадгүй ч, яг л номлож, ажиллахаар тэнгис далай, хуурай газрыг туулсан фарисайчууд шиг гаднаа бэрхшээл туулж, шаргуу ажиллаж чаддаг, алхам тутамдаа бусдад тусалдаг, хүмүүсийг тэвчиж, хүлцэж чаддаг мэт харагдаж магадгүй ч эцсийн дүндээ энэ нь ямар хамаатай юм бэ? Хэрвээ тэд ганц ч ажлыг хэрэгжүүлж чадахгүй бол үйлдэл, зан авир нь фарисайчуудынхаас юугаараа ялгаатай юм бэ? Тэдний үйл хэрэг Бурханы ажилтай хамтран ажиллаж байна уу, эсвэл Бурханы ажлыг эсэргүүцэж, үймүүлж байна уу? Мэдээж тэд Бурханы ажлыг эсэргүүцэж, чуулганы янз бүрийн ажлын хэвийн явцад саад болж байна. Энэ нь фарисайчууд болон шашны ертөнцийн тэр пастор, ахлагч нарын зан авираас өөрцгүй биш үү? Хуурамч удирдагчид яг л тэдэн шиг байдаг. Тэгвэл бид тэднийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Хэрвээ хуурамч удирдагчид үргэлжлүүлэн ажилласаар байвал юу тохиолдох вэ? Тэд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадахгүйгээр үл барам эдгээр зохицуулалтыг буруушааж, шүүмжилж, шүүж, яллаж, иймэрхүү өөр зүйл хийж эхэлнэ—антихристийн бүхэл бүтэн цуврал зан авир гарч ирнэ. Тэд ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чаддаггүйгээр үл барам хэрэгжүүлэлтийг нь эсэргүүцэж, саатуулах янз бүрийн шалтаг олдог. Энэ нь Бурханы ажилтай хамтран ажиллаж байгаа хэрэг биш, харин Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлж байгаа хэрэг юм. Энэ нь Бурханы гэрийн ажлын зохицуулалтын хэрэгжилтэд саад болохын тулд өөрсдийн үзэл, төсөөллийг, мөн Бурханы гэрээс өөрсдөд нь өгсөн эрх мэдэл, байр суурийг ашиглаж байгаа хэрэг юм. Энэ нь асуудлыг мөн чанар биш гэж үү? (Тийм.) Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй, Дээрхийн зохицуулсан янз бүрийн ажлыг хэрэгжүүлж чаддаггүй мөртөө хүмүүст номлохын тулд байр сууриа ашиглаж, өөрсдийгөө Бурханы сонгосон хүмүүсийн толгойлогч, ахмад гэж боддог. Энэ нь тэднийг аль хэдийн антихрист—жинхэнэ антихрист болгодог. Ийм хүмүүсийн талаарх энэ тодорхойлолт зөв үү? Энэ нь ямар ч алдаа мадаггүй, туйлын зөв! Энэ бол логик учир шалтгаан биш, харин мөн чанарт нь үндэслэсэн тодорхойлолт юм. Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс бол хуурамч удирдагчид бөгөөд Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй хүмүүс ч бас хуурамч удирдагчид юм. Фарисай гэдэг нь илчлэгдэхээс өмнө тэднийг хуурамч удирдагчид гэж тодорхойлж болно. Гэвч фарисайчууд болж, чуулганыг шулж амьдарч, “хуучин гавьяа зүтгэл”-дээ найдаж, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээр, эсвэл тодорхой ажил хийхгүйгээр байр суурь эзэлж, Бурханы гэрийн ажилд тээг садаа болсон мөчөөс эхлэн ийм хүмүүсийг антихрист гэж тодорхойлох ёстой. Хэн нэгэн хуурамч удирдагч уу, эсвэл антихрист үү гэдгийг чи яаж тодорхойлох вэ? Хуурамч удирдагчийг ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, бодитой ажил хийж чадаж байгаа эсэхэд нь үндэслэн тодорхойлдог. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй, бодитой ажил хийдэггүй хүмүүс бол хуурамч удирдагчид юм. Гэвч хэрвээ тэд бодитой ажил хийж чадахгүй, Дээрхийн ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадахгүй гэдгээ мэдсээр байж байр сууриа батлан хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд номлож, хоосон уриа лоозон хашхирахыг хүсэж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг үл тоомсорлон, Бурханд олон жил итгэж, чуулганы ажлын төлөө олон жил зовж зүдэрснийг нь харгалзан үзээд Бурханы гэр өөрсдийг нь байлгана хэмээн найдаж, улмаар чуулганыг шулан амьдарч, Бурханы гэрийг асрамжийн газар болгон ашиглаж, ах, эгч нарыг үргэлжлүүлэн төөрөлдүүлж, тэр ч бүү дуу хоолойгоо илэрхийлэх эрх, шийдвэр гаргах эрх мэдлийг эрж хайж байвал ийм хүмүүс антихристүүд юм. Хэн нэгэн хуурамч удирдагч уу, эсвэл антихрист үү гэдгийг ингэж тодорхойлдог. Тодорхойлох энэ зарчим, стандарт тодорхой байна уу? (Тийм.)

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын ес дэх зүйлд яригддаг агуулга нь үндсэндээ ажлын зохицуулалттай холбоотой. Удирдагч, ажилчин ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж чадах эсэх нь тэд стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах стандарт юм. Ажлын зохицуулалтын дагуу чуулганы ажлыг хийж чадаж байгаа эсэхэд үндэслэн удирдагч, ажилчдыг жинхэнэ үү, хуурамч уу гэдгийг үнэлэх нь хамгийн үнэн зөв арга юм. Ажлын зохицуулалтад хандах хандлагыг нь ашиглан хуурамч удирдагчдыг ялган таньж, задлан шинжилж, хуурамч удирдагч уу, эсвэл антихрист үү гэдгийг тодорхойлох нь туйлын шударга юм. Ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлж чадах эсэх, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх үр дүн, далайц хэр зэрэг байгаад нь үндэслэн удирдагч, ажилчдыг үнэлэх нь ямар ч удирдагч, ажилчны хувьд шударга, үндэслэлтэй юм. Энэ нь хэн нэгэнд зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш. Зарим хуурамч удирдагч ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүйгээсээ болж эцэстээ антихрист болдог гэдгийг та нар ялган таньж чадах уу? Энэ мэдэгдэл үндэслэлтэй юу? (Тийм.) Яагаад үндэслэлтэй вэ? (Яагаад гэвэл, хуурамч удирдагчид ажлын зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй бөгөөд байр суурь эзэлж, бие даасан хаант улс байгуулдаг. Энэ нь аль хэдийн антихристүүдийн замаар явж эхэлсэн гэсэн үг юм.) Энэ бол үзэгдэл, харин асуудлын мөн чанар нь юу вэ? Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь Бурханыг эсэргүүцэж, Бурхантай сөргөлдөж байна гэсэн үг. Бурхантай сөргөлдөнө гэж юу гэсэн үг вэ? Антихристүүдийн замаар явдаг хүмүүс Бурхантай сөргөлдөж байгаа бөгөөд Бурхантай эвлэршгүй дайснууд юм. Хэрвээ хүн хуурамч удирдагч төдий бол ажил яаж хийхээ, ажлын зохицуулалтыг яаж хэрэгжүүлэхээ зүгээр л мэддэггүй; тэрээр Бурханыг зориуд эсэргүүцэж байгаа биш. Гэвч антихристүүдийн шинж чанар уг чанартаа хуурамч удирдагчийнхаас хавьгүй илүү ноцтой байдаг. Зарим хуурамч удирдагч аль хэдийн антихристүүдийн замд орчихсон. Энэ хүмүүс бодитой ажил хийхгүй, ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхгүйгээс эхэлдэг; тэд удаан хугацаанд удирдагч байж, бага зэрэг бичиг үсэг, хоосон сургаал ярьж чаддаг болмогцоо байр суурь нь бат бэх болсон, хөрөнгөтэй болсон, хүмүүсийн дунд нэр хүндтэй болсон гэж боддог. Тэгээд хүссэн бүхнээ хийж, Бурхантай сөргөлдөж зүрхэлдэг. Тэд өөрсдийгөө үргэлж хэт дээгүүр үнэлж, ах, эгч нарын дунд нэр хүндтэй болсон, хэлсэн үг нь жинтэй, тиймээс хийж байгаа юм бүхэндээ үг хэлэх үнэмлэхүй эрхтэй, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх ёстой гэж боддог. Тэд хүмүүс үгийг нь сонсох ёстой, ямар нэг зүйл хийхдээ бүтэлгүйтэх юм уу буруу үг хэлбэл хүмүүс нэр нүүрийг нь бодох ёстой, Бурханы гэр ч бас нэр нүүрийг нь бодох ёстой гэж боддог. Бурханы гэр ямар нэг асуудал гарах үед өөрсөдтэй нь зөвлөлдөж, ямар нэг сайн зүйл байвал хувь хүртээх ёстой, тэд бусдаас илүү ашиг тус, бусдаас илүү магтаал хүртэх ёстой, Бурхан ч бас өөрсдийг нь өөрөөр авч үзэх ёстой гэж боддог. Өөрсдийнх нь эдгээр давуу тал, давамгай байдалд үндэслэн Бурханы гэр өөрсдийг нь хялбархан засаж болохгүй, бусдын өмнө завхарсан зан чанарыг нь дур зоргоороо ил болгож болохгүй, мэдрэмжийг нь бодолцон үзэхгүйгээр өөрийг нь чөлөөлж бүр ч болохгүй гэж үздэг. Ийм хүмүүс аюулд орсон. Тэд “урьдын амжилтдаа” найдаж байна. Тэд фарисайчууд бөгөөд аль хэдийн антихрист болсон. Энэ нь тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог биш үү? Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэг, үнэн-бодит байдалтай бол Бурханы гэр болон Бурханд ийм үндэслэлгүй шаардлага тавих уу? (Үгүй.) Удаан хугацаанд ажил хийснийхээ дараа өөрийгөө байр суурьтай, хөрөнгөтэй болсон гэж бодож, ийм бодол санаатай, ийм давамгай байдлын мэдрэмжтэй болдог нэг төрлийн хүн байдаг, энэ нь ямар төрлийн хүн бэ? Энэ бол антихристийн мөн чанартай хүн юм. Тэрээр үнэнийг эрэлхийлдэггүй, антихристүүдийн замаар явдаг учраас биеэ тоож, өөрийгөө зөвтгөн, Бурханд болон Бурханы гэрт янз бүрийн үндэслэлгүй шаардлага тавьдаг. Тэрээр “урьдын амжилтдаа” найдаж, чуулганыг шулж амьдарч, байр суурьтайгаа зууралдсаар эцэстээ антихрист болдог. Энэ бол сонгодог антихрист юм. Чуулганд ийм хүмүүс байдаг уу? Өөрийгөө сүнслэг хүн гэж бардамнадаг хэн боловч ийм төрлийн хүн юм. Тэд илт үнэ цэнгүй, ямар ч тодорхой ажил хийж чаддаггүй хэр нь өөрсдийгөө сүнслэг гэж үздэг, Бурханы тааллыг олсон, Бурханы төгс болгох бай гэж боддог. Тэд өөрсдийгөө Бурханы хайртай хөвгүүд, ялагчид гэж боддог. Ийм хүмүүс ямар замаар явж байна вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн үү? Тэд үнэнийг дуулгавартай дагадаг хүмүүс мөн үү? Тэд Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс мөн үү? Яавч үгүй, зуун хувь үгүй. Тэд бол байр суурь, нэр хүнд, ерөөл эрэлхийлж, антихристүүдийн замаар явдаг хүмүүс юм. Ийм хүмүүс удаан хугацаанд албан тушаал хашиж, удаан хугацаанд хуурамч удирдагч хийвэл гарцаагүй антихрист болно. Антихристүүд бол Бурханы гэрийн ажлын саад юм. Тэд ажлын зохицуулалтын дагуу ажиллах боломжгүй, Бурханы хүслийг дагах юм уу Бурханы шаардлагын дагуу аливааг хийх боломжгүй; үүнээс ч илүүтэйгээр чуулганы ажлыг хийхийн тулд байр суурь, нэр хүнд, ашиг сонирхлоо орхих боломжгүй, учир нь тэд бол антихристүүд юм.

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын ес дэх зүйлийн талаарх нөхөрлөл нь үндсэндээ ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай юм. Удирдагч, ажилчин стандартад нийцэж, үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг үндсэндээ ажлын зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон эдгээр хэрэгжилтийн үр дүнд үндэслэн тодорхойлдог. Мэдээж, хуурамч удирдагчид болон тэдний явж буй зам, түүнчлэн чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод тэдний учруулдаг үр дагаврыг ил болгоход ч бас энэ стандартыг ашигладаг. Энэ бүхнийг хуурамч удирдагчдын ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа байдалд нь үндэслэн тогтоож, шүүж, эцэслэн тодорхойлдог. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх нь гол ажил тул ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж буй байдалд нь үндэслэн удирдагч, ажилчин стандартад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох нь маш бодитой, туйлын үндсэн зүйл билээ. Түүнчлэн, удирдагч, ажилчин бүрийг энэ стандартаар үнэлэх нь тун жам ёсны, үндэслэлтэй, шударга, ямар ч хольцгүй юм.

2021 оны 4 дүгээр сарын 24

Өмнөх: Удирдагч, ажилчдын хариуцлага (9)

Дараах: Удирдагч, ажилчдын хариуцлага (11)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих