926 Бурханы эрх мэдлийн дор Сатан юуг ч өөрчилж чадахгүй

1 Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж, дэлхий дээр аймшигтай том нүгэл үйлдсэн. Тэр хүнийг зовоож, хууран мэхэлж, Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, доголдуулах муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрмийг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны муу ёрын уг чанар, цадиггүй явдал маш муу муухай, маш ой гутам, жигшүүртэй, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн Бурханд захирагддаг хүмүүс, зүйлс, эд юмст өчүүхэн төдий ч өөрчлөлт оруулж чадахгүй.

2 Хэдийгээр хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, агаар,бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн мэдрэмж өөрчлөгдөөгүй. Хүн одоо ч харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханаас хүнд хайрласан бүх зөн мэдрэмж нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм.

3 Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс болон ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдээр бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм.

4 Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 925 Өөрийнх нь аврахыг хүсдэг хүмүүсийг дураараа хорлохыг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй

Дараах: 927 Бурханы эрх мэдэл нь Сатаны давж чадахгүй тэнгэрлэг хууль юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих