110 Хүний амьдралын зөв замаар алхах нь

I

Бурханы бүх үг үнэн, унших тусам би улам бүр гэгээрдэг.

Дэлхийн муу, харанхуйн үндэс нь эрх мэдлийг барьж буй Сатан гэдгийг би тодорхой хардаг.

Сатаны эзэмшилд амьдарч, нүглээс таашаал авах нь зовлонгоос өөр юу ч авчрахгүй.

Би нэр төр, эд баялгийн араас хөөцөлдөж, хувь заяаны эсрэг тэмцэж, завхралын гашуун амтаар дүүрсэн байсан.

Махан биеийн төлөө сатаны гүн ухаанаар амьдарч буй би яг л адгуус шиг байсан.

Бурханы шүүлт, илчлэлийг туулаад би, хүн төрөлхтөн их ялзарсныг харсан.

Түүний шүүлт, гэсгээлтийн ачаар би хүний төрхийг амьдран харуулж байна.

Христийг дагаснаар би олон үнэнийг ойлгосон; тэр бүгд Бурханы ерөөл юм.


II

Шалгалт, гай зовлонгоор дамжуулан би хэчнээн олон завхарсан зан чанар надад илчлэгдсэн болохыг олж харсан.

Би төсөөлөл, үзэл дээр тулгуурлан бүхнийг харж, өөрийгөө тун сайн гэж байнга боддог байлаа.

Би бардам, өөрийгөө зөвтгөдөг, таалсан болгоноо хийдэг, хэнд ч дуулгавартай байхыг эсэргүүцдэг байлаа.

Би Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг байснаа ерөөсөө мэддэггүй байж,

хэд хэдэн удаа засаж, харьцсаны дараа би Түүнд захирагдаж, өөрийгөө мэдэж авсан.

Шалгалт, цэвэршүүлэлтийн явцад би ихэвчлэн сөрөг, сул дорой байсан ч Бурханы үг намайг тайвшруулж, залж чиглүүлснээр

би үнэнийг хайх баттай шийдвэр гаргасан. Дахиад хэчнээн олон шалгалттай тулсан ч би дахин сөрөг байж, ухрахгүй.

Бурханы шүүлт, гэсгээлт намайг аварсан, сэтгэлийн гүндээ би Түүнийг үргэлж магтах болно.

Өмнөх: 109 Шинэ хүний амьдрал

Дараах: 111 Би хаанчлалд хүрэх замаар алхаж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих