Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (25)
14-р зүйл: Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх (IV хэсэг)
Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл
Өнөөдөр бид удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөлөө үргэлжлүүлье: “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх.” Өмнөх хэдэн удаад бид энэ ажлыг хийхдээ удирдагч, ажилчдын ялган таних ёстой хэд хэдэн тал, мөн ойлгох ёстой гол үнэнүүдийн талаар нөхөрлөсөн; өөрөөр хэлбэл, бид бүх төрлийн ёрын муу хүмүүсийг хэрхэн ялган таних талаар нөхөрлөсөн. Бүх төрлийн ёрын муу хүмүүсийг хэрхэн тодорхойлдог вэ? Тэд бол Бурханд итгэх нэрийдлээр Бурханы гэрт шургалж орсон хэр нь үнэнийг хүлээн авдаггүй, бас чуулганы ажлыг үймүүлдэг хүмүүс юм; ийм бүх хүн ёрын муу хүмүүсийн ангилалд багтдаг. Тэд бол чуулганы зайлуулж, хөөх ёстой хүмүүс; өөрөөр хэлбэл, чуулган дотор байх нь зөвшөөрөгддөггүй хүмүүс юм. Бид бүх төрлийн ёрын муу хүмүүсийг үндсэн гурван шалгуураар ялгаж, задлан шинжилдэг. Энэ гурван шалгуур юу вэ? Нэгдүгээрт, Бурханд итгэх зорилго. Хоёрдугаарт, хүн чанар—чуулганы зайлуулах ёстой хүмүүсийн тоонд орох эсэхийг нь ялган таньж, тодорхой харахын тулд хүн чанарыг нь задлан шинжлэх. Гурав дахь шалгуур нь юу вэ? (Үүрэгтээ хандах хандлага.) Үүрэгтээ хандах хандлага бол гурав дахь шалгуур юм. Эхний шалгуурын талаар өмнө нь нөхөрлөсөн. Хоёр дахь шалгуур буюу хүн чанарын тухайд хоёр зүйлийг нөхөрлөсөн. Эхний зүйл нь юу байсан бэ? (Хов жив ярих дуртай.) Хоёр дахь нь? (Завшааныг далимдуулах дуртай.) Энэ хоёр зүйлийн агуулгаас харахад эдгээрийг ёрын муу хүмүүсийн илрэл гэж үзэхэд хангалтгүй мэт санагдаж магадгүй ч өмнө нь Миний нөхөрлөсөн дэлгэрэнгүй илрэлүүдэд үндэслэн үзвэл энэ хоёр төрлийн хүн Бурханд олон жил итгэсэн ч жинхэнээсээ гэмшээгүй; тэдний янз бүрийн илрэл нь чуулганы амьдрал, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт, Бурханы сонгосон хүмүүсийн хоорондох харилцаанд аль хэдийн үймээн, сүйрэл учруулсан. Илрэлийнх нь дагуу, мөн уг чанар-мөн чанарт нь үндэслэн үзвэл энэ хоёр төрлийн хүмүүс ёрын муу хүмүүсийн ангилалд багтах ёстой. Чуулганы удирдагчид болон Бурханы сонгосон хүмүүс тэднийг ялган таньж, тодорхойлж, цаг алдалгүй зайлуулах ёстой. Энэ нь тохиромжтой юу? (Тийм ээ.) Энэ бол бүрэн тохиромжтой. Чуулган дахь энэ хоёр төрлийн хүмүүсийн зан авир маш сөрөг нөлөөтэй; тэд үнэнийг огт сонирхдоггүй, Бурханы ажлыг ч огт дуулгавартай дагадаггүй. Ах эгч нарын дунд тэдний амьдран харуулдаг зүйл шүтлэггүй хүмүүсийнхээс ялгаагүй мэт харагддаг; тэд байнга худал хэлж, бусдыг хуурч, үүргээ хааш яаш байдлаар, хариуцлагын өчүүхэн ч мэдрэмжгүй гүйцэтгэдэг бөгөөд удаа дараа сануулсан ч өөрчлөгддөггүй. Тэд чуулганы амьдралд нөлөөлөөд зогсохгүй чуулганы ажлыг ноцтой үймүүлдэг. Тэд чуулганы зайлуулж, хөөх ёстой хүмүүсийн тоонд орох нь эргэлзээгүй бөгөөд тэднийг ёрын муу хүмүүс гэж тодорхойлж, ийм хүмүүсийн эгнээнд оруулах нь туйлын тохиромжтой—ингэх нь хэрээс хэтэрсэн хэрэг огт биш. Эхний төрөл буюу хов жив ярих дуртай хүмүүсийн тухайд, тэдний асуудал нь төдийлөн тохиромжтой бус зүйл ярих, эсвэл бусадтай харилцааны асуудалтай байх гэх мэт энгийн зүйл биш, харин ч зан чанарт нь асуудал байгаа хэрэг юм. Гүнзгий түвшинд бол зан чанарынх нь асуудал нь тэдний уг чанар-мөн чанарын асуудал юм. Өнгөц түвшинд бол энэ нь тэдний хүн чанарын асуудал; өөрөөр хэлбэл, хүн чанар нь туйлын өөдгүй, жигшүүртэй тул бусадтай хэвийн харилцах боломжгүй болдог. Тэдэнд бусдыг хангах, туслах, хайрлах гэх мэт эерэг илрэл байдаггүйгээр үл барам үйлдэл, зан авир нь зөвхөн үймүүлэх, сүйтгэх, нураах л нөлөөтэй байдаг. Хэрвээ зарим хүн хов жив ярихыг зуршил болгож, үүнийг ил, далд үргэлж хийж, чуулганы ажил болон ах эгч нарт ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа бол тэд чуулганы зайлуулах ёстой хүмүүсийн тоонд орно. Нөгөө төрөл нь завшааныг далимдуулах дуртай хүмүүс юм. Нөхцөл байдал ямар ч байсан тэд үргэлж ашиг хонжоо хайж, үргэлж өөрсдийнхөө ашиг сонирхолд анхаарлаа төвлөрүүлдэг. Тэд үнэн-бодит байдалд ороход ч, үүргээ сайн гүйцэтгэх юм уу хариуцлагаа биелүүлэхэд ч анхаардаггүй. Үүнээс ч илүүтэйгээр тэд ах эгч нартай хэвийн харилцах, бусдын давуу талаас суралцаж дутагдлаа нөхөх, хэвийн харилцаа тогтоох, эсвэл чуулганы хэвийн амьдралаар амьдрахад анхаардаггүй. Тэд эдгээр зүйлийн алинд ч анхаардаггүй—тэд зүгээр л завшааныг далимдуулахын тулд чуулганд, ах эгч нарын дунд ирдэг. Тэд чуулганд байгаа цагт, ах эгч нар тэдэнтэй харилцаж байгаа цагт ах эгч нарт тавгүй санагдана. Ах эгч нар тэдний үйлдэл, зан авирыг зэвүүцээд зогсохгүй гол нь тэдэнд үргэлж саад учирч, зүрх сэтгэл нь ихээхэн хазаарлагдсан мэт санагддаг. “Ихээхэн” гэж юуг хэлж байна вэ? Энэ нь бодит амьдрал дээр, үл итгэгчид юм уу ёрын муу хүмүүсийн дарамттай тулгарах үедээ зарим хүн сэтгэл хөдлөлдөө хазаарлагдаж, чөлөөлөгдөж чаддаггүй, харин зарим нь дургүйцдэг ч дуугарч зүрхэлдэггүй, дотроо үргэлж баригдмал, амар тайван бус байдаг гэсэн үг юм. Энэ нь ах эгч нарыг ноцтой үймүүлж буй биш үү? (Тийм ээ.) Тиймээс Бурханы сонгосон хүмүүс энэ хоёр төрлийн хүнийг ялган таних ёстой; тэдний дундаас ёрын муу хүмүүс гэж ангилагдсан хүмүүсийг чуулган зайлуулах ёстой. Ийм хүмүүсийг шийдвэрлэх тодорхой зарчмуудыг сүүлийн цуглаанаар аль хэдийн нөхөрлөсөн тул одоо дахин дэлгэрэнгүй нөхөрлөхгүй. Товчхондоо, дээр нөхөрлөсөн хоёр төрлийн хүмүүс ах эгч нарын чуулганы амьдралд төдийгүй үүргээ дэг журамтай гүйцэтгэхэд үймээн учруулсан; тэдний заримынх нь зан авир суурьгүй зарим шинэ итгэгчийг унагах магадлалтай. Тиймээс үйлдлийнх нь арга барил, түүнчлэн хүн чанарынх нь янз бүрийн илрэл, эдгээр илрэлийн учруулдаг сөрөг үр дагаварт үндэслэн үзвэл энэ хоёр төрлийн хүмүүс зайлуулагдах ёстой хүмүүсийн тоонд багтах бөгөөд тэднийг ёрын муу хүмүүсийн эгнээнд оруулах нь огт хэтэрсэн хэрэг биш юм. Хэдийгээр хов жив ярих дуртай болон завшааныг далимдуулах дуртай хүмүүсийн зан авир хүний үзлээр тодорхойлогддог ёрын муу хүмүүсийнх шиг тийм утга учиргүй бүдүүлэг, харгис санагдахгүй байж магадгүй ч—хэдийгээр тэдэнд тийм илэрхий илрэл байхгүй ч—зан авир болон хүн чанарынх нь сөрөг үр дагавар тэднийг чуулганаас зайлуулахыг шаарддаг. Эдгээр нь өнгөрсөн удаа нөхөрлөсөн хоёр төрлийн хүмүүсийн илрэл болон тэднийг шийдвэрлэх зарчим байлаа.
II. Хүн чанарт нь үндэслэх
В. Цадиггүй, биеэ барьдаггүй байх
Өнөөдөр бид хүн чанарын хувьд өөр хэд хэдэн төрлийн хүний илрэлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөх бөгөөд гурав дахь төрлийн хүнээс эхэлье. Энэ хүмүүсийн хүн чанарын гол онцлог юу вэ? Энэ бол цадиггүй, биеэ барьдаггүй байдал юм. Цадиггүй, биеэ барьдаггүй байдлыг үгчилсэн утгаар нь ойлгоход тун амархан; энэ нь тухайн хүмүүсийн зан авир, биеэ авч явах байдал, яриа хөөрөө нь зохисгүй харагддаг—тэд төлөв төвшин, аятайхан хүмүүс биш гэсэн үг юм. Энэ бол ийм төрлийн хүмүүсийн илрэлийн талаарх үндсэн ойлголт юм. Чуулганд зарим хүний Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол, эрэлхийлдэг арга замд гажуудал юм уу алдаа байх нь зайлшгүй. Тэдний яриа, биеэ авч явах байдалд ямар ч сүсэг бишрэл байдаггүй, амьдрал дээрх илрэл болон хүн чанарын шинж чанар нь ариун хүмүүсийн ёс жудагт огт нийцдэггүй бөгөөд тэдэнд Бурханаас эмээдэг сэтгэл огт байдаггүй. Ерөнхийдөө тэдний яриа, үйлдэл, биеэ авч явах байдлыг зөвхөн цадиггүй, биеэ барьдаггүй гэж л дүрсэлж болно. Мэдээж тодорхой илрэлүүд нь олон, хүн бүрд илэрхий, ялган танихад амархан байдаг. Энэ хүмүүс үл итгэгчид болон шүтлэггүй хүмүүстэй адилхан; тодруулбал, тэд маш цадиггүй зан гаргадаг. Цуглааны тухайд гэвэл, тэдний хувцаслалт, гадаад төрх нь маш хааш яаш байдаг. Зарим нь гэрээсээ гарахдаа биеэ арчлах гэж төвөг уддаггүй, үсээ самнаагүй, нүүрээ угаагаагүй, сэгсгэр чигээрээ цуглаанд ирдэг. Зарим нь хувцсаа хааш яаш өмсөж, уранхай шаахай, тэр ч бүү хэл унтлагын хувцастайгаа цуглаанд ирдэг. Бусад нь заваан амьдарч, хувийн ариун цэвэртээ анхаарал хандуулдаггүй, бохир хувцастай цуглаанд ирэхээсээ санаа зовдоггүй. Энэ хүмүүс бүгд цуглаанд туйлын хааш яаш ханддаг, бөгөөд зүгээр л хөршийндөө орж байгаа мэт, цуглааныг нухацтай авч үздэггүй. Цуглааны үеэр тэдний яриа, биеэ авч явах байдал ч бас биеэ барьдаггүй шинжтэй байдаг бөгөөд тэд ямар ч эрээ цээргүй чанга ярьж, баярласан үедээ хөөрч, гар хөлөө савчин, туйлын ташуурсан байдлаа харуулдаг. Хэчнээн хүн байхаас үл хамааран тэд инээж, тоглоом тохуу хийж, гараа савчин, хөлөө ачиж суугаад, бусдаас дээгүүр мэт аашилдаг; тэд маш сагсуу, тэр ч бүү хэл ихэмсэг байдаг бөгөөд хүнтэй ярихдаа нүд рүү нь хэзээ ч эгцэлж хардаггүй, нүд нь ийш тийш гөлөлзөж байдаг. Энэ цадиггүй байдал биш гэж үү? (Мөн.) Энэ бол туйлын ташуурсан, өчүүхэн ч биеэ барьдаггүй байдал юм. Мэдээж шүтлэггүй хүмүүс ийм хүмүүсийн яриа, биеэ авч явах байдлыг сайн хүмүүжилгүйтэй нь холбож магадгүй ч бид үүнийг өөрөөр ойлгодог; энэ нь сайн хүмүүжилгүй төдий хэрэг биш. Насанд хүрсэн хүний хувьд бусадтай ярилцах, биеэ авч явах, харилцах зөв, зохистой арга барилыг, ялангуяа ариун хүмүүсийн ёс жудагт нийцэх, ах эгч нарыг босгон байгуулах, хэвийн хүн чанарыг бүрдүүлэх байдлаар хэрхэн биеэ авч явахыг хэлүүлэлтгүйгээр тодорхой мэддэг байх ёстой. Ялангуяа чуулганы амьдралаар амьдарч байхдаа, ах эгч нарын өмнө байхдаа дүр эсгэх шаардлагагүй ч гэсэн хүн биеэ барьдаг байх ёстой. Тэгвэл энэ биеэ барих байдлын хэмжүүр болон шаардлагатай стандарт нь юу вэ? Энэ нь ариун хүмүүсийн ёс жудагт нийцэх явдал юм. Хувцас хунар нь төлөв төвшин, аятайхан байх ёстой бөгөөд этгээд хачин хувцаслалтаас зайлсхийх ёстой. Бурханы өмнө хүн үнэн сүсэгтэй байж, гар хөлөө савчихгүй байх ёстой; мэдээж бусад хүний өмнө ч бас үнэн сүсэг, хүний төрхөө хадгалж, бусдад зохистой, ашиг тустай, босгон байгуулахуйц байдлаар биеэ авч явах ёстой. Энэ нь Бурханы сэтгэлд нийцдэг зүйл юм. Цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүс хүн чанарын хамгийн үндсэн талуудыг амьдран харуулахад огт анхаарал хандуулдаггүй бөгөөд тэдний хайхрамжгүй байдлын нэг тодорхой шалтгаан нь хэрхэн үнэн сүсэгтэй хүн байх, эсвэл хүндлэл хүлээсэн ёс жудагтай, нэр төртэй хүн байх талаар огт мэддэггүй байдал юм; тэд зүгээр л эдгээр зүйлийг ойлгодоггүй. Тиймээс чуулганаас цэвэрч нямбай, төлөв төвшин, аятайхан хувцаслаж, этгээд хачин хувцас өмсөхгүй байхыг удаа дараа зааж, шаарддаг ч тэд эдгээр дүрмийг нухацтай авч үзэхгүй хэвээр байж, ихэвчлэн шаахайтай, сэгсгэр, тэр ч бүү хэл унтлагын хувцастай ирдэг. Энэ бол цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүсийн нэг илрэл юм.
Цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүс өөр нэг зан авир гаргадаг нь цуглаанд ирэхдээ ганган хээнцэр хувцаслаж, нүүрээ зузаан, сэтгэл татам буддаг явдал юм. Тэд цуглаан бүрээс хоёр хоногийн өмнө гоёж гоодон, ямар будалт хийх, ямар зүүсгэл зүүх, ямар үс засалт сонгох, ямар хувцас өмсөх, ямар цүнх барих, ямар гутал өмсөхөө бодож эргэцүүлдэг. Зарим эмэгтэй бүр бусдыг татахаар уруулын будаг, зовхины тень тавьж, хамраа өндөрлөж буддаг, илүү ноцтой тохиолдолд зарим нь хэтэрхий дур булаам байдлаар хувцаслаж, гоёж гоодож, мөр, нуруугаа ил гаргаж, этгээд хачин хувцас өмсдөг. Цуглааны үеэр тэд ах эгч нарын нөхөрлөлийг анхааралтай сонсдоггүй, залбирдаг ч үгүй; нөхөрлөлд оролцох юм уу хувийн ойлголт, туршлагын гэрчлэлээ хуваалцана гэж бүр ч үгүй. Харин тэд өөрсдийгөө бусад бүх хүнтэй харьцуулж, хэн өөрсдөөс нь илүү сайхан эсвэл муу хувцасласан байна, хэн нь онцгой загварлаг брэнд хувцас өмссөн байна, хэн нь захын хямдхан хувцас өмссөн байна, хэний бугуйвч ямар үнэтэй вэ гэх зэрэгт л санаа тавьдаг; тэд зөвхөн эдгээр зүйлд л анхаарлаа хандуулдаг бөгөөд бүр иймэрхүү үг яриаг ил цагаан хэлдэг. Энэ хүмүүсийн хувцаслалт, түүнчлэн яриа, зан авир, биеэ авч явах байдлаас харахад чуулганы амьдралд оролцож, ах эгч нартай харилцаж байгаа нь үнэнийг ойлгох зорилготой биш, зан чанарын өөрчлөлтөд хүрэх амь-оролтыг эрэлхийлэхийн төлөө бүр ч биш гэдэг нь илэрхий байдаг; харин ч тэд цуглааны цагийг ашиглан мөнгө болон материаллаг амьдралаа гайхуулдаг. Зарим хүн гайхуулахын тулд брэнд хувцас өмсөн цуглааны газарт ирж, ах эгч нарын дунд загвар болон нийгмийн чиг хандлагад шунах хүслээ дээд зэргээр хангаж, эдгээр чиг хандлагыг хөөцөлдөхөд бусдыг уруу татан, бусдыг өөрсдөд нь атаархаж, өөрсдийг нь өндрөөр үнэлэхэд хүргэдэг. Тэд өөрсдийг нь зэвүүцсэн ах эгч нарын харц, хандлагыг анзаарсан ч үл тоож, өөрсдийнхөөрөө зүтгэн өндөр өсгийт өмсөж, дизайнер цүнх барьсаар байдаг. Зарим нь бүр чинээлэг, баян хүн болж харагдах гэж оролдон цуглаанд ирэхдээ чанаргүй сүрчиг түрхдэг бөгөөд тэднийг өрөөнд орж ирсний дараа сүрчиг, энгэсэг, үсний тос холилдон хурц, таагүй үнэр үнэртдэг. Цуглаанд оролцож буй өөр олон хүн дургүйцдэг ч дуугарч зүрхэлдэггүй, энэ хүмүүсийг хараад зэвүүцдэг бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс тэднээс зайгаа барьдаг. Хувцаслалт, гадаад байдал нь нэлээд дээд зэрэглэлийнх байна уу, эсвэл нэлээд энгийн байна уу гэдгээс үл хамааран ийм хүмүүсийн онцлог шинж нь зөвхөн цуглааны үеэр төдийгүй ах эгч нартай өдөр тутам харилцахдаа, эсвэл өдөр тутмын амьдралдаа ч яриа, үйлдэл, биеэ авч явах байдал, амьдралын хэв маяг нь туйын чөлөөтэй, сахилга батгүй байдаг явдал юм. Нарийн яривал тэд тун ташуурсан, өчүүхэн ч хязгаарлалтад захирагддаггүй. Тэдний өдөр тутмын амьдралд тогтсон хэв маяг байдаггүй; тэд хүссэнээ ярьж, хөнгөн хуумгай, зоргоороо авирладаг, хувийн туршлагаа хэзээ ч ярилцдаггүй, Бурханы үгийн талаарх ойлголтоо ховорхон хуваалцдаг бөгөөд үүрэг гүйцэтгэхэд тулгарсан бэрхшээлийнхээ талаар бараг ярьдаггүй. Тэдний ярилцдаг цорын ганц сэдэв юу вэ? Нийгмийн чиг хандлага, загвар, тансаг хоол, нийгмийн алдартай зүтгэлтнүүд, тэр ч бүү хэл оддын хувийн амьдрал, нийгмийн сонин хачин түүх, явган яриа юм. Тэдний эдгээр төрөлх илчлэлээс харахад ийм хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь ердөө л амьдралаа аргацаан өнгөрүүлэхийн төлөө байдаг. Тэдний амьдрал чуулганы амьдралаар амьдрах, үүргээ гүйцэтгэх, эсвэл үнэнийг эрэлхийлэх зэрэг асуудалд бус, харин бүхэлдээ идэж уух, зугаацахад төвлөрдөг. “Цадиггүй, биеэ барьдаггүй” гэдэг нь энэ хүмүүсийн амьдралын хэв маяг, хүн чанартаа амьдран харуулдаг зүйл, мөн аливааг зохицуулах, бусдад хандах, бусадтай харилцах арга барил нь бүгд цадиггүй, биеэ барьдаггүй байдаг гэсэн үг юм. Тэд нийгэмд дэлгэрсэн түгээмэл хэллэгүүдийг ихэвчлэн дуурайдаг; ах эгч нар тэдгээрийг сонсох дуртай эсэх, эсвэл ойлгож чадаж байгаа эсэхээс үл хамааран энэ хүмүүс зүгээр л ярьсаар байдаг. Тэд бүр нийгмийн зарим алдартай зүтгэлтэн, хөгжим, киноны оддын хэлсэн үгийг байнга дуурайдаг. Бурханы гэр болон ах эгч нарын дунд ихэвчлэн хэрэглэгддэг эерэг үг хэллэгийн тухайд тэд хэзээ ч сонирхдоггүй; тэд өдөр тутмын амьдралдаа үнэний талаар хэзээ ч нөхөрлөдөггүй. Тэдний шүтдэг зүйл бол ертөнцийн чиг хандлага; янз бүрийн алдартай зүтгэлтэн, одод бол тэдний шүтэн бишрэх, дуурайх бай нь юм. Жишээ нь, тэд цахим орчинд дэлгэрсэн нэр томьёо, хэллэгийг хурдан сурч аваад амьдралдаа болон ах эгч нартай ярилцахдаа ашигладаг. Мэдээж эдгээр нэр томьёо нь эерэг эсвэл босгон байгуулах зүйл биш гэдэг нь лавтай; тэдгээр нь бүгд сөрөг, ямар ч үнэ цэнгүй бөгөөд Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд ямар ч утга учиргүй. Тэдгээр нь завхарсан, ёрын муу хүн төрөлхтнөөс гарсан түгээмэл хэллэгүүд бөгөөд ёрын муу хүчний бодол, үзэл санааг бүхэлд нь төлөөлдөг. Ийм үгийг чуулган дахь ёрын муу чиг хандлагад дуртай үл итгэгчид ихэвчлэн анзаарч, хүлээн авч, ашигладаг. Тэд Бурханы гэрийн сүнслэг нэр томьёо, үг хэллэгт бүрэн хаалттай байдаг бөгөөд тэдгээрийг чин сэтгэлээсээ сонсдоггүй, сурдаггүй. Эсрэгээрээ, тэд шүтлэггүй ертөнцийн сөрөг зүйлс болон өөдгүй хүмүүсийн анхаардаг зүйлсийг хурдан сурч авч, хэрэглэдэг. Тиймээс энэ хүмүүс гаднах хувцаслалт, яриа, биеэ авч явах байдлаараа ч тэр, эсвэл илчилдэг янз бүрийн бодол, үзэл санаа, аливаад хандах хандлагаараа ч тэр, ах эгч нарын дунд онцгой ялгаатай харагддаг. Ялгаатай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдний яриа, үйлдэл, биеэ авч явах байдал нь шүтлэггүй хүмүүсийнхтэй адилхан, ямар ч өөрчлөлт харуулдаггүй; тэд зүгээр л үл итгэгчид гэсэн үг юм. Жишээ нь, зарим хүн Бурханы гэрийн тайзан дээр хоёр магтан дуу дуулж, хүн бүрийн сайшаалыг хүртмэгцээ өөрсдийгөө од юм уу том хүн гэж бодож эхэлдэг бөгөөд тоглолтын үеэр зузаан нүүр будалт хийхийг үргэлж шаардаж, аль нэг алдартны үс засалтыг дуурайх гэж зүтгэн, үсээ сонин өнгөөр буддаг. Бусад хүн: “Итгэгчид төлөв төвшин, аятайхан хувцаслах ёстой; чиний хэв маяг Бурханы гэрийн шаардлагад нийцэхгүй байна” гэж хэлэхэд тэд гомдоллож, “Бурханы гэрийн дүрэм хэтэрхий хатуу чанд; үнэхээр төвөгтэй юм! Од болох яагаад ийм хэцүү байдаг юм бэ?” гэж хэлдэг. Ердөө хоёрхон магтан дуу дуулсныхаа дараа тэд өөрсдийгөө од гэж төсөөлж, мундаг гэж боддог бөгөөд завтай байх болгондоо “Шүтлэггүй ертөнцийн одод микрофоноо хэдэн хуруугаараа барьдаг вэ? Тэд тайзан дээр гарахын тулд хэд алхдаг вэ? Би ийм сайхан дуулж байхад яагаад цэцэг авдаггүй юм бэ? Дэлхий ертөнцийн одод менежер, туслахтай байдаг; тэд ихэнх асуудлыг өөрсдөө зохицуулж, шийдвэрлэх шаардлагагүй, туслахууд нь бүгдийг хийдэг. Гэтэл бурханы гэрийн дуучин би хоол авч ирэх, хувцаслах, дэлгүүр хэсэх зэрэг жижиг сажиг ажлыг өөрөө хийх хэрэгтэй болдог. Бурханы гэр хэтэрхий хуучинсаг юм!” гэж байнга бодолхийлдэг. Тэд Бурханы гэрт амьдарч байгаадаа дотроо үргэлж сэтгэл дундуур байдаг; тэдэнд тун гомдолтой санагдаж, үргэлж сэтгэл ханамжгүй, гомдлоор дүүрэн байдаг. Ийм хүн үнэнийг хайрлаж чадах уу? Тэд үнэнийг хэрэгжүүлэх үү? Яагаад тэд өөрсдийгөө эргэцүүлдэггүй юм бэ? Аливаад хандах тэдний үзэл бодол маш гажууд, шүтлэггүй хүмүүсийнхтэй адилхан; тэд үүнийг яаж ухаарахгүй байж чаддаг байна аа? Бурханы гэр тэднийг од болоход саад болохгүй, гэхдээ тэдний үл итгэгчдийн энэ үзэл бодол, арга барил Бурханы гэрт хэрэгжих боломжтой юу? Тэдгээр нь үндсэндээ явуургүй юм. Тэдний ердийн яриа, биеэ авч явах байдал ихэнх хүнд жигшүүртэй байдаг. Тэдний “нээлттэй сэтгэлгээ” болон хэт дураараа байдлаас болоод ийм хүмүүсийн хэлж, хийж байгаа бүхэн нь цадиггүй, биеэ барьдаггүй бөгөөд Сатаны зан чанарыг л илчилдэг.
Бурханы гэр ах эгч нар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг хадгалж, эсрэг хүйстэнтэйгээ орооцолдохгүй байх ёстой гэж ахин дахин онцолдог. Гэвч зарим хүн цадиггүй, биеэ барьдаггүй бөгөөд энэ зөвлөгөөг огт тоодоггүй, бүр бусадтай нууцаар сээтэгнэх юм уу болзох гэж оролдож, чуулганы амьдралыг үймүүлдэг. Тэд эсрэг хүйстэнтэйгээ холбогдох дуртай, бүр холбоо барьж, тоглож наадах шалтаг, шалтгаан хайдаг. Аятайхан харагддаг юм уу таарч тохирдог эсрэг хүйстнээ хараад тэд татаж чангаан, сээтэгнэж наалинхайтан, хувцсаар нь оролдож, үсийг нь сэгсийлгэж эхэлдэг, тэр ч бүү хэл өвлийн улиралд хувцас руу нь цас шиддэг; тэд ямар ч хил хязгаар, ичгүүр сонжуургүйгээр яг л амьтад шиг бие биетэйгээ тоглож нааддаг. Зарим хүн: “Тэрийг яаж тоглож наадаж байна гэж үзэх юм бэ? Тэд сэтгэл татагдалтаа илэрхийлж байна; тэрийг нялуурах, дурлах гэдэг юм” гэж хэлдэг. Хэрвээ чи хайр дурлалын харилцаа хайж байгаа бол буруу газар сонгожээ. Чуулган бол ах эгч нар үүргээ гүйцэтгэдэг газар; энэ бол Бурханыг шүтэн мөргөх газар болохоос сээтэгнэх газар биш. Олны нүдэн дээр ийм зан авир гаргах нь ихэнх хүнд зэвүүцэл, жигшил төрүүлдэг. Хамгийн гол нь энэ нь бусдыг босгон байгуулдаггүй, чи бас ёс жудаг, нэр төрөө алддаг. Чи ер нь хэдэн настай юм бэ? Чи баруун, зүүнээ ялгаж чаддаггүй юм уу? Эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг ойлгодоггүй юм уу? Тэгсэн хэр нь сээтэгнэж байдаг! Долоо, найман настай хүүхдүүд тоглож наадах нь хэвийн зүйл; ийм зан авир, сонирхол нь тэдний насанд нийтлэг байдаг. Гэвч насанд хүрсэн хүмүүс ийм зан авир гаргавал хүүхэд шиг байгаа биш үү? Энгийнээр хэлбэл, яг л тийм байна. Мөн чанарын хувьд энэ юу вэ? (Өөрийгөө өөгшүүлсэн, цадиггүй байдал.) Энэ дэндүү цадиггүй! Бурханд итгэдэг бол нэр хүндийн мэдрэмжтэй байх ёстой. Шүтлэггүй хүмүүсийн дунд ч ийм цадиггүй авирладаг хүн цөөн байдаг. Ийм цадиггүй хүмүүс ямар хөнгөн хийсвэр, жигшүүртэй юм бэ! Сэтгэл хөдөлсөндөө эсрэг хүйстнийхээ хувцас руу цас шидэж, зүгээр нэг тоглож хөөцөлдөхгүй, бүр өгзөг рүү нь өшиглөдөг—ийм зан авир хэтэрхий цадиггүй, эрэгтэй эмэгтэй хүний хязгаарыг арилгаж байна гэдгийг хэн нэгэн хүн ил болгоход тэд: “Бид дотно болохоороо л ингэж тоглож байгаа юм; хүмүүс ойлгох ёстой” гэж сөргүүлэн хэлдэг. Тэд ийм хэмжээнд тултлаа ташуурдаг бөгөөд өөрсдөө ташуураад зогсохгүй бусдыг уруу татан өөрсдийнхөө ташууралд татан оролцуулдаг. Энэ ямар гээчийн өөдгүй амьтан бэ? Надад хэл дээ, ийм хүмүүс чуулганд үлдэх ёстой юу? (Үгүй.) Ийм төрлийн хүний хажууд байхад үргэлж тавгүй, эвгүй санагддаг. Тэд хүнтэй тааралдахдаа зүгээр мэндэлдэггүй; харин зүгээр л нудраад, “Чи ер нь энэ олон жил хаагуур тэнээд байна аа? Чамайг ор мөргүй алга болчихлоо л гэж бодлоо! Сонин сайхан юу байна?” гэдэг. Тэдний мэндлэх байдал хүртэл маш бүдүүлэг, ихэмсэг; тэд бүдүүлэг яриад зогсохгүй бусадтай гар зөрүүлдэг. Энэ нь хулигаан, дээрэмчдийн зан авиртай төстэй биш гэж үү? Та нар ийм хүмүүст дуртай юу? (Үгүй.) Доромжлуулж, тохуурхуулах мэдрэмж таатай байдаг уу? (Үгүй.) Таагүй байдаг ч хэлж чаддаггүй; зүгээр л тэвчих хэрэгтэй болдог бөгөөд дараагийн удаа тэднийг харахдаа холоос тойрч зугтдаг. Товчхондоо, энэ нь ийм хүмүүсийн хүн чанарын шинж чанарын талаар юу хэлж байна вэ? (Хүн чанар нь муу.) Тэднийг ямар ч өнцгөөс харсан—яриа, биеэ авч явах байдал, хувийн зан байдал, ертөнцтэй харьцах арга барил, бусадтай харилцах харилцаа, шүтлэггүй ертөнцийн чиг хандлагад хандах хандлага, эсвэл Бурханд итгэх байдал, Бурхан болон Түүний үгэнд хандах хандлага гээд алийг нь ч харсан—энэ хүмүүс ямар ч сүсэг бишрэлгүй, Бурханаас эмээдэг сэтгэлгүй гэдгийг харахад хэцүү биш. Мөн тэдний Бурханд итгэх итгэлээс үнэнийг эрэлхийлэх юм уу хүлээн авах чин сэтгэл огт харагддаггүй. Харагдаж байгаа зүйл нь тэдний цадиггүй, биеэ барьдаггүй байдал, од болон шүтээнүүдийг байнга дуурайдаг байдал, үнэнийг хэрхэн нөхөрлөхөөс үл хамааран замаасаа эргэж буцах ямар ч бодолгүй байдал юм. Тэдний хүн чанарын онцлогийг юу гэж дүгнэж болох вэ? Цадиггүй, биеэ барьдаггүй байдал. Тиймээс тэд бол Бурханы гэрт шургалж орсон шүтлэггүй хүмүүс; тэд бол үл итгэгчид гэж баттай хэлж болно.
Цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүс үл итгэгч ертөнцийн дээрэмчид, хулигаануудтай адилхан үг хэллэг ашигладаг; тэд нийгмийн одод болон сөрөг хүмүүсийн яриа, хэв маягийг дуурайх тун дуртай бөгөөд хэл ярианых нь ихэнх нь хулигаан юм уу балмад этгээдийн хэлэх зүйл шиг өөдгүй өнгө аястай байдаг. Жишээ нь, нэг шүтлэггүй хүн ирээд, хаалга тогшсоныхоо дараа хэдэн сонин үг хэлэхэд ах эгч нар: “Нэг л биш байна; энэ хүн яагаад тагнуул, туршуул шиг санагдаад байна аа?” гэдэг. Хэдий тэд тухайн үедээ сайн мэдэхгүй байлаа ч энэ нь ихэнх хүнийг тавгүйтүүлдэг. Гэтэл цадиггүй, биеэ барьдаггүй хүн сүрлэг, бүр бардам байдлаар: “Тагнуул аа? Намайг айлгаж чадахгүй шүү! Тэднээс юундаа айдаг юм бэ? Хэрвээ та нар айгаад байгаа бол гарах хэрэггүй. Би очоод учрыг нь олоодохъё” гэж хэлдэг. Тэд хэчнээн зоригтой, эрэмгий болохыг нь хар даа. Та нар ингэж ярих уу? (Үгүй, энэ бол хэвийн хүмүүсийн ярьдаг арга барил биш; дээрэмчний хэлэх үг шиг байна.) Дээрэмчид хэвийн хүмүүсээс өөрөөр ярьдаг; тэд онцгой дээрэнгүй байдаг. Хүмүүс төрөл нэгтнийхээ хэлийг сурдаг; амьдралын гүйлгээ ухаантай хүмүүс нийгмийн түгээмэл хэллэгийг зориуд авч хэрэглэдэг, дээрэмчид, хулигаанууд хар ярианы үгээрээ ярих дуртай байдаг, үл итгэгчид яг л шүтлэггүй хүмүүс шиг, шүтлэггүй хүмүүсийн хэлдэг бүхнийг хэлдэг. Сайн, төлөв төвшин, аятайхан хүмүүс шүтлэггүй хүмүүсийн яриаг сонсоод зэвүүцэж, жигшдэг; хэн нь ч тийм яриаг дуурайх гэж оролддоггүй. Зарим үл итгэгч арван хорин жил итгэснийхээ дараа ч шүтлэггүй хүмүүсийн хэл яриаг ашигласаар, зориуд тийм яриа сонгодог бөгөөд ярихдаа шүтлэггүй хүмүүсийн биеэ авч явах байдал, нүүрний хувирал, дохио зангаа, түүнчлэн харцыг нь хүртэл дуурайдаг. Тийм хүмүүс чуулганы ах эгч нарын нүдэнд таатай харагдаж чадах уу? (Үгүй.) Ихэнх ах эгч нарт тэднийг харах нь таагүй, тухгүй санагддаг. Бурхан тэдний талаар юу мэдэрдэг гэж та нар бодож байна? (Жигшил.) Хариулт нь тодорхой: жигшил. Тэдний амьдран харуулдаг зүйл, эрэлхийлэл, зүрх сэтгэлдээ хүндэлдэг хүмүүс, үйл явдал, зүйлсээс харахад тэдний хүн чанар төлөв төвшин, аятайхан байдаггүй, үнэн сүсэгт байдал болон ариун хүмүүсийн зан байдалд нийцэхээс хол зөрүүтэй гэдэг нь илэрхий байна. Итгэгчид юм уу ариун хүмүүсийн хэлэх ёстой үг, бусдыг босгон байгуулдаг, ёс жудаг, нэр төрийг илэрхийлсэн үг тэдний амнаас гарахыг сонсох нь ховор; тэд эдгээрийг хэлэх магадлал багатай. Тэдний зүрх сэтгэлдээ хүндэлж, тэмүүлж, эрэлхийлдэг зүйл нь ариун хүмүүсийн эрэлхийлж, тэмүүлэх ёстой зүйлтэй үндсэндээ нийцдэггүй тул гаднаа амьдран харуулдаг зүйл, яриа, биеэ авч явах байдлын тухайд биеэ барихад хэцүү болгодог. Тэднээс биеэ барьж, цадиггүй, ташуурсан биш байж, төлөв төвшин, аятайхан байдлаа хадгалахыг шаардах нь хэцүү даалгавар юм. Тэд үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд ордог, хүн чанар, эрүүл ухаантай хүн шиг амьдрах нь байтугай, ариун хүмүүсийн ёс жудагт нийцдэг, дүрэм журмыг мөрддөг, гаднаа ухаалаг харагддаг, ёс жудаг, нэр төртэй хэвийн хүн байж ч чадахгүй. Өмнө нь нэг хүн сайн мэдээ номлохоор хөдөө яваад, зарим ах эгч ядуу амьдралтай, навсгар байшинд амьдарч байгааг харжээ. Тэр егөөдөж, дооглосон байдлаар “Энэ байшин ямар навсгар юм бэ, хүн амьдрахад тохиромжгүй; гахай байхад л арай гэж тохирох юм байна. Та нар хурдан нүүх хэрэгтэй!” гэж хэлсэн. Ах эгч нар: “Нүүх ч амархан л даа, гэхдээ хэн бидэнд амьдрах өөр байшин өгөх юм бэ?” гэж хариулсан. Тэрээр хөнгөн хуумгай, зоргоороо ярьж, энэ нь бусдад ямар нөлөө үзүүлж болохыг бодолцолгүйгээр санаанд орсноо хэлсэн. Энэ бол өөдгүй уг чанартай байгаа хэрэг юм. Ах эгч нар: “Хэрвээ бид нүүвэл хэн бидэнд амьдрах байшин өгөх юм бэ? Чамд байшин байгаа юм уу?” гэж асуусан. Түүнд хэлэх үг байгаагүй. Хүмүүст бэрхшээл тулгарч байгааг хараад, тэр ярихаасаа өмнө бэрхшээлийг нь шийдвэрлэж чаддаг байх ёстой байсан. Бэрхшээлийг нь шийдвэрлэж чадахгүй байж хөнгөн хуумгай ярихын үр дагавар юу байсан бэ? Энэ нь хэтэрхий илэн далангүй, шулуун шударга байх асуудал байсан уу? Яавч үгүй. Асуудал нь гэвэл түүний өөдгүй байдал хэтэрхий ноцтой байсан; тэр цадиггүй, биеэ барьдаггүй байсан. Ийм хүмүүст ёс жудаг, нэр төр, хайхрамжтай, хүлээцтэй байдал, халамж, хүндлэл, ойлголцол, өрөвч сэтгэл, өршөөл, хянуур байдал, тусламж гэх мэт ямар ч ойлголт огт байдаггүй. Хэвийн хүн чанарт зайлшгүй байх ёстой эдгээр шинж чанар нь хүмүүсийн эзэмших ёстой зүйл юм. Тэдэнд эдгээр чанар байдаггүй төдийгүй тэд бусадтай харилцахдаа, хэн нэгэнд бэрхшээл тулгарч байгааг хармагцаа басамжилж, дооглож, шоолж, элэглэж ч чаддаг; тэднийг ойлгох юм уу тусалж чаддаггүйгээр үл барам гуниг, цөхрөл, шаналал, тэр ч бүү хэл бэрхшээл авчирдаг. Ийм ноцтой өөдгүй байдалтай хүмүүсийг ихэнх хүн тодорхой харж, удаа дараа тэвчдэг. Ийм хүмүүс жинхэнээсээ гэмшиж чадна гэж та нар бодож байна уу? Би тэгж бодохгүй байна. Уг чанар-мөн чанарыг нь авч үзвэл тэд үнэнийг хайрлагчид биш, тиймээс тэд засалт, сахилгажуулалтыг яаж хүлээн авч чадах юм бэ? Ийм хүмүүсийг дүрслэхэд “өөрийнхөөрөө зүтгэх” юм уу “бусад хүн юу гэх нь хамаагүй өөрийн замаар алхах” гэх мэт хэллэг шүтлэггүй хүмүүст байдаг—энэ ямар утгагүй логик вэ? Эдгээр алдартай гэгддэг үг хэллэг, хэлц үгийг баримтыг гуйвуулж, зөв бурууг хольж хутгадаг энэ нийгэмд ихэвчлэн эерэг зүйл гэж үздэг. Цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүсийн хүн чанарын илрэлийн тухайд үндсэндээ ингээд боллоо.
Цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүс чуулганы амьдрал, ах эгч нарын дундах хэвийн харилцаа, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн үүргийн хэвийн гүйцэтгэлд нөлөөлөх эсэхээс үл хамааран, хүн чанарынх нь илрэл, илчлэл сөрөг нөлөө, үр дагавар учруулж, ах эгч нарыг үймүүлж байгаа л бол эдгээр асуудлыг шийдвэрлэх учиртай бөгөөд ийм хүмүүсийг зүгээр л дураар нь дургиулахын оронд тэдний эсрэг зохих арга хэмжээ авах ёстой. Жижиг хэрэг дээр тусламж, дэмжлэг үзүүлж болно, эсвэл тэднийг засаж, сануулга өгч болно. Зан авир, биеэ авч явах байдал нь шүтлэггүй хүмүүс юм уу үл итгэгчдийнх шиг тун цадиггүй, ариун хүмүүсийн ёс жудаг өчүүхэн ч байхгүй ноцтой тохиолдолд чуулганы удирдагч, ажилчид энэ хүмүүсийг зохицуулах тохиромжтой шийдлийг олох ёстой. Хэрвээ ах эгч нарын олонх нь санал нийлж, нөхцөл байдал зөвшөөрвөл энэ хүмүүсийг зайлуулах ёстой; ядаж л тэднийг бүтэн цагийн үүрэгтэй чуулганд үүрэг гүйцэтгүүлэх ёсгүй. “Жижиг хэрэг” гэж юуг хэлж байна вэ? Энэ нь зарим хүн Христийн шашинд хэзээ ч итгэж байгаагүй, Бурханд итгэх нь юу болохыг ойлгодоггүй, анх шүтлэггүй байсан шинэ итгэгчид гэсэн үг юм. Тэдний яриа, биеэ авч явах байдал нь шүтлэггүй хүмүүсийн зуршлыг илчилдэг. Гэвч Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөж, чуулганы амьдралаар амьдарснаар тэд аажмаар эргэж, өөрчлөгдөж, итгэгчид шиг болж, хүний зарим төрхийг харуулдаг. Энэ хүмүүсийг ёрын муу хүмүүсийн эгнээнд ангилах бус, харин тусалж болох хүмүүс гэж ангилах ёстой. Өөр нэг ангилал нь Бурханд итгээд гурваас таван жил болж байгаа ч нас залуугаасаа болоод тоглож наадах дуртай, тийм ч томоожоогүй, гаднах яриа, биеэ авч явах байдалдаа бага зэрэг хүүхдэрхүү зан гаргадаг—хүүхэд шиг ярьж, авирлаж, үйлддэг—хорь орчим насны залуучууд юм. Энэ хүмүүст хайраар тусалж, дэмжлэг үзүүлэх ёстой; хэт хатуу шаардлага тавилгүйгээр, аажмаар өөрчлөгдөх хангалттай хугацаа өгөх ёстой. Мэдээж Бурханд олон жил итгэсэн ч шүтлэггүй хүмүүс шиг цадиггүй, биеэ барьдаггүй яриа, биеэ авч явах байдал, зан авир, үйлдэл гаргасаар байгаа, удаа дараа сануулсан ч өөрчлөгдөхөөс татгалздаг насанд хүрэгчдийн хувьд өөр арга барил шаардлагатай; тэднийг Бурханы гэрийн дүрэм журмын дагуу зохицуулах ёстой. Хэрвээ ийм хүмүүсийн яриа, биеэ авч явах байдал, хүн чанарынх нь илчлэл олонхыг үймүүлж, чуулганд сөрөг нөлөө үзүүлэн, олон хүн тэднийг хараад зэвүүцэж, яриаг нь сонсохыг хүсэхгүй, ярих үеийнх нь нүүрний хувирлыг харахыг хүсэхгүй, хувцаслалтыг нь ч харахыг хүсэхгүй байвал, мөн ийм хүмүүсийг цуглаанд оролцохгүй байх үед ихэнх хүн илүү баяртай, илүү дээр нөхцөл байдалтай байдаг—тэднийг чуулганы амьдралд оролцож, ах эгч нарын дунд байх төдийд л яг л хорхой шавж үймүүлж байгаа мэт тавгүйтэж, зэвүүцдэг бол—ийм хүмүүс ёрын муу хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Өөрөөр хэлбэл, тэднийг ах эгч нартай хамт чуулганы амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэх бүрд ихэнх хүн үймэрч, тун их зэвүүцдэг. Ийм тохиолдолд энэ хүмүүсийг аль болох эрт зохицуулах ёстой бөгөөд дураар нь тавих юм уу цаашид ажиглаад байх ёсгүй. Ядаж л тэднийг бүтэн цагийн үүрэгтэй чуулганаас зайлуулж, гэмшүүлэхээр жирийн чуулган руу явуулах ёстой. Яагаад ингэж зохицуулдаг вэ? (Тэд ихэнх хүнд үймээн, сөрөг үр дагавар учруулж, чуулганы амьдралыг үймүүлсэн.) Яагаад гэвэл, тэдний илрэлийн үр дагавар, нөлөө маш олиггүй! Үүний дагуу удирдагч, ажилчид, түүнчлэн Бурханы сонгосон хүмүүс тэднийг нүдээ анин өнгөрөөж, зан авирыг нь сохроор өөгшүүлэх ёсгүй. Ийм хүмүүс олонхыг үймүүлж байхад ч удирдагч, ажилчид юу ч хийхгүй байх нь тохиромжгүй; ийм хүмүүсийг Бурханы гэрийн дүрэм журмын дагуу чуулганаас зайлуулах ёстой—энэ бол хамгийн ухаалаг сонголт юм.
Чуулган өмнө нь цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүсийг зохицуулж байсан уу? (Тийм.) Ийм хүмүүсийг зохицуулах үед зарим нь уйлж, “Би зориуд тэгээгүй. Энэ бол зүгээр л хааяа гаргадаг зан авир; би тийм төрлийн хүн биш. Надад дахиад нэг боломж өгөөч дөө! Хэрвээ надаар үүрэг гүйцэтгүүлэхгүй бол би гэртээ харьмагцаа бурханд итгэж чадахгүй, тэнд бүгд шүтлэггүй хүмүүс байдаг” гэж хэлдэг. Тэд маш өрөвдөлтэй ярьж, үнэхээр гунигласан мэт харагддаг бөгөөд Бурханыг орхих дургүй байгаагаа илэрхийлж, гэмших дахин нэг боломж олгохыг Бурханы гэрээс гуйдаг. Тэдэнд өөр нэг боломж олгох боломжтой ч гол нь тэд өөрчлөгдөж чадах эсэх юм. Хэрвээ энэ хүн өчүүхэн ч хүн чанаргүй, мөс чанар, эрүүл ухаангүй, үндсэндээ зүрх сэтгэлгүй, сүнсгүй зүйл гэдэг нь бүрэн ойлгогдвол тэдэнд дахин боломж өгөх хэрэггүй; энэ нь дэмий хэрэг болно. Гэвч хэрвээ тэр хүн мөн чанар сайтай бөгөөд нас залуугаас болоод хүн чанар нь төлөвшөөгүй, хэдэн жилийн дараа гарцаагүй өөрчлөгдөнө гэвэл тэдэнд гэмших боломж өгөх ёстой. Тэднийг чуулганаас зайлуулж огт болохгүй; хэзээ ч, ямар ч сайн хүнийг сүйтгэж болохгүй. Зарим хүн төрөлхийн үл итгэгч байдаг; тэд төрөлхөөсөө цадиггүй, мэдлэггүй, тэнэг зүйлс бөгөөд хүн чанарт нь нэр төрийн тухай ойлголт төрөлхөөсөө байдаггүй, ичгүүр сонжуур гэж юу болохыг ч мэддэггүй. Олны өмнө соёлгүй байдлаар авирласныхаа дараа ихэнх хүн харамсаж, бусдын нүүрийг харахаас ичдэг. Түүнчлэн, тэд ийм зүйл хийхийг хүсэх үедээ ах эгч нарын мэдрэмж, санал бодлыг бодолцон үзэж, өөрсдийн ёс жудаг, нэр төрийг анхаарч чаддаг бөгөөд ийм маягаар авирладаггүй; тэд сайндаа л гэртээ хүүхдүүд юм уу ах дүү нартайгаа л маргалддаг. Гадуур явж, танихгүй хүмүүстэй харилцахдаа хүмүүс нэр төр, аятайхан байдал, дүрэм журам, нэр хүнд гэж юу болохыг мэддэг байх ёстой. Эдгээр ойлголтыг мэддэггүй хүн чиний тусламжтайгаар ч гэсэн өөрчлөгдөж чадах уу? Тэд одоо биеэ барьж байгаа ч хэр удаан тэсэх вэ? Төд удахгүй хуучин хэвдээ орно. Ийм хүмүүсийн хүн чанарт нэр төр, ичгүүр сонжуур дутмаг, тэд дүрэм журам, аятайхан байдал, эсвэл ариун хүмүүсийн ёс жудаг гэж юу болохыг мэддэггүй, хүн чанарт нь эдгээр чанар төрөлхөөсөө байхгүй учраас чи тэдэнд тусалж чадахгүй. Туслах боломжгүй хүмүүс бол өөрчлөгдөж чадахгүй хүмүүс, зааж сургах юм уу нөлөөлөх боломжгүй хүмүүс юм. Ийм хүмүүсийг аль болох хурдан, эртхэн зайлуулж, ах эгч нарын дунд үймээн дэгдээхээс, энд ичгүүр авчрахаас нь сэргийлэх ёстой. Бурханы гэрт зүгээр л тоо б хүн хэрэггүй. Хэрвээ Бурхан хэн нэгнийг аврахгүй бол зүгээр л тоо бөглөх нь тэр хүнд ямар ч нэмэргүй. Бурханы хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг зайлуулах ёстой—Бурханы гэрт үлдэх ёсгүй хүмүүсийг цэвэрлэ, энэ нэг хүний байгаа нь бусад олон хүнд сөргөөр нөлөөлнө, энэ нь олонхын хувьд шударга бус хэрэг. Хэрвээ та нар цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүсийн мөн чанарыг нэвт харвал тэднийг тодорхойгүй хугацаагаар тэвчихийн оронд аль болох хурдан зохицуулж, зайлуулах ёстой. Зарим нь: “Тэд үүргээ гүйцэтгэхдээ хааяа зарим үр дүнд хүрдэг. Ажлын тэр тал дээр тэд хэрэгтэй хэвээр байгаа. Тэд бас нэлээд хайр энэрэлтэй, бага зэрэг төлөөс төлж чадна” гэж хэлдэг. Гэхдээ Бурханы гэрт үлдэж байгаа хүмүүсээс хэн бага зэрэг төлөөс төлж чадахгүй гэж? Хэн үүргээ гүйцэтгэхдээ зарим нэг үр дүнд хүрч чадахгүй гэж? Хэрвээ хүн бүр ямар нэг үр дүнд хүрч чадах юм бол яагаад төлөв төвшин, аятайхан сайн хүмүүсийг сонгож үүрэг гүйцэтгүүлэхгүй гэж? Яагаад ийм төрлийн өөдгүй хүмүүс, луйварчид, мангаруудыг бүтэн цагийн үүрэгтэй чуулганд байлгаж, үймээн дэгдээлгэх гэж зүтгэнэ гэж? Яагаад шүтлэггүй хүмүүс шиг амьдардаг тэр үл итгэгчдийг Бурханы гэрт хөдөлмөрлүүлэх гэж зүтгэнэ гэж? Бурханы гэрт хөдөлмөрчид дутагддаггүй; Бурханы гэр зөвхөн үнэнийг хайрладаг үнэнч шударга хүмүүс, зөв шударга хүмүүс, үнэнийг эрэлхийлж чаддаг хүмүүсийг л Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаасай гэж хүсдэг.
Одоо үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн ихэнх нь Бурханд тав, зургаагаас дээш жил итгэсэн хүмүүс бөгөөд үүргээ гүйцэтгэх явцад бүх төрлийн хүмүүс бүрэн илчлэгдсэн—үл итгэгчид, мунхаг хүмүүс, хуурамч удирдагчид, ёрын муу хүмүүс, антихристүүд бүгд илчлэгдсэн. Энэ хүмүүсийн ихэнх нь удаа дараа сануулсан ч өөрчлөгдөхөөс татгалзаж, Бурханы гэрийн ажилд аль хэдийн ноцтой саад, үймээн учруулсныг Бурханы сонгосон олон хүн тодорхой харсан. Энэ үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүдийг зайлуулах цаг ирсэн. Тэднийг зайлуулахгүй байх нь чуулганы ажлын үйл ажиллагаанд болон Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхэд нөлөөлнө. Тэднийг зайлуулахгүй байх нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод нөлөөлнө; чуулганы амьдралыг үргэлжлүүлэн үймүүлж, хэзээ ч амар тайван байлгахгүй. Тиймээс бүх түвшний чуулганы удирдагч, ажилчид Бурханы санаа зорилгын дагуу, Бурханы үгэнд үндэслэн чуулганыг цэвэрлэж эхлэх ёстой. Нэлээд олон хүнд хүн чанар дутмаг байгааг Би харж байна. Цуглааны үеэр зарим нь элдэв янзын зохисгүй зан авир гаргаж, сууж байсан ч, зогсож байсан ч биеэ зөв авч явдаггүй бөгөөд цай, гар утас, нүүрний тос, сүрчиг зэргийг бүгдийг нь хажуудаа бэлдсэн байдаг. Сайхан харагдах дуртай зарим хүн толинд байнга харж, будгаа сэргээдэг бол бусад нь үргэлж ус ууж, утсаа ухаж мэдээ унших юм уу шүтлэггүй ертөнцийн бичлэг үзэж, хөлөө ачин ярьж хөөрч, биеэ хоёр нугалан могой шиг мушгирч, зөв байдалтай ч суудаггүй. Бас зарим хүн шөнө унтлагын өрөөндөө ороод гутлаа ч тайлалгүй орон дээрээ хэвтэж, үүр цайтал унтдаг гэж Би сонссон. Өглөө тэд залбирах юм уу сүнслэг үйл ажиллагаа хийх гэж бус, харин эхлээд гар утсаараа мэдээ шалгах гэж нүдээ нээдэг. Хоолны цагаар амттай хоол харах юм уу мах харахаараа тэд ховдоглон дайрч—өөрсдөө л цадаж байвал бусад хүн идэж чадах эсэхийг үл тоодог—дараа нь шууд буцаад унтдаг. Тэд юу ч хийсэн хүний төрхгүй байдаг бөгөөд шүтлэггүй хүмүүс шиг цадиггүй, биеэ барихгүй авирлаж, ямар ч дүрэм журам сахидаггүй, өчүүхэн ч дуулгавартай байдалгүй, яг л араатан шиг байдаг. Надад хэл дээ, ийм ноцтой өөдгүй уг чанартай төрлийн хүмүүс аврагдаж чадах уу? (Үгүй.) Тэгвэл тэдний Бурханд итгэх нь ямар нэг утга учиртай юу? Үнэнд огт тэнцэхээргүй хэтэрхий муу хэв чанартай тэд Бурханы үгийг уншаад ойлгож чадах уу? Биеэ авч явах тал дээр ямар ч дүрэм журамгүй тэдний үйлчлэл стандартад нийцэж чадах уу? Мөс чанар, эрүүл ухаангүй тэд номлол сонсох үедээ, үнэний талаарх нөхөрлөл сонсох үедээ хүлээн авч чадах уу? (Үгүй.) Ийм зан авир гаргадаг хүмүүс үндсэндээ хүн чанаргүй байдаг тул яаж үнэнийг олж авч чадах юм бэ? Хүн чанаргүй хүмүүс бол араатан, диавол, сүнсгүй үхдэлүүд бөгөөд үнэнийг сонсох үедээ ойлгож чаддаггүй, үнэнийг сонсоход тэнцэхгүй. Тэдэнд үнэнийг ойлгуулж, олж авхуулах нь загасыг хуурай газарт амьдруулах юм уу гахайг нисгэх гэж хүчлэхтэй адил—боломжгүй! Өмнө нь ямар төрлийн хүмүүс араатан бэ гэдэг талаар ярихдаа “араатан” гэдэг үгийн өмнө ихэвчлэн “нохой” гэдэг үгийг залгаж, “нохой шиг араатан” гэж нэрлэдэг байсан. Гэвч нохой тэжээж, нохойтой ойр дотно харилцсаны дараа хүнд байдаггүй хамгийн сайн зүйлс нохойд байдгийг Би олж мэдсэн: Тэд дүрмийн дагуу авирладаг, дуулгавартай, өөрийгөө хүндлэх мэдрэмжтэй байдаг. Чи нохойд хөдөлгөөн хийх хязгаар тогтоож өгөхөд тэд зөвхөн тэр дотроо л хөдөлгөөн хийх бөгөөд чиний хориглосон газар руу ямар ч тохиолдолд огт очихгүй. Хэрвээ тэд санамсаргүй хил хязгаарыг давбал хурдан ухарч, сүүлээ тасралтгүй шарваж, өршөөл гуйн, алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс ингэж чадах уу? (Үгүй.) Хүмүүс үүнд хүрч чадахгүй. Нохой хүн шиг ихийг ойлгохгүй байж магадгүй ч нэг зүйлийг ухаардаг: “Энэ бол эзний эзэмшил, эзний гэр. Эзэн зөвшөөрсөн газар луу би явж болно, хориглосон газраас нь зайлсхийнэ.” Зодуулахгүй байсан ч тэд тийшээ очихоос түдгэлздэг; нохойд өөрийгөө хүндлэх мэдрэмж байдаг. Нохой хүртэл ичгүүр гэж юу болохыг мэддэг байхад хүмүүс яагаад мэддэггүй юм бэ? Ичихээ мэддэггүй хүмүүсийг араатан гэж ангилах нь хэтэрсэн хэрэг үү? (Үгүй.) Энэ нь огт хэтэрсэн хэрэг биш; ихэнх хүнд нохойн дайтай сайн чанар ч байдаггүй. Ирээдүйд бид зарим хүнийг араатан гэж хэлэхдээ тэднийг “нохой шиг араатан” гэж нэрлэж болохгүй; энэ нь нохойг доромжилсон хэрэг болно, учир нь энэ хүмүүс, энэ араатнууд нохойноос ч дор юм. Тиймээс ийм хүмүүс чуулганы амьдралд юм уу ах эгч нар үүрэг гүйцэтгэхэд саад тотгор учруулмагц тэднийг даруй зайлуулах ёстой—энэ нь л үндэслэлтэй, боломжийн бөгөөд хэтэрсэн хэрэг огт биш. Энэ нь хайр энэрэлгүй байгаа хэрэг биш; энэ бол зарчмын дагуу үйлдэж байгаа явдал. Цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүс үүрэгтээ зарим үр дүн гаргасан ч аврагдаж чадах уу? Тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Тэд өөрсдийн үйлдлийг ч хянаж чадахгүй байж үнэнийг хүлээн авч чадах уу? Тэд ёс жудаг, нэр төрөө ч хадгалж чадахгүй байж үнэн-бодит байдалд орж чадах уу? Тэгэх боломжгүй. Тиймээс энэ хүмүүсийг ийм маягаар зохицуулах нь огт хэтэрсэн хэрэг биш; энэ нь тэр чигтээ зарчимд үндэслэсэн, бүхэлдээ Бурханы сонгосон хүмүүсийг Сатаны үймээнээс хамгаалах зорилготой юм. Товчхондоо, ийм хүмүүсийг олж илрүүлмэгцээ Миний сая дурдсан хэдэн зарчимд үндэслэн зохих ёсоор зохицуулах ёстой. Жинхэнээсээ цадиггүй, биеэ барьдаггүй, ариун хүмүүсийн төрх байдалгүйгээр махан биед жинхэнээсээ ташуурдаг хүмүүсийг шүтлэггүй хүмүүс болон үл итгэгчид гэж ангилах нь хэтэрсэн хэрэг үү? (Үгүй.) Тэднийг шүтлэггүй хүмүүс болон үл итгэгчид гэж ангилсан тул чуулганы зайлуулах ёстой төрөл бүрийн ёрын муу хүмүүсийн эгнээнд оруулах нь хэтэрсэн хэрэг биш. Өөрсдийн зан авир, биеэ авч явах байдлыг ч хянаж чаддаггүй хүмүүс үнэнийг хүлээн авч чадахгүй нь лавтай. Үнэнийг хүлээн авч чаддаггүй хүмүүс үнэний дайснууд биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Үнэний дайсан хүмүүсийг ёрын муу хүмүүс гэж тодорхойлох нь хэтэрсэн хэрэг үү? (Үгүй.) Энэ огт хэтэрсэн хэрэг биш. Тиймээс тэднийг зохицуулах зарчим бүрэн тохиромжтой.
Г. Өшөө авах хандлагатай байх
Гурав дахь төрлийн хүмүүс буюу цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүсийн илрэлийн талаарх бидний нөхөрлөл ингээд өндөрлөлөө. Энэ төрлийн хүмүүсээс гадна ёрын муу хүмүүсийн ангилалд багтдаг өөр олон хүн байдаг бөгөөд чуулган энэ бүх төрлийн ёрын муу хүмүүсийг ялган таньж, зайлуулах ёстой. Дараа нь бид дөрөв дэх төрлийн талаар ярилцъя. Чуулганы ялган таньж, зайлуулах ёстой янз бүрийн ёрын муу хүмүүсийн дотроос дөрөв дэх төрөл нь нэлээд адармаатай, төвөгтэй байдаг. Тэд хэн байж болох вэ? Тэд бол өшөө авах хандлагатай хүмүүс юм. “Өшөө авах хандлагатай” гэдэг үгээс харахад энэ хүмүүс сайн хүмүүс биш гэдэг нь илэрхий байна; хар ярианы үгээр бол тэд өөдгүй амьтад юм. Тэдний хүн чанарын байнгын илрэл, илчлэл, түүнчлэн үйлдлийнх нь зарчмыг авч үзвэл тэд сайхан сэтгэлтэй биш. Нийтлэг хэллэгээр бол тэд “олиггүй амьтад” юм. Бид тэднийг сайхан сэтгэлтэй хүмүүс биш гэж хэлдэг; илүү тодорхой хэлбэл, энэ хүмүүс сайхан сэтгэлтэй биш, харин харгис, хорлонтой, хэрцгий байдалтай байдаг. Хэн нэгэн энэ хүмүүсийн ашиг сонирхол, нэр нүүр, байр суурийг хөндсөн, эсвэл тэднийг гомдоосон ямар нэг зүйл хэлэх юм уу хиймэгц нэг талаар тэд зүрх сэтгэлдээ дайсагнал тээдэг. Нөгөө талаар, энэ дайсагнал дээрээ үндэслэн тэд үйлддэг; тэд үзэн ядалтаа гаргаж, уураа тайлах зорилго, чиглэлтэйгээр үйлддэг бөгөөд энэ зан авирыг өшөө авах гэдэг. Хүмүүсийн дунд иймэрхүү хэсэг хүн үргэлж байдаг. Хүмүүс үүнийг шалихгүй санаатай, дээрэнгүй, эсвэл хэт эмзэг гэж дүрслэхээс үл хамааран, тэдний хүн чанарыг тодорхойлох, дүгнэхэд ямар нэр томьёо ашиглахаас үл хамааран, тэдний бусадтай харилцах харилцаанд гардаг нийтлэг илрэл бол өөрсдийг нь санамсаргүйгээр юм уу санаатайгаар шархлуулж, гомдоосон хэн боловч зовж, зохих үр дагаврыг нь үүрэх ёстой гэсэн хандлага юм. Зарим хүний хэлдгээр “Тэднийг гомдоовол чи өөртөө лай хураана шүү. Хэрвээ чи тэднийг өдөх юм уу шархлуулбал амархан мултарна гэж саналтгүй.” Хүмүүсийн дунд ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Тэд гарцаагүй байдаг. Юу ч тохиолдсон бай, уурлаж, шалихгүй зан гаргах нь зохистой эсэхээс үл хамааран өшөө авах хандлагатай хүмүүс үүнийг өдөр тутмын хөтөлбөртөө оруулж, нэн чухал хэрэг гэж үздэг. Хэн ч тэднийг гомдоосон бай, энэ нь хүлээн зөвшөөршгүй бөгөөд тэд зохих төлөөс төлөхийг шаарддаг; энэ бол хүмүүст хандах зарчим, дайснаа гэж тооцдог хэнд ч хандах тэдний зарчим юм. Жишээ нь, чуулганы амьдралд зарим хүн өөрсдийнхөө байдлын талаар нөхөрлөж, эсвэл хэвийн байдлаар нөхөрлөж, туршлагаа хуваалцан, өөрсдийн байдал, завхралыг ярилцдаг. Ингэхдээ тэд санамсаргүйгээр бусдын байдал, завхралыг хөнддөг. Ярьж байгаа хүн санамсаргүй хэлсэн байж болох ч сонсож байгаа хүн үүнийг өөр дээрээ тусгаж авдаг. Сонссоныхоо дараа тухайн хүн үүнийг зөвөөр ухамсарлаж, зөв хандаж чаддаггүй бөгөөд өшөө авах сэтгэлгээтэй болоход амархан байдаг. Хэрвээ тэд энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй, дайрч давшилж, өшөө авах гэж зүтгэвэл энэ нь чуулганы ажилд төвөг учруулна, тиймээс энэ хэргийг даруй шийдвэрлэх ёстой. Чуулганд ёрын муу хүмүүс байгаа цагт үймээн гарцаагүй үүсэх тул ёрын муу хүмүүс чуулганыг үймүүлж буй тохиолдлуудыг хөнгөн хуумгай авч үзэж болохгүй. Санаатай байсан эсэх нь хамаагүй, чи тэднийг өдөж, шархлуулсан л бол тэд зүгээр өнгөрөөхгүй. Тэд дотроо “Чи өөрийнхөө завхралыг ярьж байгаа байж яагаад намайг дурдаж байгаа юм бэ? Чи өөрийгөө мэдсэнээ ярьж байгаа байж яагаад намайг ил болгож байгаа юм бэ? Миний завхралыг ил болгож байгаа чинь намайг нэр нүүр, нэр төрөө алдахад хүргэж, ах эгч нарын дунд эвгүй байдалд оруулж, нэр хүндийг минь унагаж, сэвтээж байна. За яах вэ, би чамаас өшөө авна; чи харамсана даа! Намайг дээрэлхэхэд амархан гэж бүү бод, манай гэр бүлийн нөхцөл тааруу, нийгмийн байр суурь өндөр биш болохоор намайг хөл дороо гишгэж болно гэж бүү сана. Намайг зөөлөн боорцог гэж бүү бод; би оролдоход амар хүн биш шүү!” гэж боддог. Тэд яаж өшөө авдгийг бүү тоо; зүгээр л энэ хүмүүсийг авч үзье: Чуулганы амьдралд нийтлэг байдаг эдгээр жижиг сажиг хэрэг явдалтай тулгарах үедээ тэд эдгээр хэрэг явдалд зөв хандаж, ухамсарлаж чаддаггүйгээр үл барам үзэн ядалт өвөрлөж, өшөө авах боломжийг хүлээдэг, тэр ч бүү хэл өшөө авахын тулд увайгүй арга хэрэглэдэг. Энэ нь тэдний хүн чанарын талаар юу хэлж байна вэ? (Хорлонтой.) Тэд сайхан сэтгэлтэй хүмүүс мөн үү? (Үгүй.) Хамгийн сайн хүмүүс бол үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс юм. Тэд бусдын нөхөрлөж, туршлагаа хуваалцахыг сонсохдоо “Надад ч бас ийм завхрал бий. Тэдний дүрслэн хэлж байгаа зүйл миний байдалтай адилхан юм байна. Тэд намайг зориуд ил болгож байна уу, эсвэл миний байдалтай төстэй зүйлийг санамсаргүй ярьж байна уу гэдгээс үл хамааран би үүнийг зөвөөр ухамсарлана—тэд үүнийг хэрхэн туулсан, энэ байдлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайж, хэрхэн хэрэгжүүлж, орж байгааг би сонсоно” гэж бодолхийлдэг. Энэ бол үнэнийг үнэхээр хүлээн авдаг хүн юм. Арай дор хүн үүнийг сонсоод, “Тэдний таньж мэдсэн завхарсан зан чанар яагаад миний байдалтай яг адилхан байна вэ? Тэд намайг яриад байна уу? За яах вэ, ярьж л байг. Эцсийн эцэст би ямар ч хохирол амсаагүй, тэгээд ч ихэнх хүн мэдэхгүй байх. Тэд зүгээр л өөрсдийнхөө тухай ярьж байгаа биз, тэр нь миний байдалтай л давхацсан хэрэг; бид бүгд адилхан байдалтай шүү дээ” гэж бодож магадгүй. Тэд үүнийг нухацтай авч үздэггүй, зүрх сэтгэлдээ үзэн ядалт өвөрлөдөггүй, өшөө авах сэтгэлгээ тээдэггүй. Гэвч сайхан сэтгэлгүй, ёрын муу хүмүүсийн хувьд өөр байдаг. Бусад хүн ижил хэрэг явдлыг энгийн зүйл гэж үзэж, зохих ёсоор зохицуулж, ханддаг. Мэдээж, үнэнийг хүлээн авдаг сайн хүмүүс үүнийг идэвх санаачилгатайгаар, эергээр шийдвэрлэнэ. Жирийн хүмүүс үүнийг эергээр шийдвэрлэдэггүй ч гэсэн үзэн ядалт өвөрлөдөггүй, өшөө авахыг бүр ч хүсдэггүй. Харин тэр сайхан сэтгэлгүй хүмүүсийн хувьд ийм нийтлэг, туйлын энгийн хэрэг явдал сэтгэлийг нь үймрүүлж, тайвшрах аргагүй болгодог. Тэдний гаргадаг зүйл нь эерэг юм уу ердийн зүйл биш, харин харгис, хорон муу байдаг; тэд өшөө авахаар эрж хайдаг. Тэдний өшөө авалтын шалтгаан юу вэ? Хүмүүс хорлонтой үгээр өөрсдийг нь санаатайгаар гүтгэж, бодитой нөхцөл байдлыг нь, мөн муухай тал болон завхралыг нь ил болгож байна гэж тэд үздэг. Тэд хүмүүсийн хэлсэн зүйлийг санаатай гэж хүлээж авдаг тул тэднийг дайснаа гэж үздэг. Тэгээд өшөө авалт ашиглан уг хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзэж, өшөө авах зорилгодоо хүрэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Энэ нь харгис зан чанар биш гэж үү? (Мөн.) Чуулганы амьдралд ах эгч нар өөрсдийнхөө байдлын талаар ярих үед ихэнх сонсогч үүнийг өөртөө хамаатуулж, Бурханаас хүлээн авч чаддаг. Гагцхүү үнэнийг зэвүүцдэг, хорон муу зан чанартай хүмүүс л үүнийг сонсоод дайсагнаж, тэр ч бүү хэл өшөө авах сэтгэлгээтэй болж, уг чанар-мөн чанараа бүрэн илчилдэг. Өшөө авах сэтгэлгээ үүсмэгц өшөө авах зан авир, үйлдэл дараалан дагалддаг. Өшөө авах үйлдэл өрнөх үед хүмүүсийн хоорондын харилцаа юу болж хувирдаг вэ? Энэ нь зүй зохистой байхаа болино. Үүний жинхэнэ хохирогч нь хэн бэ? (Тэдний өшөө авах гэж байгаа хүн.) Зөв. Жинхэнэ хохирогчид бол туршлагын гэрчлэлээ нөхөрлөсөн хүмүүс юм. Өшөө авах хандлагатай хүмүүс дараа нь, өөрсдийг нь ил болгож байна, эсвэл өөрсдөд нь дайсагнаж байна гэж бодсон хүмүүсээ шүүж, тэдэн рүү дайрч давшилж, тэр ч бүү хэл зохиомлоор буруутгаж, гүжирдэн, янз бүрийн нөхцөл байдалд үг, үйлдэл ашигладаг. Өшөө авах хандлагатай хүмүүс зүгээр л зүрх сэтгэлдээ түр зуур үзэн ядалт өвөрлөөд зогсдоггүй; тэд өшөө авалтын бай болсон хүмүүсээс, дайсагнадаг хүмүүсээсээ болон өөрсдөд нь таагүй санагддаг хүмүүсээс өшөө авах бүх төрлийн боломжийг хайж, тэр ч бүү хэл бий болгодог. Жишээ нь, удирдагчдын сонгуулийн үеэр тэдний дайсагнадаг хүн Бурханы гэр дэх хүмүүсийг ашиглах зарчимд нийцэж, удирдагчаар сонгогдох шалгуурыг хангаж байвал тэдний дайсагнал нь тэр хүнийг шүүж, яллаж, тэр хүн рүү дайрч давшлахад хүргэнэ. Тэд өшөөгөө авахын тулд бүр ар хударгаар нь явуулга хийж, эсвэл тэр хүнд хор хөнөөлтэй зүйл хийж ч магадгүй. Товчхондоо, тэдний өшөө авах арга зам янз бүр байдаг. Жишээ нь, тэд хэн нэгний эсрэг барьц авах зүйл олж, түүнийг муулж, хэтрүүлэг болон үндэслэлгүй хов живээр дамжуулан тэр хүний талаар цуу яриа зохиож, эсвэл тэр хүн болон бусдын хооронд хагарал үүсгэж магадгүй. Тэд бүр тухайн хүнийг үүргээ гүйцэтгэхдээ үнэнч биш, сөрөг байдлаар эсэргүүцдэг гэж удирдагчдад худал буруутгаж магадгүй. Энэ бүхэн нь үнэндээ зориуд зохиосон зүйл бөгөөд оргүй хоосноос юм зохиож байгаа хэрэг юм. Тэр хүнийг сэжиглэж, буруу ойлгосноос нь болж хэчнээн олон зохисгүй зан авир, үйлдэл гарч байгааг хар даа; энэ бүх арга барил нь тэдний өшөө авдаг уг чанараас үүдэлтэй. Үнэн хэрэгтээ, тэр хүн туршлагын гэрчлэлээ хуваалцахдаа тэднийг огт онилоогүй; тэднийг чиглэсэн ямар ч хорлонтой санаа агуулаагүй. Тэд зүгээр л үнэнийг зэвүүцдэг, өшөө авах хандлагатай харгис зан чанартай байдаг учраас бусад хүнээр өөрсдийгөө ил болгуулдаггүй, мөн өөрийгөө танин мэдэх, завхарсан зан чанарыг хэлэлцэх, эсвэл өөрийнхөө сатанлаг уг чанарын талаар ярихыг ч зөвшөөрдөггүй. Ийм сэдвүүдийг хэлэлцэх үед тэд уурлаж, өөрсдийг нь онилж, ил болгож байна гэж таамаглан, улмаар өшөө авах сэтгэлгээг бий болгож, төрүүлдэг. Ийм төрлийн хүн өшөө авч буйн илрэл нь ганц нөхцөл байдлаар огт хязгаарлагддаггүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл ийм хүмүүс харгис уг чанартай; хэн ч тэднийг өдөж, өдөөн хатгаж болохгүй. Тэд хилэнцэт хорхой, жаран хөлтийн адил хэн рүү ч, юу руу ч дайрах төрөлхийн түрэмгий зантай байдаг. Тиймээс хэн нэгэн санаатай юм уу санамсаргүй ярьж тэднийг өдөх, шархлуулах эсэхээс үл хамааран, нэр нүүр юм уу нэр хүндээ алдсан гэж мэдрэх л юм бол тэд нэр нүүр, нэр хүндээ аврах арга замыг сэдэж, энэ нь өшөө авах дараалсан үйлдэлд хүргэдэг.
Дараа нь Би өшөө авах хандлагатай байдаг хүмүүсийн бусад илрэлийн талаар нөхөрлөе. Зарим нь үүргээ хааш яаш гүйцэтгэснээс болж удирдагчдаар засуулдаг бөгөөд энэ нь тэднийг сэтгэл дундуур болгодог. Надад хэл дээ, тэднийг засах нь зөвтгөгдөх үү? (Тийм.) Энэ бол туйлын зөвтгөгдсөн, хэвийн хэрэг. Хэрвээ чи үүргээ хааш яаш гүйцэтгэж, чуулганы ажилд хор хөнөөл учруулаад, зарчмын дагуу үйлдэхгүй бол хэн нэгэн босож, чамайг ил болгож, засвал энэ нь зөвтгөгдөх бөгөөд чи үүнийг хүлээн авах ёстой. Гэвч өшөө авах хандлагатай хүмүүс үүнийг хүлээн авдаггүйгээр үл барам сэтгэл дундуур байдаг. Удирдагчдыг явмагц тэд харааж зүхэж эхэлдэг: “Чи юугаа гайхуулаад байгаа юм бэ? Чамд албан тушаал байгаа болохоор л тэгж байгаа юм биш үү? Хэрвээ надад тийм албан тушаал байсан бол би чамаас дээр хийх байсан! Намайг засдаг чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Намайг зассанд чинь би чамайг үзэн ядаж байна. Чамайг машинд дайруулж, уух юмандаа хахаж үхээсэй, хоолондоо хахаж үхээсэй гэж би харааж байна. Чамайг өрөвдөлтэйгөөр үхээсэй гэж би харааж байна! Чи намайг засаж зүрхэлнэ гэнэ ээ? Дэлхий дээр намайг засаж зүрхлэх хүн байхгүй шүү!” Тэдгээр удирдагч ямар нэг хэргээс болж дээд түвшний удирдагчдад засуулах үед тэд удирдагчдын зовлонд бах нь ханаж, туйлын их баярлаж, дуу аялан, дотроо “Ямар байна даа? Чи гайхуулаад байсан, одоо хүртэх ёстойгоо хүртэж байна! Намайг зассан хэний ч амьдралыг би там болгоно доо!” гэж боддог. Та нар ийм хүмүүсийн талаар юу гэж бодож байна? (Тэд хорлонтой.) Тэднийг засах нь хэчнээн зөвтгөгддөг ч тэд үүнийг хүлээн авч чаддаггүй. Тэд цөхрөлтгүй маргаж, өөрсдийгөө өмөөрдөг бөгөөд дараа нь үүргээ хааш яаш гүйцэтгэсээр, удаа дараа сануулсан ч засардаггүй. Хэрвээ чи үргэлж хааш яаш байдлаар үйлддэг бол Бурханы гэрт зүгээр л засуулна; хэрвээ чи дэлхий ертөнцийн ажил дээрээ хааш яаш үйлдвэл ажлаасаа халагдаж, амин зуулгаа алдахад хүрч магадгүй. Бурханы гэр ихэвчлэн үнэнийг нөхөрлөж, хайраар дэмжих зарчимтай байдаг бөгөөд ихэнх хүнд үнэнийг эрэлхийлж, үүргээ хэвийн гүйцэтгэх боломж олгодог. Үнэндээ удирдагч, ажилчдын дунд цөөнх нь л хатуу засалттай тулгарч магадгүй. Ихэнх хүн итгэл, ухамсар, мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн үйлдэж, Бурханы шинжилтийг хүлээн авдаг, ноцтой алдаа гаргадаггүй тул хатуу засалттай нүүр тулдаггүй. Гэхдээ засуулах нь сайн хэрэг; хэр олон хүн, ялангуяа Дээрхийн засалттай нүүр тулдаг вэ? Энэ нь өөрийгөө мэдэх, амиа өсгөх сайхан боломж юм. Итгэгчид ядаж л засуулахын ач холбогдлыг ойлгож, үүнийг сайн зүйл гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Зарим хүнээс ирсэн засалт зарчимд бүрэн нийцэхгүй, хувийн хандлага, адгуу байдал холилдсон байсан ч үйлдлийн чинь аль тал нь зарчимд нийцэхгүй байгааг харахын тулд чи өөрийгөө шинжилж, үүнийг эергээр хүлээн авах ёстой; ингэх нь чамд тустай. Гэвч энэ ёрын муу хүмүүс зөвтгөгдсөн засалтыг ч хүлээн авч чаддаггүй. Тэд өшөө авах үйлдэл хийхгүй байлаа ч зүрх сэтгэл нь асар их дургүйцлээр дүүрч, харааж зүхдэг. Тэднийг зассан хүмүүс өөрсдөө засуулах юм уу саад бэрхшээлтэй тулгарах үед тэд Шинэ жил тэмдэглэж буй хүүхдээс ч илүү баярладаг. Энэ бол ёрын муу хүмүүсийн илрэл юм. Мөн үүргээ гүйцэтгэхдээ өрсөлддөг зарим хүн бий; тэд ихэнхдээ зарчмыг дагадаггүй, хааш яаш үйлдэж, үүргээ үр дүнгүй гүйцэтгэхэд хүрдэг. Удирдагчид асуудлынх нь талаар нөхөрлөж, тэднийг засах үед өшөө авах хандлагатай байдаг хүмүүс энэ хэрэг явдалд зөв хандаж чаддаггүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш хандаж, зарчимгүй байснаа дотроо хүлээн зөвшөөрдөг ч засуулсныхаа хариуд өшөө авах бодол, үйлдэл гаргадаг. Дараа нь тэд удирдагчдыг худал буруутгасан захидал бичиж, тэдний зарим хэрэгжүүлэлт болон завхралаа харуулсан явдлыг барьж аван дэгсдүүлж, удирдагчдыг чөлөөлүүлэхээр оролдон дээд түвшнийхэнд мэдээлдэг. Хэрвээ зорилго нь биелэхгүй бол тэд ар хударгаар хорлож, үймээн учруулж, удирдагчдын зохицуулалтыг зөрүүдлэн эсэргүүцдэг. Тэд чуулганы ажил, Бурханы гэрийн шаарддаг зарчим, эсвэл үүргээ гүйцэтгэхийн үр нөлөөг бодолцдоггүй; тэд зөвхөн уураа гаргахад л анхаардаг. Тэд хэнийг ч сонсохоос татгалзаж, удирдагч, ажилчдын сануулгыг ч үл тоомсорлодог. Тэд нүүрэн дээр нь үг сөрж, эсэргүүцдэггүй ч ар хударгаар нь сөрөг байдлаа гаргаж, ажлаа хаян эсэргүүцэж, Бурханы гэрийн ажлын зохицуулалтын эсрэг эсвэл удирдагч, ажилчдын эсрэг ашиглах ямар нэг барьц олж авч чаддаг. Тэд бүр үзэл тараадаг; тэд өөрсдөө сөрөг, үүргээ гүйцэтгэх дургүй байдаг ч илүү олон хүнийг сөрөг, хойрго байдалд татан оруулж, үүргийг нь цалгардуулахаар оролддог. Тэдний зарчим юу вэ? “Би үхэхээс айхгүй; би өөртэйгөө хамт татаж унагах хэн нэгнийг олох хэрэгтэй. Удирдагчид намайг засаж, миний үүргийн гүйцэтгэлийг стандартад нийцэхгүй байна гэж хэлсэн—тэгвэл би хүн бүрийг үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй болгоно. Хэрвээ би сайн хийхгүй байгаа бол та нарын хэн нь ч сайн хийхгүй! Удирдагчид намайг засаж, та нар бүгд намайг шоолж байна; би бүгдийн чинь амьдралыг хэцүү болгоно!” Тэд үүргээ хааш яаш юм уу зарчмын эсрэг гүйцэтгээд, хэн нэгэн үүнийг удирдагчдад мэдээлэх үед энэ хэргийг мөрддөг: “Хэн намайг мэдээлсэн бэ? Хэн намайг удирдагчдад ховлосон бэ? Хэн удирдагчидтай ойр дотно холбоотой байдаг вэ? Хэрвээ би хэн намайг дээд түвшний удирдагчдад мэдээлснийг олж мэдвэл тэр хүнд ер зөөлөн хандахгүй! Би хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй!” Тэд хатуу үг хэлж чаддаг төдийгүй, мэдээж ийм сүрдүүлгээ хэрэгжүүлж ч чадна. Энэ хүмүүс өшөө авах олон заваан, нууцлаг аргатай бөгөөд бусдыг шүүж, яллах барьц олж авах төдийхнөөр хязгаарлагддаггүй; зарим нь өшөө авах гэж байгаа хүнийхээ зөөврийн компьютерын цэнэглэгчийг зориуд хулгайлж, компьютерээ цэнэглэж чадахааргүй болгож, үүргээ гүйцэтгэхэд нь саад болдог. Бусад нь хүний хоолонд зориуд их давс хийж идэхийн аргагүй болгодог. Шүтлэггүй хүмүүсийн дунд түгээмэл байдаг өшөө авалтын эдгээр болхи аргыг чуулган доторх ёрын муу хүмүүс ч бас ашигладаг. Тэдний өшөө авах арга барил үүнээс хамаагүй илүү байдаг бөгөөд бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй увайгүй аргуудыг агуудаг; бид хэдхэн энгийн жишээг л дурдаж байгаа төдий. Тэдний дундаас зарим хүн бусдад зориуд төвөг удаж, саад тотгор, хүндрэл учруулдаг; энэ бол нийтлэг тохиолддог зүйл. Бүлэг бүрд, янз бүрийн нөхцөл байдал, орчинд өшөө авах хандлагатай хүмүүсийн харгис зан чанар байнга ил болж байдаг. Ёрын муу хүмүүс болон антихристүүдийн өшөө авалтын илрэл бүр ч илэрхий байдаг. Чуулганд ёрын муу хүмүүс, антихристүүд байгаа л бол Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг Бурханы сонгосон хүмүүс үймүүлэгдэх болно. Ёрын муу хүмүүс, антихристүүд байгаа өдөр бүр чуулган амар тайван байна гэж үгүй—сайн хүмүүс дайралтад өртөж, гадуурхагдана; ялангуяа үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ёрын муу хүмүүс, антихристүүдийн дайсагнал, өшөө авалттай тулгарна. Ёрын муу хүмүүс, антихристүүд бусдыг хэрхэн тарчлааж, бусдаас өшөө авдаг вэ? Нэгдүгээрт, тэд үнэнийг эрэлхийлдэг, зарчмыг баримталдаг хүмүүсийг онилдог. Зөвхөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л өөрсдөд нь хамгийн их халтай гэдгийг энэ ёрын муу хүмүүс тодорхой ойлгодог. Юуны өмнө, үнэнийг ойлгодог хүмүүс тэднийг ялган таньж чадна; тэднийг ямар нэг муу зүйл хийнгүүт үнэнийг ойлгодог хүмүүс нэвт харна. Хоёрдугаарт, үнэнийг ойлгодог хүмүүс байхад тэдний муу үйл тодорхой хэмжээнд хязгаарлагдаж, зорилгодоо хүрэхэд хэцүү болдог. Энэ өнцгөөс харвал зөвхөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л чуулганы ажлыг хамгаалагчид юм. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байхад антихристүүд, ёрын муу хүмүүс дураараа авирлаж зүрхэлдэггүй, зарим талаар биеэ барих ёстой болдог. Тиймээс үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бол антихристүүд болон ёрын муу хүмүүсийн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах юм, тийм учраас л тэд өшөө авах арга замыг сэддэг.
Ёрын муу хүмүүс өшөө авахдаа харгис зан чанар гаргаж, үндэслэлгүй, эрүүл ухаангүй байдаг. Тэдэнтэй хэсэг хугацааг өнгөрүүлсэн, тэднийг ойлгодог хүмүүс тэднээс тодорхой хэмжээнд айдаг. Тэдэнтэй ярилцахад туйлын болгоомжтой, эелдэг байх шаардлагатай бөгөөд хэрээс хэтэрсэн их хүндлэл шаардагддаг. Тэднийг байнга аргадаж, ая талыг нь засах ёстой бөгөөд тэдэнд байгаа аливаа асуудал, алдааг шууд зааж хэлж болдоггүй. Харин ч эдгээр асуудлыг тойруу замаар, аргадсан байдлаар ярилцах ёстой бөгөөд ярьсныхаа дараа тэднийг бас магтаж, “Чи ийм дутагдал, доголдолтой ч ур чадварт суралцахдаа биднээс хурдан, мэргэжлийн чадвар чинь бусдаас илүү хүчтэй, чиний ажлын бүтээмж биднийхээс өндөр. Би чиний алдааг давуу тал гэж хардаг” гэж хэлэх ёстой болдог. Тэр ч бүү хэл тэдэнд зусардах хэрэгтэй болдог. Тэд яагаад ингэдэг вэ? Тэдний өшөө авалтаас айсандаа л тэр. Ингэвэл энэ ёрын муу хүмүүс баярлаж, сэтгэл нь тайтгардаг. Өшөө авалтаас нь зайлсхийхийн тулд ихэнх хүн тэднээс олж харсан аливаа асуудлыг нүүрэн дээр нь хөндөхөөс айдаг, эдгээр асуудлыг мэдээлж ч зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулж байгаа нь, мөн тэдний зөрүүд, болчимгүй байдлаас болж чуулганы ажил саатаж байгаа нь тодорхой байх үед ч, эсвэл чиглэл, зарчимд нь зарим гажуудал анзаарагдсан үед ч хэн ч тэднийг эсэргүүцэж, дээд түвшнийхэнд мэдээлж зүрхэлдэггүй. Тэдний харгис зан чанар, өшөө авах хандлагатай хүн чанараас нь болоод бусад хүн тэднээс тодорхой хэмжээнд айдаг бөгөөд уур нь хүрдэг ч энэ талаар ярихаас хэтэрхий их айдаг. Тэдэнтэй ярилцахдаа онцгой эелдэг, эв дүйтэй байх ёстой, тэдэнд гойд сайхан, зөөлөн, боловсон хандлагаар хандах ёстой байдаг. Хүмүүс өөрсөдтэй нь хүндлэлтэй, эелдэг ярьж, өөрсдөд нь буулт хийх үед тэдний дотор тааламжтай санагддаг. Гэвч хэрвээ хэн нэгэн шулуун шударга байж, асуудлыг нь ил болгож, зөвлөгөө өгвөл тэд зэвүүцэж, үүнийг хүндлэлгүй байдал, өөрсдийг нь эсэргүүцэж, өөрсдөд нь дайсагнаж байгаа хэрэг гэж үздэг. Энэ нь тэднийг тэр хүнээс өшөө авч, түүнийг тарчлаахад хүргэдэг; тэд тэр хүнийг унагаж, нэрийг нь гутаах ёстой болдог. Хэрвээ тэр хүн гарт нь орвол сайнаар төгсөхгүй. Ийм хүмүүс аймшигтай юу? (Тийм.) Хэрвээ чи тэднийг ойлгохгүй, тэднийг гомдоовол тэд чамд өш санаж, идэж, унтаж байхдаа ч өшөө авах талаар бодно. Чи нэгэнт тэдний хараанд өртсөн бол төвөг учрах нь гарцаагүй, учир нь тэд өшөө авахаар шийдсэн байдаг. Тэд гаднаа чамтай урьдынх шигээ ярьж магадгүй ч өшөө авах талаар бодож эхэлмэгцээ урьд нь хийсэн, хэлсэн бүхнийг чинь чиний эсрэг зэвсэг болгодог. Тэд чамд дайсан мэт хандаж, хангалттай өшөөгөө авлаа гэж санагдаж, сэтгэл нь бүрэн ханах хүртэл бага багаар өшөөгөө авна. Энэ бол ёрын муу хүмүүстэй холбогдохын үр дагавар юм.
Өшөө авах хандлагатай хүмүүс янз бүрийн зан авир, биеэ авч явах зарчим, арга барилаасаа болоод бараг бүх хүнд заналхийлэл учруулдаг. Гагцхүү хүн бүрд сайхан сэтгэлээр, эвсэг найрсаг ханддаг, хэнтэй ч харьцсан зарчимгүй байдаг хүмүүс—тийм хүмүүс л харгис хүмүүсийн хажууд аюулгүй байдаг. Гэхдээ өчүүхэн төдий ч болов мөс чанар юм уу шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс өшөө авах хандлагатай хүмүүсийн хажууд байхдаа их, бага янз бүрийн хэмжээнд заналхийлэл мэдэрдэг. Ноцтой тохиолдолд тэд бие махбодын хохирол амсаж, тэр ч бүү хэл амь насанд нь заналхийлж магадгүй бөгөөд хөнгөн тохиолдолд аман дайралт, гүтгэлэг, гүжирдлэгт өртөж болзошгүй. Эдгээр нь өшөө авах хандлагатай хүмүүсийн харгис зан чанарын ерөнхий илчлэл, илрэлүүдийн юм. Ерөнхий илрэлд нь үндэслэвэл, тийм хүмүүс бас ах эгч нарын дунд болон чуулган дотор үймээн учруулдаг. Энэ өшөөрхүү хүмүүстэй харьцдаг бараг хүн бүр тэдний өшөө авалтын бай, бараг үргэлж хохирогч болдог. Өшөө авах хандлагатай хүмүүс харгис зан чанартай байдаг бөгөөд хэдийд ч дэлбэрч мэдэх цагтай тэсрэх бөмбөг юм. Хэдийгээр тэд олныг дагаж үүргээ гүйцэтгэн, чуулганы хэвийн амьдралаар амьдарч чаддаг ч хүн чанараас нь харвал тэд хэдийд ч өшөө авч, бусдад заналхийлэл учруулж, хүмүүсийг айдаст автуулж, өөрсдөөс нь сэрэмжлэхэд хүргэж болзошгүй. Энэ нь аль хэдийн олоныг үймүүлж байгаа биш үү? (Тийм ээ.) Тэднийг гомдоохгүйн тулд, тэдэнд таалагдахын тулд, хорсол, өшөө авалтаас нь зайлсхийхийн тулд хүмүүс үргэлж тэдний нүүр царайн илэрхийллийг харж, ярианых нь далд утгыг чагнаж, ярих үед нь санаархал, зорилго, чиглэлийг нь олж мэдэхээр оролдох ёстой болдог. Энэ өнцгөөс харвал, ихэнх хүн тэдэнд үймүүлэгдээд зогсохгүй, тэдний хяналтад байдаг биш үү? (Тийм.) Тиймээс, энэ хэргийн уг чанарыг харгалзан үзвэл, ийм өшөөрхүү хүмүүс ёрын муу хүмүүс биш гэж үү? (Мөн.) Тэднийг ёрын муу хүмүүс гэж ангилах ёстой гэдэг нь маш тодорхой байна. Хэрвээ хүн ийм хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгохоор хичээвэл ихэнх нь тэдний талаар үнэнийг хэлэхээс айж, тэдний талаарх асуулт бүрийг “Зүгээр ээ” гэх мэтээр бөөрөнхийлөн өнгөрөөж, тэдний асуудлыг мэдээлж ч зүрхэлдэггүй, тэдний талаар ярьж, үнэлж дүгнэж ч зүрхэлдэггүй. Энэ төвөгтэй нөхцөл байдал биш үү? Зарим хүн: “Ийм ёрын муу хүмүүс хэдийд ч, хаана ч өшөө авч чадна; хэн тэднийг өдөөн хатгаж зүрхлэх юм бэ? Түүгээр ч барахгүй, тэд гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэлд танил талтай гэж үргэлж ярьдаг, хэрвээ хэн нэгэн дургүйг нь хүргэвэл тэр хүн сайнаар төгсөхгүй, түүнийг хашрааж, гэр бүлийг нь аймшигтайгаар үхүүлнэ гэж тэд сүрдүүлдэг. Тиймээс хэн ч тэднийг өдөөн хатгаж зүрхэлдэггүй. Тэднийг зүгээр орхиод, бид өөрсдийгөө л бодъё” гэж хэлдэг. Харж байна уу, ийм нөхцөл байдал чуулганд үүссэн, үнэн хэрэгтээ тэд энэ хүмүүсийг аль хэдийн хянасан гэсэн үг юм. Өшөө авах харгис зан чанарыг нь харсан учраас хүмүүс тэднийг буруутгаж, засаж зүрхэлдэггүй, тэдний талаарх жинхэнэ үнэлгээгээ хэлж зүрхэлдэггүй. Тэднийг гомдоох вий гэж айсандаа тэднийг тойруулж ярих хэрэгтэй болдог, тэдний ар хударгаар жинхэнэ илрэлийнх нь талаар тодорхой ярихад хүртэл үнэхээр аймшигтай санагддаг. Хүмүүс юунаас айж байна вэ? Тэд хэлсэн үг нь өшөөрхүү хүний чихэнд хүрч, тэр хүн өөрсдөөс нь өшөө авна гэж айдаг. Ярьсныхаа дараа тэд духаа алгадаад, “Өө яана аа, би өнөөдөр зохисгүй юм ярьчихлаа. Хүлээж бай, би үүнээсээ болж зовно доо. Би яагаад амаа хамхиж чаддаггүй юм бэ?” гэдэг. Тэр үеэс хойш тэд байнгын айдас, түгшүүр дунд амьдарч, үргэлж болгоомжилж, тэр хүний хажууд байхдаа үргэлж ажиглаж, “Миний юу хэлснийг тэр мэдэж байгаа болов уу? Чихэнд нь хүрсэн болов уу? Надад хандах хандлага нь урьдынх шигээ байгаа болов уу?” гэж гайхширдаг. Бодох тусам улам сандарч, удах тусам айдас нь улам нэмэгддэг тул тэд зүгээр л тэр хүнээс бүрэн зайлсхийсэн нь дээр гэж шийдээд, “Би түүнийг өдөөн хатгаж зүрхлэхгүй ч ядаж л түүнээс зайлсхийж чадна. Миний юу хэлснийг тэр мэдсэн ч бай, үгүй ч бай, би зүгээр л түүнээс хол байвал болох биш үү?” хэмээн боддог. Энэ айдас нь дэндүү их болж, тэд цуглаанд ч оролцож зүрхэлдэггүй, уг харгис хүний байж болзошгүй газар, тэр ч бүү хэл өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой газраас ч зайлсхийж, үхтлээ айдаг.
Өшөө авах хандлагатай тэр ёрын муу хүмүүсийг яаж зохицуулах ёстой вэ? (Тэднийг зайлуул.) Энэ нэлээд энгийн: Ердөө хоёрхон л үг—тэднийг зайлуул—тэгээд л боллоо. Хэрвээ тэднийг зайлуулахад олонх нь баярлаж, ихэд сэтгэл хангалуун байвал тэднийг зайлуулсан нь зөв шийдвэр байжээ. Урьд нь цуглааны үеэр ёрын муу хүмүүс байдаг байснаас болоод ихэнх хүн нөхөрлөхдөө биеэ барьдаг байсан; тэд буруу үг хэлж, ёрын муу хүмүүсийг гомдоох вий гэж айсандаа ярьж байхдаа тэднээс сэрэмжилж, зайлсхийдэг байв. Цуглааны үеэр бичигдээгүй дүрэм гарч ирсэн: Хэрвээ хэн нэгэн нүдээрээ дохивол сэдвийг тэр даруй өөрчилнө. Ийм л нөхцөл байдал үүссэн. Өшөө авах хандлагатай хүмүүсийг зайлуулмагц чуулган амар тайван болж, чуулганы амьдрал хэвийн болж, хүмүүсийн харилцаа ч хэвийн байдалдаа эргэн орсон. Ах эгч нар одоо хэн нэгнээр хянуулахгүйгээр, хэн нэгнээс айхгүйгээр, хэн нэгний нүүрний илэрхийллийг анхаарах шаардлагагүйгээр Бурханы үгийг чөлөөтэй хуваалцаж, залбиран-уншиж, туршлагын гэрчлэлээ чөлөөтэй хуваалцаж чаддаг болсон. Энэ үр дүнд үндэслэвэл, ийм ёрын муу хүмүүсийг зайлуулсан нь зөв байсан уу? (Тийм.) Туйлын зөв. Тэднийг зайлуулах ёстой. Тэднийг зайлуулахгүй бол хүн бүрийн хувьд амьдрал тэвчихийн аргагүй болж, олон хүн хэт их айсандаа цуглаанд оролцож чадахгүйд хүрнэ. Зарим хулчгар хүн хар дарж зүүдлэн, ёрын муу чөтгөрүүдэд багалзуурдуулж байна гэж үргэлж зүүдэлж ч магадгүй. Тэд цуглааны үеэр үргэлж хэт болгоомжилж, хэзээ ч юм ярьж зүрхлэхгүй, чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй гэдгээ мэдэрч чадахгүй байх байсан. Ёрын муу хүмүүсийг зайлуулснаас хойш тэд бүрэн өөрчлөгдсөн: Тэд одоо цуглааны үеэр ярьж зүрхэлдэг, нөхөрлөлийн үеэр илүү идэвхтэй байдаг болсон, чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй гэдгээ мэдэрдэг. Энэ сайн хэрэг биш үү? (Тийм.) Харгис зан чанартай, ийм өшөөрхүү хүмүүсийг ялган танихад амархан. Ерөнхийдөө, хэн нэгэнтэй зургаан сараас дээш хугацаанд харилцсаны дараа тэр хүн тийм төрлийн хүн мөн эсэхийг хүн бүр мэдэрч, тодорхой харж чаддаг байх ёстой; тэдэнтэй хэсэг хугацааг өнгөрүүлсний дараа энэ нь илэрхий болдог. Чуулганы удирдагч, ажилчид ийм ёрын муу хүмүүсийг зохицуулахдаа идэвхгүй байх ёсгүй. Идэвхгүй байж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зарим хүнийг төөрөлдүүлж, муу үйл хийснээрээ хүн бүрийн дургүйцлийг хүргэхийг нь хүлээлгүйгээр тэднийг шийдвэрлэнэ гэсэн үг—тэгж хүлээх нь хэтэрхий идэвхгүй хэрэг болно. Тэгвэл ёрын муу хүмүүсийг зохицуулах хамгийн тохиромжтой цаг хэзээ вэ? Цөөн тооны хүн аль хэдийн хохирч, тэднийг хүчтэй зэвүүцэж, тэднээс сэрэмжилж эхлэх үед, мөн тэднийг ёрын муу хүмүүс гэж бүрэн ангилах үед. Энэ үед илүү олон хүн хохирохоос сэргийлэхийн тулд, мөн хулчгар хүмүүс үхтлээ айх юм уу тэднээс болж бүдрэхээс зайлсхийхийн тулд тэднийг даруй зохицуулж, зайлуулах ёстой. Энд хамгийн чухал нь юу вэ? Хэрвээ ёрын муу хүмүүсээр чуулган дотор хэт удаан үймээн дэгдээлгэвэл эцсийн үр дүнд нь тэд чуулганыг болон Бурханы сонгосон хүмүүсийг хяналтдаа авдаг. Хэрвээ ийм хэмжээнд хүрвэл хүн бүр зовно. Хүн бүрийг хохироохоос зайлсхийхийн тулд, хэсэг хүн хохирсон үед, эсвэл зарим нь ийм хүмүүст ихэд дургүйцэж, тэднийг нэвт харж, өшөө авах хандлагатай ёрын муу хүмүүс гэж тодорхойлох үед чуулганы удирдагчид тэднийг даруй зайлуулах ёстой. Ёрын муу хүмүүс үй олон мууг үйлдэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэхийг хүлээснийхээ дараа л арга хэмжээ авахаар шийдэж болохгүй—тэгэх нь хэтэрхий идэвхгүй байгаа хэрэг болно; чуулганы ийм удирдагчид хэрэггүй амьтад байх биш үү? (Тийм.) Ийм ажил хийхдээ чуулганы удирдагчид тийм хүмүүсийн байдал, илрэл, харуулж буй зүйлд тун мэдрэмтгий байж, зан чанарыг нь хурдан нэвт харж, улмаар тэднийг зайлуулах ёстой ёрын муу хүмүүс гэж тодорхойлон, аль болох хурдан зохицуулах ёстой. Хэрвээ эхэндээ тодорхойлох боломжгүй бол ажиглалтад анхаарлаа төвлөрүүлж, яриа, зан авир, төлөв байдалд нь анхааралтай хандаж, бодол санаа, үйлдлийнх нь чиг хандлагыг ойлгох шаардлагатай. Тэд өшөөгөө авахаар зэхэж байгааг олж мэдмэгцээ тэднийг зайлуулах шуурхай арга хэмжээ авч, илүү олон хүн хохирох, өшөө авалтад өртөхөөс сэргийлэх ёстой.
Чуулганы зарим удирдагч: “Бид ёрын муу хүмүүсээс айдаггүй; Бурханаас айхаас биш, өөр хэнээс ч айдаггүй. Ёрын муу хүмүүс бидэнд юу юм бэ? Бид Сатанаас ч айдаггүй, агуу улаан лууны баривчилгаа, хавчлагаас ч айдаггүй юм чинь ёрын муу хүмүүсээс яагаад айх ёстой гэж? Ёрын муу хүн бол зүгээр л бяцхан чөтгөр, түүнээс айх юу байна? Бид зүгээр л түүнийг чуулганд байлгаж, ах эгч нарын олонхыг хохирооё. Зовсны дараа тэдний ялган таних чадвар нэмэгдэнэ, ялган таних чадвартай болсноор тийм ёрын муу хүмүүст хүлэгдэж, хазаарлагдахаа болино. Тэгвэл сайн хэрэг!” гэж хэлдэг. Олонх нь ийм биеийн хэмжээнд хүрч чадах уу? (Үгүй.) Чадахгүй. Тэдний итгэл хэтэрхий сул, ойлгодог үнэн нь хэтэрхий цөөн, биеийн хэмжээ нь хэтэрхий жижиг. Тэд ёрын муу хүмүүсийг харах болгондоо зайлсхийдэг, тэднийг гомдоож зүрхэлдэггүй. Үхлээс айж, амиа хайрлахаас гадна ихэнх хүн махан биеийн янз бүрийн ашиг сонирхлоо хамгаалдаг; тэд ёрын муу хүмүүсийн хийдэг янз бүрийн зүйлээс ялган таних чадвар олж авах юм уу сургамж авч чаддаггүй. Тиймээс энэ санаа нь үндсэндээ хэрэгжих боломжгүй, ямар ч үр дүнд хүрч чадахгүй. Хэрвээ чуулганд ёрын муу хүн гарч ирвэл, ихэнх нь тэр хүнийг ёрын муу гэж таньж, тодорхойлох үед босож зогсоод, тэр ёрын муу хүнтэй харилцаагаа тасалж, түүнтэй тэмцэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах шударга ёсны мэдрэмжтэй хүн хэд байдаг вэ? Тэр нь хэдэн хувь бэ? 10 хувь уу? 10 хувь биш бол 5 хувь уу? (Тэр хавьцаа.) Энэ нь хорин хүнтэй бүлэгт ёрын муу хүний эсрэг босож тэмцэх, Бурханы үгээр тэднийг ил болгож, сөрөн зогсох, мэтгэлцэж, чуулганаас зайлуулах нэг хүн байж магадгүй гэсэн үг. Ийм хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүсийн дундах баатрууд, чуулганы гавьяатай хүмүүс юм. Зарим удирдагч, ажилчин ёрын муу хүмүүсийг зохицуулахаас айдаг. Ийм хүмүүс үүрэг рольдоо тохирох уу? Тэд Бурханд гэрчлэл хийх шалгуурыг хангадаг уу? Чуулганаас зайлуулах шаардлагатай ёрын муу хүний талаар сонсоод тэд: “Тэднийг зайлуулах жаахан төвөгтэй. Би урьд нь тэдэнтэй нэлээд танил байсан. Тэд намайг хаана амьдардгийг, манай гэрийнхнээс хэн Бурханд итгэдгийг мэднэ. Хэрвээ би тэднийг хөөвөл тэд надаас гарцаагүй өшөө авна” гэж хэлдэг. Та нар юу гэж бодож байна, ийм хүмүүс удирдагч, ажилчин байхад тэнцэх үү? (Үгүй.) Зайлуулах шаардлагатай ёрын муу хүнийг олж илрүүлснийхээ дараа тэд хамгийн түрүүнд өөрсдийн ашиг сонирхлыг бодож, ёрын муу хүний өшөө авалтаас айдаг. Тэд уг ёрын муу хүн ах эгч нарын цуглааны зарим байршил, холбоо барих мэдээллийг мэддэг тул зайлуулагдсаныхаа дараа чуулганаас юм уу ах эгч нараас урваж болзошгүй гэдгийг, түүнчлэн үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг бодолцон үзэж чаддаггүй. Тэдний гол санаа зовдог зүйл нь Бурханы гэрийн ашиг сонирхол биш, харин уг ёрын муу хүн гэр бүлийнх нь нөхцөл байдлыг мэддэг тул гэр бүлийг нь худалдаж, сөргөөр нөлөөлж магадгүй гэсэн айдас юм. Ийм удирдагч, ажилчдад гэрчлэл байна уу? (Үгүй.) Зарим удирдагч, ажилчин ёрын муу хүмүүс түрэмгий авирлаж, чуулганыг хянах гэж оролдож байгааг хардаг ч дуугарч зүрхэлдэггүй. Харин ч тэд буулт хийж, бултан, ёрын муу хүмүүсийг шийдвэрлэж зүрхэлдэггүй. Тэд ёрын муу хүмүүсийг харахдаа яг л гурван толгойтой, зургаан гартай ёрын муу чөтгөр харсан мэт айж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүй. Гэтэл зарим жирийн ах эгч шударга ёсны мэдрэмжтэй байж, ёрын муу хүмүүсийг олж илрүүлснийхээ дараа босож зогсоод, тэднийг ил болгох зоригтой, итгэлтэй байдаг бөгөөд ёрын муу хүмүүс өөрсдөөс нь өшөө авна гэж айдаггүй. Гэвч ийм хүмүүс чуулганд хэтэрхий цөөн байдаг. Та нарын түрүүхэн хэлсэн 5 хувь нь багасгасан тооцоо биш, хэтрүүлэг байж магадгүй. Энэ өнцгөөс харвал, өшөө авах хандлагатай, харгис зан чанартай хүмүүст хандах олонхын хандлага ямар байна вэ? (Ихэнх хүн өөрсдийгөө хамгаалдаг.) Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол өөрсдийгөө хамгаалах явдал бөгөөд Бурханы гэр болон ах эгч нарын ашиг сонирхлыг хамгаалахын тулд хэрхэн босож, ёрын муу хүмүүстэй тэмцэхээ бодолцдоггүй, зөвхөн өөрсдийгөө хамгаалахад л төвлөрдөг. Энэхүү өөрийгөө хамгаалах байдал ямар асуудлыг илтгэж байна вэ? (Тийм хүмүүс маш аминч.) Нэг талаар, энэ нь маш аминч хүн чанарыг харуулдаг, нөгөө талаар ихэнх хүний Бурханд итгэх итгэл хэтэрхий сул байгааг харуулдаг. Тэд амаараа “Бурхан бүх зүйлийг захирдаг; Бурхан бол бидний түшиг тулгуур” гэж хэлдэг ч бодит байдалтай тулгарах үедээ Бурханд найдаж болохгүй, өөрсдөдөө л найдах ёстой гэж тэдэнд санагддаг бөгөөд өөрсдийгөө хамгаалахыг урьтал болгодог, үүнийгээ тэд хамгийн дээд мэргэн ухаан гэж үздэг. Үүний цаад санаа нь: “Хэн ч намайг хамгаалж чадахгүй, Бурхан ч найдвартай биш. Бурхан хаана байна? Бид Түүнийг харж чадахгүй шүү дээ! Түүгээр ч барахгүй, Бурхан намайг хамгаалах эсэхийг би мэдэхгүй. Хэрвээ Тэр намайг хамгаалахгүй бол яах вэ?” гэдэг юм. Хүмүүсийн итгэл үнэхээр хөөрхийлөлтэй. Тэд “Бурхан бүх зүйлийг захирдаг; Бурхан бол бидний түшиг тулгуур” гэж байнга тунхагладаг ч нөхцөл байдал үүсэх үед зөвхөн өөрсдийгөө хамгаалахаар эрэлхийлдэг, Сатаны эсрэг босож тэмцэж, гэрчлэлдээ бат зогсож чаддаггүй, ийм жаахан итгэл ч байдаггүй. Хүмүүсийн итгэл үнэхээр хөөрхийлөлтэй; энэ нь мөн л энэ хэрэг явдлаар бүрэн ил болдог. Тэдний биеийн хэмжээ ийм л жижигхэн. Өшөө авах хандлагатай тэр ёрын муу хүмүүсийн тухайд, хэрвээ тэднийг ил болгохыг хүсдэг ч ганцаардаж, хүчин мөхөстдөг, ёрын муу хүмүүст дарагдахаас айдаг цөөн хэдэн хүн байвал тэд хэд хэдэн удирдагч, ажилчин юм уу ялган таних чадвартай ах эгч нартай нэгдэх ёстой. Тэд хүчээ нэгтгэснийхээ дараа ялна гэсэн туйлын итгэлтэй болно. Тэгээд тэд ийм ёрын муу хүмүүсийн үйлдэл, зан авирыг ил болгож, задлан шинжилж, ихэнх хүнд ёрын муу хүмүүсийг ялган таних, жинхэнэ төрхийг нь тодорхой харах боломж олгосноор хүн бүр нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар нэгдэж, ёрын муу хүмүүсийг хамтдаа зайлуулж чадна. Өмнө нь та нар, ёрын муу хүмүүс гарч ирэхэд Бурханы сонгосон хүмүүсийн дундаас хорин хүнээс нэг нь л шударга ёсны мэдрэмжтэй байж, шударгаар ярьж, босож зогсоод, тийм ёрын муу хүмүүсийг зайлуулж зүрхэлж магадгүй гэсэн. Хорин хүнээс нэг нь гэдэг арай дэндүү цөөн байна; хэрвээ чуулган ердөө арван хүнтэй бол тэд ёрын муу хүмүүсийг яаж зайлуулах юм бэ? Тэд чадахгүй; тэр арван хүн ёрын муу хүмүүсийн хяналтад орж, тэдний зохисгүй харьцааг тэвчих болно, энэ нь байж боломгүй хэрэг. Арван хүнээс нэг, бүр таван хүнээс нэг нь босож зогсоод, ёрын муу хүмүүстэй тэмцэх зоригтой байгаасай гэж зоривол сайн хэрэг болно! Байнга өөрийгөө хамгаалахаар эрж хайх нь Сатаны өмнө гэрчлэлээ алдахад хүргээд зогсохгүй, үүнээс ч долоон дор нь, Бурханы өмнө үнэнийг олж авах боломжоо алдахад хүргэдэг. Нэг ёрын муу хүнтэй чуулганд ядаж л зарим хүн хохирно; хэрвээ хоёр ёрын муу хүн байвал олонх нь хохирно; хэрвээ антихрист эрх мэдэл эзэмшиж, доороо хэд хэдэн хамсаатан, гар хөл бологсодтой байвал чуулган дахь Бурханы сонгосон бүх хүн хохирно. Тийм биз дээ? (Тийм.) Ёрын муу хүмүүсийн эсрэг нэг хүн босож зогсох нь нэг хүчийг төлөөлдөг бол ёрын муу хүмүүсийн эсрэг арван хүн босож зогсох нь арван хүчийг төлөөлдөг. Тэгвэл та нар юу гэж бодож байна, ёрын муу хүмүүс нэг хүнээс илүү айх уу, эсвэл арван хүнээс илүү айх уу? (Арван хүнээс.) Тэгвэл хорь, гуч, эсвэл тавин хүн бүгд ёрын муу хүмүүсийн эсрэг босож зогсвол эцсийн эцэст хэн ялах вэ? (Ах эгч нар.) Эцэст нь ах эгч нар ялна. Тэгвэл ёрын муу хүмүүсийг зайлуулахад хамаагүй амархан болох биш үү? Олуулаа байх тусам хүчтэй байдаг—энэ энгийн ойлголтыг та нар тодорхой ойлгох ёстой. Тиймээс ёрын муу хүмүүсийг ялган таньж, зайлуулах нь ганцхан аль нэг удирдагч, ажилчны үүрэг хариуцлага биш, харин чуулган дахь Бурханы сонгосон бүх хүний хамтын хариуцлага юм. Удирдагч, ажилчдын хүчин чармайлт, ёрын муу хүмүүсийг зайлуулах Бурханы сонгосон хүмүүсийн хамтын ажиллагаагаар хүн бүр өдөр хоногуудыг сайхан өнгөрөөж чадна. Хэрвээ ёрын муу хүмүүсийг зайлуулахгүй, гэмшинэ гэж найдаад чуулганд үлдээсэн ч зургаан сар эсвэл нэг жилийн дараа ямар ч сайжралт харагдахгүй, тэд Бурханы сонгосон хүмүүст тэвчихийн аргагүй үймээн учруулсаар байвал энэ нь ёрын муу хүмүүст өршөөл үзүүлсний үр дүн юм. Ёрын муу хүмүүст эзэрхэг түрэмгий авирлаж, чуулганыг хянах боломж олгох нь өөрийгөө ёрын муу хүмүүст тушааж, ах эгч нарыг тэдний гарт өгч, тэднээр Бурханы сонгосон хүмүүсийг чөлөөтэй хянуулж, ноцтой хохироолгож байгаатай адилхан. Ёрын муу хүмүүс болон антихристүүд эрх мэдэл эзэмшиж байгаа орчинд үнэнийг ойлгож, олж авахад амархан уу? (Үгүй.) Цаг хугацаа үнэ цэнтэй. Ёрын муу хүмүүсийг аль болох хурдан зайлуулснаар чи амар тайвныг аль болох хурдан сэргээж, зүй зохистой чуулганы амьдралыг эдэлж, илүү их үнэнийг ойлгож чадна. Хэрвээ чи ёрын муу хүмүүсийг зайлуулахгүй бол тэд хүмүүсийн дунд галзуу нохой шиг үймээн, сүйрэл учруулж, хүссэнээ хэлж, хийх болно. Энэ нь үнэнийг олж авах цаг хугацааг чинь үгүй хийдэг, өөрөөр хэлбэл чиний цаг хугацаа болон үүргийн гүйцэтгэлийг ёрын муу хүмүүс хянаж байна гэсэн үг. Энэ сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? (Муу зүйл.) Онолын хувьд энэ нь муу зүйл гэдгийг хүн бүр мэддэг ч ёрын муу хүмүүс чуулганыг үймүүлж байгаатай тулгарах үедээ ингэж бодохоо больж, зөвхөн ёрын муу хүмүүсийн явуулгад өртөхгүй, ноцтой хохирол амсахгүй байхад л анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ чуулган дахь Бурханы сонгосон бүх хүн ёрын муу хүмүүсээс ингэж айвал чуулган ёрын муу хүмүүс болон антихристүүдийн хяналтад амархан орж, Бурханы сонгосон хүмүүс ч бас тэдний хяналтад орох болно. Тэгвэл тэд Бурханаар аврагдаж чадах уу? Тэрийг хэлэхэд хэцүү. Хэрвээ чуулганд үнэнийг ойлгодог, Бурханд гэрчлэл хийж, үйлчлэхдээ нэг зүрх сэтгэл, нэг санаатай байдаг хоёр юм уу гурван хүн байхгүй бол энэ нь найдлагагүй чуулган бөгөөд энэ бол эмгэнэлтэй нөхцөл байдал юм.
Өшөө авах хандлагатай байх нь муу үйлийн илрэл бөгөөд харгис зан чанараас урган гардаг зан авир, илрэлүүдийн нэг юм. Ийм тодорхой зан авир гаргадаг хүмүүсийг ёрын муу хүмүүс гэж ангилах ёстой. Мэдээж зарим хүн жижиг сажиг зүйлд анхаардаг, мэдлэг боловсролгүй, эсвэл үнэнийг ойлгодоггүй шинэ итгэгч байснаасаа болоод бусадтай үргэлж дэмий маргалдаж, өөрт нь таагүй хандсан юм уу өөрийг нь хорлосон хүмүүсийг үзэн ядаж, эсвэл зарим хүний эсрэг өшөө авахын тулд зарим арга барилыг ашиглаж байсан—гэхдээ өшөө авах хандлагатай хүмүүс бол ёрын муу хүмүүс бөгөөд чуулганаас зайлуулах ёстой гэдгийг сонсмогцоо бодлоо өөрчилж, дотроо нууцхан өөрчлөгдөж, зан авираа тодорхой хэмжээнд барьж, хязгаарладаг. Надад хэл дээ, ийм хүмүүс ёрын муу хүмүүсийн ангилалд багтдаг уу? (Үгүй.) Үүнийг юу илтгэж байна вэ? (Тэдний эргэх чадвар.) Тэдний эргэх чадвар юуг харуулж байна вэ? Энэ нь тэд үнэнийг хүлээн авч чадна гэдгийг харуулдаг; энэ бол сайн үзэгдэл. Бид яагаад тэднийг үнэнийг хүлээн авч чадна гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, энэ талаарх үнэнийг сонсож, өшөө авах нь ёрын муу хүмүүсийн илрэл гэдгийг ухаарсныхаа дараа тэд өөрсдийн завхарсан байдлыг эргэцүүлж, завхарсан мөн чанараа хүлээн зөвшөөрч, дараа нь Бурханд гэмшиж, Бурханы үгийн дагуу үйлдэж, зан авираа дардаг. Энэ бол үнэнийг хүлээн авч буйн илрэл юм. Бидний энд ярьж байгаа ёрын муу хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй. Чи тэдэнд үнэнийг хэчнээн тодорхой нөхөрлөсөн ч тэд хүлээж авдаггүй; тэд гөжүүд хэвээр үлдэж, хэнийг ч сонсохоос татгалздаг. Чи тэдэнд “Чиний үйлдэл зайлуулагдахад хүргэнэ шүү” гэж анхааруулсан ч гэсэн тэд тоодоггүй, өөрсдийн замаар үргэлжлүүлэн явдаг, хэн ч тэднийг өөрчилж чаддаггүй. Чамайг тэднийг ил болгох үед тэд буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Тэдэнд өөрсдийг нь өшөө авах хандлагатай хүн, ёрын муу, өөрсдийг нь зайлуулах ёстой гэж хэлэх үед чинь ч тэд муу үйлдлээ орхихгүй, гарцаагүй эргэхгүй. Тэд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол үнэнийг зэвүүцдэг хүмүүс юм. Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй—зан чанар-мөн чанарыг нь хэрхэн тодорхойлсон, муу үйлийг нь хэрхэн ил болгосон, эсвэл тэднийг хэрхэн зохицуулснаас үл хамааран тэд хөдөлдөггүй, яавч толгой гудайлгаж, алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гарцаагүй зүгээр өнгөрөөхгүй. Энэ бол эргэх чадваргүй байдал юм. Эргэхгүй байхын мөн чанар юу вэ? Энэ бол үнэнийг хүлээн авахаас татгалзах явдал юм. Хэрвээ тэд ганц зөв мэдэгдэл, эсвэл үнэний ганц талыг ч болов хүлээн авч чаддаг байсан бол буруу замаар эргэж буцалтгүйгээр үргэлжлүүлэн явахгүй байсан. Тэд замаасаа буцаж, алдаагаа хүлээн зөвшөөрч, урьд нь цөхрөлтгүй үргэлжлүүлж байсан зүйлээ тодорхой хэмжээнд орхих байсан. Тэд ёрын муу хүмүүс учраас, харгис зан чанартай ёрын муу хүмүүс учраас, ийм зан чанараас нь өшөө авах зан авир урган гарсны дараа тэд Бурханы үгээр ил болсон зүйлийг, засалтыг, эсвэл ийм төрлийн ангиллыг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, эсрэгээрээ эцсээ хүртэл өөрсдийн замаар зүтгэдэг. Тэд ангилагдаж, ил болгуулахыг хүлээн авахаар төлөвлөдөггүй, завхралаа ч хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг. Мэдээж, завхралаа хүлээн зөвшөөрөхгүйгээр тэд бас өшөө авах зан авир, үйлдлээ ч, биеэ авч явах зарчмаа ч орхих төлөвлөгөөгүй байдаг. Тэд бүхэлдээ, тэр чигтээ ёрын муу юм. Ийм ёрын муу хүмүүс диаволууд биш гэж үү? (Мөн.) Тэд бол гарцаагүй Сатаны мөн чанартай диаволууд юм. Чи тэднийг өөрчилж чадахгүй. Тэднийг яагаад өөрчилж чадахгүй вэ? Үндсэн шалтгаан нь тэд үнэнийг хүлээн авахаас эрс татгалздаг. Тэд өчүүхэн төдий үнэнийг, ямар ч зөв мэдэгдэл, эерэг үг, эсвэл эерэг зүйлийг голдог. Тэд Бурханы үг бол үнэн, эерэг зүйл гэдгийг амаараа хүлээн зөвшөөрдөг ч зүрх сэтгэл нь үнэнийг огт хүлээж авдаггүй, биеэ авч явах, аливааг хийх арга барилаа өөрчлөхийн тулд Бурханы үгийг хэрэгжүүлж, туршлагажихаар төлөвлөдөг ч үгүй. Заримдаа тэд үйлдэл нь бүхэлдээ Сатаны гүн ухаанд үндэслэдэг гэдгийг амаараа хүлээн зөвшөөрч магадгүй ч үнэнийг яасан ч хүлээн авахгүй хэвээр байдаг. Тэдэнтэй үнэнийг нөхөрлөсөн хэн боловч тэдний туйлын зэвүүцэл, тэр ч бүү хэл үзэн ядалт, шүүлттэй тулгардаг бөгөөд тэднийг ил болгож, ялган таньсан хэн боловч хэн байхаас үл хамааран—өөрсдийнх нь эцэг эх байсан ч ялгаагүй—тэдний үзэн ядалт, өшөө авалтын бай болдог. Тэд аврагдахын аргагүй биш гэж үү? (Тийм.) Тэд аврагдахын аргагүй. Тэднийг зайлуулах нь харамсалтай юу? (Үгүй.) Ийм хүмүүсийг зайлуулах юм уу хөөх ёстой. Эдгээр нь үндсэндээ өшөө авах хандлагатай хүмүүсийн бүх илрэл юм; эдгээр нь тэдний онцлог шинж, зан чанар, аливааг хийх арга зам, арга барил, бодлын үйл явц, түүнчлэн үнэнд хандах хандлага юм—үндсэндээ ийм байна. Чуулганд болон ах эгч нарт тэдний үзүүлдэг нөлөөний талаар аль хэдийн ярилцсан тул дахин нөхөрлөх шаардлагагүй. Ингээд дөрөв дэх төрлийн хүмүүс буюу өшөө авах хандлагатай хүмүүсийн илрэлийн талаарх нөхөрлөл өндөрлөж байна.
Д. Хэл амаа захирч чадахгүй байх
Дараа нь хэдүүлээ хэл амаа захирч чаддаггүй тав дахь төрлийн хүмүүсийн талаар нөхөрлөе. Энэ ноцтой асуудал уу? Үгчилсэн утгаар нь авч үзвэл, хэл амаа захирч чадахгүй байх нь тийм ч том асуудал биш мэт санагдаж магадгүй. Зарим хүн энэ хүмүүсийг ёрын муу хүмүүс гэж ангилах талаар тодорхой бодолтой байж магадгүй: “Хүмүүс амтай тул хэдийд ч, хаана ч юм ярих учиртай; тэд хэзээ ч, хаана ч хэрэг явдлыг хэлэлцэж болно. Хэл амаа захирч чаддаггүй хүмүүсийг зайлуулах ёстой ёрын муу хүмүүсийн тоонд оруулах нь арай дэндүү биш үү?” Та нар энэ талаар юу гэж бодож байна? (Хэрвээ тэд чуулганы амьдрал юм уу чуулганы ажилд саад, үймээн учруулж, сөрөг үр дагаварт хүргэвэл тэднийг бас зайлуулах ёстой.) Ийм хүмүүсийн асуудал нь хэл амаа захирч чадахгүй байх явдал биш, харин хүн чанарын асуудал юм. Хэрвээ тэд ах эгч нар, чуулганы амьдрал, чуулганы ажилд үймээн учруулж, эсвэл үг яриа нь чуулганаас урвах, чуулганыг худалдахтай дүйцэж, тэр ч бүү хэл Бурханы гэр болон Бурханы нэрийг шившигт хутгаж байвал ийм хүмүүсийг шийдвэрлэх ёстой. Эхлээд хэл амаа захирч чаддаггүй хүмүүсийн илрэлийг, дараа нь тэднийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя. Хэл амаа захирч чаддаггүй хүмүүсийг “ам султай” гэж нэрлэж болох уу? (Болно.) Тийм гэж үү? Энэ нь ийм хүмүүсийн онцлог шинж мөн үү? Ам султай байна гэдэг нь мунхаг байж, юу хэлэх, юу хэлэхгүйг мэдэхгүй, үр дагаврыг нь бодолцолгүй санаанд орсноо хэлнэ гэсэн үг үү? Хэл амаа захирч чадахгүй байх гэдэг нь энэ мөн үү? (Биш.) Зарим хүн ярьж, харилцахдаа сайн байдаг; тэд шулуун шударга, харьцангуй энгийн, үнэнч шударга байдаг. Тэд дотоод бодол, санаа, өөрсдийн завхралын илчлэл, туулсан зүйл, тэр ч бүү хэл алдаагаа бусадтай ихэвчлэн хуваалцдаг. Гэхдээ ийм хүмүүс заавал мунхаг, эсвэл хэл амаа захирч чаддаггүй байх албагүй. Тэд бүх зүйлийн талаар ярьдаг, нэлээд энгийн, үнэнч шударга юм шиг санагддаг; гэвч чухал асуудлын тухайд, Бурханыг юм уу Бурханы гэрийг шившигт хутгаж болзошгүй асуудал, эсвэл ах эгч нар юм уу чуулганаас урваж, улмаар өөрсдөө Иудас болох асуудлын тухайд гэвэл, тэд нэг ч үг хэлдэггүй. Үүнийг хэл амаа захирах гэж нэрлэдэг. Тиймээс шулуун шударга хүмүүс, ам султай хүмүүс, эсвэл ярихдаа сайн хүмүүс хэл амаа захирч чаддаггүй гэсэн үг биш. Энд хэл амаа захирч чадахгүй байх гэж юуг хэлж байна вэ? Хэл амаа захирч чадахгүй байна гэдэг нь зарчимгүй ярьж, сонсогч, үйл явдал, нөхцөл байдлыг бодолцохгүйгээр болчимгүй юм ярихыг хэлнэ. Түүнчлэн, чуулганы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахаа огт мэддэггүй, эсвэл ах эгч нар юм уу чуулганы амьдралд ашиг тустай эсэхийг огт тоолгүй, зүгээр л юу ч хамаагүй ярихыг хэлнэ. “Юу ч хамаагүй ярихын” үр дагавар юу вэ? Энэ нь Бурханы гэрийн ашиг сонирхол болон ах эгч нарын ашиг сонирхлоос санамсаргүй урваж байгаа хэрэг юм. Тэд болчимгүй яриа, хэл амаа захирч чаддаггүй байдлаасаа болж санаандгүйгээр шүтлэггүй хүмүүст Бурханы гэрийн эсрэг барьц өгч, шүтлэггүй хүмүүсээр зарим ах эгчийг шоолуулж, шүтлэггүй хүмүүс болон Бурханд итгэдэггүй хүмүүст мэдэх ёсгүй олон зүйлийг нь мэдүүлдэг. Үр дүнд нь тэр хүмүүс Бурханы гэрийн хэрэг явдал болон чуулганы дотоод хэргийн талаар дураараа ярьж, хүндэтгэлгүй үг хэлж, Бурханыг гүтгэж, доромжилсон зүйлс ярьдаг. Тэд бүр ах эгч нар, чуулган, Бурханы гэрийн ажлын талаар цуу яриа зохиож, сөрөг үр дагаварт хүргэж ч болзошгүй. Энэ нь Бурханы гэрийн ажилд үймээн учруулдаг ба муу үйлд тооцогддог. Зарим хүн чуулганы удирдагч, ажилчид хэн болох, тэдний гэрийн хаяг, ах эгч нарын хувийн мэдээлэл, чуулганы санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажил, нягтлангууд, чуулганаас зайлуулагдсан юм уу хөөгдсөн хүмүүсийн жагсаалтыг олж мэдэх, судлахад онцгой анхаарал хандуулдаг. Тэд бас чуулганы ажлын зохицуулалтыг олж мэдэхэд анхаарлаа тун их төвлөрүүлдэг. Ийм зан авир нь маш сэжигтэй бөгөөд тэд бол агуу улаан лууны тагнуул юм уу туршуул гэдгийг илтгэж болзошгүй. Хэрвээ эдгээр нарийн ширийн зүйл шүтлэггүй диаволуудад задарч, агуу улаан лууд эдгээрийг мэдэгдвэл үр дагавар нь төсөөлшгүй байх болно. Зарим хүн мунхаг, мэдлэггүй байдлаасаа болж энэ мэдээллийг эсвэл үүний нэг хэсгийг үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж магадгүй бөгөөд тэд цааш нь тараах юм уу агуу улаан лууны гар хөл бологсдод өгдөг. Энэ нь болзошгүй эрсдэл учруулж, чуулганы ажилд ихээхэн төвөг удаж, төсөөлшгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Чуулганы эдгээр дотоод хэрэг явдлыг зарим хүн үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ ихэвчлэн санамсаргүйгээр хуваалцаж, бүгдийг нь юу ч үлдээлгүй дэлгэдэг. Тэр ч бүү хэл үл итгэгч хамаатан садан, найз нөхөдтэйгөө хуваалцдаг. Энэ нь тэдний үгээр дамжин чуулганы дотоод хэрэг явдал гадаад ертөнцөд тасралтгүй задрахад хүргэдэг. Эдгээр мэдээлэл задарсны үр дагавар юу вэ? Тэдний үл итгэгч гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдийн олонх нь ах эгч нарын ч мэдэхгүй байж магадгүй чуулганы олон дотоод хэрэг, эсвэл ах эгч нарын гэрийн хаяг, жинхэнэ нэр, гэрлэлтийн хувийн асуудлыг мэдэж авдаг. Чуулганы эдгээр хэрэг явдал яаж задардаг вэ? Шүтлэггүй хүмүүс яаж эдгээрийг мэдэж авдаг вэ? Чуулган дотор “сурвалжлагчид” байдаг! Ийм хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ? (Хэл амаа захирч чаддаггүй хүмүүс.) Яг зөв. Тэд чуулганы өдөр тутмын амьдралд тохиолддог бүх зүйл, эсвэл ах эгч нартай холбоотой зүйлсийг үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг, тухайлбал нэг эгч салж байгаа, нөгөө эгчийн нөхөр бизнес хийж байгаад мөнгөө алдсан, эсвэл дуулгаваргүй хүүтэй, эсвэл нэг ах юм уу эгч байшин худалдаж авсан гэх мэт. Тэд бас агуу улаан лууд баривчлагдаад Иудас болсон, эсвэл гэрчлэлдээ бат зогссон ах эгч нарын талаар ярьдаг, тэр ч бүү хэл чуулганы удирдагчид тэднийг зассан тухай ч дурддаг. Гэртээ ярьдаг яриа нь тэр чигтээ эдгээр сэдвийг тойрон эргэлддэг. Гэр бүлийнхэн нь тэдэнд бүр зөвлөгөө өгч, удирдагчид, ах эгч нар, эсвэл чуулганд өөртэй нь таарамжгүй байдаг, бэрхшээл учруулдаг, эсвэл өөрсдийг нь ил болгосон хэний ч эсрэг үйлдэхэд нь тусалдаг. Ах эгч нарын дундах цуглаан дээр ийм хүмүүс онцгой дуулгавартай, томоотой харагддаг, дуу цөөтэй, ярьж хөөрөхдөө тааруу байдаг ба өөрсдийн завхарсан зан чанарын талаар хэзээ ч ярьдаггүй, туршлагаар олсон ойлголтоо хэзээ ч нөхөрлөдөггүй, тэр ч бүү хэл ховорхон залбирдаг. Тэд ах эгч нарт сэрэмжтэй ханддаг мөртөө үл итгэгч гэр бүлийнхэндээ яг л Бурханы гэрийн гишүүд мэт ханддаг. Тэд чуулганы талаарх бүх нарийн ширийн зүйлийг гэр бүлийнхэндээ юу ч үлдээлгүй тоочиж, чуулган Бурханы үгийн ном хэвлэж байгаа, чуулганд хэн ямар авьяастай гэх мэт бүх зүйлийг тэдэнтэй хуваалцдаг—энэ бүхнийг гэр бүлийнхэн болон Бурханд итгэдэггүй хүмүүстэй хэлэлцдэг. Ингэх зорилго нь ямар байхаас үл хамааран эцсийн үр дагавар нь тэд чуулганы ажил болон ах эгч нараас урвадаг явдал юм. Тэд чуулганы гол гишүүн бүрийн нөхцөл байдлыг нэвт шувт мэддэг. Мэдээж энэ хүмүүс бас тэдний далд хэлэлцүүлэг, шүүлтийн бай болдог бөгөөд тэдний нууц урвалтын бай ч болж магадгүй. Хэрвээ хэн нэгэн тэдэнтэй сайн харилцаатай байвал тэд тэр хүнийг гэр бүлийнхнийхээ өмнө зогсоо зайгүй магтдаг. Эсрэгээрээ, хэрвээ хэн нэгэн тэдэнтэй тааруу харилцаатай байвал тэд тэр хүн рүү гэр бүлийнхнийхээ өмнө зогсоо зайгүй доромжлол урсгаж, тэр ч бүү хэл гэр бүлийнхнээ тэр доромжлолд оролцуулж, ах эгч нарыг тэнэгүүд, эсвэл хэрэггүй амьтад гэж хэлдэг. Энэ хүмүүс шүтлэггүй хүмүүсийн хэрэглэдэг ямар л доромж үг байна, тэр үгээр ах эгч нарыг доромжилдог. Тэд шүтлэггүй хүмүүстэй адилхан; тэд бол цэвэр үл итгэгчид; тэд олигтой хүмүүс огтхон ч биш бөгөөд ийм хүмүүсийг даруй зайлуулах ёстой.
Агуу улаан лууны улс оронд Бурханд итгэдэг хүн бүрийн мэдээллийг нууцлах ёстой бөгөөд Бурханы сонгосон хүмүүс хилийн чанад руу нүүх үед ч мэдээлэл нь нууц хэвээр үлдэх ёстой. Учир нь агуу улаан лууны тагнуулууд дэлхийн улс орон бүрд тарж, Бурханд итгэдэг хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулах тодорхой зорилготойгоор хаа сайгүй шургалсан байдаг. Эх газрын Хятадад Бурханыг дагадаг ах эгч нарын нөхцөл байдал маш хэцүү, аюултай байдаг. Гадаадад гарсан ч гэсэн тодорхой хэмжээний аюул байдаг. Хэрвээ агуу улаан лууны тагнуулууд тэдний мэдээллийг цуглуулбал нэг талаар, тэднийг шилжүүлэн өгөх эрсдэл бий, нөгөө талаар, ядаж л эх газрын Хятадад байгаа гэр бүлийнхэн, хамаатан садан нь хэрэгт татагдаж болзошгүй. Аюулгүй байдлын үүднээс, мөн хувь хүнийг хүндэтгэх үүднээс хүн бүр ах эгч нарын хувийн мэдээллийг нууцлах ёстой, Бурханд итгэдэггүй хүмүүстэй хуваалцах ёсгүй. Бурханд итгэдэг хүмүүсийн дунд ч гэсэн тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь бусдад хамаагүй дэлгэж болохгүй. Ах эгч нар, чуулганы ажил, хүний гүйцэтгэдэг үүрэг, нөхөрлөлөөр хуваалцсан туршлага, эсвэл иймэрхүү бусад нарийн ширийн зүйлийн талаарх аливаа мэдээллийг чөлөөт цагаараа шүтлэггүй хүмүүстэй хуваалцах ярианы сэдэв болгохыг огт зөвшөөрөхгүй. Тэдэнтэй эдгээр хэрэг явдлыг хэлэлцэхийн үр дагавар юу вэ? Ямар нэг эерэг үр дүн байдаг уу? (Үгүй.) Ийм хэлэлцүүлгийн үр дагаварт эдгээр шүтлэггүй диаволууд барьц авч, шоолж, шүүж, тэр ч бүү хэл харааж, гүтгэдэг. Энэ сайн уу? (Үгүй.) Чуулганы ажил болон чуулганы амьдралын бодитой нөхцөл байдал—түүнчлэн хэн Бурханд үнэхээр итгэдэг, хэн үнэнийг эрэлхийлдэг, хэн үүргээ гүйцэтгэдэг, хэн үүргээ гүйцэтгэдэггүй, хэн байнга сөрөг байдаг, хэн мунгинуу итгэлтэй, тэр ч бүү хэл ах эгч нарын хувийн мэдээлэл, нөхцөл байдал зэрэг нарийн ширийн зүйлийг шүтлэггүй хүмүүс болон үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ юу ч нуулгүй хэлэлцдэг далд сэдэлтэй хүмүүс чуулган дотор байгаа эсэхийг та нар шалгах ёстой. Ийм хүмүүсийг шалга. Чуулган доторх хүмүүс ч мэдэх шаардлагагүй хэрэг явдлууд байдаг атал ийм хүмүүсийн үл итгэгч гэр бүлийнхэн эдгээр хэрэг явдлын талаар чуулган доторх хүмүүсээс илүү ихийг мэддэг—бас илүү тодорхой мэддэг. Яаж ийм зүйл тохиолддог вэ? Энэ бол доторх тагнуулын “хувь нэмэр” юм. Энэ тагнуул гэр бүлийнхэндээ яг л чуулганы удирдагчид мэт хандаж, гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл санааны холбоогоо гүнзгийрүүлж, тал засах гэсэндээ чуулганд харсан бүхнээ гэртээ хариад “удирдагчдадаа” тайлагнадаг. Хэл амаа захирч чаддаггүй тэр тагнуулууд чуулганы энэ бүх хэрэг явдлаас урвасан нь илэрхий байна. Тэд ах эгч нарыг хүндэлдэггүй, Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг ч хамгаалдаггүй. Тэд Бурханы гэр болон чуулганыг яг л нийгэм юм уу олон нийтийн газар мэт үзэж, шүтлэггүй хүмүүс мэт ах эгч нарыг дураараа шүүмжилж, шүүдэг, тэр ч бүү хэл үл итгэгчид болон шүтлэггүй хүмүүстэй нийлж ах эгч нарыг чөлөөтэй шүүдэг. Үүнээс гадна зарим хүн удирдагчдаар засуулсныхаа дараа, эсвэл ах эгч нартай зөрчилдөж, маргалдаж, эв түнжин хагарсныхаа дараа гэртээ хариад, сүр дуулиан болгож, гэр бүлийнхэндээ бүгдийг нь мэдэгддэг. Үр дүнд нь гэр бүлийнхэн нь удирдагчид юм уу ах эгч нараас өшөө авахаар эрмэлзэж, чуулганаас урваж, үгүй хийхээр зорьдог. Энэ сайн үзэгдэл үү? (Үгүй.) Чуулганы дотоод хэрэг явдал болон хэдэн ах эгч чуулганы амьдралаар амьдардаг, хэн ямар үүрэг гүйцэтгэдэг зэрэг зүйлийг гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхөдтэйгээ юу ч нуулгүй хуваалцдаг—тэд ямар гээчийн өөдгүй амьтад вэ? Тэд жинхэнэ итгэгчид мөн үү? (Биш.) Тэд Бурханы гэрийн гишүүд мөн үү? Тэднийг ах эгч нар гэж нэрлэж болох уу? (Үгүй.) Ийм тагнуул, нуугдмал урвагчдыг чуулганд байлгах нь өнгөрсөн, одоо, ирээдүйд ч бай Бурханы гэр болон ах эгч нарт ихээхэн төвөг удна. Тэд чуулганы амьдралд олон муу үйл хийдэггүй мэт санагдаж байлаа ч гэсэн Бурханы гэрийн талаарх янз бүрийн нарийн ширийн зүйлийг шүтлэггүй хүмүүс, Сатанууд, диаволуудад нууцаар дамжуулдгийнх нь үр дагавар, үр нөлөө туйлын хохиролтой! Ийм шаарнуудыг чуулганд үлдээх ёстой юу? (Үгүй.) Тэд Бурханы гэрийн гишүүд гэж нэрлэгдэхэд тэнцэх үү? Тэдэнд ах эгч нар шиг хандах нь зохистой юу? (Үгүй.) Ийм хүмүүсийг яаж шийдвэрлэх ёстой вэ? (Тэднийг аль болох хурдан зайлуулах ёстой.) Тэднийг аль болох хурдан зайлуулах ёстой! Тэднийг хөөж гарга! Тэднийг зайлуулах шалтгаан нь энэ: “Чи хэл амаа захирч чаддаггүй, өөрт чинь юу сайн болохыг ухаарч чаддаггүй, тэжээсэн эзнээ хаздаг. Чи Бурханд итгэж, Түүний нигүүлслийг эдэлдэг, түүнчлэн ах эгч нарын тусламж, хайр, тэвчээр, халамжийг эдэлдэг хэр нь ах эгч нар болон чуулганаас ингэж урвасан хэвээр байдаг. Чи ямар ч хэрэггүй; зайл!” Ах эгч нарын хэрэг явдал, чуулганы хэрэг явдал, Бурханы гэрийн аливаа ажлыг шүтлэггүй хүмүүст дэлгэх ёсгүй, тэднийг дэмий ярианыхаа сэдэв болгон ашиглах ёсгүй. Тэд ингэх эрхгүй! Ийм мэдээлэл тараасан хэн боловч хараагдсан нэгэн, чуулганы зайлуулах ёстой хүн болдог бөгөөд ах эгч нар тэднийг голох ёстой. Ах эгч нар болон чуулганаас урваж, чуулганы дотоод хэрэг явдлыг дэл сул яриандаа шүтлэггүй хүмүүстэй хуваалцдаг үйлдлээс нь харахад л тэд чуулганаас зайлуулагдах ёстой урвагч, тагнуул, ёрын муу хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Чуулган дотор хийгдэж буй ямар ч ажлын талаар—тухайлбал хэнийг зайлуулах учиртай, эсвэл тодорхой үйл явдлын тохиолдлын талаар—шаардлагатай бол ах эгч нар чөлөөтэй нөхөрлөж, мэтгэлцэж болох ч үүнийг шүтлэггүй хүмүүстэй хуваалцаж болохгүй, үл итгэгч гэр бүлийнхэндээ ярьж болохгүй. Ялангуяа биеийн хэмжээ жижигтэй шинэ ах эгч нарын хувийн болон гэр бүлийн нөхцөл байдлыг гаднынханд дэлгэж болохгүй. Хэрвээ үүнийг дотроо хадгалахад хэцүү санагдаж байвал Бурханд залбирч, биеэ барьж сурахын тулд Түүнд найдаж, ямар нэг утга учиртай үйл ажиллагаа хийх ёстой. Хэрвээ чи үнэхээр өөрийгөө хянаж чадахгүй бол сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд эхлээд чуулганд мэдээлж, шийдэл эрж хайх ёстой, учир нь ийм мэдээлэл тараах нь асуудал үүсгэх хамгийн их магадлалтай байдаг. Жишээ нь, хувийн утасны дугаар, гэрийн хаяг, хэдэн жил Бурханд итгэсэн, хувийн гэр бүл, гэрлэлтийн байдал гэх мэт нь эмзэг сэдэв юм. Эдгээр нь үнэн юм уу амь-оролттой ямар ч хамаагүй; эдгээр нь хувийн нууцад хамаарна. Зөвхөн туршуул, тагнуулууд л эдгээр хэрэг явдлыг тусгайлан мөрдөж мөшгөдөг. Хэрвээ чи ийм асуудлыг олж мэдэх, тараах дуртай бол энэ нь ямар зан чанарыг илтгэж байна вэ? Энэ нь бага зэрэг олиггүй юм! Үнэнийг эрэлхийлэхгүй, харин хов живэнд анхаарч, тагнуул юм уу туршуул шиг авирлаж, агуу улаан лууд үйлчлэл үзүүлэх нь—олиггүй, балиар биш гэж үү? Эмзэг сэдэв болон бусдын хувийн хэргийг тусгайлан асууж сураглаж, тагнаж туршиж, бодолгүй тараадаг хэн боловч далд сэдэл өвөрлөж байгаа бөгөөд үл итгэгч юм. Бурханы сонгосон хүмүүс ийм хүмүүсээс онцгой сэрэмжлэх ёстой. Хэрвээ ийм хүмүүс гэмшихгүй бол чуулганы амьдралыг нь зогсоох ёстой, учир нь ах эгч нараас урвах нь хамгийн ёс суртахуунгүй, жигшүүртэй, ичгэвтэр үйлдэл юм. Бурханы сонгосон хүмүүс ийм хүмүүсээс хол байх ёстой. Чуулганы амьдралд хүмүүс эдгээр асуудлыг асууж сураглах, хэлэлцэхийг хязгаарлах ёстой, учир нь эдгээр нь үнэний нөхөрлөлтэй ямар ч хамаагүй, эдгээрийн талаар ярих нь бусдад ямар ч ашиг тус авчирдаггүй.
Бурханы гэрт Бурханы сонгосон хүмүүсийн мөрдөх ёстой янз бүрийн захиргааны зарлиг, дүрэм журам байдаг. Чуулганы дотоод хэрэг явдал, удирдагч ажилчдын боловсон хүчний тохируулга, чуулганы зайлуулах ажил болон Дээрхийн зохицуулалт зэрэг явдлыг үл итгэгчид, ёрын муу хүмүүс Сатанд худалдахаас сэргийлэхийн тулд чуулган дотор хамаагүй тарааж болохгүй. Үүний шалтгаан нь Бурханы гэр нийгмээс ялгаатай; Бурхан хүмүүсээс үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг түлхүү уншиж, илүү их тунгаан бодож, нөхөрлөхийг шаарддаг. Зөвхөн Бурханы үгийг дэлгэрүүлж, Бурханд гэрчлэл хийх нь л зүй зохистой уур амьсгалыг бүрдүүлж чадна; туршлагын гэрчлэлээ түлхүү хуваалцах нь л ийм уур амьсгалыг бүрдүүлж чадна. Түүнчлэн Бурханы гэрт Бурханд итгээд удаагүй байгаа олон шинэ итгэгч бий. Зарим үл итгэгч хараахан илчлэгдээгүй байх нь гарцаагүй. Ялангуяа итгэлийн эхний тав юм уу арван жил бол хүмүүсийн үнэн төрх илчлэгдэх хугацаа юм; энэ хугацаанд хэн бат зогсож чадах, хэн чадахгүй нь, чуулганыг үймүүлж чадах хэчнээн ёрын муу хүн байгаа нь тодорхойгүй байдаг. Хувийн мэдээлэл болон иймэрхүү гадаад хэрэг явдал, түүнчлэн үнэнийг нөхөрлөхтэй холбоогүй хэрэг явдлыг болчимгүй байдлаар үргэлж тараах нь олон сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Жишээ нь, хэн нэгэн: “Тэр удирдагч хаанахынх вэ? Хаана амьдардаг вэ?” гэж асууж магадгүй. Энэхүү эмзэг мэдээлэл нь Бурханы сонгосон хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйл биш. Өөр хэн нэгэн: “Бурханы гэр Бурханы үгийн номыг хэвлэхэд хэр их зардал гардаг вэ?” гэж асууж магадгүй. Үүнийг мэдэх хэрэгтэй юу? (Үгүй.) Хэвлэлийн зардал чамд ямар хамаатай юм бэ? Чамаас төлбөр нэхсэн үү? Энэ чамд хамаагүй юм шиг байна, тийм үү? Зарим нь: “Одоо Бурханы гэрийн дээд түвшний удирдагчид хэн бэ?” гэж асууж магадгүй. Хэрвээ тэд чамайг шууд удирдаагүй бол үүнийг мэдэхгүй байх нь чамд нөлөөлөх үү? (Үгүй.) Хятадын эх газарт эдгээр зүйлийг мэдэх нь асуудал болж мэднэ. Хэрвээ агуу улаан лууд баригдаж, хэрцгий эрүү шүүлтэд өртвөл, хэрвээ чи эдгээр зүйлийг мэдэхгүй бол тэд чамайг яаж ч зодсон, чи юу ч хэлж чадахгүй, тиймээс чи Иудас болохгүй. Гэхдээ чи мэддэг байгаад, тэдний хэрцгий зодуурыг тэсвэрлэж чадахгүй бол эцэст нь үүнийг хэлж, Иудас болж магадгүй. Тэр үед чи “Би яагаад тэгэхэд тэр асуултуудыг бодлогогүй асуув аа? Мэдэхгүй байсан бол хамаагүй дээр байх байж. Үхтлээ зодуулсан ч би тэр зүйлсийн талаар мэдэхгүй хэвээр байх байсан; хариулт зохиож хэлье гэсэн ч надад хэлэх үг олдохгүй байх байсан. Тэгсэн бол би Иудас болохгүй байлаа. Би одоо сургамж авлаа; үнэнтэй холбоогүй эдгээр асуудлын талаар хэт ихийг мэдэхгүй байсан нь дээр юм байна. Ийм зүйлийн талаар асууж сураглах нь ямар ч ашиг тусгүй; мэдэхгүй байсан нь дээр” гэж бодож магадгүй. Бас зарим нь: “Бурханы гэрт тусгай ажил хийдэг хэдэн баг байдаг вэ?” гэж асууж магадгүй. Энэ чамд ямар хамаатай юм бэ? Зүгээр л өөрийнхөө багт даалгасан ажлыг хий. Үүнийг мэдэхгүй байх нь үүргээ хэвийн гүйцэтгэх, итгэлдээ үнэнийг эрэлхийлэх, эсвэл чуулганы амьдралаар амьдрах чадварт чинь нөлөөлөхгүй; энэ нь юунд ч нөлөөлөхгүй. Үүнийг мэдэхгүй байх нь итгэгчийн хувиар үнэнийг эрэлхийлэх, эсвэл авралд хүрэхэд чинь саад болохгүй, тиймээс асуух ямар хэрэгтэй юм бэ? “Ах эгч нарын ихэнх нь хотынх уу, хөдөөнийх үү? Тэд боловсролтой юу, боловсролгүй юу?” Эдгээрийг мэдэх нь хэрэгтэй юу? (Үгүй.) Тэд бүгд хөдөөнийх байлаа гээд яах юм? Бүгд хотынх байлаа гээд яах юм? Энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй. Зарим нь: “Одоо сайн мэдээний ажил хэр түгж байна вэ?” гэж асууж магадгүй. Энэ талаар бага зэрэг асуух нь зүгээр боловч зарим хүн сониуч зангаасаа болж сайн мэдээний ажил яг хэдэн улсад тархсан талаар нарийвчлан асуудаг, ингэх шаардлагагүй. Тэд үүнийг мэдлээ гээд тэдэнд ямар нөлөө үзүүлэх юм бэ? Ийм нарийн ширийн зүйлийг мэдэх нь ямар ашиг тус авчрах юм бэ? Хэрвээ чи үнэн-бодит байдалгүй бол үүнийг мэдсэн ч байхгүй хэвээр л байна; энэ мэдлэг үүргээ сайн гүйцэтгэхэд чинь огт тус болохгүй, эсвэл амь-оролтод чинь ямар ч дэмжлэг үзүүлэхгүй. Зарим ерөнхий хэрэг явдлын талаар асууж сураглахгүй байх нь зүгээр; үнэндээ мэдэхгүй байх нь дээр. Хэт ихийг мэдэх нь дарамт болдог. Ийм мэдээлэл задармагцаа асуудал, гэм буруу болдог. Эдгээр зүйлийг мэдэх нь сайн биш: Илүү ихийг мэдэх тусмаа илүү их төвөг учруулж мэднэ. Үнэнийг ойлгодог хүмүүс юу хэлэх ёстой, юу хэлэх ёсгүйгээ мэддэг. Сүнслэг ойлголтгүй, мунгинуу хүмүүс ярихдаа доторх болон гаднах хүмүүсийг ялгаж чаддаггүй, зөвхөн утгагүй юм ярьдаг. Тиймээс эдгээр хэрэг явдлыг чуулган дахь үнэнийг ойлгодоггүй хүмүүст мэдээлэх ёсгүй. Эдгээр зүйлийг мэдэх нь ямар ч ашиг тус авчирдаггүй. Нэгдүгээрт, энэ хүмүүс асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадахгүй. Хоёрдугаарт, тэд чуулганы ажлыг хамгаалж чадахгүй. Гуравдугаарт, тэд Бурханы гэрийн талаар сайнаар ярих шаардлагагүй. Бурханы бүх үг үнэн бөгөөд Бурханы бүх үйлдэл зөвт—сүнслэг ойлголтгүй тэр үл итгэгчид болон шүтлэггүй хүмүүсийн зусардалт, бялдуучлал хэрэгтэй гэж үү? Хэрэггүй. Бүх дэлхий дээрх ганц ч бүтээгдсэн зүйл Бурханыг дагаж, шүтэн мөргөхгүй байлаа ч гэсэн Бурханы байр суурь, мөн чанар өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ. Бурхан бол Бурхан, нөхцөл байдлын аливаа өөрчлөлтөд үүрд хувиршгүй, өөрчлөгдөшгүй. Бурханы ялгамж чанар, байр суурь үүрд өөрчлөгдөшгүй. Эдгээр нь Бурханд итгэдэг хүмүүсийн ойлгох ёстой үнэн юм. Тэр үл итгэгчид болон шүтлэггүй хүмүүс доторх болон гаднах хүмүүсийг ялгалгүй ярьж, үйлддэг—тэд хэт ихийг мэдэх нь Бурханы гэрийн ажилд ашиг тустай юу? Тэд Бурханы гэрийн ажлын талаар мэдэх шаардлагатай юу? Тэд үүнийг мэдэх нь зохисгүй! Зарим хүн: “Эдгээр хэрэг явдал бүгд нууц болохоор тэдэнд мэдэгдэж болохгүй юм уу?” гэж асууж магадгүй. Өдийг хүртэл Бурханд итгэчхээд та нар эдгээр хэрэг явдалд нууц агуулагддаг гэж бодож байна уу? (Үгүй.) Гэхдээ Бурханы сонгосон хүмүүс ёс жудаг, нэр төртэй; тэднийг шүтлэггүй хүмүүсийн хэлэлцүүлэг, доог тохууд өртүүлэх ёсгүй. Бурханы гэр, чуулган, ах эгч нар бүлгээрээ ч бай, хувь хүнээрээ ч бай бүгд нэр төртэй; тэд бүгд эерэг бөгөөд хэн ч тэднийг бузарлах гэж оролдох ёсгүй. Сатанууд болон диаволуудад Бурханы гэрийг дураараа бузарлаж, Бурханы гэрийн нэр хүндийг, эсвэл ах эгч нарын нэр хүндийг хамаагүй гутааж, хорлох боломж олгохуйц байдлаар үйлддэг хэн боловч хараагддаг! Тиймээс чуулган хэл амаа захирч чаддаггүй хүмүүсийн оршин тогтнолыг яавч зөвшөөрдөггүй. Тэднийг олж илрүүлмэгцээ зайлуулах ёстой! Энэ арга барил зарчимд нийцэж байна уу? (Тийм.)
Зарим хүн ах эгч нартай ярилцах, нөхөрлөх, харилцах, холбогдох үедээ тун хянуур, болгоомжтой байдаг ч гэртээ харимагцаа ам султай болж, бүх зүйлийг, тэр ч бүү хэл ах эгч нарын хувийн мэдээллийг ч дэлгэдэг болохоор гэр бүлийн гишүүд, үл итгэгч шүтлэггүй хүмүүс, нэр төдий итгэдэг хүмүүс чуулганы хэрэг явдлын талаар ихийг мэдэж авдаг. Тийм хүн бол тагнуул, урвагч—Иудас бөгөөд чухамдаа чуулганы зайлуулах ёстой төрлийн хүн мөн. Тэд чуулганд хэдий чинээ удаан байна, ах эгч нарын талаар төдий чинээ их мэдээлэл мэдэж авч, төдий чинээ их урвах бөгөөд шүтлэггүй хүмүүс барьц, гүтгэлэг болгон ашиглах зүйл төдий чинээ их байна. Хэрвээ чи энэ мэдээллийг шүтлэггүй хүмүүст алдахаас айхгүй бол тэднийг байлга; хэрвээ өөрийнхөө хувийн мэдээлэл болон чуулганы дотоод хэрэг явдлыг тэдний амаар тараалгахыг хүсэхгүй байгаа бол чи эдгээр тагнуулыг аль болох хурдан зайлуулах ёстой. Энэ нь тохиромжтой юу? (Тийм ээ.) Ийм хүмүүст ямар ч өршөөл үзүүлэх ёсгүй; тэд ямар ч сайн санаа зорилго өвөрлөдөггүй, өөрсдөө ч сайн хүмүүс биш. Ийм хүмүүс өмнө нь дурдсан хоёр төрлийн хүмүүс буюу өшөө авах хандлагатай хүмүүс болон цадиггүй, биеэ барьдаггүй хүмүүстэй харьцуулахад ямар вэ? Тэд дээр үү, дор уу? (Дор.) Энэ хүмүүс бас үүргээ гүйцэтгэж, бага зэрэг хүчин чармайлт гаргаж, зарим бэрхшээлийг туулж магадгүй; тэд Бурханы гэрийн шаардсан юуг ч хийж, татгалзахгүй байж магадгүй боловч нэг асуудал бий: Тэд Бурханы гэрийн талаарх бүх зүйлийг шүтлэггүй хүмүүст хэлдэг. Тэд өдөр бүр урвагч, тагнуулын үүрэг роль гүйцэтгэдэг. Зөвхөн энэ шалтгаанаар л чуулган тэднийг тэвчиж чадахгүй бөгөөд тэднийг зайлуулах ёстой. Та нар ойлгож байна уу? (Тийм ээ.) Тэд чуулганд аз жаргалтай эсвэл аз жаргалгүй байгаа эсэх, хэн тэднийг өдөөн хатгасан, хэн тэдэнтэй таарамжтай байдаг, чуулганы удирдагчаар сонгогдсон эсвэл чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран—юу ч тохиолдсон бай, тэд үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ нарийн ширийн зүйл бүрийг үргэлж хуваалцах ёстой байдаг. Тэд үл итгэгч гэр бүлийнхэн нь болон шүтлэггүй хүмүүс мэдээллийг даруй авч, чуулганы дотоод нөхцөл байдлыг цаг алдалгүй ойлгохыг баталгаажуулдаг. Ийм хүмүүсийн хувьд чи тэдэнд ямар ч өршөөл, нигүүлсэл үзүүлж огт болохгүй; тэдийг олж илрүүлмэгцээ зайлуул. Ийм арга барил ямар байна? (Тохиромжтой.) Ингэж хийх нь хэрцгий юу? (Үгүй.) Энэ нь хэрцгий байгаа хэрэг биш. Чи тэдэнд ах эгч нар шиг ханддаг ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, эсвэл ах эгч нарын ашиг сонирхлыг огт хамгаалдаггүй. Харин ч тэд Бурханы гэрийн болон ах эгч нарын ашиг сонирхлыг алхам тутамдаа худалддаг. Чи тэднийг гэр бүл гэж үздэг ч тэд чамайг гэр бүлээ гэж боддог уу? (Үгүй.) Тэгвэл тэдэнд өршөөл бүү үзүүл; хэрвээ тэднийг зайлуулах хэрэгтэй бол зайлуул. Өдий хүртэл та нар ийм хүмүүстэй таарч байсан уу? (Тийм ээ. Тэд ах эгч нарын талаарх бүх зүйлийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг байсан, заримдаа чуулган доторх тодорхой хэрэг явдал, тусгай зохицуулалтын талаар ч бас боломж л гармагц гэр бүлийнхэндээ мэдэгддэг байсан. Тэгээд гэр бүлийнхэн нь чуулганы ар хударгаар чуулганы талаар хов жив ярих зэвсэг цуглуулдаг байсан.) Энэ хүмүүсийг зайлуулсан уу? (Тийм ээ.) Зайлуулагдсаныхаа дараа тэд гомдоллосон уу? Тэдэнд шударга бус санагдаж, “Би юу ч хийгээгүй; энэ нь захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг биш, би саад тотгор, үймээн ч учруулаагүй, тэгвэл яагаад намайг зайлуулж байгаа юм бэ?” гэж бодсон байж магадгүй. Тэдний үйлдлийн уг чанар нь саад тотгор, үймээн учруулахаас илүү ноцтой гэж та нар бодож байна уу? (Тийм ээ.) Ийм хүмүүс аврагдаж чадах уу? Тэдний хувьд өөрчлөгдөх амархан уу? (Үгүй.) Яагаад амархан биш гэж та нар хэлж байна вэ? Тэднийг өөрчлөгдөхөд хэцүү гэдгийг ямар тал нь харуулж байна вэ? (Тэд Бурханы гэрийн хэсэг биш, ах эгч нар биш; тэдний мөн чанар бол үл итгэгчид, шүтлэггүй хүмүүсийн мөн чанар.) Энэ бол тэдний мөн чанар. Тэгвэл тэднийг шүтлэггүй хүмүүс, үл итгэгчид гэдгийг яаж мэдэх вэ? (Чуулганд ямар ч сэтгэл хөдлөл төрсөн, тэд үүнийгээ гэр бүлийнхэндээ гаргадаг нь юу ч тохиолдсон бай, тэд үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, сургамж бүр ч авдаггүйг илтгэдэг. Ийм хүмүүс Бурханы ажлыг туулдаггүй, үнэнийг хүлээн авдаггүй, тиймээс мөн чанар нь үл итгэгчдийнх байдаг.) Тэдний энэ мөн чанар тодорхой болсон. Тэд сэтгэл хөдлөлөө гэр бүлийнхэндээ гаргаж, бүх зүйлд сэтгэл хөдлөлөөрөө ханддаг. Тэд Бурханы гэрийн хэсэг биш, харин Бурханы гэрт шургалсан шүтлэггүй хүмүүс гэдгийг яаж мэдэх вэ? (Учир нь тэд Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж, урвагч, тагнуул шиг авирлаж чаддаг бөгөөд тэд үндсэндээ Бурханы гэрийн ажил болон ашиг сонирхлыг хамгаалдаг хүмүүс биш. Тиймээс энэ хүмүүс Бурханы гэртэй нэг зүрх сэтгэлтэй биш юм.) Энэ тайлбар оновчтой биш байлаа. Би тайлбарлаж өгье. Хэдийгээр энэ хүмүүс чуулганы амьдралд оролцож, үүргээ гүйцэтгэдэг ч ах эгч нарыг ер нь гэр бүлээ гэж үзэж байсан уу? Шулуухан хэлбэл, тэд ах эгч нарыг өөрийн хүн гэж үзэж байсан уу? (Үгүй.) Тэгвэл тэд ах эгч нарыг юу гэж үздэг вэ? (Гаднын хүмүүс.) Зөв, гаднын хүмүүс, дайснууд гэж үздэг. Тэгвэл тэд Бурханы гэр болон чуулганыг юу гэж үздэг вэ? Тэдний хувьд энэ нь зүгээр л нэг ажлын байр биш гэж үү? (Тийм ээ.) Тэд Бурханы гэр болон чуулганыг яг л үл итгэгч ертөнцийн компани, байгууллага мэтээр үзэж, ах эгч нарыг гаднын хүмүүс, сэрэмжилбэл зохих хүмүүс, дайсан гэж хардаг. Тиймээс тэд ах эгч нарын талаарх янз бүрийн мэдээлэл, янз бүрийн бодитой нөхцөл байдлыг Бурханд огт итгэдэггүй хүмүүст амархан задруулж чаддаг. Энэ шүтлэггүй хүмүүс ямар ч сайн үг хэлэхгүй, тэр ч бүү хэл ах эгч нарыг гүтгэж, Бурханы гэрийг гутааж магадгүй гэдгийг тэд мэддэг—тэд энэ бүхнийг мэддэг хэр нь л ах эгч нарын болон чуулганы нөхцөл байдлыг энэ шүтлэггүй хүмүүст өчүүхэн ч эргэлзэлгүйгээр, хайхрамжгүй дэлгэдэг. Тэд ах эгч нарыг гаднын хүмүүс, дайснууд гэж үздэг нь тодорхой бөгөөд ямар нэг таагүй зүйл гарах бүрд даруй шүтлэггүй хүмүүстэй гар нийлэн ах эгч нарыг ар хударгаар нь шоолж, гутааж, хорлож, улмаар өөрсдийнхөө хүслийг хангадаг. Тэд аль нэг ах эгчийг шүүх нь чуулган дотор бүтэхгүй зүйл гэж боддог, учир нь хэрвээ тэд чуулганы хэрэг явдал юм уу ах эгч нарын талаар ах эгч нарын өөрсдийнх нь өмнө хэлэлцвэл үр дагаврыг нь үүрэх ёстой болно, энэ нь өөрсдөд нь тааламжгүй байна гэж боддог. Харин эдгээр асуудлыг гэр бүлийнхэнтэйгээ хэлэлцэх нь тэдний хувийн адгуу байдал, хүсэл, сэтгэл хөдлөлийг бүрэн хангадаг, ямар ч үр дагавар үүрэх шаардлагагүй, учир нь гэр бүлийнхэн бол эцсийн эцэст гэр бүлийнхэн бөгөөд тэднийг худалдахгүй. Харин ах эгч нарын хувьд тийм биш, тэд хэдийд ч, хаана ч тэднийг мэдээлж, ил болгож, засаж, тэр ч бүү хэл үүрэг, байр сууриа алдахад хүргэж мэднэ. Тиймээс тэд ах эгч нарыг дайснаа гэж үздэг гэж хэлэх нь огт худал биш юм. Дайсан гэдэг бол сэрэмжилбэл зохих хүн юм. Тиймээс тэд ах эгч нартай ярьдаггүй, тэдэнтэй нөхөрлөдөггүй, тэдэнд юуг ч ил болгодоггүй. Харин гэртээ үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ “чуулганы амьдралаар амьдарч”, тэдэнтэй бүхнийг хуваалцаж, зүрх сэтгэлээ уудалдаг. Тэд бодол санаа, санал бодол, бухимдал, сэтгэл дундуур байдал, бүхий л гажууд үзэл бодлоо ямар ч эргэлзээгүйгээр, илэн далангүй илэрхийлж, ингэснээрээ тайвширч, таашаал авдаг. Гэр бүлийнхэн нь тэднийг жигшдэггүй, харин ч тэдэнд тусалж, тэдэнтэй хамтран ажилладаг. Хэрвээ тэд чуулганд ингэж ярьсан бол үл итгэгч гэх жинхэнэ уг чанар нь бүрэн ил болж, чуулган тэднийг зайлуулах хэрэгтэй болно. Тиймээс тэд ах эгч нарыг гэр бүлээ гэж үздэггүй, харин дайснаа гэж үздэг. Энэ бол нэг тал нь. Нөгөө тал нь гэвэл, тэд өөрсдийгөө хэзээ ч чуулганы нэг хэсэг гэж үздэггүй, тиймээс чуулганд юу ч тохиолдсон бай, шашны ертөнцийн гүтгэлэг, доромжлол ч бай, шүтлэггүй хүмүүсийн үндэслэлгүй цуу яриа, доог тохуу ч бай, эсвэл төр засгийн зохиомол буруутгал, хавчлага ч бай, хувь хүнийх нь хувьд тэдэнд хамаагүй, ялихгүй зүйл байдаг. Тэдэнд үнэхээр ингэж санагддаг байсан гэж бодъё: “Хэрвээ чуулганы нэр хүнд сэвтэж, Бурханы нэр гутаагдвал итгэгчдийн хувиар бидний нэр төрд ноцтой сорилт тулгарна. Үүнээс болоод би чуулганы хэрэг явдал, эсвэл Бурханы гэрийн хэргийг шүтлэггүй хүмүүстэй хэзээ ч хэлэлцэж, тэднээр хов жив яриулж, шоолуулахгүй. Би өөрийгөө хамгаалахын тулд ч гэсэн Бурханы гэрийн хэргийг үл итгэгч гэр бүлийнхэнтэйгээ хамаагүй ярихгүй”—хэрвээ тэд ийм ухамсартай байсан бол хэл амаа захирч чадах байсан биш үү? Тэгвэл яагаад тэд ингэж чаддаггүй вэ? Тэд үндсэндээ өөрсдийгөө Бурханы гэрийн хэсэг гэж үздэггүй, өөрсдийгөө итгэгчид гэж үздэггүй нь тодорхой байна. Зарим хүн: “Таны үг буруу байна. Хэрвээ тэд өөрсдийгөө Бурханы гэрийн хэсэг гэж үздэггүй юм бол яагаад цуглаанд ирсээр байдаг юм бэ?” гэж хэлдэг. Бурханд итгэдэг хүмүүсийн дунд янз бүрийн хүн бий. Бид энэ талаар өмнө нь нөхөрлөж байгаагүй гэж үү? Янз бүрийн зохисгүй сэдэл, зорилгоор Бурханд итгэхээр ирдэг олон хүн байдаг бөгөөд энэ бол тийм төрлийн хүмүүсийн нэг нь юм. Зугаагаа гаргах, уйтгараа сэргээх, эсвэл сүнслэг дэмжлэг олохын тулд Бурханд итгэдэг—ийм үл итгэгчид нийтлэг байдаг биш үү? Ийм хүмүүс олноороо олдохгүй гэж үү? (Тийм ээ.) Тэд өөрсдийгөө Бурханд итгэгч гэж хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Мэдээж, чуулганы бүх ажил болон Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэх нь тэдэнд ямар ч хамаагүй, тэдгээрийг тоодоггүй. Тиймээс тэд чуулганы ажлын нөхцөл байдал, чуулганы дотоод хэрэг явдал, тэр ч бүү хэл ах эгч нарын дунд гардаг аливаа асуудлыг шүтлэггүй хүмүүстэй хамаагүй, хөнгөн хуумгай хэлэлцэж чаддаг. Тэднийг ярьж дууссаны дараа шүтлэггүй хүмүүс хов жив ярьж, гүтгэж, ёжилдог ч энэ нь тэдний сэтгэлийг өчүүхэн ч зовоодоггүй. Тэд бүр шүтлэггүй хүмүүстэй нийлж ах эгч нарыг доромжилж, Бурханы гэрийг шүүж, Бурханы гэрийн ажил болон ажлын зохицуулалтын талаар шүүмжилж ч магадгүй. Тэд Бурханд итгэгчид мөн үү? (Биш.) Жинхэнэ итгэгч хэзээ ч ийм маягаар авирлахгүй. Өөрсдийн нэр төр, ашиг сонирхлыг хамгаалахын төлөө байсан ч гэсэн тэд хэзээ ч тэжээсэн эзнээ хазаж, чуулганы гаднах хүмүүсийн талд орохгүй. Тийм биш гэж үү? (Тийм ээ.) Тиймээс ийм хүмүүс бол зайлуулагдах ёстой ёрын муу хүмүүс, үл итгэгчид юм. Тэднийг хэдий чинээ эрт зайлуулна, чуулган төдий чинээ хурдан амар амгалан болно.
Та нарын тухай ярилцъя. Жишээ нь, чиний эцэг эх Бурханд итгэдэггүй, эсвэл чиний ах эгч дүүс юм уу сайн найзууд Бурханд итгэдэггүй ч чиний итгэлийг эсэргүүцдэггүй, харин үнэндээ нэлээд дэмждэг бол чи чуулганд болдог бүх зүйлийн талаар тэдэнд ярих уу? Чиний нэг эмэгтэй найз: “Танай чуулганд хань ижил хайж байгаа эрчүүд байна уу? Ялангуяа заль мэхгүй, өндөр, баян, царайлаг хүн байна уу?” гэж асуулаа гэж бодъё. Шүтлэггүй хүмүүсийн дундах зарим дажгүй хүн ч бас насаараа хамт амьдрах дажгүй хань ижил олохыг хүсдэг. Чиний эмэгтэй найз Бурханд итгэдэг хүн олохыг хүсэж байгаа тул чи түүнд хэлэхийг хүсэх үү? (Үгүй.) Чи түүнд “Итгэгчдэд дуртай байгаа чинь нэмэргүй. Чи бол шүтлэггүй хүн бөгөөд итгэгчидтэй үндсэндээ таарахгүй. Та нарт нийтлэг хэл байхгүй; та нар өөр замаар алхдаг! Өөрийгөө хар даа, ийм их гангалсан байхад манай чуулганы аль ах чамайг тоож харах юм бэ?” гэж хэлэх ёстой. Чи түүнийг өндрөөр үнэлдэггүй тул түүнтэй чуулганы хэргийн талаар ярьж чадах уу? (Үгүй.) Хэдхэн үг солиод л үзэл бодол нь тэс өөр учраас яриа нийлэхээ болино. Зарим шүтлэггүй хүн итгэгчдийн талаар сайн сэтгэгдэлтэй байлаа ч, чамайг итгэгч болсны дараа чамтай найзалсаар байлаа ч гэсэн чи чуулганы дотоод хэрэг явдал, эсвэл үүргээ гүйцэтгэхэд тулгардаг бэрхшээлээ тэдэнтэй хуваалцахад бэлэн байх уу? (Үгүй.) Тэд Бурханд итгэх итгэлийг чинь дэмждэг байлаа ч гэсэн тэдэнтэй чуулганы хэргийг хэлэлцэх ямар хэрэгтэй юм бэ? Жишээ нь, зарим ах эгч Иудас бололгүйгээр агуу улаан лууны эрүү шүүлт, байцаалтыг тэсвэрлэн гарсан. Энэ бол шүтлэггүй хүмүүсийн ч биширдэг гэрчлэл юм—чи үүнийг тэдэнтэй хуваалцахад бэлэн байх уу? (Үгүй.) Чи яагаад үүнийг ярилцахыг хүсэхгүй вэ? (Ийм хэрэг явдал тэдэнд хамаагүй, тэд эдгээр туршлагын гэрчлэлийг ойлгож чадахгүй.) Тэд ойлгож чадахгүй. Эдгээр хэргийг хэлэлцэх нь ямар сөрөг үр нөлөөтэй байж болох вэ? (Тэд харин ч эцэст нь чуулганыг шүүж магадгүй.) Тэд: “Яагаад өөрсдийгөө ингэж зовоодог юм бэ? Яагаад төр засгийн эсрэг явдаг юм бэ?” гэж шүүнэ. Хар даа, ганцхан үг тэдний уг чанарыг ил болгож чадна. Үүнийг яаж төр засгийн эсрэг явж байна гэж үзэх юм бэ? Улс орныг захирч буй диаволын хаад Бурханы сонгосон хүмүүсийг ноцтой хорлож, амьдрах аргагүй болгож байгаа нь тодорхой. Тэд үүнийг харсан ч мэдээгүй дүр эсгэдэг. Тэд үнэнийг орвонгоор нь эргүүлж, баримтыг гуйвуулдаг нь тодорхой байна. Тэгвэл чи тэдэнтэй өөр юу ярилцаж болох вэ? Чи тэдэнд Бурханд итгэх итгэлтэй холбоотой юу ч ярьж болохгүй; энэ талаар тэдэнд юу ч мэдэгдэж болохгүй. Хэл амаа захирч чаддаггүй хүмүүс чуулганы талаарх бүхнийг шүтлэггүй хүмүүст хэлж чадна. Тэд бол илт үл итгэгчид; тэд бол Бурханы гэрт зүгээр л цаг нөхцөөхөөр ирсэн диаволууд, өчүүхэн ч мөс чанар, эрүүл ухаангүй, тэжээсэн эзнээ хаздаг адгууснууд юм. Тэдний хувьд, Бурханы гэр юм уу чуулганы ашиг сонирхол, нэр хүндэд учирсан аливаа хор хөнөөл тэдэнд огт нөлөөлдөггүй, хувийн ашиг сонирхлыг нь хөнддөггүй бөгөөд тэд өчүүхэн ч шаналдаггүй; тиймээс тэд чуулганы дотоод хэргийн талаар шүтлэггүй хүмүүс болон Бурханд итгэдэггүй хүмүүст өчүүхэн ч эргэлзэлгүйгээр, хайхрамжгүй ярьж чаддаг. Ийм хүмүүс үзэн ядмаар уу? (Тийм ээ!) Ах эгч нарыг гэр бүлээ гэж үздэггүй, харин шүтлэггүй хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг үл итгэгч үнэнийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Тэд Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадах уу? (Үгүй.) Өөрийгөө чуулганы гишүүн гэж үздэггүй хүн Бурханы хүнийг аврах үгийг сонсохдоо хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, үнэнийг эрэлхийлж, үнэн-бодит байдалд орж чадах уу? (Үгүй.) Тэдний өдөр тутмын үйл ажиллагаа нь чуулганы ашиг сонирхлоос урвах, гаднынхантай нийлэх, тагнуул, Иудас, урвагч мэт авирлахаас л бүрддэг бөгөөд энэ нь тэдний эрхэм зорилго мэт байдаг. Тэд зөв замаар алхдаггүй, харин мууг үйлдэхийн тулд амьдардаг; тэд үхэж, хараагдвал таарна! Тэжээсэн эзнээ хаздаг эдгээр Иудас, урвагч, Сатаны зарц нар бол сөрөг шаарнууд, хүн төрөлхтөнд хор хөнөөлтэй бөгөөд бүгдэд жигшигддэг. Тэгэхээр чуулган тэднийг шийдвэрлэж, зайлуулах нь туйлын зөв биш гэж үү? (Тийм ээ.) Энэ бол туйлын зөв! Та нар урвалт амсахдаа дургүйцэхгүй гэж үү? Хэрвээ чуулган юм уу Бурханы гэрээс урвасан бол ихэнх хүн гүнзгий мэдрэхгүй, эсвэл хэт их шаналахгүй байж магадгүй; тэд зүгээр л дотроо бага зэрэг тавгүйтнэ, учир нь эцсийн эцэст тэд чуулганы гишүүн шүү дээ. Гэхдээ хэрвээ чамайг чуулганы хэн нэгэн хүн шүтлэггүй хүмүүст худалдаж, тэд чамайг худалдсанаас болж шүтлэггүй хүмүүс баримтыг гуйвуулж, чамайг гутааж, шоолж, шүүж, яллавал яах вэ? Тэгвэл чамд ямар санагдах вэ? Тэгвэл чи чуулган болон Бурханы гэрийн амссан доромжлол, ичгүүрийг туулж мэдрэх биш үү? (Тийм ээ.) Энэ өнцгөөс харвал ийм хүмүүсийг зайлуулах нь тохиромжтой юу? (Тийм ээ.) Тэднийг зайлуулах ёстой; тэдэнд өршөөл үзүүлэх шаардлагагүй. Хэл амаа захирч чаддаггүй хүмүүсийн тухайд, биеэ авч явах байдал болон амьдран харуулдаг зүйлийнх нь янз бүрийн илрэлд үндэслэн үзвэл тэд бол чуулган доторх үл итгэгчид, зайлуулагдах ёстой нэг төрлийн ёрын муу хүн юм. Тэдний үйлдэл нууцаар эсвэл ил тодоор хийгдсэн эсэхээс үл хамааран, хэн нэгэн хүн хэл амаа захирч чаддаггүй, хүн чанар-мөн чанар нь тэр чигтээ үл итгэгчийнх гэдэг нь илэрмэгц удирдагч, ажилчдад даруй мэдээлж, ах эгч нарт мэдэгд. Ийм хүмүүсийн талаар цаг алдалгүй, үнэн зөв ялган таних ёстой бөгөөд дараа нь тэднийг чуулганаас аль болох хурдан зайлуулах ёстой. Тэднийг чуулган, чуулганы ажил, эсвэл ах эгч нартай ямар ч холбоогүй байлга; тэднийг бүрмөсөн зайлуулах нь зөв үйлдэл юм. Хүн чанарын энэ илрэл буюу хэл амаа захирч чаддаггүй байх тухай нөхөрлөл ингээд өндөрлөж байна.
Өнөөдөр нөхөрлөсөн гурван төрлийн хүн өмнө нь нөхөрлөсөн хоёр төрлийнхөөс илүү ноцтой юу? (Тийм.) Тэдний нөхцөл байдал илүү дор, хүн чанар нь илүү өөдгүй, жигшүүртэй бөгөөд чуулганы болон бүх ах эгч нарын ашиг сонирхолд учруулах хор хөнөөл, үр нөлөө нь илүү их байдаг. Тиймээс энэ гурван төрлийн хүмүүсийг хөнгөхнөөр бүү авч үз; тэднээс соргогоор сэрэмжлэх ёстой бөгөөд өөгшүүлж болохгүй. Хэрвээ хэн нэгэн энэ гурван төрлийн нэг нь гэж тогтоогдвол тэднийг даруй ил болгож, ялган таньж, дараа нь аль болох хурдан зайлуулах ёстой. Хэрвээ тэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бол үүргийг нь хүлээж авах хүнийг даруй олж, дараа нь тэднийг тэр үүргээс нь чөлөөлж, зайлуул. Ойлгосон уу? (Ойлгосон.) Чуулганы ах эгч нарын янз бүрийн байдал, өөр өөр цаг үе дэх тэдний янз бүрийн илрэл, чуулганы ажил, тэр ч бүү хэл чуулганы зарим дотоод хэрэг явдлыг зөвхөн ах эгч нарын дунд л хэлэлцэж, нөхөрлөхийг зөвшөөрнө. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы гэрийн шаарддаг зарчмын талаар илүү тодорхой ойлголт, мэдлэгтэй болгож, улмаар үнэн-зарчмын дагуу үйлдэх чадвартай болгохын төлөө юм. Гэхдээ нэг зарчим тодорхой байх ёстой: Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой холбоотой үнэн юм уу зарчим байна уу, эсвэл ерөнхий хэрэг явдлын дүрэм журам байна уу хамаагүй, эдгээрийг шүтлэггүй хүмүүст ярьж яавч болохгүй бөгөөд энэ нь шүтлэггүй хүмүүс шүүмжилж, хуруугаараа чичлэхэд хүргэнэ. Үүнийг туйлын хориглоно. Зарим хүн: “Хэрвээ үүнийг туйлын хориглодог юм бол энэ нь захиргааны зарлиг гэсэн үг үү?” гэж хэлж магадгүй. Ингэж хэлж болно; мэдээлэл задруулсан хэн боловч зохих үр дагаврыг үүрнэ. Тэд яагаад үр дагаврыг нь үүрэх ёстой вэ? Яагаад гэвэл, чуулганы дотоод хэргийг задруулдаг хүмүүс чуулганыг, эсвэл ах эгч нарыг хамгаалдаггүй бөгөөд чуулган болон ах эгч нараас амархан урваж чадна. Тэд урвагч, Иудас шиг авирладаг учраас тэдэнд цаашид өршөөл үзүүлэх ёсгүй, тэднийг ах эгч нар, эсвэл гэр бүл гэж үзэх ёсгүй. Тэднийг урвагч, Иудас хэмээн авч үзэж, чуулганаас шууд зайлуулах ёстой. Зарим хүн: “Би дэмий ярьдаг муу зуршилтай байсан, бодлогогүй юм ярьчхаад байдаг байсан. Ийм үйлдлийн үр дагаврыг одоо харж байгаа болохоор дахиж хамаагүй ярьж зүрхлэхгүй” гэж хэлдэг. Сайн байна. Чи ингэж хэлсэн болохоор чиний зан авирыг ажиглана. Хэрвээ чи үнэхээр гэмшиж, буцан эргэж, мэдээлэл хамаагүй дамжуулах юм уу ах эгч нарын ашиг сонирхлоос урвахаа больж, хэл амаа захирч чадвал Бурханы гэр чамд нэг боломж олгоно. Хэрвээ үүнийг хийснийг чинь, зарим мэдээллийг тараасан хүн нь чи байсныг дахиад олж илрүүлбэл чамд ямар ч өршөөл үзүүлэхгүй—чуулганы ах эгч нар нэгдэж, чамайг зайлуулна. Тэр үед битгий уйл, эсвэл чамд урьдчилж сануулаагүй гэж битгий гомдолло. Одоо бүх зүйлийг тодорхой тайлбарласан тул хэрвээ ийм зүйл дахин тохиолдвол Бурханы гэр яавч өршөөхгүй. Ойлгосон уу? (Ойлголоо.) Хэрвээ та нар ойлгоогүй хүн байгааг харвал тэдэнд тайлбарлаж өг; бидний өнөөдөр нөхөрлөсөн зүйлийг ашиглан тэдэнд зааж өг. Хэн нэгэн хүн ийм зан авирын шинж тэмдэг харуулж байгааг харвал, эсвэл хэн нэгэн хүн урьд нь ийм маягаар үйлдэж байсныг анзаарвал та нар тэдэнтэй ярилцаж, анхааруулж, ийм үйлдлийн шинж чанар, үр дагавар, түүнчлэн эдгээр хэрэг явдал, хүмүүст хандах Бурханы гэрийн хандлагыг тэдэнд мэдэгд. Бүх зүйлийг тодорхой болгосныхоо дараа тэд гэмшиж чадах эсэхийг, ирээдүйд юу хийхийг нь харахын тулд тэднийг ажигла. Хэрвээ тэд өөрчлөгдөж, цаашид тийм маягаар үйлдэхээ боливол тэднийг буцаан хүлээн авч, ах эгч нар шиг хандаж болно. Харин тэд зөрүүдлэн гэмшихгүй хэвээр үлдэж, далдуур ингэж үйлдсээр байвал ийм хүнийг олох болгондоо зайлуул. Хэрвээ хоёр хүнийг олбол хоёуланг нь зайлуул; хэрвээ бүлэг хүнийг олвол бүгдийг нь зайлуул. Ямар ч өршөөл бүү үзүүл. Зарим хүн: “Өмнө нь итгэдэг байсан ч дараа нь зайлуулагдсан гэр бүлийнхэнтэйгээ би ярьж болох уу?” гэж асуудаг. Ам султай байж, хов жив хөөцөлдөх дуртай хүмүүст өөрийгөө хянах амаргүй байдаг бололтой, тэр нь зөвшөөрөгдөх эсэхийг үргэлж зөрүүдлэн асуудаг. Та нар юу гэж бодож байна, энэ зөвшөөрөгдөх үү? (Үгүй.) Хэнтэй ч ярихыг зөвшөөрөхгүй, учир нь энэ нь үр дагаварт амархан хүргэдэг. Ийм хүмүүсийг бүгдийг нь Иудас гэж үзэх ёстой. Шүтлэггүй хүмүүс, зайлуулагдсан хүмүүс, чамтай ойр дотно хүмүүс, итгэл даахуйц хүмүүс, Бурханд итгэхийг чинь дэмждэг хүмүүс, Бурханд итгэх талаар таатай сэтгэгдэлтэй байдаг хүмүүс, Бурханд нэр төдий итгэдэг, зүгээр л чуулганы амьдралаар амьдарч, Бурханы үгийг бага зэрэг уншдаг ч үүргээ огт гүйцэтгэдэггүй хүмүүстэй ярьж болохгүй—хэрвээ ярьвал тэр хүнийг Иудас гэж үзнэ. Ойлгов уу? (Ойлголоо.) Үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүст өөр хэн багтах вэ? Жирийн чуулганы гишүүд багтах уу? (Тийм.) Энэ хэргийг бүү март; бүү мунхаг бай. Та нар зарчмыг сайн ухамсарлах ёстой. Итгэсээр байгаад эцэст нь Иудас болж, Бурханы гэрээс урваж, ах эгч нараас урваж байгаагаа ч анзаарахгүй, бүр үүгээрээ бахархахад бүү хүр. Хэл амаа захирч чадахгүй байх, тэр ч бүү хэл чуулганы ажил болон ах эгч нараас урвах нь ноцтой гэм буруу юм. Ийм мууг үйлддэг хэнийг ч Бурхан бүртгэж авдаг. Одоо чамд тодорхой тайлбарлаж, чи ойлгосон тул хэрвээ чи дахин ийм юм хийвэл энэ нь цаашид энгийн нэг гэм бурууд тооцогдохгүй; энэ нь захиргааны зарлигийн зөрчил бөгөөд чи зайлуулагдах бай болж, аврагдах эрхээ хасуулна. Ойлгосон уу? (Ойлгосон.)
2021 оны 12 дугаар сарын 11