Эргэн ирэлт

Таныг бууж ирэхийн өмнө би ганцаараа харанхуйд мэгшин, шаналдаг байлаа.

Таныг бууж ирэхийн өмнө би биеэ тоон, овоолсон өтөг бууцан дунд тэмцэлддэг байлаа.

Таныг бууж ирэхийн өмнө би доройтон, чөтгөрүүдийн дунд гуйлга гуйдаг байлаа.

Таныг бууж ирэхийн өмнө би диаволуудын хаанд зүрхээ худалдан, дэвслүүлдэг байлаа.

Аргагүйдэхдээ би Мессиа болох Эзэн Есүсийг эргэн ирнэ гэж цөхрөнгөө баран найдаж байлаа.

Зүүн зүгээс аянга цахилж, Таны үг бол жинхэнэ гэрлийн илрэлт гэдгийг би олж харлаа.

Дуу хоолойг тань сонсон, сэнтийн тань өмнө эргэн очоод, шинэ амьдралыг олж авлаа.

Таны үг хурц илд мэтээр сатанлаг уг чанарыг минь шүүж, илчилдэг.

Ариун мөн чанар тань үгээр илэрхийлшгүй бузар булайг минь илчилж, би өөрийгөө зөвтгөхөө больдог.

Зөвт зан чанар тань миний бүх зөв шударга бус байдлыг шатаадаг тул би эсэргүүцэхээ больдог.

Хайр болсон Таны шүүлт завхарсан зан чанарыг минь бүрмөсөн цэвэрлэдэг.

Өө Төгс Хүчит Бурхан минь, Та л биднийг харанхуйгаас аварч, гэрэлд амьдруулдаг.

Та бол Аврагч Христ билээ; Таны үг бол үнэн, зам, амь билээ.

Та л хүн төрөлхтнийг аврахаар ажиллаж, бидэнд мөнх амийн замыг авчирдаг билээ.

Дахилт

Таны үг завхралыг минь цэвэрлэж, амьдралын гэрэлтэй замд намайг аваачдаг.

Өө Төгс Хүчит Бурхан минь, Таны ариун, зөвт байдлыг хүн төрөлхтөн мөнх магтууштай.

Танд итгэж, Таныг дагаж, Танд гэрчлэл хийх нь бидний хүлээсэн үүрэг.

Өө Төгс Хүчит Бурхан минь, туйлын хайр татам Таныг бид үргэлж хайрлан, магтъя.

Өмнөх: Бурханы чин сэтгэлийн хайр

Дараах: Бурханы Хайр Татам Байдлыг Би Харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх