927 Бурханы эрх мэдэл нь Сатаны давж чадахгүй тэнгэрлэг хууль юм
1 Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй, мөн цаашлаад Бурханы тушаал болон онцгой захирамжуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, эдгээрийг хэзээ ч үл тоож зүрхлээгүй ба Бурханы аливаа зарлигийг дур мэдэн өөрчилж мэдээж зүрхлээгүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар тул Сатан эдгээр хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг тул сүнсний ертөнц дэх Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн цаад зарчмуудыг илүү гүн гүнзгий үнэлдэг. Сатан эдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй бөгөөд ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй, мөн Бурханы эрх мэдлийг зөрчих ямар ч зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж ч зүрхэлдэггүй. Хэдийгээр ёрын муу, биеэ тоосон уг чанартай боловч Сатан өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй.
2 Мянга мянган жилийн турш Сатан эдгээр зааг хязгаарыг чанд мөрдөж, Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Сатан хэдий хорлонтой боловч ялзарсан хүн төрөлхтнөөс хамаагүй ухаалаг; тэр Бүтээгчийн ялгамж чанарыг болон өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг гэдгийг, мөн Бурханы эрх мэдэл болон цор ганц байдлаас л улбаалан бүх зүйл өөрчлөгдөж, дэг журамтай байдлаар үржиж олшрон, хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар амьдарч, өсөн үржиж чаддаг бөгөөд ямар ч хүн юм уу эд юм энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн юм уу, эд юм энэ хуулийг өөрчлөх чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь эдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн урьдчилан тогтоосноор, Бүтээгчийн эрх мэдлээс гарсан.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав