Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын тухай бага сага ойлгодог боловч хүн төрөлхтний орох хүрэх газрыг ойлгодоггүй. Бүтээл болохынхоо хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийлээ гэсэн хүн дагах ёстой ба та нар Миний яв гэсэн замаар явах ёстой. Чамд аливааг өөрөө удирдах ямар ч арга байхгүй бөгөөд чи өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы эрхшээлд даатгах ёстой бөгөөд бүх зүйл Түүний гарт байдаг. Хэрвээ Бурханы ажил хүнд төгсгөл буюу гайхалтай хүрэх газрыг цагаас нь өмнө өгчихсөн бол, хэрвээ Бурхан үүнийг хүний сэтгэлийг татаж, хүнийг Өөрийнхөө дагагч болгохын тулд ашигласан бол, ингэж Тэрээр хүнтэй наймаацсан бол энэ нь байлдан дагуулалт ч биш, хүний амийн ажил ч биш болох байлаа. Бурхан хүнийг хянаж, зүрх сэтгэлийг нь олж авахын тулд төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ хүнийг төгс болгохгүй, мөн хүнийг олж авч ч чадахгүй байх байсан, харин ч хүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглаж байгаа явдал болох байв. Хүн ирээдүйн төгсгөл, эцсийн хүрэх газар ба итгэж найдах сайн зүйл байгаа эсэхэд хамгаас их анхаардаг. Хэрвээ байлдан дагуулалтын ажлын явцад хүнд сайхан итгэл найдварыг өгсөн бол, хэрэв хүнийг байлдан дагуулахаасаа өмнө эрэлхийлбэл зохих хүрэх газрыг нь өгсөн бол хүний байлдан дагуулалт амжилттай үр дүнд хүрэхгүйгээр үл барам, байлдан дагуулалтын ажлын үр дүнд ч мөн нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулалтын ажил амжилттай үр дүнд хүрдэг. Хүнтэй наймаацаж, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өглөө гээд үр дүнгүй, харин хүнийг “эрх чөлөө”-нөөс нь салгаж, хэтийн ирээдүйг нь үгүй хийх замаар хүний үнэнч байдлыг илчилснээр үүнд хүрдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд, гэсгээлт, шүүлтийн ажлыг дараа нь хийсэн бол өөрт нь хэтийн ирээдүй байгаа гэсэн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх байсан бөгөөд эцэстээ Бүтээгчийг бүх бүтээл нь болзолгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй байх байсан; хүн зөвхөн харанхуй, мунхгаар дуулгавартай байж, үгүй бол Бурханд сохроор шаардлага тавих байсан, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй болох байлаа. Үүний үр дүнд, байлдан дагуулалтын энэ ажлаар хүнийг олж авч чадахгүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх боломжгүй болох байлаа. Ийм бүтээлүүд үүргээ биелүүлж чадахгүй, Бурханд нөхцөл болзол л тавих байсан; энэ нь байлдан дагуулалт бус, харин ердөө л өршөөл, ерөөл байх байв. Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахдаа, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэн мөргөхөд нь хамгийн их саад болдог зүйлстэй харьцаж, авч хаяна. Ийнхүү хүний байлдан дагуулалт үр дүнд хүрнэ. Үүний үрээр, хүнийг байлдан дагуулах эхний үе шатанд, хүний жолоогүй хүсэл санаархал болон хамгийн аюултай сул талуудыг арилгаж, үүний дүнд Бурханыг гэх хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм маягаар Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл, хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг. Гэвч бүх бүтээлд хандах хандлагадаа Бурхан, байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаггүй; харин хүнийг олж авахын тулд, Өөрийнхөө алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг сэргээхийн төлөө байлдан дагуулдаг. Тэр байлдан дагуулахын төлөө л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулалтын ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг байлдан дагуулсныхаа дараа хэрэгсэхгүй орхиж, түүний амьдрал, үхэлд ямар ч анхаарал хандуулдаггүй байсан бол энэ нь хүн төрөлхтнийг удирдаж байгаа хэрэг биш, хүнийг аврахын төлөө байлдан дагуулсан хэрэг ч биш болох байв. Хүнийг байлдан дагуулсныхаа дараа олж авах, мөн хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих явдалд л авралын ажлын гол цөм оршдог бөгөөд ингэснээр л хүнийг аврах авралын зорилгод хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтад орно гэсэн ийм л хэтийн ирээдүй бүх бүтээлд байх ёстой, энэ л Бүтээгчийн хийх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал болох байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч мөнхийн хүрэх газарт нь хүргэж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм. Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар байлдан дагуулалтын ажил биелдэг хэдий ч эцсийн эцэст хүн Бурханы түүнд зориулж бэлдсэн зүй зохистой хүрэх газарт хүргэгдэх ёстой. Бурхан хүнийг бүтээдэг учраас л хүн хүрэх газартай, хувь заяа нь баталгаатай байдаг билээ. Энд хэлж буй тохиромжтой хүрэх газар гэдэг нь хүний өнгөрсөнд устгагдсан итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь ондоо юм. Хүний итгэж найдаж, эрэлхийлдэг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус, харин махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ гүйцээх гэсэн эрэл хайгуулаас улбаатай тэмүүлэл юм. Харин Бурханы хүнд бэлдсэн зүйл бол ариун болгуулсан үед нь хүнд ирэх ерөөл, амлалт бөгөөд Бурхан дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараа үүнийг хүнд зориулж бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл, махан биеэр бохирдоогүй байдаг. Энэхүү хүрэх газрыг тодорхой нэг хүнд зориулж бэлтгээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.

Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахаар зорьдог. Чи Түүний хийж байгаа аливаа зүйлийг хэрэгсэхгүй орхих юм уу дуулгаваргүй байх ёсгүй, Түүнд тэрслүү хандах ч ёсгүй. Хийж буй ажил нь эцэстээ зорилгодоо хүрэх үед Тэр ийнхүү алдрыг олж авна. Өнөөдөр, чамайг Моабын үр удам, агуу улаан лууны үр сад гэж яагаад хэлэхгүй байна вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй, бүтээлийн талаар л ярьдаг юм бэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч цол байсан, мөн энэ нь түүний төрөлхийн ялгамж чанар юм. Эрин үе болон ажлын мөчлөг өөр учраас л өөр өөр нэр байдаг; үнэндээ хүн бол энгийн бүтээл билээ. Хамгийн ялзарсан нь ч бай, хамгийн ариун нь ч бай хамаагүй, бүх бүтээл бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэх үедээ Бурхан хэтийн ирээдүй, хувь заяа, хүрэх газрыг чинь ашиглан та нарыг хянадаггүй. Үнэндээ ингэж ажиллах шаардлагагүй. Байлдан дагуулалтын ажлын зорилго нь хүнээр бүтээлийн үүргийг нь гүйцэтгүүлэх, Бүтээгчийг шүтэн мөргүүлэх явдал, үүний дараа л хүн гайхалтай сайхан хүрэх газарт орж чаддаг. Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Чи хэтийн ирээдүйгээ мэддэг, заяагаа хянаж чаддаг байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү? Товчхондоо гэвэл, Бурхан яаж ч ажилладаг бай, Түүний бүх ажил хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлүүлэхээр Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө бүтээгдсэн байдаг. Иймээс Тэр хүнийг яаж ч гэсгээж, шүүлээ гэсэн, энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгадаг хэдий ч энэ нь хүнийг ариусгахын төлөө байдаг бөгөөд хүнийг ариусгадгийн шалтгаан нь түүнийг амьд үлдээхийн төлөө юм. Хүний хувь заяа нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн өөрийгөө удирдаж яаж чадах юм бэ?

Байлдан дагуулалтын ажил гүйцэлдмэгц хүн үзэсгэлэнтэй сайхан ертөнц рүү хүргэгдэнэ. Энэ амьдрал нь мэдээж газар дээр үргэлжлэх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал, хүний газар дээрх шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч байгаа нь шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулалтын ажил нь хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх, Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь хүний газар дээрх ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэмжилдэг төрлийн амьдрал, дэлхийн түүхэнд урьд өмнө нь хүний хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелж чаддаггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх буюу дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болно—тэрээр мөнх байдал руу орсон байх болно. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн тэрслүү байдал, эсэргүүцэлгүй, хаа ч явсан эрх чөлөөтэй байх болно. Сатан хүлэгдэж байж л хүний бүх зүйл сайн сайхан байх болно; Сатан газар дэлхийн хаа сайгүй үймээн тарьсаар л байгаагаас болж, мөн Бурханы удирдлагын бүхий л ажил хараахан төгсөөгүй байгаа болохоор л одоогийн нөхцөл байдал үүсээд байгаа юм. Сатан ялагдмагц хүн бүрэн чөлөөлөгдөнө; хүн Бурханыг олж авч, Сатаны эрхшээлээс гарах үедээ зөвт байдлын Нарыг харна. Хэвийн хүнд тохирох амьдрал сэргэнэ; сайн мууг ялган таних чадвар, хэрхэн хооллож, хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт хэвийн хүний эзэмших ёстой бүхэн сэргэнэ. Ева могойд уруу татагдаагүй байсан бол хүн анх бүтээгдсэнийхээ дараа ийм хэвийн амьдралтай байх ёстой байсан. Хүн газар дээр хооллож, хувцаслаж, хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой байсан юм. Гэвч хүн доройтолд орсны дараа энэ амьдрал бүтэшгүй мөрөөдөл болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн хүн ийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэмжилдэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгцээ юм: Хэрвээ хүнд ийм хүрэх газар байгаагүй бол газар дээрх доройтсон амьдрал нь хэзээ ч дуусахгүй байх байсан, хэрвээ тийм сайхан амьдрал байгаагүй бол Сатаны хувь заяанд, эсвэл газар дээр Сатаны ноёрхдог эрин үед эцэс төгсгөл гэж байхгүй байх байлаа. Харанхуйн хүч хүршгүй ертөнцөд хүн очих ёстой бөгөөд тэр үед Сатан ялагдсан нь батлагдах болно. Ийм маягаар Сатаны тарьдаг үймээн үгүй болмогц Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг удирдана, Тэр хүний амьдралыг бүхэлд нь захирч, удирдана; тэр үед л Сатан жинхэнээсээ ялагдсан байх болно. Хүний өнөөдрийн амьдрал нь гол төлөв бохир заваан амьдрал байдаг, энэ нь бас л зовлон зүдүүр, цөхрөлийн амьдрал юм. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс, хүний амьдралын бэрхшээл, Сатаны нөлөөллөөс хараахан амь гараагүй байгаа ба Бурханы талаар одоо ч хэтэрхий бага мэдлэгтэй байна. Хүний бүх бэрхшээл Сатанаас үүдэлтэй, Сатан л хүний амьдралд зовлон зүдүүр авчирсан бөгөөд Сатаныг хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн амь гарч чадна. Гэхдээ хүнээр Сатантай хийх тулааны олз омог хийж, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар Сатаныг амжилттай хүлдэг.

Өнөөдөр, газар дээр хэвийн хүний амьдралтай болохоосоо өмнө хүн ялагч болж, төгс болгуулахыг эрэлхийлж байдаг бөгөөд Сатаныг хүлэгдэхээс өмнө хүний эрж хайдаг зорилго нь энэ юм. Ялагч болж, төгс болгуулж, их тус хүргэх гэсэн хүний эрэл хайгуул нь мөн чанартаа Сатаны нөлөөнөөс зугтахын төлөө байдаг: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүнд нь тэр Сатаны нөлөөнөөс мултрах болно. Сатаны нөлөөнөөс мултарснаар л хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг, хэвийн хүний амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж, төгс болгуулах гэсэн эрэл хайгуул нь хүний газар дээр хэвийн хүний амьдралтай болохоосоо өмнө эрэлхийлж байдаг зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлж, мөн Бүтээгчийг шүтэн мөргөхийн тулд тэдгээрийг эрэлхийлдэг. Хэрвээ хүн газар дээр хэвийн хүний, бэрхшээл, цөхрөлгүй амьдралтай байвал ялагч болох эрэл хайгуул хийхгүй. “Ялагч болох”, “төгс болгуулах” гэдэг нь Бурханы хүнд эрэлхийл гэж өгдөг зорилго бөгөөд эдгээр зорилгын эрэл хайгуулын тусламжтайгаар Тэрээр хүнийг үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулдаг болгодог. Зорилго нь хүнийг бүрэн төгс болгож, олж авах явдал бөгөөд ялагч болох, төгс болгуулах эрэл хайгуул гэдэг бол арга барил төдий юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол тэнд ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; тэнд зөвхөн бүтээл бүр үүргээ биелүүлж байх болно. Өнөөдөр, хүнээр эдгээрийг эрэлхийлүүлж байгаа нь ердөө л хүний эрх хэмжээг тодорхойлохын тулд бөгөөд, ингэснээр хүний эрэл хайгуул нь илүү зорилттой бөгөөд бодитой байж чадах юм. Эс бөгөөс, хүн тодорхойгүй хийсвэр байдалд амьдарсаар, мөнх амь руу орохоор эрэлхийлэх байсан, тэгсэн бол хүн улам ч өрөвдөлтэй байх байсан биш гэж үү? Зорилго ч үгүй, зарчим ч үгүй, ийм маягаар эрэлхийлэх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэ эрэл хайгуул нь угаасаа үр өгөөжгүй байх байв; эцэст нь хүн Сатаны эрхшээл дор амьдарсаар л, өөрийгөө тэндээс чөлөөлөх чадалгүй байх байв. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө зүтгүүлнэ вэ? Хүн мөнхийн хүрэх газарт орох үедээ Бүтээгчийг шүтэн мөргөнө, хүн аврал олж авч, мөнх байдалд орсон учраас ямар нэг зорилгыг эрэлхийлэхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэх вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ үед хүн байх байраа мэдэж, үүргээ биелүүлэх бөгөөд гэсгээгдэж, шүүгдээгүй байсан ч гэсэн хүн бүр үүргээ биелүүлж байх болно. Тэр үед хүн ялгамж чанар, байр суурийнхаа аль алины хувьд бүтээл байх болно. Дээд, доодын ялгаа гэж цаашид байхаа болино; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн мөн л дэг журамтай, хүн төрөлхтөнд тохиромжтой хүрэх газарт амьдарч байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө үүргээ биелүүлнэ, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн болох болно. Тэр үед хүн Бурханы гэрэлтүүлсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авсан байх болно. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч, бүх хүн зөв замд орно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялчихсан байх болно, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө бүтээл дээр хүний анхдагч дүрийг сэргээсэн байх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа зорилго биелсэн байх болно. Анх Сатаныг ялзруулахаас өмнө хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатаныг ялзруулах үед хүн хэвийн амьдралаа алдсан, ийнхүү Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн төлөө Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөл болох үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхэлнэ, тэр үед л хүн гайхалтай амьдралтай болох ба анх хүнийг бүтээсэн зорилгоо болон хүний анхдагч төрхийг Бурхан сэргээнэ. Иймээс газар дээрх хэвийн хүн төрөлхтний амьдралтай болмогцоо хүн ялагч болох юм уу төгс болгуулахаар эрэлхийлэхгүй, учир нь хүн ариун байх болно. Хүмүүсийн ярьдаг “ялагчид”, “төгс болгуулах” гэдэг нь Бурхан, Сатан хоёрын тулааны үеэр хүнийг эрэлхийл гэж өгсөн зорилго бөгөөд хүн ялзарсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зорилго өгч, чамайг тэрхүү зорилгыг эрэлхийлэхэд хүргэснээр Сатан ялагдах болно. Ялагч байж, төгс болгуулж, хэрэгтэй хүн байхыг чамаас хүсдэг нь Сатаныг шившиглэхийн тулд гэрчлэл хийхийг чамаас шаардаж байгаа хэрэг юм. Эцэстээ хүн газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарч, ариун байх бөгөөд ийм зүйл тохиолдох үед тэд бас л ялагч болохоор эрж хайна гэж үү? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байх, төгс болгуулсан нэгэн байх тухайд ярихад, эдгээр үг нь Сатан руу болон хүний бохир заваан байдал руу чиглэсэн байдаг. Энэхүү “ялагч” гэдэг нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай холбоогүй гэж үү? Чи өөрийгөө төгс болгуулсан гэж хэлэх үед чиний доторх юу төгс болгуулсан байдаг юм бэ? Чи Бурханыг гэх дээдийн дээд хайранд хүрэхийн тулд ялзарсан сатанлаг зан чанараасаа ангижирсан бус уу? Ийм зүйлсийг хүний доторх бохир заваан зүйлс болон Сатантай холбогдуулан хэлдэг; Бурхантай хамаатуулж хэлдэггүй.

Өнөөдөр чи ялагч болж, төгс болгуулахаар эрэлхийлэхгүй бол ирээдүйд хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдрах үед ийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй. Тэр үед бүх төрлийн хүний төгсгөл илчлэгдсэн байх болно. Тэр үед ямар төрлийн зүйл вэ гэдэг чинь тодорхой болно, тэгээд чи ялагч болох юм уу төгс болгуулахыг хүсвэл тэгэх боломжгүй байх болно. Зөвхөн хүн тэрслүү байдлынхаа төлөө илчлэгдсэнийхээ дараа шийтгэгдэнэ. Тэр үед хүн бусдаасаа дээгүүр байр суурийг эрэлхийлэхгүй, зарим нь ялагч болох, бусад нь төгс болгуулах, өөр зарим нь Бурханы ууган хөвгүүд байх, бусад нь Бурханы хөвгүүд байх зэргээр тэд эрэлхийлэхгүй; эдгээр зүйлийг тэд эрэлхийлэхгүй. Бүгд Бурханы бүтээл байж, бүгд газар дээр амьдарна, тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан, Сатан хоёрын тулааны цаг үе, энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг үе, хүнийг хараахан бүрэн олж аваагүй байгаа цаг үе бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүнээс ялагч юм уу Бурханы ардын нэг болохоор эрэлхийлэхийг шаарддаг. Өнөөдөр байр сууринд ялгаа байдаг боловч цаг нь ирэхээр ийм ялгаа үгүй болно: Ялалт байгуулсан бүх хүний байр суурь адилхан байх болно, тэд бүгд шаардлага хангасан хүн төрөлхтөн байх бөгөөд газар дээр эрх тэгш амьдарна, өөрөөр хэлбэл, тэд бүгд шаардлага хангасан бүтээл байж, бүгдэд ав адилхан зүйл өгөгдөнө гэсэн үг юм. Бурханы ажлын эрин үеүд өөр өөр, ажлынх нь бай ч бас өөр өөр байдаг учраас хэрвээ энэхүү ажлыг та нар дээр хийсэн бол та нар төгс болгуулж, ялагч болох эрхтэй; хэрвээ хилийн чанадад хийсэн байсан бол тэндхийн хүмүүс байлдан дагуулагдах эхний бүлэг хүмүүс, мөн төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх байсан. Өнөөдөр энэ ажлыг хилийн чанадад хийдэггүй, иймээс тэд төгс болгуулж, ялагчид болох эрхгүй бөгөөд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурханы ажлын бай өөр, Бурханы ажлын эрин үе өөр, үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчид гэж байдаг шиг төгс болгуулсан хоёр дахь бүлэг ч бас байх болно. Эхний бүлэг төгс болгуулмагц үлгэр дуурайл, загвар бий болно, ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр, гурав дахь бүлэг гарах боловч мөнхөд тэд бүгд адилхан байх ба байр суурийн ямар ч ангилал гарахгүй. Тэд ердөө л өөр өөр цаг үед төгс болгуулсан байх бөгөөд байр суурь нь ямар ч ялгаагүй байх болно. Хүн бүхэн бүрэн төгс болгуулж, бүхий л орчлон ертөнцийн ажил дууссан байх цаг ирэх үед байр суурийн ялгаа гэж үгүй байх ба бүгд эрх тэгш байр суурьтай байх болно. Өнөөдөр та нарыг ялагч болгох гэж энэ ажлыг та нарын дунд хийдэг. Хэрвээ үүнийг Британид хийсэн бол та нар эхний бүлэг болгуулахтай адилаар Британи эхний бүлэг болох байсан. Өнөөдөр та нар дээр ажил хийж байгаа нь ердөө нигүүлслээр ерөөж байгаа хэрэг бөгөөд хэрвээ энэ ажлыг та нар дээр хийгээгүй бол та нар хоёр, гурав, дөрөв, тав дахь бүлэг болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дахь ялгаанаас үүдэлтэй; эхний бүлэг, хоёр дахь бүлэг гэдэг нь нэг нь нөгөөгөөсөө дээр, доор байгааг заадаггүй, ердөө л хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгийг та нарт хэлж байна, гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэдэгдээгүй юм бэ? Учир нь, үйл явцгүйгээр хүмүүс туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл, Есүс тухайн үед: “Би явсан шигээ ирэх болно” гэж хэлсэн. Өнөөдөр олон хүн энэ үгэнд ухаанаа алдаж, цагаан нөмрөг өмсөн, тэнгэр лүү өргөгдөхөө хүлээхийг л хүсдэг. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг; хэрвээ хэтэрхий эрт хэлчихвэл хүн туйлшрах хандлага гаргана. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд эдгээр үгийн бодит үнэнийг нэвт харах чадваргүй байдаг.

Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болж, Сатаны бүхий л хүч хүлэгдэх үед тэр газар дээр амар хялбар амьдарна. Аливаа зүйл өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн төвөгтэй харилцаа—эдгээр нь маш их хүндрэл бэрхшээл, зовлон учруулдаг! Хүний энэ амьдрал үнэхээр золгүй! Хүн байлдан дагуулагдмагц зүрх сэтгэл, оюун санаа нь өөрчлөгдөнө: Тэр Бурханыг хүндэлдэг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханыг хайрлахаар эрж хайдаг бүхэн байлдан дагуулагдмагц, өөрөөр хэлбэл, Сатан ялагдаж, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдмэгц газар дээрх хүний амьдрал үймээн самуунгүй болох ба хүн газар дээр эрх чөлөөтэй амьдарч чадна. Хэрвээ хүний амьдралд махан биеийн харилцаа байдаггүй, махан биеийн ярвигтай байдал байдаггүй байсан бол хамаагүй амар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий ярвигтай бөгөөд хүнд тийм зүйлс байгаа нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй гэдгийн нотолгоо юм. Хэрвээ чи ах эгч нар болгонтойгоо адилхан харилцаатай, гэр бүлийн гишүүн бүртэйгээ адилхан харилцаатай байсан бол санаа зовних юмгүй, хэний ч талаар сэтгэлээ зовоох хэрэггүй байх байсан. Үүнээс дээр зүйл гэж үгүй ба энэ маягаар хүн зовлон шаналлынхаа хагасыг хөнгөлөх байв. Газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарснаар, хүн тэнгэрэлчтэй төстэй байх болно; махан биетэй хэвээр боловч хүн тэнгэрэлчтэй тун адилхан байх болно. Энэ бол сүүлчийн амлалт, хүнд хайрласан эцсийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн ийм зүйлсийг туулах нь утга учиргүй гэж чи боддог уу? Гэсгээлт, шүүлтийн ажлыг ямар ч шалтгаангүйгээр хийж болох уу? Хүнийг гэсгээж, шүүнэ гэдэг нь түүнийг ёроолгүй нүхэнд оруулах явдал юм гэж өмнө нь хэлсэн, энэ нь хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авна гэсэн утгатай. Энэ нь ганцхан хүнийг цэвэрлэхийн төлөө байдаг. Хүнийг зориудаар ёроолгүй нүхэнд оруулсны дараа Бурхан түүнийг хэрэгсэхгүй орхидог хэрэг биш. Харин ч энэ нь хүний доторх тэрслүү байдалтай харьцахын төлөө байдаг, ингэснээр эцэстээ хүний доторх зүйлс цэвэрлэгдэж, хүн Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болох болно. Энэ биелбэл бүгд гүйцэлдэх нь тэр. Үнэндээ, хүний доторх харьцах учиртай тэдгээр зүйлтэй харьцаж, хүн цангинасан гэрчлэл хийх үед Сатан ч бас ялагдана, хүний дотор анхнаасаа байдаг тэдгээр зүйл бүрэн цэвэрлэгдээгүй байж болох ч Сатаныг ялагдмагц эдгээр нь цаашид үймээн учруулахгүй ба тэр үед хүн бүрэн цэвэрлэгдсэн байх болно. Хүн хэзээ ч ийм амьдрал туулж байгаагүй, гэхдээ Сатаныг ялагдах үед бүх зүйл зохицуулагдаж, хүний доторх тэдгээр ялихгүй зүйл бүгд шийдэгдэнэ; үндсэн асуудал шийдвэрлэгдмэгц бусад бүх бэрхшээл эцэс болно. Бурхан хүмүүсийн дунд ажлаа өөрийн биеэр хийж буй, газар дээр бие махбодтой болсон энэ хугацаанд Түүний хийж байгаа бүх ажил нь Сатаныг ялахын төлөө байдаг бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн төгс болгох замаар Тэр Сатаныг ялах болно. Та нар цангинасан гэрчлэл хийх үе ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж, эцэстээ бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа энэ нь Сатаны ялагдлын зэрэгцээ бүх хүн төрөлхтнийг цөхрөлийн энэ хоосон тэнгисээс аварч буй аврал юм. Энэхүү ажил бүхий л орчлон ертөнц даяар явагддаг уу, Хятадад явагддаг уу гэдгээс үл хамааран бүх ажил нь Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орох боломжтой болно. Бие махбодтой болсон Бурхан буюу энэхүү хэвийн махбод чухамдаа Сатаныг ялахын төлөө оршдог. Бие махбодтой Бурханы ажлыг тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүнд аврал авчрахад ашигладаг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь бүх хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Сатаныг ялахтай салшгүй холбоотой. Яагаад энэ ажлын үеэр ихэнхдээ та нараар гэрчлэл хийлгэх тухай ярьдаг вэ? Энэ гэрчлэл нь хэнд чиглэдэг вэ? Сатан руу чиглэдэггүй гэж үү? Энэ гэрчлэлийг Бурханд хийдэг, Бурханы ажил үр дүндээ хүрсэн гэдгийг гэрчлэхийн тулд хийдэг. Гэрчлэл хийх нь Сатаныг ялах ажилтай холбоотой; Сатантай хийх тулаан гэж байгаагүй бол гэрчлэл хийхийг хүнээс шаардахгүй байх байсан. Хүнийг аврахын зэрэгцээ Сатаныг ялах ёстой учраас Өөрийг нь Сатаны өмнө гэрчлэхийг Бурхан хүнээс шаарддаг, үүнийг хүнийг аварч, Сатантай тулалдахдаа ашигладаг. Үүний үр дүнд, хүн авралын бай, Сатаныг ялах хэрэгслийн аль аль нь болдог, иймээс хүн Бурханы бүхий л удирдлагын ажлын цөм нь байдаг бол Сатан ердөө л дайсан бөгөөд сүйрлийн бай юм. Чамд чи юу ч хийгээгүй мэт санагдаж болох юм, гэхдээ чиний зан чанар дахь өөрчлөлтийн улмаас гэрчлэл бий болсон бөгөөд энэ гэрчлэл нь Сатан руу чиглэдэг ба хүнд зориулагддаггүй. Хүн ийм гэрчлэлийг эдлэхэд тохирохгүй. Бурханы хийсэн ажлыг хүн яаж ойлгож чадах юм бэ? Бурханы тэмцлийн бай нь Сатан; харин хүн бол зөвхөн авралын бай юм. Хүн ялзарсан сатанлаг зан чанартай бөгөөд энэ ажлыг ойлгох чадваргүй. Энэ нь Сатаны завхралаас болдог бөгөөд хүний төрөлх чанар биш, харин үүнийг Сатан чиглүүлдэг. Өнөөдөр Бурханы үндсэн ажил бол Сатаныг ялах, өөрөөр хэлбэл, хүнийг бүрмөсөн байлдан дагуулах явдал, ингэснээр хүн Сатаны өмнө Бурханд эцсийн гэрчлэлийг хийж, ийм маягаар бүх зүйл гүйцэлдэх болно. Олон тохиолдолд, чиний энгийн нүдэнд юу ч хийгдээгүй мэт харагддаг боловч үнэндээ ажил аль хэдийн дууссан. Биелсэн бүх ажил харагдахуйц байхыг хүн шаарддаг, гэсэн ч Би чамд ил болголгүйгээр ажлаа дуусгасан, учир нь Сатан захирагдсан, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдаж, Бурханы бүх мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл Сатаныг ялсан билээ. Хийгдэх ёстой гэрчлэл нь яг энэ бөгөөд хүн дээр тодорхой илэрдэггүй ч, энгийн нүдээр харагддаггүй ч Сатан аль хэдийн ялагдсан. Энэ ажил бүхэлдээ Сатаны эсрэг чиглэж, Сатантай хийх тулааны улмаас хэрэгжсэн юм. Иймээс хүний амжилттай болсон гэж хардаггүй олон зүйл байдаг ч Бурханы нүдээр бол аль эрт амжилттайгаар дуусгавар болсон байдаг. Энэ нь Бурханы бүх ажлын дотоод бодит үнэний нэг билээ.

Сатаныг ялагдмагц буюу хүнийг бүрэн байлдан дагуулмагц, энэ бүх ажил нь авралын төлөө гэдгийг, энэхүү авралын арга зам нь Сатаны гараас хүмүүсийг булаан авах явдал гэдгийг хүн ойлгоно. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эрхшээлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт ч бай, шүүлт ч бай, Түүний бүх ажил Сатан руу чиглэдэг; үүнийг хүн төрөлхтний авралын төлөө хийдэг, энэ нь бүгд Сатаныг ялахын төлөө бөгөөд эцсийг нь үзтэл Сатантай тулалдах гэсэн нэг л зорилготой байдаг! Сатаныг ялж байж л Тэр амрах болно. Бурханы хийдэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, мөн Сатаны ялзруулсан хүмүүс бүгд Сатаны эрхшээлийн хяналтад, Сатаны эрхшээл дор амьдардаг учраас Сатаны эсрэг тулалдаж, түүнээс ангижрахгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба хүмүүс авхуулж чадахгүй байх байсан. Тэд авхуулаагүй бол энэ нь Сатан ялагдаагүй, дийлдээгүй гэдгийг нотлох байсан. Иймээс Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, эхний үе шатанд нь Тэр хуулийн ажил хийж, хоёр дахь үе шатанд нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу цовдлолын ажил хийж, гурав дахь үе шатанд нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатаны хүн төрөлхтнийг ялзруулсан хэмжээ рүү чиглэдэг, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд, үе шат бүр нь Сатаныг ялахын төлөө байдаг. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын мөн чанар нь агуу улаан лууны эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтнийг удирдах ажил бол мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдаж, эцэстээ хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ийнхүү ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн чөлөөлөгдөнө. Өнөөдрийн Бурханы ажлын чиглэл энэ биш гэж үү? Хүнийг бүрэн чөлөөлж, сулласнаар хүн ямар ч дүрэмд захирагдахгүй, ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй байх явдалд чухамдаа өнөөдрийн ажил чиглэдэг юм. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээ болон хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл, хэрэгжүүлж чадах зүйлийг чинь л та нарт өгдөг. Энэ нь та нарт ямар нэгэн зүйл тулгаж, “хэрээс чинь хэтэрсэн зүйл даалгаж буй” хэрэг биш; харин ч энэ бүх ажил бодит хэрэгцээний чинь дагуу явагддаг. Ажлын үе шат болгон нь хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу, мөн Сатаныг ялахын төлөө байдаг. Үнэндээ, анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад тотгор байгаагүй. Саад тотгор бүхнийг Сатан учруулсан. Сатаны учруулсан үймээн, ялзралын улмаас хүн юуг ч харж, юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан ялагдмагц бүтээлүүд Бүтээгчийг харна, мөн Бүтээгч бүтээлүүдээ харах ба тэднийг биечлэн удирдаж чадна. Энэ нь л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил үндсэндээ Сатаныг ялахын төлөө байдаг бөгөөд Сатаныг ялагдмагц бүх зүйл шийдвэрлэгдэх болно. Бурхан хүмүүсийн дунд ирнэ гэдэг нь энгийн нэг хэрэг биш гэдгийг өнөөдөр чи харлаа. Өдөр хоногийг та нараас алдаа зөрчил олоход зориулж, ийм тийм гэж хэлэх гэж, эсвэл зүгээр л Өөрийнхөө ямар харагддаг, мөн яаж хэлж ярьж, ямаршуухан амьдардгийг та нарт харуулах гэж Тэр ирээгүй. Бурхан та нарт Өөрийг нь харах боломж олгох гэж, та нарын нүдийг нээх гэж, эсвэл Өөрийн хэлсэн нууц болон Өөрийн нээсэн долоон лацыг та нарт сонсгох гэж л махбод болоогүй. Харин Тэр Сатаныг ялах гэж махбод болсон. Тэр хүнийг аварч, Сатантай тулалдахын тулд хүмүүсийн дунд махбодтойгоор биечлэн ирсэн бөгөөд Түүний бие махбодтой болдгийн ач холбогдол энэ билээ. Сатаныг ялахын тулд л биш бол энэ ажлыг Тэр биечлэн хийхгүй байх байсан. Бурхан хүмүүсийн дунд ажлаа хийж, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгох гэж газар дээр ирсэн; энэ шалихгүй асуудал гэж үү? Энэ бол үнэхээр энгийн нэг хэрэг биш! Хүний төсөөлдөг шигээр, Бурхан хүнд харагдах гэж, мөн тодорхойгүй, хий хоосон биш, харин бодитой гэдгээ, өндөр дээд атлаа даруу гэдгээ хүнд ойлгуулах гэж ирдэг юм биш. Ийм энгийн байж болно гэж үү? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас, мөн Бурханы аврахаар зорьдог нэгэн нь хүн учраас л чухамдаа Бурхан Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд махбодтой болох ёстой болсон. Энэ нь л Түүний ажилд ашиг тустай юм. Сатаныг ялж, хүнийг илүү сайн аврахын тулд Бурханы хоёр удаа махбод болсон бие оршин байдаг. Учир нь, Бурханы Сүнс байна уу, Бурханы махбод болсон бие байна уу хамаагүй Сатантай тулалддаг нэгэн нь Бурхан л байж чадна. Товчхондоо гэвэл, Сатантай тулалддаг нэгэн нь тэнгэрэлч байж болохгүй, Сатаны ялзруулсан хүн байж бүр ч болохгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийх хүч чадалгүй бол хүн бүр ч хүчин мөхөс. Ийм болохоор, хэрвээ Бурхан хүний амийг боловсруулахыг хүсвэл, мөн хүнийг аврахаар газар дээр биечлэн ирэхийг хүсвэл Өөрийн биеэр махбод болох ёстой, өөрөөр хэлбэл, Тэрээр биечлэн махбодтой болж, төрөлхийн ялгамж чанар, хийх ёстой ажлынхаа хамтаар хүмүүсийн дунд ирж, хүнийг биечлэн аврах ёстой. Ингэлгүй, энэ ажлыг Бурханы Сүнс юм уу хүн хийсэн бол энэ тулаан ямар ч үр дүнд хүрэхгүй, хэзээ ч төгсөхгүй байсан билээ. Сатаны эсрэг дайнд Өөрийн биеэр явахын тулд Бурхан хүмүүсийн дунд махбод болсон үед л хүнд аврагдах боломж гарч ирнэ. Үүнээс гадна, тэр үед л Сатан шившиглэгдэж, завших ямар ч боломж бололцоогүй, хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, махан биетэй аливаа хүн Бурханы өмнөөс хийж бүр ч чаддаггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний амийн төлөө, хүний ялзарсан зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол зөвхөн хөөрхийлөлтэйгөөр сандран зугтаж, хүний ялзармал зан чанарыг ер өөрчлөх чадваргүй байх байсан юм. Тэр хүнийг загалмайнаас аварч, бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадалгүй, харин зарчмаас хэтэрдэггүй жаахан хуучин ажил эсвэл Сатаныг ялахтай хамаагүй ажил л хийж чадах байсан. Тэгвэл хийж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажил ямар ач холбогдолтой юм бэ? Иймээс Сатантай Бурхан Өөрөө л тулалдаж чадах ба хүн үүнийг ердөө хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах явдал, учир нь хүн тэнгэр, газрыг бүтээхтэй дүйцэхүйц ажлыг хийх чадваргүй, түүнчлэн Сатантай тулалдах ажлыг ч хийж чадахгүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүний дүнд Сатан ялагддаг; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл, шинэ эрин үеийн ажил эхлэх бүрд энэ ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийж, үүгээр дамжуулан бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтөнд илүү шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд, Бурхан Өөрөө удирддаг шинэ эрин үед ордог. Хүн бол бүх зүйлийн эзэн боловч авхуулсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, бүх тулааны дараах ялагдагч, мөн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатанаар авхуулсан ч Бурханаар буцаан авхуулаагүй хүмүүс нь харин Сатаны өмнөөс шийтгэл хүртэх хүмүүс болох болно. Энэ гурваас Бурханыг л бүх зүйл шүтэн мөргөх ёстой. Харин Сатаны ялзруулсан боловч Бурханы буцаан олж авсан, Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авч, Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх хүмүүс болдог. Бурхан гарцаагүй ялж, Сатан лавтай ялагдана, харин хүмүүсийн дунд ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялдаг хүмүүс нь ялагчдад харьяалагдаж, ялагддаг хүмүүс нь ялагдагчдад харьяалагдана; энэ бол хүн болгоныг төрлийнх нь дагуу ангилж байгаа явдал бөгөөд энэ нь Бурханы бүх ажлын эцсийн үр дүн. Энэ бол Бурханы бүх ажлын зорилго бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махбод болдог. Бурхан анх удаа махбод болсон нь ч Сатаныг ялахын тулд байсан: Хүн төрөлхтнийг золин аврах ажил болох эхний тулааны ажлыг дуусгахын тулд Тэр биечлэн махбод болж, загалмайд биечлэн цовдлогдсон юм. Үүний адилаар, ажлын энэ үе шатыг ч гэсэн хүмүүсийн дунд ажлаа хийж, үгээ хэлж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд махбод болсон Бурхан биечлэн хийдэг. Мэдээж Тэр зам зуураа зарим нэг өөр ажлыг хийх нь гарцаагүй боловч Өөрийн ажлыг биечлэн хийдгийн үндсэн шалтгаан нь Сатаныг ялах, хүн төрөлхтнийг байлдан дагуулах, энэ хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил үнэхээр энгийн хэрэг бус. Хэрвээ Түүний зорилго нь, Бурхан бол даруу, нууцлаг, бодитой гэдгийг хүмүүст харуулах л байсан бол, энэ ажлыг хийхийн төлөө л байсан бол махбод болох хэрэг байхгүй байх байлаа. Бурхан махбод болоогүй ч гэсэн, даруу, нууцлаг, агуу, ариун байдлаа хүнд шууд илчилж чадах байсан, гэхдээ ийм зүйлс нь хүнийг удирдах ажилтай ямар ч хамаагүй. Тэдгээр нь хүнийг аварч, эсвэл бүрэн төгс болгох чадваргүй, Сатаныг ялж бүр ч чадахгүй. Хэрвээ Сатаны ялагдал нь зөвхөн Сүнс сүнснийхээ эсрэг хийх тулаантай л хамааралтай байсан бол, ийм ажлын бодит үнэ цэн бүр ч бага байх байсан; энэ нь хүнийг олж авах чадваргүй байж, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг баллах байсан. Иймээс өнөөдрийн Бурханы ажил нь гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь хүнд зөвхөн Түүнийг харуулж, хүний нүдийг нээж, хүнийг багахан сэтгэл хөдлөл, урам зоригоор хангахын төлөө биш юм; тийм ажил ямар ч ач холбогдолгүй. Хэрвээ чи ийм төрлийн мэдлэгийн талаар л ярьж чаддаг бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь нотолдог.

Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн бөгөөд хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байлаа; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан ба үүнийг ч бас Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх хэрэгцээ бүр ч их бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь ч хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой. Бурхан өөрт нь үзэгдэж, өөрийг нь баярлуулах гэж ирсэн гэдэгт л хүн итгэвэл тэрхүү итгэлд ямар ч үнэ цэн, ач холбогдол байхгүй. Хүний ойлголт хэтэрхий өнгөц! Бурхан энэ ажлыг Өөрөө хэрэгжүүлснээр л бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чаддаг. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанар байхгүй учир Түүний ажлыг хийх чадваргүй, хийлээ ч гэсэн ямар ч үр дүнгүй байх байсан. Бурхан эхний удаад махбод болсон нь золин авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын төлөө, мөн хүнийг цэвэрлүүлж, нүглээ уучлуулах чадвартай болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажлыг ч бас Бурхан хүмүүсийн дунд биечлэн хийдэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зүгээр л зөгнөл хэлэх байсан бол Түүний оронд эш үзүүлэгч юм уу авьяас билигтэй хүнийг олж болох байв; хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Харин хүн Бурханы Өөрийн ажлыг биечлэн хийж, хүний амийг боловсруулахаар оролдсон бол энэ ажлыг хийнэ гэдэг хүний хувьд боломжгүй байх байсан юм. Үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд Өөрийн биеэр махбод болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа ч юм уу Елиа энэ ажлыг хийж чадах байсан, үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийдэг ажил нь ердөө л зөгнөл хэлэх явдал биш учраас, мөн хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад үгийн ажлыг хэрэглэх нь илүү чухал учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй, Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Ехова Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг хийгээд, дараа нь эш үзүүлэгчдээр дамжуулан зарим нэг үг хэлж, зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах байсан учраас, мөн зөнчид Түүний өмнөөс аливаа зүйлийг зөгнөж, зарим нэг зүүдийг тайлж чадах байсан учраас тэр юм. Эхэнд хийсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махбод болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулан, хүн төрөлхтний дунд шууд ажиллахад тэднийг хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийх албан ёсны тулаан нь Бурханыг анх удаа бие махбодтой болоход эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн. Энэхүү дайны эхний тулаан нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үе юм. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний амийн төлөө шууд ажиллаж эхэлсэн үе нь хүнийг буцаан олж авах ажлын албан ёсны эхлэл байсан бөгөөд энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил байсан учраас Сатантай тулаан хийх ажил байлаа. Эхэндээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь газар дээрх хүний амьдралыг удирдах төдий байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан бөгөөд ямар ч тулаан, томоохон ажлыг хараахан агуулаагүй боловч айсуй тулааны суурийг тавихын төлөө байсан юм. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх явдлыг хамарч байсан, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан. Бурхан үүнийг биечлэн хийх ёстой байлаа: Бурхан биечлэн махбод болох шаардлагатай болсон. Хэрвээ Тэр махбод болоогүй бол ажлын энэ үе шатанд Түүнийг хэн ч орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн энэ ажлыг Бурханы өмнөөс хийсэн бол, Сатаны өмнө зогсох үед нь Сатан бууж өгөхгүй бөгөөд түүнийг ялна гэдэг боломжгүй байх байв. Бие махбодтой болсон Бурхан л түүнийг ялахаар ирсэн, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь бурханлаг хэвээр байдаг, Тэр хүний амь, Бүтээгч хэвээрээ байгаа; юу ч болсон бай Түүний ялгамж чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махбод болж, ажил хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд хэрвээ хүн энэ ажлыг хийж, шууд үг хэлэх ёстой байсан бол тэр үг хэлж чадахгүй, зөгнөл хэлсэн бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх байлаа. Бурхан махбод болсноор Сатаныг ялж, бүрэн буулгаж авдаг. Тэрээр Сатаныг бүрмөсөн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн олж авахад ажлын энэ үе шат дуусаж, амжилтад хүрнэ. Бурханы удирдлагыг хүн орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч хэрэгтэй. Хүнд илчлэл хэлж өгч, зөгнөлөөр хангахыг хүн хийж болно, харин Бурханы биечлэн хийх ёстой ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажлыг хүнээр хийлгэж болохгүй. Сатантай хийх тулаан гэж байгаагүй ажлын эхний үе шатанд Ехова эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө энэ ажлыг хийхийн тулд биечлэн махбод болж, махбодод ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай аливаа зүйл нь бие махбодтой болсон Бурхантай ч бас хамаатай байдаг нь энэ тулааныг хүнээр хийлгэж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулалдсан бол Сатаныг ялж чадахгүй байх байв. Хүн Сатаны эрхшээл дор байсаар байж яаж түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм бэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ Сатаныг түшвэл чи Сатанд хамаарна, харин Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарна. Энэ тулааны ажлыг хүн хийхээр оролдож, Бурханыг орлосон бол чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол хүн аль хэдийн мөхөх байсан биш үү? Аль хэдийн газар дор орчихсон байх биш үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл, хүнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулалдсан бол ялж чадахгүй байх байсан. Хүн зарим нэг ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадах боловч Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн яаж Сатантай тулалдаж чадах юм бэ? Тулалдаж эхлэхээс чинь өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Бурхан Өөрөө Сатантай тулалдаж, тэгээд энэ үндсэн дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байсан цагт л Бурханаар авхуулж, Сатаны хүлээснээс мултарч чадна. Мэргэн ухаан болон чадвараараа хүний хүрч чадах зүйл хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг бүрэн төгс болгож, удирдаж, цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюун билиг, мэргэн ухаан нь Сатаны явуулгыг ялан дийлэх чадваргүй байдаг, иймээс хүн яаж түүнтэй тулалдаж чадах билээ?

Төгс болгуулахыг хүсэж байгаа бүхэнд төгс болгуулах боломж бий, иймээс хүн бүр тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд хүрэх газарт орно. Харин чи төгс болгуулах хүсэлгүй, гайхалтай сайхан ертөнцөд орох хүсэлгүй байвал өөрийн чинь л асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг, Бурханд үнэнч, дуулгавартай байж, чиг үүргээ үнэнчээр биелүүлдэг—ийм бүх хүн төгс болгуулж чадна. Өнөөдөр, үүргээ үнэнчээр биелүүлдэггүй, Бурханд үнэнч биш, Бурханд захирагддаггүй, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авсан боловч үүнийгээ хэрэгжүүлдэггүй—ийм бүх хүн төгс болгуулж чадахгүй. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүх хүн, жаахан мэдлэггүй байсан хэдий ч төгс болгуулж чадна; эрэлхийлэх хүсэлтэй бүх хүн төгс болгуулж чадна. Үүнд санаа зовох хэрэггүй. Чи энэ чиглэлд эрэлхийлэх хүсэлтэй л байвал төгс болгуулж чадна. Би та нараас хэнийг чинь ч хаяж, таягдахыг хүсдэггүй, гэхдээ хэрвээ хүн амжилт гаргахаар хичээхгүй бол өөрийгөө л сүйтгэж байгаа хэрэг; чамайг таягддаг нь Би биш, харин чи өөрөө юм. Чи өөрөө амжилт гаргая гэж хичээдэггүй, залхуурч үүргээ биелүүлдэггүй, үнэнч биш, үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж хүссэнээрээ хийж, дураараа аашилж, өөрийн алдар хүнд, ашиг хонжооны төлөө тэмцэж, эсрэг хүйстэнтэй харьцахдаа цадиггүй байдаг бол нүглийнхээ ачааг өөрөө үүрэх болно; өөр хэнээр ч өрөвдүүлэх үнэ цэн чамд байхгүй. Миний зорилго бол та бүгдийг төгс болгох, ядаж л байлдан дагуулах явдал, ингэснээр ажлын энэ үе шат амжилттай дуусах боломжтой. Хүн бүрийг төгс болгож, эцэст нь Өөрөө олж авч, бүрэн цэвэрлэж, хайртай хүмүүсээ болгох нь Бурханы хүсэл билээ. Би та нарыг хоцрогдмол гэнэ үү, хэв чанар муутай гэнэ үү хамаагүй, энэ бол бүгд баримт. Миний ингэж хэлдэг нь та нарыг хаях санаатай байгаа, та нарт итгэл алдсан гэдгийг батлахгүй, чамайг аврах хүсэлгүйг минь ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Хүсэж, эрэлхийлж л байгаа тохиолдолд та нар эцэстээ ийм үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч хаягдахгүй. Хэрвээ чи дорд хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага дорд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи дээд хэв чанартай бол чамд тавих Миний шаардлага дээд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдаагүй байдалд чинь таарсан байх болно; хэрвээ чи бичиг үсэгт тайлагдсан бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдсан гэх баримтын чинь дагуу байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага насанд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол чамд тавих Миний шаардлага үүнд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх, чуулганд үйлчлэх, бусад ерөнхий ажил хэрэгт оролцох зэрэг тодорхой чиг үүрэг л биелүүлж чадна гэвэл чамайг төгс болгох маань гүйцэтгэдэг чиг үүрэгт чинь таарсан байх болно. Үнэнч байж, эцсийг нь хүртэл дуулгавартай дагаж, Бурханыг хайрлах дээдийн дээд хайрыг эрэлхийлнэ гэдэг нь чиний биелүүлэх ёстой зүйл бөгөөд энэ гурван зүйлээс илүү сайн хэрэгжүүлэлт гэж үгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулна. Гэвч юун түрүүнд чи үнэхээр эрэлхийлэх ёстой, урагш, дээш идэвхийлэн зүтгэх ёстой ба тэр тал дээр идэвхгүй байх ёсгүй. Хүн бүхэн төгс болгуулах боломжтой, мөн төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн, энэ нь үнэн боловч чи эрэл хайгуулдаа сайжрахаар хичээдэггүй. Хэрвээ энэ гурван шалгуурт хүрэхгүй бол чамайг эцэст нь таягдан хаях ёстой. Бүх хүн хөл нийлүүлээсэй, Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй байгаасай, эцсээ хүртэл дуулгавартай байж чаддаг байгаасай гэж Би хүсдэг, учир нь энэ бол та нарын дор бүрнээ биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгд үүргээ биелүүлсэн үедээ төгс болгуулсан байх болно, мөн та нар цангинасан гэрчлэлтэй байх болно. Гэрчлэлтэй бүх хүн нь Сатаныг ялж, Бурханы амлалтыг авсан хүмүүс бөгөөд ирээдүйд гайхалтай хүрэх газарт амьдрахаар үлдэх хүмүүс юм.

Өмнөх: Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

Дараах: Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих