739 Бурханыг хүндэлдэг хүмүүс бүх зүйл дээр Бурханыг шагшин магтдаг

1 Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Бурханд хандах Иовын хандлагань “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй.

2 Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл юм.

3 Хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч байсан дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 738 Бурханыг хангалуун байлгахын тулд Түүний стандартыг баримтлах ёстой

Дараах: 740 Бурханыг хүндэлдэг хүмүүс л шалгалтаар гэрчлэлд зогсож чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих