740 Бурханыг хүндэлдэг хүмүүс л шалгалтаар гэрчлэлд зогсож чаддаг

1 Иовын Бурханаас эмээдэг, дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, шулуун шударга зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргилд хүрсэн юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байлаа ч гэсэн тэгэхийг нь ямар ч гомдолгүйгээр баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан авир бүхэлдээ түүний төгс, шулуун шударга хүн чанараас болсон байсан.

2 Ө өрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов, Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй ба энэ үндсэн дээр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийн зарчмыг өөрт нь өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу жигдэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм.

3 Иов үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр гэрчлэлдээ бат зогсож чадсан бөгөөд Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 739 Бурханыг хүндэлдэг хүмүүс бүх зүйл дээр Бурханыг шагшин магтдаг

Дараах: 741 Бурханаар хамгаалуулахын тулд Түүнээс эмээж яв

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих